Saturday, January 17, 2009

Жолооч нарын халаасыг хоослох арга

Замын цагдаа: Жолооч нарын халаасыг хоослох арга



Ил товчоо 1998 4-р сар

1. Оршил буюу Оросын ГАИ-г гүйцэж түрүүлье

Манай оронд сүүлийн жилүүдэд ардчилал хөгжиж, хүний эрхийн талаар эерэг нааштай шинэчлэлтгарч, хотын гудамжаар явж буй авто машины тоо чанар, хэлбэр марк, хүмүүсийн идэж уух, өмссөн зүүсэнд хувьсгалын 70 жилд гараагүй эрс өөрчлөлт орсон боловч эрх зүйт шудрага нийгмийн хамгийн гол шалгуур болох шүүх, прокурор, цагдаагийн ажилд харагдахуйц доривтой, зарчмын үндсэн өөрчлөлт гарсангүй. Генерал Пүрэвийн үед ЦБ-ын үйл ажиллагаа харьцангуй дээрдсэн боловч эрх зүйт шудрага нийгмийн хамгийн гол шалгуур болох шүүх, прокурор, цагдаагийн ажилд харагдахуйц доривтой, зарчмын үндсэн өөрчлөлт гарсангүй. Генерал Пүрэвийн үед ЦБ-ын үйл ажиллагаа харьцангуй дээрдсэн боловч одоо эргээд унажээ. Эзэнгүй далд хэргийг бүү хэл цуутай том хэргийг ч илрүүлж чадахаа больж. Хуучин ЗХУ-ын ижил төстөй байгууллагуудыг яг хуулбарлан дууриасан хэвээр л ажил үүргээ гүйцэтгэсээр байна. Эдийн засгийн болон хуулийн боловсронгуй систем бүрэн гүйцэд бүрэлдэн тогтоогүй өнөө үед төрийн зарим байгууллагад хүнд сургалт, тодорхой хэмжээний коррупци байсаар байна.Жишээнэ Замын цагдаагийн газрын үйл ажиллагааг харъя. Манайх шиг том нутагтай сийрэг суурьшсан, төмөр зам, агаарын тээвэр, дэд бүтэц сул хөгжсөн оронд авто машины хэрэгцээ улам өсөж, хүний өдөр дутмын амьдралын зайлшгүй чухал зүйл болжээ. Цаашид ч тээврийн хэрэгсэл улам ихээр нэмэгдэх болно. Энэ бүхэнд ЗЦГ бэлэн бэлтгэлтэй байна уу? ЗЦГ-ын удирдлагын зарим нэг хүмүүстэй 1996. 11, 1997. 4, 1998. 3 сард уулзсан тул үүнээс хойш ажилд нь зарим нэг өөрчлөлт орсныг үгүйсгэх аргагүй. Гэвч жил гаруйн өмнөөс бэлдсэн материал маань одоо ч гэсэн цаг үеэ алдаагүй болов уу.

Ардчилал өндөр хөгжсөн аль ч орны ЗЦ-ийн гол үүрэг нь тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнийн аль болох осол авааргүй хүн ба байгалд хор нөлөөгүй, шуурхай байхаар зохион байгуулах, тийм нөхцөлийг бий болгоход оршдог. Гэтэл манайд өнөөдрийн байдлаар дээрх зорилт нь тун хангалтгүй биелэгдэж, гол анхаарлаа бараг өөрсдийн халаасыг дүүргэх талаар Оросын ГАИ-г \ ЗЦГ \ гүйцэд түрүүлэх гэсэн мэт. ЗЦГ-ын хүнд суртал,олон шат дамжлага, хэт төвлөрсөн нүсэр аппарат нь яг л Паркинсоны хуулиар хөгжиж байна. Төрийн аппаратын хүнд суртлын зайлшгүй дагавар нь улсын их хэмжээний хөрөнгийг хоосон зарсан, сүр дуулиантай үр дүн багатай ажиллагаа байдаг. Зөвхөн онц байдал, хямарлын үед бүх эрх мэдлийг нэг газар төвлөрүүлэх нь ашигтай бөгөөд зөв. Харин энхийн цагт эрх мэдлийг тараан байрлуулах нь үлүү үр дүнтэй байдаг. Аливаа үйлдвэр, завод, төрийн байгууллага хэт томорхоороо энэхүү нүсэр байдлаасаа болж элдэв бэхшээлтэй тулгардаг жамтай. Зах зээлийн системд шилжиж буй өнөө үед дэлгүүрээс ямар ч хүнс, бараа авахад социализмын үеийх шиг арын хаалга, танил тал хэрэггүй. Харин автын жолооны үнэмлэх авах, авсан хойноо түүнээ ашигдан унаа барих ад танил тал, мөнгө төгрөг, арын хаалга зайлшгүй хэрэгтэй байдаг нь бараг хэвээр үлджээ. Худалдаж авсан унаагаа бүртгүүлэх, номер авах, техникийн үзлэгт орох, осол аваар хийсний дараа арын хаалга бас л хэрэгтэй. Арын хаалгатай үед ажил дороо бүтнэ. Бахгүй бол хэдэн юм өгөх хэрэгтэй. хэдэн юм нь байхгүй бол хүлээж байгаад өөрт хохиролтойгоор шийдүүлнэ. Аливаа орны ардчилалын түвшин шоронгийн харгалзагч ба ялтан хоёрын харьцаагаар үнэлэгддэг. Манайд энэ харьцаа ямар буйг өгүүлэхээ түр азная. Харин ЗЦГ-ын офицерууд ба жолооч бидний харьцаа нь ардчилал өндөр хөгжсөн орны шорон дотрох харьцаанаас онц ялгагдахгүй байна гэхэд хэт хэлсдэхгүй биз. Жолоо баригч хүн бүрийн өдөр дутмын амьдралд харагдах бодит байдалтай зөрчилдөж буй хууль дүрмийн заалтаа цаг хугацааны аясаар өөрчилж, дүрмийн дагуу зөв боловсон харьцахын оронд эрх мэдлээ дулдуйдан басамжлах, дормжлох, чангалах, чадах, торгохоо урьтал болгодог болжээ. Автобус баазын 2-р комбинатын 2- 092 дугаартай автобусны жолооч Шаравын Даш үнэмлэх талонгүйгээр шугамд явж байгаад хөнгөн тэрэгтэй шүргэлцжээ \ хэн нь буруутайг би мэдэхгүй. зох\ Ямар ч гэсэн бичиг баримтгүй түүнийг 1996.12.17-ны өдрийн 19 цагаас 12.18-ны өдрийн 10 цаг хүртэл нйит бүтэн 15 цаг плитан шалтай шээс үнэртсэн өрөөнд \ аквариум \ хорьжээ. Энэ хугацаанд эхнэрийн нь авчирсан хоол цайг ч оруулсангүй. 1 удаа бие засуулжээ. Ингэж хорихын орнд хамт явж байсан кондуктор, эсвэл тухайн баазаас нь утсаар лавлаж асуудлыг түргэн шийдэж болохгүй байсан юм байх даа. Юуны өмнө нэгжих хорих журамлахыг яагаад урьтал болгодог юм бэ? Зөвхөн эсэргүүцсэн танхайрсан зугтах аюултай согтуу хүнийг л хорьж баймаар. Түр хориход бас зөвшөөрсөн дээд хугацаа бадагсан . \ 6 цаг \ Харин Замын цагдаагийн жинхэнэ замд гардаг жилийн турш гадаа зогсдог явган хэдэн цагдаа нь боломжийн хирээр, ямар ч гэсэн дээрээс тавьсан шаадлагын дагуу бага ч гэсэн өөрчлөгдөж чаджээ. Гэтэл дунд ба дээд тушаалын офицерүүд нь цаг үеэсээ ихээхэн хоцорчээ. Шинээр томилогдсон дарга ажлаа даруй шинэчилж эхлэхийн оронд өөрийн суудаг албан өрөөг засуулж гангардаг нь хэвээр үлджээ. Хөхөө өвлийн хүйтэнд эхлээд Замын цагдаагийнхаа ганц боловсон жорлонг засуулж болоогүй юм болов уу? Хашаандаа модон жорлонд, эсвэл таван алхмын зайд буй Төв зөвлөлийн баазын боловсон жорлонг зүгэлдэг гэнэ. \ 96,97 оны заагт ийм байсан \





Шинэ дүрэм, хуучин цагдаа буюу торгуулийн үнийн наймаа.



Олон улсын автын конвенцэд элсэхийн тулд орчуулгын хуучин хууль дүрмээ олон улсын жишигт " ойртуулсан " боловч тэр нь манай замын бодит байдал, гэрэл, дохио, тэмдэг,авто техникийн бадал, замын цагдаа, жолооч, явган зорчигчийн техникийн ерөнхий мэдлэг, ухамсар, боловсролын түвшинтэй тэр бүр уялдуулж чадахгүй. Шинэ дүрмийг зохиохдоо жолоочтой хамгийн ойр ажилладаг замын захицуулагч нартай ч олигтой зөвлөсөнгүй. Дүрмийн тайлбар тун удаж гарлаа. Хуулийн тайлбар нь одоо болтол алга. Дүрмийн олон заалт нь өөр хоорондоо мөн замын бодит байдалтай зөрчилдсөнөөс болж элдэв ослын үед яаж ч шийдэж болохоор байна. Замын шинэ дүрэм, хууль гарлаа гээд осол багассангүй. Харин ч элдэв асуудлыг авилгал, хээл хахуулиар шийдэхэд л улам дөхөмтөй хялбар боллоо. АНУ 9,363 сая км 2 нутагтай, 225 сая хүн амтай, 180 сая авто машинтай, 1 жилд автомашины ослоор 26 мянган хүн нас бардаг.Германд дээрх үзүүлэлт 0,357 сая км 2 нутаг, 80 сая хүн, 45сая машин, 10000 хүн, Монголд 1,565 сая км 2, 2,3 сая хүн, 66000 машин, 309 нас барсан хүн. Монголд 1 км2 газарт 1 машин ноогддогсон бол Германд дээрх үзүүлэлт 3000, АНУ-д 300 байна. Авто машины нягтралаар АНУ нь Германаас 10 дахин бага атал 1000 машинд ноогдох ноцтой ослын бодит тоо бараг ойролцоо байна. Харин манайх дээрх нягтралаар Германаас 3000 дахин бага атлаа 1000 машинд ноогдох ноцтой ослын бодит тоо Германаас 21 дахин их, АНУ-аас 3 дахин бага атал 32 дахин их байна. Үүнээс доорх дүгнэлтийг гаргаж байна Авто осол гарахад уг замын бүтэц, зохион байгуулалт, нэвтрүүлэн өнгөрөх чадвар, даац, замын тэмдэг, дохио, машины техникийн бүрэн бус байдал, хүн амын нягтшил, авто машины нягтрал, явган зорчигчийн ухамсар мэдлэг, боловсролын түвшин зэрэг олон хүчин зүйлс ямар нэг хэмжээгээр нөлөөлж болох талтай боловч хамгийн гол шалтгаан нь жолоочийн сахилга бат \ хурд хэтрүүлэх, архи хэрэглэх, дүрэмгүй хэнэггүй явах г.м \ мөн жолоодлогын практик байдаг байна. Хот суурин газарт манайд зөвшөөрсөн дээд хурд нь АНУ, Германд зөвшөөрөгдсөнөөс их байна. Барууны орнуудад хурдны буюу тууш замд зөвшөөрсөн дээд хурд нь ачааны машин \ даац жингээс хамаарч дотроо бас өөр \ автобус, чиргүүлтэй машин зэрэгт зөвшөөрөгдсөнөөс ч бага ихэвчлэн 80-100 км\цагийн хооронд байдаг. 1997 онд улсын хэмжээгээр автын ослын улмаас 309 хүн нас барж, 1283 хүн ямарваа нэг хэлбэрээр гэмтэж, 1206 хүнд эрүүгийн хэрэг үүсжээ. Үүнээс Улаанбаатар хотод 112\ +36,6 хувь \ нас барсан, 803 \+35хувь\ гэмтсэн, 772 \+35,4 хувь\ эрүү үүссэн байна. \1996 онтой харьцуулахад нэмэгдэс хувийг хаалтанд бичлээ\ Мөн Улаанбаатар хотод 1997 онд согтуугаар жолоо барьсан \ осол гаргасан биш шүү\ 3822 жолооч баригджээ. Хөгжингүй орнуудад жил бүр автомашины тоо ихэсж байдаг боловч ослын тоо байнга буурч байна. \ Сүүлийн 10 жилд АНУ,Герман,Англид \ Манайд гал түймэр, үер, газар хөдлөлт, холер, тарваган тахал, ДОХ-оорнэг жилд нас барагсдын нийлбэр дүн 309 ч хүрэхгүй. Автын ослоор хичнээн хүн гэмтэж тахир дутуу болсон бол? Эмчилгээний зардал ч талийсан биз. Хичнээн их эд материал хохироо бол? Иймд автын осол гэгч энэ аймшигт аюултай тэмцэх зарчимыг, арга хэлбэрийг одооноос огт өөр шинэ хэлбэр шатанд гаргах цаг болжээ. Автын ослын хэргийн илрүүлэлт 90 хүвиас дээш байгаа сайн үзүүлэлттэй боловч ЗЦ-ийн гол үүрэг нь ослыг илрүүлж шийтгэхэд бус анхнаасаа осол гаргуулахгүй байх л чиглэх ёстой.Тэгэхгүй бол осол гарсан тохиолдолд бүртгэх, бичих, мөрдөх, шинжих зэрэг конторын ажилчид ихэсч жинхэнэ шугам замд, фронтын халуун цэгт байх ёстой хүч суларсаар байна. Ер нь Улаанбаатар хот, бусад суурин газарт автомашины дээд хурдыг 50 км\цаг болговол ноцтой осол мэдэгдэхүйц буурах ёстой. Халтиргаа гулгаа ихтэй өвлийн улиралд УБ хотод автын осол эрс буурдаг. Практик муутай, өөртөө итгэлгүй жолооч нар машинаа өвөлдөө граашдаа тавьдаг нь үүнд нөлөөлөх боловч гол нь жолооч нар тун болгоомжтой өөрийн эрхгүй удаан явьдагтай холбоотой. Өнгөрсөн өвлийн их халтиргааны үед хүний амь хохирсон ноцтой хэрэг \ шүргэсэн хойноос нь гулсаж мөргөсөн явдал ихссэн боловч \ эрс буурч, харин замйн цас мөсийг нийтийн хүчээр арилгасны дараа атын ноцтой осол \ хүн нас барсан хүндээр гэмтсэн \ харин ихэсжээ. Жолооч удаан, болгоонмжтой явахад осол гардаггүйн жишээ нь 13-р хорооллын урд зам бөгөөд энд асфальтан зам нь маш муу учир удаан \20-30 км,цаг\явахаас өөр аргагүй тул нохой ч дайрагддаггүй байна. Нэгдсэн Герман улсын замын дүрэм нь бараг л ганц хуудасны хэмжээнтэй. Харин авто машиныг ашиглах талаархи хууль, дүрэм, заавар, зөлөгөө, удирдамж, стандарт, журмын эмхэтгэл нь 4-5 хуруу зузаан боть байдаг байна.

Манай замын дүрэм 64 хуудастай хэтрүүлбэл роман гэмээр. Улаанбаатарын замд мөргөлдөж, сэв суугаагүй тэрэг тун цөөн. \ Берлин хот 3,8 сая хүн, 2,1 сая авто машинтай, Улаанбаатарт 630000 хүн 35000 авто машин бий \

УБ хотод тэрэг барихаас гадаадын том хотод тэрэг барихаас ч хэцүү. Учир нь дүрмийн дагуу явж буй тэрэг тун ховор гэж гадаадынхан ярьдаг байна. Мөн гол хэдэн гудамжинд хөдөлгөөний нягтрал их, даац нэвтрүүлэн өнгөрөх чадвар муу. Баруунд ажил эхлэх, тарах үеэр л автын оргил цаг байдаг бол манайд өглөөнөөс эхлээд автобус зогстол халтуурын бүх тэрэг холилдох тул оргил цаг нь бараг бүтэн өдрийн турш. Дээрх роман дүрмэнд арай л " жолооч нь хөдлөхийнхөө өмнө мотор ба дугуйгаа байгаа эсэхийг шалга. Хулгайч авсан байж болзошгүй. Мотор нь урдаа 4 дугуй нь хос хосоороо 2 талд нь байрлана" гэж бичсэнгүй. XII зуун болох гэж байхад манай энэ дүрэмд анхааруулах, баруун зүүн тийш эргэх дохиог жолооч гараар яаж өгөхийг хүртэл заасан байна. Ямар морин тэрэг биш дээ. Уг нь дохио ажиллагаагүй бол хөдөлгөөнд орох эрхгүй баймаар. Эсвэл бүр " сигнал эвдэрвэл амаар шүгэлдэхийг, гэрэл шатвал лаа, гар чийдэн авч явахыг " дүрмэнд оруулмаар. Тэгээд энэ роман дүрмийг 3 сар уншиж, цээжлээд баахан бэлэг сэлт, хахууль өгч үнэмлэх авсан шинэ дундач жолоочийн чадвар ямар билээ? Нойл. Би зөвхөн сүүлийн 6-7 жилийн практикийг өгүүлж байна. Харин хуучин тогтолцооны үед жолоочийг арай чанартай, амьдралд ойрхон бэлтгэдэг байжээ. Улаанбаатарын сайн жолооч Барууны том хотод явахдаа хөдөөний жолооч Улаанбаатарт тэрэг барьдаг шиг сандарч дүрэм зөрчиж явдаг. Одоо цагт шинэ жолоочоос дарга сайдгүй айна. Томоохон дарга хотоор явах үед өнөөх хэдэн цагдаагаа замын голоор, уулзвар гарц болгонд 50 м дутамд байрлуулж, замын бүх хөдөлгөөнийг хааж, зогсоон байж өөрсдийн бэлтгэсэн нойл жолооч нарасаа хамгаалуулна. Энэхүү хамгаалалтын үед 2 цагийн өмнө цагдаа нар байраа эзэлсэн байх ёстой. Хэрэв гадаадын том зочин, төлөөлөгч бол улсын нэр төртөй холбоотой тул хамгаалалт байлгүй яахав. Скандинавын нэгэн орны ерөнхий сайд " би ажилдаа тойруу замаар явж цаг алдаж байна. зөвхөн такси, автобус явахад зориулсан \ барууны зарим хотын төвд такси, нийтийн тээврийн унаа явахад зориулсан зам байдаг \дөт замаар явах зөвшөөрлийг парламентаасаа хүсэхэд : Та яарсан үедээ такси хэрэглэж болно шүү дээ гэж харулсан гэдэг.Соёлч ертөнцөд юуны өмнө ард иргэдийнхээ эрх ашгийг боддог юм байна. Жихэнэ ардчилал гэж энэ. Харин манайд дарга нар бүтэн салаа хамгаалалтын замын цагдаатай, тусгай зөвхөн өөрсдөд нь зорулсан гүүртэй юм. Маршалын гүүрээр хувийн суудлын тэрэг явахыг хоргилсон тэмдэг огт байдаггүй боловч төрийн тусгай хамгаалалт зөвшөөрдөггүй. Саяхан УИХ-ын гишүүн агсныг оршуулах цуваа \49 авто машин\ Соёлын төв өргөөнөөс чанх урагшлан \энэ зам зөвхөн урдаас хойш зөвшөөрсөн нэг урсгалтай\ төв замд орж дараа нь Хөрөнгийн биржийн урдуур урд зүг хойшлон \энэ зам зөвхөн хойд зүгээс урагш явахыг зөвшөөрсөн нэг урсгалтай \ улмаар Алтан - Өлгийг зүглэлээ. Энэ хугацаанд бүх зам, уулзвар, гарцыг СБ,Чингэлтэй, БЗ дүүргийн бүх замын цагдаа хааж, зохицуулж байв. Талийгаачаахүндэтгэх нь зөв боловч харин хүсэн мөрөөдсөөр буй ардчилсан нийгмийн тэгш эрх, хүн бүр хуулийн өмнө ижил гэсэн заалт маань яах вэ? Жирийн хүн нас барвал оршуулгын ажилд 2 хон машины зөвшөөрөл өгдөг. \ Ганц урсгалтай замаар сөрөх,нарангийн энгэр хүртэл цагдаа зогсоохыг мэдээж зөвшөөрөхгүй \ хууль зохиодог парламент ийм байхад ЗЦГ ч яах билээ дээ. Бид чинь анх 90 онд босохдоо өлсөж, цангаж, ядуу байна гээгүй, гол нь тэгш эрх хуулийн өмнө бүгд адил байхын төлөө л тэмцсэн. Ху намын үед ч ийм сүр дуулиантай, олон тэрэг орлцсон, замын хөдөлгөөн хааж, урсгал сөрсөн, Алтан - Өлгий хүртэл хэдэн цагдаагаа зогсоосон оршуулга бараг байгаагүйсэн. Тусгай эрх мэдлийг халах гэсэн бус харин нэмэгдүүлэв бололтой. Дээрх оршуулгын үед замын зохицуулагчгүй хоцорсон газарт осол гарвал хохирогч нь эрхэм гишүүн бус энгийн ард тул яахав гэсэн үг үү? Одоо цагт эрхэм гишүүний эцэг, эх нас барахад ч дээрхээс илүү гарахаар л сүртэй оршуулдаг практикдэлгэрчээ. Гэтэл дэлхийд нэр алдраараа гайхагдсан үеийн үед дурсагдсан агуу суут хүмүүс ертөнцийн мөнх бусыг үзүүлэхдээ булша эгэл жирийн хөшөөтөй байхыг, хөшөөн дээр нь нэрийг нь огт дурдахгүй байхыг, эсвэл жирийн иргэнээс огт ялгагдахгүйгээр нийтийн оршуулгын газарторшуулахыг хүссэн, гэрээслэсэн баримт манайхаас өөр олон орнд бий. Нэгдсэн Германд онолын хичээлийг өдөрт 3 цагаар 12 өдөр буюу нийт 36 цаг үзэхэд хангалттай гэж үздэг байна. Онолын шалгалтын бэлэн маягтууд \манайхтай адил 3 боломжоос зөвийг нь олох тестийн маягаар\ нь дэлгүүртээ чөлөөтөй зарагдах юм. Шалгалтын үеэр асуултын байшлалыг өөрчлөөд л болоо.

Манайд бол шалгатын асуултын маягтыг төрийн нууц мэт хадгална. Замын дүрэм, тэмдэг, тэмдэглэл нь тун энгийн ойлгомжтой, хүндрэлтэй нөхцөлд ч \ жишээ нь замын уулзварт дөхөж байхдаа л\ асуудлыг тун богино хугацаанд шийдэх боломжтой байхаар зохиосон, хийгдсэн байх ёстой. Хөгжингүй орнуудын дурэм, дүрмий тайлбар, шалгалтын маягт ч ийм л байдаг. Харин манай дүрэм, шалгалтын тестийн маягт нь жолоочид үнэхээр мэдлэг олох, түүнийг нь шалгах гэсэн бус харин зориудаар толгойг нь эргүүлэж, будилулах гэсэн мэт тун ойлгомжгүй, хоорондоо авцалдаагүй, практик амьдралд огт хэрэггүй зүйл болжээ. Хуучин цагт манай боловсролын систем багш төвтөй, оюутанд ойлгуулах бус цээжлүүлэх аргыг голлодог байсантай ижил үлджээ. Өндөр хөгжилтөй оронд их дээд сургуулийн шалгалтын үед томъё элдэв бодлого шаардагдах хичээл \ математик, геометр, хими, физик болон эдгээрийг ашигладаг хичээл \ -ийн төрөлд оюутан ямар ч материал ашиглаж болдог, үүнийг ч зөвшөөрдөг. Хичээлийг үнэхээр ойлгоогүй бол ямар ч ном, дэвтэр конспект ашгиласан ч уг даалгаврыг зөв бодож чадахгүй, асуултыг ч зөв хариулахгүй. Шалгалтын материал ч тухайн хичээлд шууд өгөгдөж байгаагүй, үнэхээр хэцүү хүнд байдаг. Харин манайд нууцаар авч орсон дэвтрээ эргүүлж байтал урьд бодсон бодлого, тавьсан асуулт ч дайралдаж магадгүй. Элдэв шинжлэх ухаантай адил хязгааргүй үргэлжлэх мэдээ, мэдээлэл, хөгжил нь замын дүрэм, машин жолоодох \ засварлах биш \ явдалд огт байхгүй тул эдгээр нь тун энгийн ойлгомжтой, хялбар байх ёстой. Гэтэл манайд эсэргээр байна. Жолооч нараас авч буй онолын шалгалтын материалаар ЗЦГ-ын бие бүрэлдэхүүнээс шалгалт авбал манай улсын хөдөөний хамгийн сурлага муутай жолооны курсээс ч муу дүн гарах биз. Германы онолын шалгалт доорх 4 зүйлд гол анхаарлаа тавьдаг. 1. Гудамжны ойролцоо ба гудамжинд хүүхдүүд тоглож буй, эсвэл дугуйтай хүүхэд явж буй, олон машин эдгээрт ойртож буй тохиолдолд жолооч ямар бэлтгэлтэй байх, гол нь юунд анхаарах \ хурд, тормос г.м \ ёстой.

2. Жолооч хүн ямар үед ялангуяа дугуйтай, матоцикльтай хүнээс яагаад болгоомжлох ёстой.

3. Мөстөй, устай \ нойтон \ халтиргаатай, эсвэл нарийн , гарц олонтой, явган зарчигч ихтэй, олон машин хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолооч нар анхаарах ёстой.

4. Гүйцэж түрүүлэхэд гол нь юуг анхаарах ёстой вэ? гэх мэт жинхэнэ жолооны дадлага, өдөр бүр бодит амьдралд тохиолдох практик асуултыг явган зорчигч, дугуйтай хүнийг хамгаалсан, осол аваараас сэргийлсэн хэлбэрээр тавьж, шалгадаг. Храин зөвшөөрөгдсөн дээд хурд, 3 - 4 замын уулзвараар гэрэл дохиогүй тэдэггүй үед баруун гарын дүрэм яаж ашиглах, тэмдэг дохионы утга, мөн жолоочийн мэдэж байвал зохих 10- аад төрлийн тоон үзүүлэлт \ гарц уулзвараас хэдэн метрт зогсож болох, зөвшөөрөгдсөн дээд доод хурд, тоормосны зам г.м \ - тэй холбоотой асуулт нь туслах чанарын байдаг. Мөн суудлын авто мшины шалгалтанд ачааны машин, автобус, чиргүүтэй том тэрэг, мөн мотоциклийн жолоочийн мэдвэл зохих зүйлийг огт оруулдаггүй. Харин манайд "В" ангиллын жолоочоос ачааны машин, автобус, мтоциклтай холбоотой асуулт тавьдаг. \ Том тэргэний ачаа хэдэн метрийн өндөртөй байж болох, хэдэн тонны ачаатай чиргүүл чирч болох вэ г.м \ Унадаг дугуйтай хүний мэдвэл зохих зүйлийг \ ямар овортой ачааг дугуйн дээр зөөж болохыг асуусан г.м \ "В" ангиллын жолооч яагаад мэдэх ёстой юм бэ? Тэд дүрэм зөрчлөө гээд "В" нагиллын жолооч торгох эрхгүй эсвэл цагдаад мэдэгдэх ёстой юм уу? Үнэндээ мэдсэн ч хажуугаар нь дуугуй өнгөрөхөөс өөр аргагуй. \ Бүх дэлхийд ийм л байдаг \ Эсвэл хөнгөн тэргээрээ ачаатай том тэргийн урдуур орж зогсоон : таны даац хэтэрсэн байна, ачаа чинь нормоос илүү өндөр байна. Даацын бус буруу дугуй тавьсан байна. Ийм учраас та буу боль гэх юм уу? Мөн тээврийн хэрэгсэлд тавих техникийн нарийн үзүүлэлтийг жолооч хүн шалгалтанд мэдэх нь шаардагдахгүй. Энэ бол жолоочийн сайн дурын хэрэг. Мэдээж дээрх бүгдийг мэддэг бол сайн л байна. Харин дээрх бүх асуултыг, онолын ба дадлагын шалгалтын бүх материалыг замын зохицуулагч \ зарим нэг зүйлийг улсын техникийн үзлэгийн шалгагч \ заавал мэддэг байх ёстой атал өнөөдрийн байдлаар хамгаалалтын бүс хийгээгүй хүнийг торгохоо \ капот сөхөж моторын тоос шалгаж \ л мэддэг болчихжээ. Ер нь социалист байсан бүх орны боловсролын систем нь гол анхаарлаа шинжлэх ухааны онолын суурь мэдлэгт тавьж, харин түүнийгээ практикт ашиглах талаар, мөн тухайн мэргэжлийн нарийн мэдлэгээр дутмаг байсан. Бид ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд маш олон төрлийн хичээл \ хөгжингүй орнуудынхаас ч илүү \ үзэж, сурч буй мэргэжилдээ огт хамаагүй, төгссөний дараа практик амьдралд огт хэрэглэгддэггүй зүйлээр цагаа өнгөрүүлж, толгойгоо гашилгаж байснаа одоо өөрчилж эхэлж байна. Харин жолооч бэлтгэх процесст нааштай өөрчлөлт гарсангүй, улам ч дордов бололтой. Машин жолоодож олигтой сураагүй хэн боловч мөнгөтөй л бол жолооны үнэмлэх авдаг болчихож. Хөгжингүй орнуудад тухайн мэргэжилд зайлшгүй хэрэгтэй онолыг дэлхийн түвшинд хүрэхээр зааж үүндээ тохирсон дээд зэргийн практик үйл ажиллагаа сургадаг байна. Ийм ч учраас тухайн нэг мэргэжлээр баруунд сурсан хүний мэдлэг зөвхөн уг мэргэжилтэй л холбоотой байдаг. Тэгээд чтүүнийгээ сурах шиг сурдаг. Арай л зөвхөн үүдэн шүдний, эсвэл арааны, зөвхөн зүүн бөөрний эмч гэж байдаггүй. Манайд элдэв хэрэггүй зүйл заасаар, бүх юмны захаас сонсгосоор дипломыг нь харахад лут их универсал мэдлэгтэй боловч чухамдаа тодорхой гүнзгий мэдлэггүй боловсон хүчин бэлтгэдэг байлаа. Яг л үүнтэй адилаар жишээ нь "В" ангиллын жолооч бэлтгэхэд бүх төрлийн тээврийн хэргсэлтэй холбоотой дүрэм, тэдгээрийн техник зохион байгуулалт, явган зорчигч, дугуй, мотоциклтой хүнд хамаатай мэдлэгийг жолоочоос шаардахын оронд яавал хөдөлгөөнд осолгүй оролцох вэ? гэдэгт хамгийнгол анхаарлаа тавих хэрэгтэй. Гэтэл энэ маань онол, дүрмийн шалгалтын 1-рт бус 3,4-р зэрэгт тавигдахаар болчихож. дээрх шалгалт нь жолооч болох хүний мэдлэгийг шалгах бус гол нь тэднийг унагаж аль болохоор их хүндрэл учруулахад чиглэжээ.Жишээ нь 1998.3.30-нд Зайсангийн ХААДС-ийн байранд байдаг автын курс дээр 20 гаран хүн онолын шалгалт өгөхөд нэг нь ч тэнцээгүй гэнэ. Эдгээр нь шинээр үнэмлэх авах гэсэн бус харин үнэмлэх талоноо ямар нэг шалтгаанаар хураалгасан, дахин дүрмийн шалгалт өгч \ үнэ нь 100 төг \ үнэмлэхээ авах байж. Уг шалгалтыг 3 удаа өгөх эрхтэй бөгөөд бүгдэд нь тэнцэхгүй бол жолооны курст дахин шинээр сууж бүхнийг анхнаас нь эхлэх ёстой. Өнөөдрийн байдлаар эхний шалгалтанд бүгд тэнцдэггүй бөгөөд 2,3 дахид нь тэнцдэг байна. Тэд үнэхээр мэдлэггүйгээсээ унав уу, эсвэл зориуд унагаж улсын төсөвт хүн бүрээс 100 төг оруулах гэсэн ЗЦ-ийн бодлого байв уу гэдэг нь аль аль нь тун эргэлзээтэй.

Хэргийн гол нь тэднийг унагаж гуйлгуулах, шалгагч нь өөрсдөө хэдэн төгрөг авах гэсэнд л байгаа юм. Замын шинэ дүрэм, онолын шалгалтын асуулт ч монгол хүн уншиж ойлгоход нилээн бэрх, ойлгомж, утга, авцалдаа тун тааруухан. Гэтэл АНУ, Германы дүрэм,шалгалтын асуулт тун энгийн ойлгомжтой, эдгээр орны хэлийг дунд зэрэг сурсан гадаадын иргэнд ч ойлгогдохоор байдаг. Жолооч бэлтгэх монгол арга барилд эрүүл ухаантай хэн ч дүн шинжилгээ хийж чадах боловч яагаад өнөөг хүртэл энэ процесс өөрчлөгдөж, боловсронгуй болж чадахгүй байна вэ? Энэ процесс тун хангалтгүй буйг, мөн ЗЦ-ийн ажиллагаа зөвхөн 1-р хүснэгтээс л харж болно. Ийм л болохоор нойл жолооч, нойл замын зохицуулагч гээд байгаа юм. Энэхүү хоцрогдсон хуучин арга барилаа хадгалаж үлдэх гэж чухам хэн, ямар байгууллага тэмцээд байна вэ? Мэргэжлийн комисс уу? ЗЦГ уу? ЦЕГ уу?

Германд жолооны шалгалтыг сонсогч нь тэрэг барьж үнэхээр сурсан цагт л явуулна. Манайх шиг 3 сарын дараа өгөх ёсгүй. Мөн тусгай автодром барьж хөрөнгө зарахгүй. Сонсогчдыг анхны өдрөөс нь шууд гудамжны хөдөлгөөнд оролцуулна. Манайд ингэвэл \ багш нар нь ч өөрсдөө тэрэг тун тааруу барьдаг тул \ хичнээн их аваар гарах бол. Жолооны шалгалтандаа тэнцээгүй хүн Германд хэдэн ч удаа дахин шалгалт өгөх эрхтэй. 40-50 удаа ч болно. Гэвч тухай бүрт нь шалгалтын үнийг төлөх ёстой. Хэрэв тусгай зориулалтын талбайд хувиараа машин барьж сурсан хүн 6 өдөр онол үзээд \ өдөрт 6 цаг \ 7 дахь өдрөө онол, 8 дахь өдрөө жолооны шалгалт өгч \яг 45 минут жолоо барьж шалгуулна\ тэнцвэл тэр даруй буюу 45 дахь минутандаа үнэмлэхээ шалгагчаас авна. Үнэмлэхийг нь урьдчилан бэлдсэн байдаг. Шалгалтыг хотын захиргаанаас томилогдсон онол, практикийн үнэхээр сайн дадлагатай энгийн \цагдаа биш\ багш авна. Жолооны шалгалт авахдаа гадна талд нь ямар чонцлох тэмдэггүй тэргээр хотыг хамгийн их хөдөлгөөнтөй газар шалгана. Автодоромын жолооны шалгалт гэж огт байхгүй. Харин унагах асуултыг зоруд тавихыг \хориотой газар зогсоох г.м\ хориглоно. Бусад тэргэнд саад болохоор хэт удаан явбал шууд унана. Манайд бол "Анхаар улсын шалгалт авч байна.Та нараас илүү муу нойл жолооч явж байна" гэж элдэв зүйл бичиж, туг дарцгаар анхааруулна, бололцоотой нь урд хойноо нэг нэг тэргээр хамгаалуулна. Мөн 3 сар онол, дадлага хийснийхээ үр дүнг харах эцсийн чухал зүйл болох хотын жолооны шалгалтыг харин ч ор нэр төдий явуулна. Ердөө 2-3 уулзвар нэвтрүүлж, 3-4 тэмдэг өнгөрүүлж, 5-10 минут явуулаад л болоо. Гэвч энэнд хүрэхийн тулд шалгалт авах өдрөө шалгагч офицероо хичнээн ч удаан хүлээж магадгүй. Зөвхөн 1997.7.5-ны 16.30 үед Спортын төв ордны урд талбайд хотын жолооны шалгалт авах шалгагчаа хүлээсэн 9 машин \90-71 УБО, 90-70 УБД, 32-42 УБД, 15-98 УББ, 71-23 УБО, 32-43 УБД, Б 14-03 УБ, 17-04 УБА, М 25-25 УБ\ багш, сонсогч, бусад хүмүүсийн хамт хүлээж байлаа. Мөн тэднийг хамгаалах бодолтой 10-аад тэрэг тэнд байв. 18.15 цагт шалгагч нь ирсэн. Мөн их хүнд суртал, хэнэггүй зан байгаа биз. Аймгуудад жолооны курсын шалгалтыг ЗЦГ-ын мэргэжлийн комиссоос \УБ хотоос\ очиж авдаг гэнэ. Онгоц, зочид буудал, хоол унд, бэлэг сэлт хэрэгтэй бүх зардлыг тухайн аймгийн жолооны курсс даана. 2 сая 300000 хүнтэй монгол оронд автын жолооны онолын, дүрмийн, дадлагын шалгалт авах бэлтгэлтэй, чадвартай чадалтай ердаа л 11 хүн байгаа гэж үү? Энэ дархан монополь эрхээ хамгаалахын тулд ЗЦГ их ч юм хийж, сайн ч тэмцэдэг бололтой. Аймгуудын ЗЦТасаг нь жолоочийн үнэмлэх талоныг хураах, цоолох, хүчингүй болгох эрхтэй атлаа шинээр олгох эрхгүй. Заавал хотод бүх асуудлыг шийддэг.Германд тэнтсэн шинэ жолоочид үнэмлэхийг нь 2 жилийн туршлагын хугацаатайгаар өгнө. 2 жилийн дотор өөрийн буруугаас ямар нэгэн аваарь гаргавал дахин шалгалт өгч байж үнэмлэхээ авна. Хрэв энэ хугацаанд аваагүй явбал үнэмлэх нь хугацаагүй хүчинтэй хэвээр үлдэнэ. Энэ ч манайд бодууштай л зүйл юм. Жишээ нь : Бүдээгийн Шатар жолооны үнэмлэх \"В" ангилалын\ аваад яг 31 дэх өдрөө хоорондын зайг буруу барьсан, хэт хурдан явсан зэргээсээ болж урд явсан машинаа хойноос нь мөргөж нөгөө жолоочид 'цагдаа дуудаад яах вэ, бихохиролгүй болгоно. Миний жолооны үнэмлэхийг авч бай" гээд хоорондоо тохироод салжээ. Дараа нь хохирсон жолоочийг түүнтэй ярихад огт халгаалгүй харин ч мөнгө нэхэх санаатай байсан тул хохирогч арга буюу ЗЦГ-т өргөдөл гаргахад осол гарсан дор нь мэдэгдээгүй тул манайд хамаагүй гээд хүлээж аваагүй гэнэ. Харин Б.Шатар жолооны үнэмлэх шинээр авсан сурагтай. Ер нь манайд жолооны үнэмлэх шинээр авснаас хойш 3 жилийн дотор хүн тээвэрлэхийг чангаар хорих хэрэгтэй. Халтуурын жолоочийн үнэмлэхийг эхэлж харж байж суух нь зөвхөн зорчигчдын эрх ашигт нийцнэ гэдгийг бүгд ойлгох ёстой. Манайд жолооны шалгалтын өмнө автын багш нь хэн тааруухан, хэнийг унагаж болохыг мөн хэн тэнцэх ёстойг шалгагчтайгаа бараг тохирно. Ямар ч байсан унагаж болохгүй сурагчаа хамгийн сүүлд оруулна. Энэ нь хажууд нь барьцах, хэл ам гаргах бусад бусад сургагчгүйгээр шалгалтанд оруулах гэсэн санаа, тэгээд жолооны шалгалт авсны дараа бүх сурагчдыг цуглуулж дүнг танилцуулна. Энэ хугацаанд шалгагчтайгаа дүнгийн нарийн зүйлсийг багш нь мэдээж ярилцсан байна.\ Хөгжингүй орнуудад шалгалтын үеэр машинд нэг сурагч, багш, шалгагч 3 л явна.

Тэнцсэн эсэхийг дор нь хэлнэ\ Энэ нь курсынхээ ерөнхий амжилтыг бодитой хувьд барих, мөн сурагчдаас цугласан мөнгөөр бэлтгэсэн хүлээн авалт, бэлэг сэлтээс хамаарна. Дараа нь нэгдсэн бичлэг хийж хэд хоног хүлээлгэж байж жолооны үнэмлэхээ хуучин цагийн Ху намын улаан батлах мэт сүр дуулиантай хүлээлгэн өгнө. Ингэж хүндрүүлж цаг уях нь ЗЦГ-ын мэргэжлийн комиссын офицеруудад л ашигтай. Үүнийг ЗЦГ-ын мэргэжлийн комисс мэдэх боловч жолооч бэлтгэх процессыг хялбарчилах нь тэдэнд хувийн ашигтай тул улам л хүндрүүлнэ, сүр дуулиантай явуулна. Ийм хүн суталтай орон ховор байх. Манайд жолооны курссын онолын цагийг, ялангуяа машин техникийн бүтэц зохион байгуулалттай холбоотой материалыг багасгаж жихэнэ жолоо барих практик сургалтыг сайжруулах, хугацааг нь сунгах шаардлагатай байна.Хэрэв мэргэжлийн автын засварчин бэлтгэж байгаа бол машины мотор, эд ангийн нарийн задалгааг заах нь зөв. Аваар гарч буй гол 2 шалтгаан бол :

1. Замын дүрмийг огт хайхралгүй хэнэггүй явдаг.

2. Жолооны практик муу явдал юм.1-р шалтгааныг зөвхөн ЗЦГ арилгаж чадна. Сүүлийнх нь жолооны курс, сонсогч, багш, шалгагчаас шалтгаална.

Монгол жолоочийн \ялангуяа сүүлийн үеийн\ жолооны практик муу нь харьцангуй зүйл бөгөөд холын тээврийн жолооч нар үнэхээр гайхмаар улс. Тэд бараг л жолооч, засварчин, тогооч, ачигч, нярав, газарчин \ Монголын хүнгүй эзэнгүй тэмдэггүй уудам талд зөв замаа олдогийг нь гадаадынхан үнэхээр биширч гайхдаг\ зэрэг бүх ажлыг ганцаараа хийдэг, ямар ч цас, мөс, элс, шороо, борооноор өндөр даваа, гол мөрнөөр 2 чиргүүлтэй, битүү ачаатайгаар явсаар өдий хүрчээ. Харин хот суурин газарт тэтэнд их хэцүү. Хотын хэд нь хөдөө гарахаараа онхолдоно, зоогдоно, сууна, шарвана, гулсан, тэргээ эвдэнэ, запас дугуй аминд ордогийг тэр болгон мэдэхгүй. Иймд жолоочоо хаана ч явж чаддаг болгож сургах хэрэгтэй. Акумлятороо хаана байдгийг мэдэхгүй барууны жолоочийн дэргэд манай холын тээврийн жолооч бол үнэхээр агуу. Гэвч замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлэх талаараа барууныхан үнэхээр биширмээр. Хуучин цагт 1,2,3-р зэрэгтэй жолооч байхад шалгуур нь амьдралд үнэхээр ойрхон байжээ. Одоо цагийн жолооч нар бол дээр үеийнхнээс олон талаар хоцорчээ. Зөвхөн 1997 онд улсын хэмжээгээр авто ослоор нас барсан 309 хүний 112 нь УБ хотод \ 35000 машинтай\ буюу 313 дахь машин бүр осол хийж хүний амь хохироож байна. Харин бусад аймагт \ Эрдэнэт, Налайх, Багануур, Дарханыг оролцуулахгүйгээр\ буй 28500 машинд 197 нас барсан хүн ноогдож буй нь 145 дахь машин бүр осол хийж хүний амь хохироож байна. Энэ нь улсын дунджаас 2,2 дахин их байна. Хөдөө хээр талд 2 мотоцикл явж байгаад мөргөлддөг гэдэг бол үнэхээр ортой биз. Авто тээвэр Монголд үүсэж хөгжсөнөөс хойш 10-аад удаа дүрэм өөрчлөгдөж, үүнийг даган үнэмлэх нь өөрчлөгджээ. Сүүлчинй дүрмийн өөрчлөлтөөр мөн л өчнөөн хөрөнгө зарж үнэмлэхийг шинэчлэв.

Уг нь энэ дүрэмд орсон зарчимын гол өөрчлөлт бол явган зорчигчийн давуу эрх. Бусад нь үндсэндээ ижил. Үүнд зарцуулагдах хөрөгийг улс гаргаж байна уу? Эсвэл жолооч уу? Ямар ч шинэчлэгдсэн дүрэм гарлаа гээд автомашин жолоодох ерөнхий зарчим өөрчлөгдөхгүй. Энэ зарчим 100 жилийн турш хэвээрээ л байгаа. Тэгвэл шинэ дүрэм гаргах бүрд шалгалт авч, үнэмлэх солих нь ямар үр дүнтэй вэ? хэнд ямар ашигтай вэ? Лав үүгээр жолоочийн ур чадвар дээшлэхгүй. 4-5 жил тутам шалгалт өгдөг монгол жолооч ур чадвараараа дэлхийд толгой цохих ёстойсон. Дээрх маягаар бөөн ажил болж, элдэв бүртгэл хийж, бичиг цаас гарздаж, үнэмлэх олгох нь Паркинсоны хуулийн дагуу зөвхөн уг ажилллагааг гардан зохион байгуулсан хүмүүст л ашигтай байдаг байна. Учир нь тэд өөрсдийгөө "маш их ажилтай" болгоно, орон тоо, төсөв, цалин нэмүүлнэ, орон тоо нэмүүлсэн тул нэмэлт өрөө сав, байшин барилга хэрэгтэй болно. Эцэст нь энэ бүд эрх мэдэл нь эд хөрөнгө болно гэх мэт цааш үргэлжилнэ. Ингэж хүн суртал олон шат дамжлага маань нүсэр аппаратыг бий болгоно. Тэр нь эргэж хүнд суртал \ мафи, коррупци \-г лавшруулна гэх мэт явагддаг болно. Хөгжингүй ихэнх оронд жолооны курсэд бүртгүүлэхэд зөвхөн хараа \өнгө ялгах эсэх\ шалгуулна. Манайд хараа, мэдрэл, уушиг, зүрх, бөөр, мэс засал, эмэгтэйчүүд г.м. Ингээд цэрэгжсэн мэргэжлийн комиссоос гаргасан дүрмийн дагуу арай л сансрын нисгэгч бэлтгэхтэй төстөй эрүүл мэндийн үзлэгт орно. Ингэж зориуд хүндрүүлээд байгаа нь цаанаа л нэг юм хэлээд байгаа юм. Мөнгө мөнгө миний халаасанд хий. Тэгвэл тохиолдох элдэв хүндрэл, бэрхшээлийг дорно нь багасгана. Үүнийг мэргэжлийн комиссийн даргааас эхлээд дээш доош бүгд гадарлана. Зарим нь сайн ч мэдэх байх. Ер нь жолооны шалгалт авдаг офицерууд маань өөрсдөө хэдэн жилийн жолооны практиктай, хир сайн жолооч вэ? Мэргэжлийн 11 хүн дийлэнх нь хувийн тэрэгтэй. Комиссын дарга ахмад Жаргалсайхан уг албан тушаалд томилогдоод нэг жилийн дотор Бенц-190 машин авчээ. \Манай авгай наймаа хийдэг гэж өөрөө надаад тайлбарласан\ Мэргэжлийн залуухан офцерууд маань үнэхээр ийм сайн цалинтай юм уу, эсвэл хур баян улс уу? Ардын аримд генерал байснаас \армийн хурандаа бол юурандаагэж ярьдаг\ ЗЦГ-ын мэргэжлийн комисст ахлах ахлагч \нарийн бичгийн дарга нь ийм цолтой мөн хувийн ВОЛВО-той бөгөөд 2-3 машин сольжээ\ байх нь хамаагүй ажиргаатай болжээ. Тэд машин авдаг, сольдог мөнгнөөсөө улсад орлогын татвар төлдөг болов уу? Жолоо барьж буй иргэн хүний хувьд мэргэжлийн комиссийн даргатай уулзаж ярилцахад би одоо элдэв санаа оноо гаргахгүй, нэг компанитай тохиролцоод ЗЦ-даа компьютор оруулж ирсэн чинь одоо өчнөөн газар намайг шалгаж байна. Үүнээс хойш элдэв хэл чимээгүй яаж ийгээд энэ албан тушаалаа алдчихгүй байж байхыг бодно гэж копьютор тогломгой тоох ч үгүй ярьж байх үнэхээр мөн өрөвдөлтөй. Мөн ЗЦГ-ын дарга Сайнжаргалтай уулзахад эхлээд нилээд уриалагхан хүлээн авснаа "эвгүй" хэдэн асуултын дараа "би одоо чухал уулзалттай"гэснээр яриагаа дуусгасан билээ. Хамгийн гол нь "Замын хууль маань монгол хүн монгол ухаанаараа зохиосон хууль тул бүхнийг яг бас хуулиар мөрдөж болохгүй байна" гэж хэлснийг нь мартаж болошгүй байна. Энэ чинь туслах хүндээ тусалдаг, чадах хүнээ чаддаг боллоо гэсэн үг үү? Монгол ухаанаар зохиосон бол хаашаа ч эргэж болдог юм уу? Намайг бараг хөөгдөн гарч явтал Монголдоо лэхний гуравт байдаг хувийн компанийн эзэн том картон хайрцганд \мигалка, эсвэл дохоны гэрэл мод юм уу гэж хальт харлаа\ хийсэн зүйлийг өөрөө дааж ядан тэвэрсээр орж ирсэн билээ.Тэр нөлөөтөй баян хүн өөрөө юмаа зөөж тэвэрч явахыг хараад ЗЦГ-ын дарга ч аргагүй л "чухал" хүн юм даа гэдгийг ойлгов. ЗЦГ-ын ихэнх ажилтнууд ийм л арга барилаар ажлаа явуулна. Ер нь ЗЦГ жолоо баригч бүхнийг контрльдож, хяналтандаа байлгах хүсэлтэй \ Хуучны НАХЯ биш шүү дээ\ Үүний үр дүнд аваар эрс буурдаг бол яахав. Даанч үгүй. Харин ЗЦ-гийн нийгэмд эзлэх байр суурь улам бэхжиж тэдний амжиргаа л сайжирна. Аль нэг жолоочийн бөөр муу эсвэл эмэгтэйчүүдийн өвчтөй байх нь, ямар алба хашдаг нь тэдэнд ямар хамаа байна вэ? Үнэмлэхтэй эсэх нь чухал баймаар. Харин нийтийн тээврийн жолоочийн эрүүл мэндийг, ялангуяа архинд дуртай, догшин ширүүн уур уцаартай, хурдан давхих синдромтой \Баруунд ийм өвчин байдаг\ эсэх зэргийг нарийн сайтар шалгах хэрэгтэй. Бүх эхртэн нь цоо эрүүл гэсэн тодорхойлолттой, толгойгоо эрэгтэл элдэв онол заалагсан жолооч нар түмэн нүхтэй "зам дээр гарахаараа өдөр бүр хусалцана, буруу зөвгүй гүйцэж түрүүлнэ,замын голоор мөлхөнө, зүүн дохионд баруун эргэнэ, эсвэл огт дохиогүй эргэнэ, яг эргэлтэн дундаа дохино, ватт нь хүрэхгүй ламп хийснээс дохио нь ч олигтой харагдахгүй. Үнэхээр сайн барьдаг цөөн хэд нь буугийнхаа сүнсийг гартал шахаж, урдуур хойгуур нь хэрж давхилдана. Мнайд жолооны курсын үнэ бодит цалинтай харьцуулахад дэндүү их байна. 5-6 дахин хямдруулах хэрэгтэй. Харин хугацааг сунгах нь манай нөхцөлд зөв. Үхэж буй хүнийг эдгээж байгаа ачит эмч сардаа 50.000 төгрөгийн цалин авахгүй байхад эрүүл буйхүнийг үхүүлж мэдэх мэдлэгтэй, чадвартай жолооч нарыг бэлтгэж байгаа жолооны сургуулийн эзэн сардаа дор хаяж 1 сая төгрөгний цалинтай байж яагаад ч болохгүй. Энэ бол дэндүү шударга бус явдал. Ер нь жолооны курс нээх эрхийг ЗЦ болон Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй эсвэл тэнд 1-р үеийн хамаатан садангүй хүнд олгож байхаар хуулиндаа өөрчлөлт оруулвал ямар вэ? Тэгэхгүй бол цус ойртох үзэгдэл цагдаагийн байгууллага дотроосоо хальж тэднийг жолооны курсүүдтай холбох нь. Зөвхөн хагас дутуу дурдахад ЗЦГ-ын дэд дарга д\х Пионер\ авгайн нэр дээр\, мэргэжлийн комисын дарга х\ч Жаргалсайхан \өөр хүний нэр дээр\, комисын гишүүн Мөнхбаатар , мэргэжтийн комисын гишүүн байсан одоо Чингэлтэй дүүргийн ЗЦ-ийн тасгийн дарга Ганхуяг \эхнэрийн нэр дээр\, мэргэжлийн комисын гишүүн байсан одоо Хан-уул дүүргийн ЗЦ-ийн тасгийн дарга д\х Нямжав \эхнэрийн нэр дээр \, ЗЦ-ийн мэргэжлийн комист байсан Болдбаатар, Төв замын зөвшөөрөл олгогч х\ч Батжаргал, Хотын ЦГ-ын дарга х\а Жамъянсэнгээ \эхнэрийн нэр дээр\, ЗЦГ-ын техникийн байцаагч Дашдамба\ авгайн нэр дээр\, ЗЦ-д байсан Саяболд бүгд хувийн жолооны курстэй. Бүх аймгуудад байдаг УБХТуслах нийгэмлэг нь дэрэгдээ автын жолооны курстэй бөгөөд орсон орлого нь уг нийгэмлэгийн даргын цэвэр ашиг болдог байна. Эдгээр курсуудын дундаж үнэ 220000 төгрөг бөгөөд цэвэр зарлага нь 30000 төгрөг байдаг. \Багш, сургалтын материал,бензин тос г\м\ Үлдсэн 190000төгрөг хэнд очдогийг хэнч үл мэднэ. Улсад ганцхан байдаг "машины номер үйлдвэрлэдэг цех" нь ЗЦ-д орлогч дарга байсан хүнийх. Германы цагдаагийн газраас "хувьд шилжүүл болохгүй " гэсэн гэрээ, болзолтойгоор тэдний хөрөнгөөр оруулж ирсэн 83000ам.долларын үнэтэй уг цехийг генерал Пүрэвийн үед Гомбоцэрэнд \хоёул Говь-алтайнх\ ердөө л 24 сая төгрөгөөр өгчээ. Уг нь ЦЕГ-ын даргын зөвлөл дээрх цехийг ЗЦ-ийн гэрэл, дохионы үйдлдвэрт шилжүүлэхээр шийдсэн байжээ. Монголд жолооны сургууль нь албан тушаал ашиглан мөнгө олдог зүйл болжээ. Ихэвчлэн ЗЦГ-ын Цагдаагийн байгууллагынхан авгай хүүхэд, ах дүү, амраг садан, анд найз нарын нэр дээрх жолооны сургуулиуд түвшин тогтоох үзлэгт тэсэж үлдэнэ. Эрхбиш хуучин авто сургууль ДОСААФ-г үлдээхгүй бол хэт үнэмшилгүй болно биз ээ. Шалгалтын үеэр цагдаагийн байгууллагын ажилтныхаа жолооны курсын сонсогчдыг унагаж, тэднийхээ ажлыг нураах нь хашаа лбол. 2 машинтай, 24 сурагчтай жолооны курс нь сард доод тал нь 1.5 сая төгрөгийн цэвэр ашигтай байдаг. Нэг курс төгсөхөд \3 сарын хугацаанд \ 4 сая төгрөгийн ашиг гарна. Энэ нь удаан чамлалтай байгаа тул жолооны курсын хугацааг 2,5 сар болгжээ.

Тэгвэл 2,5 сард 4 сая болох болно. Энэ ч илүү ашигтай нь зөв. Харин жолоочийн сургалт улам муудах биз. Монголын жолооны үнэмлэхээр дэлхийн бараг бүх оронд тодорхой хугацаагаар \ 3 сараас 1 жил\ машин унаж болно.Энэ нь манай үнэмлэх, сургалт лут сайндаа биш. Тухайн орны цагдаа нарын монголын тухай мэдлэг маш муутай холбоотой. Зүй нь олон улсын автын конвенцоор баталсан олон улсын үнэмлэх \манай улс элсээгүй байгаа\ -ийг бид ЗЦГ-аас авах ёстой. Хрэв тухайн нэг оронд удаан хугацаагаар амьдрах болвол тухайн орны хууль дүрмийн дагуу тэр орны жолооны үнэмлэх авах ёстой. Манайх шиг соёлт ертөнцөөс хол тасарсан, хүнд сурталтай, амьдрал ядуу улсад жолооны үнэмлэхийг мөн л манайх шиг хичээлд сууж, онол, дадлагын шалгалт өгч байж авна. Зүгээр ч авч болно. Энэ нь бэлэг сэлт хээль хахуулиас хамаарна. Хөгжингүй оронд ихэвчлэн онолын шалгалт

\энэ нь өөр хэлээр бичигдсэн тэмдэг, дохионы тайлбартай л холбоотой\ авна. Зүүн урсгалтай оронд \ Англи, Япон г.м \ дадлагын шалгалт нэмж авдаг. Уг шалгалт нь тухайн оронд сууж буй гадаадын дипломат хүнд ч хамаатай. Зөвхөн тэнцэж байж үнэмлэхтэй болно. Олон улсын авто замын конвенцэд нэгдсэн орнуудын үндэсний үнэмлэх энэ бүх орондоо хүчинтэй. \ Шалгалтгүйгээр уг орны жолооны үнэмлэхийг шууд авдаг\ Манайд амьдарч буй гадаадын дипломат хүн өөрийн орны жолооны үнэмлэхтэй бол 30 доллар төлөөд л монгол жолооны үнэмлэх авч болно. Ингэх нь ч зөв. Монгол элчин сайдын яамаа нээсэн ихэнх оронд авто тээвэр илүү сайн хөгжсөн, тэдгээр орны сургалтын чанар манайхаас хавьгүй өндөр тул аргагүй зөв. Гэтэл тэдгээр оронд \ хуучин социалист орнууд биш шүү \ ажиллаж, амьдарч, сурч байсан тухайн орны дипломат хүний яг ижил жолооны үнэмлэхтэй монгол хүн эх орондоо жолооны үнэмлэх авъя гэвэл заавал шалгалт өгөх ёстой. \Харин курсэд суухйг шаардахгүй\ . Энэ нь монгол хүн эх орондоо гадаадын хүнээс бага эрхтэй, доорд үзэгддэг гэсэн үг. Үнэндээ хувьсгалаас хойш өнөөг хүртэл ийм л байлаа. Үндсэн хуулиар оногдсон тэгш эрх маань ч алга. Гадаадад машин барьж сурсан монголчууд х муу барьдаг гэнэ. Монголын жолооны курст дунджаар 10 сонсогчоос 2-3 нь унадаг бол, гадаадад сурсан 10 монголын 2-3 нь л шалгалтанд тэнцдэг гэнэ. Энэ тухай Жаргалсайхан дарга ярилаа. Үнэхээр гайхалтай хачин байгаа биз. Харвард, Оксфорд, Кембрижийн их сургуулийг төгссөн монгол хүн дотоодын их дээд сургууль хүнээс муу мэдлэгтэй гэдгийг сармагчин ч үнэмшихгүй. Гадаадад байсан хүн хэдэн доллартай байдагт л, үүнийг нь хүн бүр сонирохдогт \ ялангуяа мэргэжлийн комисс\ хэргийн учир оршино. Хөгжингүй гадаад оронд их, дээд сургууль төгссөн хүнийг Монголд манайхан шалгаж байж Монголынхоо дипломыг олгон ажил хийхийг нь зөвшөөрдөг хачин тэнэг зүйл байдаггүйсэн. Шинээр сүр дуулиантай гарч ирсэн хөдөлгөөний шинэ дүрмийн хуучнаасаа зарчмын хувьд ялгагдах хамгийн гол зүйл бол соёлт ертөнцөөс жишээ авч явган зорчигчиддоо давуу эрх ологсон явдал байлаа. Гэвч дүрмэндээ \ 2-11-б\ : "Явган зорчигч нь гудамж зам нэвтрэх бүх л тохилдолд тээврийн хэрэгслээс давуу эрхтэй " гэсэн утгаар оруулсан нь " сохор үхэрт худаг заав " гэсэнтэй ижил болчихож. Үүнээс болж явган зорчигч маань ногоон, улаан гэрлээр,гарцтай гарцгүй ялгахгүй зам хөндлөн тун аажуу тайван алхдаг боллоо. Зарим нь бүр зам дээр машиныг хааж зогсон давуу эрх илтгэдэг байна. 1945 онд Берлин хотыг орос цэргүүд эзлэхэд доорх онигоо гарчээ. "Гудамжны тулалдаанд оросын мэргэн буудагч зам дээрх гарцын тэмдэг, дохиотой газрыг л анаж суудаг байсан гэнэ. Учир нь герман цэрэг зам хөндлөн гүйлдэхдээ нөгөө ляс махандаа хүртэл сурсан ойлгосныхоо дагуу гарцаар гүйдэг байж " Хэдийгээр онигоо ч гэсэн нэгийг хэлж байна. Гарцаар, эсвэл гэрэл дохиогоор гарах ёстой гэсэн хатуу зарчимыг гол нь хууль сахиулах байгууллага, явган зорчигчдод ойлгуулах, ухамсарлуулах, таниулах, сурталчлах, биелүүлэхийг шаардах ёстой мөн үүрэгтэй. Энэхүү заалт маань явган хүмүүст буруу ойлголт төрүүлж, тэднийг осолд хүргэх магадлалыг улам ихэсгэжээ. Зүй нь гэрлэн дохио, гарцтай, гарцны тэмдэгтэй газар гэж оруулсан бол дээр байжээ. Ер нь явган хүмүүст зориулсан гүүр, туннель, гарц, гэрэл дохиог хангалттай байгуулах хөрөнгөгүй тул авто техник хөгжиж буй зарим орны жишгээр гарцын дэргэд зорудын саад, донсолгоо хийвэл ихэнх жолооч нар нь тун хэнэггүй, хурд хэтрүүлэн хэрцгий давхидаг Монгол оронд ойрын 10-20 жилд хамгийн зөв шийдэл байх. Энэ ч хямд тусна. Жолооч ба явган зорчигчийн ухамсар, мэдлэг тодорхой хэмжээнд хүрсэн цагт уг саадыг арилгаж болох юм. Хархоин захын дэргэд барьсан явган зорчигчийн гүүрийг хүмүүс маань огт ашиглахгүй доогуур нь зам хөндлөн гарсаар байна. ЗЦГ нь үүнийг хорих ёстой атал харин яг гүүрэн доор гарц гаргаж өгчээ. Өчнөөн хөрөнгө зарж гүүр барих ямар хэрэгтэй байв.

Замын шинэ дүрмийг 1996.11.1-нээс эхлэн мөрдөж байгаа боловч өнөөдрийг хүртэл гарцтай, гарцын тэмдэгтэй \гэхдээ гэрэл дохио байхгүй\ газарт явган зорчигчоо эхэлж өнгрүүлдэг машин огт байхгүй. Харин өөрсдөө давихсан чигээрээ л өнгөрнө. Ийм жолоочийг хамгаалалтын бүсээ бүслээгүй жолоочтой харьцуулахад явган зорчигчийн хувьд хавьгүй илүү аюултай боловч замын зохицуулагч анзаарах ч үгүй. Замын зохицуулагч нь зөрчил гаргасан явган зорчигчийг журамлах барьж торгож чаддагүй ч гэсэн \уг нь ийм эрх цагдаад байдаг\ түүнйибуруугаас аваар гарсан тохиолдолд машины жолооч ямар ч шийтгэл, хохиролгүй үлдэж байхаар хууль эрх зүйн баталгаатай болгох шаардлагатай байна. Жишээ нь : Германд саяхан доорх хэрэг гарчээ. 1. Өөрийн цэвэр буруугаас осолд орж явган зорчигч бэртэхэд түүнийг мөргөсөн жолооч буруугүй гэдгээ батлахын тулд шүүхээр заргалдаж дийлжээ. Дараа нь шүүхийн зардал, өмгөөлөгчийн зардал, ажилгүй чөлөөтөй байсан хугацааны цалин, эвдэрсэн машиныг нь даатаглын байгууллага засах хугацаанд унаа тээвэрт зарцуулсан мөнгө зэргийг уг гэмтсэн явган зочигчоос нэхэмжилж төлүүлсэн байна. 2. Мөн Берлин хотод 1994 онд турк иргэн \ тэнд оршин суух эрхтэй \ машинаараа 7-8 насны герман хүүхдийг дайрч \мөргөж\ алжээ. Зөвшөөрөгдсөг дээд хурд 50км\цаг-тай гудамжаар 40км\цаг-тай явж байтал явган хүний зам дээр эхтэйгээ хамт зогсож байсан \ машин зам ба явган хүний замын хооронд аюулгүйн бүс буюу нагаан зүлэг байгаагүй байна\ хүүхэд уг машиныг 2 км зайд ойртсон үед гэнэт урдуур нь гүйснээс ийм осол гарчээ. Ийм зайд хичнээн сайн жолооч ч аюулыг зайлуулж чадахгүй тул сар гаруй шүүхээр явсны эцэст жолооч нь оогт буруугүй нь тогтоогджээ. Дараа нь уг жолооч 1-р жишээний адилаар нэхэмжлэл гаргаж уг нас барсан хүүхдийн эцэг, эхээс мөнгө авчээ. Германд амьдарч буй гадаадын иргэдэд \африк, турк, румын, орос г.м\ дугүйцэх, тэднийг гадуурхах явдал ард иргэдийн дунд байдаг боловч жинхэнэ эрх зүйт нийгмийн хуулиар дээрх хэрэг ингэж шийдэгджээ. Шудрага хууль үнэнийг олох гэж үүнийг л хэлдэг байх. Манайд өнөөдрийн байдлаар явган зорчигчийн цэвэр буруугаас болсон аваарын үед бараг жолооч торгуулаад шийтгүүлээд хохирч үлдэж байна. Хууль бодит амьдралд ингэж үйлчлэж байхад явган зорчигч маань авто машинаас огт айхаа больжээ. Дугуйтай хүн хүртэл гэрэл, гэрэл ойлгогчгүй явна. Явган хүмүүс болж өгвөл өөрөө очиж мөргөчихөөд хэдэн төгрөг л нэхэх санаатай байх юм.Машингүй "ядуу" явган зорчигчтой зууралдсанаас машинтай "баян" жолоочтой зууралдсан нь ашигтай гэсэн ойлголт шүүх, прокурор, цагдаагийнханд байдаг юм уу даа. Хоёр машин мөргөлсөн үед буруутай жолоочийг бус харин хөрөгө бэл муутайг нь шийтэгдэг, хохируулдаг болжээ. Жишээ нь : УАЗ-469 машиныг \жолооч нь Д.Доржпалам\ Шевролет-блазор маркийн жип \жолооч нь У.Болд\ мөргөж хүний амь нас хөнөөсөн илэрхий хэрэг бараг 1 жил 6 сар болж байж хэн буруутайг нь тогтоожээ. ЗЦГ-аас гаргасан 2 удаагийн акт, схем зургийг У.Болд \компанийн захирал\ нь ЗЦГ-ын мөрдөн байцаагч х\ч Я.Цагаанчулуун, тээврийн прокурор Т.Барамсай нартай хуйвалдан мушгин гуйвуулж байжээ. Уг осолд огт буруугүй жолооч Д.Доржпалам нь 1 жил 4 сар эрхэлсэн ажилгүй, жолооны эрхээ хасуулсан байжээ. Уг хэргийг 4 удаагийн шүүх хурлаар хэлэлцэн эцэст нь хохирч Улсын дээд шүүхээр шийдвэрлүүлэн бүх хэргийг У.Болдод хариуцуулахаар шийдсэн байна. Ингэж удаасан явдалд ЗЦГ, Шүүх, Прокурор бүгд л буруутай. Ерөнхий боловсролын сургуульд бага ангиас нь хөдөлгөөний аюулгүй байдлын талаар, гол нь гарц гэрлэн дохионы талаар хичээл орж баймаар. Харин одоогийнх шиг хөрөнгө зарж зөвхөн нэг ангийн хүүхдэд цагдаагийн форм өмсгөн, мод бариулж "жүжиг тоглуулж" бусад нь харах нь \ногоон гэрэл, цагаан шугам гэдэг нь байх\ огт үр дүнгүй юм. Өнөөдөр дуут ба гэрлэн дохио \мигалка\ Улаанбаатарт бараг хэн дутай нь машиндаа тавьж, хэрэглэж болдог болоод байна. Зүй нь цагдаа, гал команд, том оврын, мөн аюултай ачаа бараа зөөдөг тэргэнд баймаар. Тэд нь зөвхөн албан шаардлагтай үед л түүнийгээ ашиыглах ёстой. Олон улсын практик хөх гэрлэн дохиог дуут сигналын хамт өгвөл бусад машинууд замаас гарч, эсвэл замын захад зогсож түүнд чөлөөтөй явах боломжийг олгодог. Аваар гарсан байна гэдгийг, цагдаагийн ямар нэгэн арга хэмжээ явагдаж буй машин, зам дээрх засварын ажил ойртож буйг, мөн удаан явж байгаа том хэмжээний тээврийн хэрэгсэл явж буйг хөх эсвэл шар гэрлэн дохиогоор \дуут сигнал оролцохгүйгээр \ бусад жолооч нарт мэдэгдэж анхааруулдаг байна. Хууль биелүүлэх ёстой гэж ярьсаар байгаа авч цагдаагийн байгууллагын машин, цагдаа суусан машин, замын дүрмийг хамгийн ихээр зөрчиж байна. 1998.3.5-нд Монгол ТВ-аар гарсан даатгалын тухай навтрүүлгийг харж суухад 06-20 дугаартай цагдаагийн эрээн машин өөр тэргийг ямар ч дохио гэрэлгүйгээр буруу талаар нь гүйцэж түрүүлэх жишээтэй. Энэ нь бол ердийн л үзэгдэл. Цагдаагийн машинтай мөргөлдсөн, хэн буруутай нь илт мэдэгдэхгүй тохиолдолд цагдаа л зөвтөж, нөгөө жолооч буруутан болж хоцорно. Манайд цагдаатай холбоотой аваар ослыг чимээгүй дарах буюу ял шийтгэл хариуцлага нь хөнгөхөн өнгөрнө. 1997.06.4-5-ны өглөөний 6 цагийн үед Баянгол дүүргийн цагдаа ахлагч Хөхөөсүрэнгийн \30-08 дугаартай цагаан өнгийн хувийн Фолкесваген микро автобус \ Варьетегийн хажууд гаргасан осол зорчигч гэмтсэн \ юу болж өнгөрөө бол? ЗЦГ-ын дарга х\а Сайнжаргал 1995 оны зун амралтаараа гэр бүлийн хүмүүсийн хамт нутаг \Увсын Тэс сум\ явахдаа Баянхонгорт онхолдож \ ЗЦ-ийн ажилтны жолооны ур яадвараа гэж?\ нэг хүнээ тахир дутуу болгон, ЗЦ-гийнхаа цоо шинэ УАЗ-469 машинаа эвджээ. Машины төлбөр мөн шийтгэл зэмлэл нь яаж өнгөрөө бол? Согтуу байсан гэх жиг жуг яриа байдаг боловч үнэнийг хэн ч үл мэднэ. Тэр үед Баянхонгорт автын байцаагчаар ажиллаж байсан А.Сэргэлэнсанаа \мөн нэг нутгийнх\ энэ хэргийн дараа УБ хотын Баянгол дүүргийн ЗЦ-д офицероор дэвшин ажиллажээ. Мөн тэр үед Монголын ЦЕГ-ын ажилтнуудын үнэмлэхийг хийж байсан изральчууд жолооны шинэ үнэмлэх \одоогийн\ хийх эрхийг олж авчээ. Тэд өөрсдийн зардлаар израил эмч авчран тахир дутуу болсон дээрх хүнд хагалгаа хийн эмчилсэн боловч харамсалтай нь үр дүн өгөөгүй байна. Сайнжаргал дарга маань израил эмчийг манай нэг олон нийтийн байгууллага \нэрийг нь өөрөө хэлж чадсангүй\ өөрийн зардлаар урьсан гэх боловч би үүнийг олж чадсангүй . Шинэ үнэмлэхний үнийг байс хийгээд л нэмдэг бөгөөд ашгаас нь хэн хүртдэг юм бол? Хөгжингүй оронд албаны унаагаа аминдаа хэргэлсэн хэн бугайг ч ажлаас нь өөрчилдөг. Мөн 1994,1995 онд мэргэжлийн комисын нэг гишүүн авто машины ослоор нэг хүний амийг хохироосон боловч бүх зүйлийг зохицуулаад таг чиг өнгөрчээ. Уг нь осол болсон газарт ЗЦ-ийн шуурхай албаны офицер Гончигсайхан бас 3-4 ажилтан очсон байна. Өнөөдрийн хуулиар автын ослоор хүн нас барвал ар гэрт нь зөвхөн оршуулгын зардлыг буруутай этгээд төлж өөрөө шоронд ордог. Ийм ч учраас дээрх тохиолдод хоёр талдаа ашигтайгаар шийдээд, зохицоод \мэдээж хэдэн саяыг өгсөн байж таараа\ өнгөрчээ. Мөн ИБМУТ-ийн урд зам дээр эрэгтэй хүн дайрагдаж нас барж буруутай жолооч нь олдоогүй эзэнгүй хэрэг байдаг. Энэ хэрэгт ЦБ-ийн ажилтан холбоотой байж магадгүй гэсэн сэжиг байдагч хэрэгтнйиг ололгүйгээр 4-5 жил өнгөрчээ. Уг хэрэг ЗЦГ-т эрүүгийн төлөөлөгч а\д Д.Энхжаргал, ЗЦГ-ийн төлөөлөгч а\х Төрмандах нарын хооронд байж байгаад "унтарсан" сурагтай. УБ хотын СХ дүүргийн ЗЦТ-ын дарга байхдаа х\ч Цэрэннадмид маш согтуугаар машин жолодож уг дүүрэгтээ 4 хүн дайрч 2 нь нас бархад шүүх нь 3 жилийн тэнсэн өгчээ. Энэ бол ЗЦГ-ын эрхтэн дэрхтанд замын хууль дүрэм, эрүүгийн хууль яаж үйлчилдэгийг харуулсан тод жишээ. Мөн ЗЦ-д ажиллаж байсан хүний хүүхэд Сэрээтэрдагвын Баттөмөр нэг жолоочийг архи уусан байж магадгүй гэж сэжиглэн \хажуу суудал дээр нь 2 лааз пиво байсан\ ЗЦГ-ын ерөнхий жижүүрт аваачин тусгай шалгагчаар шалгахад огт хэрэглээгүй нь тогтоогдсон тул уг жолоочийг зүгээр явуулах болж. Гэтэл Баттөмөр явуулалгүй машиныг нь өөрөө жолоодон үнэмлэхгүй атлаа дур мэдэн жолоодож яваад халдвартын больницийн урд зам дээр онхолдож, машин бүтэн нэг эргэж 2 хүн гэмтэж, машин ч ихээхэн гэмтжээ. Хэрэг нь одоо болтол шийдэгдээгүй удсаар.

1997 оны 12 дугаар сард Багануурын ЗЦТ-ын даргын жолооч нь УАЗ-469 машинаа согтуугаар унаж яваад онхолдож машиндаа хохирол учруулжээ. ЗЦ-ийн орлогч дарга х\а Лхагва нь хатуу зүйлд нилээн дуртай бөгөөд МҮЭСО-нд хятад найз нартайгаа согтуугаар орж жижүүрийг нь ихээхэн дайрч, доромжилж танхайрчээ. Энэ үедээ форомтойгоо байсан бөгөөд энэ нь Амарсанаа сайдын " ажил албан тасалгаандаа согтууруулах ундаа хэргэлвэл ажлаас халах"тушаал гарсаны дараа болсон явдал гэнэ. Гэвч генерал Пүрэвийн нутгийн хуучны "догь, хашир" хуулийн мэргэжилтэй х\а Лхагвааг автын мэргэжилтэй х\а Сайнжаргал дарга нь яаж ч чадсангүй гэнэ. Бодвоос өөрийнх нь зарим нэг но-г нөгөөх нь мэдэх биз. Харин энэ тухай хурал дээр шүүмжилсэн өөрийнхөө залуу офцероо нилээн хожуу цолыг нь нэгээр багасгаж чаджээ. Х\а Лхагва нь ЗЦГ-ын боловсон хүчний бодлогыг давхар хариуцдаг бөгөөд удирдаж буй хүн \хуучнаар бол улс төрийн орлогч\ өөрөө архинд дуртай бол ажилтнууддаа, жолооч нарт шаардлага яаж тавих вэ? Мөн Эрдэнэт хотын замын захицуулагч ахлах ахлагч Батбаатар нь найзынхаа машинд \УАЗ-46\ олуул архидаж яваад найз нь хүүхэд дайрч алжээ. Найз нь хэргт орж Батбаатар ажлаа хийсээр байна. 1997.10.29-ний өдөр үдээс хойш Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч а\д Ганхуяг УБО 70-47 дугаартай Форд-Гранада машинаа согтуугаар барьж яваад \дотроо жолоочоос гадна 4 хүнтэй\ онхолдож, троллейбусны шон мөргөж нэг хүн нь тлгойгоо хаглаж өөр нэг хүн нь үүдэн шүдээ бүгдийгунатал урагшаа мөрөгжээ. Тэрэгнь авах юмгүй болжээ. Ганхуяг нь урьд нь найзынхаа Мазда-г мөн согтуугаар унаж яваад аваар хийж байсан байна. Ер нь дээрх тохиолдлыг ЗЦГ мэдсэн юм болов уу? Ямар арга хэмжээ авсан юм бол? ЗЦГ-т офицероор \мөрдөн байцаагч\ ажиллаж байсан Банзрагчийн Батболд жолооны үнэмлэхгүй хэрнээ 1997оны 4-р сараас одоог хүртэл 70-64 убо дугаартай ВОЛВО машиныг чөлөөтөй унаж явна. Мөн өөрийн найз Адъяажавын Ганболдыг согтуугаар тэрэг барьж яваад үнэмлэхээ хураалган тодорхой хугацаанд тэргээ хасуулангуут нь 1996 оны зун шинээр үнэмлэх авч \ямар ч шалгалтгүйгээр\ өгчээ. Шинэ загварын үнэмлэхтэй болсон Ганболд эрхийг нь хассан хугацаа дуусангуут хуучин загварын үнэмлэхээ буцаан авч 2 үнэмлэхтэй \бодвоос 2 талонтой байх\ болжээ. Айдаа замын цагдаад ажиллах чмөн ашигтай юм даа.Худалдан авсан машиныг бүртгүүлж шалгуулан номер, гэрчилгээ авахад германд дунджаар 10-15 минут хэрэгтэй. Үүнд зарцуулагдах техник ажиллагаа нь манай ч мөн адил боловч ажлын захион байгуулалт буруу, муу мөн хүнд суртал, шат дамжлагаас шалтгаалан 1-2 өдрийн ажил болно. ЗЦГ-ын зүүн талд буюу гэрчилгээ, номерийн бичиг олгодог умгар өрөөнд 1997.4.25-ны 11 цагийн үед 70-80 хүн оочерлон зогсож байх юм. Монголын бүх шинэ машины бичиг баримтыг ганцхан хүн бүртэгдэг бөгөөд тэр нь зөвхөн үдээс өмнө ажилдаг тул аргагүй биз. Ганц худгийн нэг өрөөнд ч ингэж шахдаггүй байх. Эрх мэдэлтэй дарга, мөнгөтөй баян хүн бол ганцхан утасдаад л болчих ажил юмсан. Энэ бол дэндүү бизээ. Компьютарын ард сууж ромбо зүүсэн, барууны тэрэг унаж, камел, марлборо тамхи татсан залуус маань 15 минутын ажлыг яагаад 6-8 цагт гүйцэтгэж байна вэ? Энэ нь удирдлага зохион байгуулалтын ажлыг үндсэнд нь өөрчлөх шаардлагатай болсоны илрэл юм. ЗЦГ-ын гадаа зогсох, хүлээх машины тоо Засгийн газрын ордны гаднахаас хэд дахин их. Замын цагдаатай ямарваа нэгэн асуудлаар аолбогдвол адгийн зарга 10 биш 20 хоног. Энэ хугацаанд цагдаа тэргээр чинь такси шиг зугаална,дарамтлана, айлгана, сүрдүүлнэ, зарим нь боловсноор гуйна.Ихэнх тохиолдолд хүссэнийг нь биелүүлэх болно. Уг нь зөрчил гаргасан даруйдаа хэдэн төгрөг өгөөд салчихвал гайгүй өнгөрчихдөг тал бий. Хэрэв ЗЦ-д танил тал ах дүүтэй бол заан шиг хэргийг ялаа шиг болгож болдгийг бүх жолооч мэднэ.Арын хаалгагүй бол ялихгүй зүйлээ заан шиг болгож илүү хохирно. Дүрэм зөрчсөн дипломат номертэй тэргийг зохицуулагч яаж ч чадахгүй. Овсгоотой нэг нь дугаарыг нь бичиж үлдэнэ.Цааш нь яаж шийддэгийг бүү мэд. 10 жилийн өмнө Югослав, Чехословакийн архинд дуртай 2 дипломтч Улаанбаатарт мөнхийн шал согтуугаар машин жолооддог байсныг санаж байна. Хөгжингүй аль ч оронд гадаадын дипломатууд тэр орныхоо л хууль дүрмийг биелүүлэх, дагах ёстой байдаг. Өнгөрсөн жил АНУ-д суугаа Гүржийн дипломатч согтуур машин унаж яваад аваар хийж хүний амь хохироон шийтгэгдсэн байна. АНУ-д гадаадын жолооч дүрэм зөрчсөн тохиолдолд тэндхийн иргэдийн нэгэн адил арга хэмжээ авагддаг. Харин ч өөрийнхөө иргэнд заримдаа арай зөөлөн хандах тал байдаг боловч энэ нь ховор. Манайд гадаадын иргэн дүрэм зөрчсөн, гэхдээ ноцтой осол биш тохиолдолд замын зохицуулагч яах ч үгүйг бид мэднэ. Германы цагдаагийн байранд цугларсан хүлээсэн, цөхрөнгөө барсан холхиж зугаацсан жолооч нар ч харагдахгүй өөрийн ажилтнууд бүүр ч үгүй. Манай ЗЦГ-т 7х8 см-ийн бэлэн маягт дээр нэг фото зураг наагаад, 4 үг 10 цифр бичиж, 2тамга дарж, нэг гарын үсэг зурахад нэг цаг гучин минут шаардагдана. Үнэхээр ажил нь их хүн нь багдаад байна уу гэвэл тийм баш. Элдэв танилтайгаа хууч хөөрсөн, шатар, компютор тоглосон, сонин уншсан офиферүүд цөөнгүй. Нэг л офицерийг өрөөнөөс гарч ороход гадна нь байсан олон хүн хошууран дагж гүйлдэнэ. Үндсэн ажлаа шуурхай хурдан гүйцэтгэх эдийн засгийн хөшүүрэгсул \ байхгүйтэй адил \ тавих хяналт муугаас ажилтнууд нь үндсэн ажлаа \ шугам замынхан арай дээр \ аль болох хүндрүүлж удаашруулж жолоочийг шалгалтанд нь унагавал, үл ялих шалтгаанаар бичиг баримтыг хурааж, тэргийг нь хураавал өөрдөд нь хувийн сонирхолд нь илүү ашигтайг сайн мэднэ. Ямар зөрчил гаргасан тохиолдолд жолооч үнэмлэхээ хураалгаж, дахин шалгалтанд орохыг нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй байна. Зөвхөн эрүү үүсж шүүхээр шийдэгдсэн тохиолдолд үнэмлэхийг хурааж дахин шалгалтанд оруулах нь зөв. Үүний өмнө торгох, талон цоолох, эрхийг тодорхой хугацаагаар хасах зэрэг шийтэглийг зөвөөр ашиглаж сурах хэрэгтэй. Хэрэв ЗЦГ одоо дагаж мөрдөх ёстой хууль дүрмээ 100 хувь баримтлан ажиллавал, тэрхүү тавьсан бүх шаардлагыг хангаж, дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцдог 10-20 тэрэг лУлаанбаатар хотод үлднэ. Ийм учраас ЗЦ ажлаа юуны өмнө ноцтой том зөрчлөөс хэлмээр байна. Одоогийн байдлаар дүрэм огт зөрчихгүй явж байхад өдөрт нэг удаа заавал зогсоож шалгана. Тэрбүү хэл өөрсдөө замын цагдаагийн үнэмлэхгүй атлаа машин зогсоож шалгах гэнэ. \ 1997.9.2-нд Дархан хотод 14080 дугаартай Тогоонямын Батдорж, Баяндалайн Эрдэнэбаатар \ үнэмлэхээ авч амжаагүй байгаа гэнэ. Ер нь шалтгаангүйгээр машин зогсоох ёсгүйсэн. Өрөөсөн гэрэлтэй гэрэл шилжүүлээгүй эсвэл манангийн гэрэтэй хажуугаар нь өнгөрсөн машиныг дараагийн постонд хэлж зогсоолгон, торгох цагдаа тун ховор. Гэтэл 4-5 замын цагдаа дайгдах санаатай \ уг нь тэд дүрэмт хувцас, эрээн мод, станцтай байсан \ гар өргөхөд нь зогсоогүй явахад дараагийнхаа постонд тун шуурхай мэдэгдэж зогсоолгожээ.Баянзүрх дүүргийн дэд ахлагч Төрбатад станцаар мэдэгдсэн тул уг машиныг зогсоосон гэнэ. Жолооч нь марагсаар зүгээр салжээ. \ Ховор тохиолдол \ Хэрэв тэр 5 цагдаа шүргэлдсэн дохьсон бол зогсох ёстой. Харин гар өргөсөн, дайгдах гэсэн үед жолооч л шийдмээр юм. Зөрчил гаргасан жолоояийг торгох, талон цоолох, үнэмлэхийг хураах, машиныг журамлах яс нарийн журам дүрэм байхгүй. Бага зэргийн зөрчил 1000-5000 таг, томоохон бол 5000-50000 төгрөг гэж хуулиндаа заажээ. Ийм болохоор хэдээр торгох нь тухайн цагдаа, офицерийн цэвэр үзэмжийн асуудал болжээ. Бага зэргийн зөрчил гарасан ЗИЛ-130 машиныг зогсооход өрөөсөн нүдэнд нь цагаа унасан өвгөн жолооч байсан тул өрөвдөөд торголгүй явуулсан гэж нэг зохицуулагч ярьж байв. Мөн торгуулах эсэх нь бас жолоочийн хэр сэргэлэнгээс шалтгаална. Ялангуяа орон нутгаас, хөдөөнөөс ирсэн жолоочийг хамгийн түрүүнд зогсоож гоочилно. Үүнд эхлээд товчоонууд дээр байгаа цагдаа оролцоно. Жишээ нь : 1998.4.1-ний оройн 23 цагийн үед нисэхийн цагаан хаалганы дэргэд Дундговь, Өвөрхангайгаас хонь ачиж ирсэн 2 тэргийг цагдаа зогсоож хонь ачиж хотруу оруулахыг зөвшөөрсөн тухайн газрын засаг даргын шийдвэр, мал эмнэлэгийн албан бичгийг шаардаж аль нэг нь байхгүй бол тус бүрийг 5000 төгрөгөөр торгох болжээ. Жолооч нарт зөвхөн мал эмнэлэгийн бичиг байсан тул цагдаатай тохирч 2000-аар тус бүр торгуулжээ. \ Тохирсон үед торгуулийн хуудас бичдэггүй \ Цагдаа нь мөнгөө тэр дороо аваагүй бөгөөд өөрөө өөр машинд сууж Био комбинат орох замд байдаг товчооны дэргэд ир гээд тэндээ мөнгийг авчээ. \ Ер нь торгуулийн тасалбар өгсөн ч бүгд дараалсан биш харин өөр дугаартай байдаг гэнэ.\ Замын цагдаа торгуулиа эхлээд нилээд өндөр дуудна. Жолооч нь гуйж унжиж наймаалцсаар багасгана. Тэгж, тэгж за яахав энэ удаад багаар торгоё гээд хэлснээсээ бага мөнгө авч дараа нь өврийнхөө дэвтэрт гарын үсэг зуруулна. Дараа нь эрж эрж хармаанаасаа торгуулийн хуудас олно. Торгуулийн хуудасыг аль болох түргэн өгөхгүй байх арга бодно.\өөр машин зогсоож шалгах г.м\ Зарим жолооч торгуулиа " навс " буулагсандаа баярлаад эсвэл уурлаж бухимдаж торгуулийн хуудасаа авалгүй явна. Сандарсан нэг нь торгуулийн хуудас нь торгуулийн үнэтэй тохирч байгаа эсэхийг анзааралгүй авч хурдан салахаа бодно. Зарим нь тоо ёсоор хүлээн авна. Ийм л хүнийг захицуулагч хараандаа авна. зарим нь энэ удаа тооргуулийн хуудас ч яахав гээд бараг баяралсан талархсанаа илэрхийлээд явна. Яг ийм л хүмүүстэй цагдаа аажмаар дотно болно. Тэд ч цагдаатай мөн адил. Ийм маягаар танил тал, арын хаалга, каррупци, мафи үүсдэг. Амархан байгаа биз. Замын олон захицуулагчтай \ 40 орчим \ зөвхөн хоёул уулзаж нилээд ярилцсаны эцэст бид чинь өдөртөө 2-3 мянган төгрөг өөрсдөддөө олохгүй бол яаж амьдрах вэ? гэж хүлээлээ. Ер нь хахууль өгсөн, авсан, зуучисан бүгдийг шийтгэх нь буруу. Зөхөн авсныг нь шийтгэх талаар хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Харин офицерууд нь, томчуул нь эрх мэдлийнхээ дагуу илүү ихээр ашиглаж завшина. ЗЦГ-ийн байцаагч а\х Нүдээгийн Энхбаатар жолоочийг торгох "аргаар" 470,000төгрөг хувьдаа ашиглажээ. Төрийн цагдаа хахууль авч байна уу гэдэгтэй Америк маягаар зориудын шалгалт хийж тэмцэх хэрэгтэй. Үүндээ цагдаагийн бус энгийн иргэдийг оролцуулбол үр дүн нь илүү байдаг. АНУ-ын цагдаад дээрх аргыг үргэлж хэрэгэлдэг. Уг нь хуулиараа ямар зөрчил гаргахад хэдэн төгрөгөөр торгохыг, цагдаа чмар баримт жолоочид өгөхийгхөдлөшгүйгээр нарийн тогтоож өгөх хэрэгтэй. Хөгжингүй оронд хурдыг 2-5 км цагаар хэтрүүлбэл төд, 5-10 бол төд, 20-30 бол төд гэх мэт хөдлөшгүй тарифтай байдаг тул зах шиг наймаалцах ямар ч боломжгүй байдаг байна. Манайд ингэж тодорхой бус байгаа нь ижил зөрчлийг яаж ч шийдэж болоход хүргэж \ сануулах, торгох, цоолох, журамлах, бичиг баримтыг хураах г.м \ үүний улмаас хээль хахууль, арын хаалга улам дэлгэрч байна. Замын зохицуулагчийн хэлсэн торгуулийн анхны өндөр үнийг буулгахын тул жолооч бүр наймаалцдаг болж. Манайд захиргааны хууль байгаа тул одоо захиргааны шүүх хэрэгтэй болжээ.Тэгвэл жолоочийг зөрчил гаргасан тохиолдолд замын цагдаа зөвхөн торгуулийн хуудас бичиж түүнийг нь захиргааны шүүхээр шийдэж байх боломжтой болно. Хөгжингүй бүх оронд ийм л байдаг. Цагдаа тооргуулийн мөнгийг өөрийн биеэр авдаггүй. Мөн тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын дэвтэр машины зайлшгүй даатгалын гэрчилгээг биендээ авч яваа жолооны үнэмлэхтэй хүн бүхэнд уг тэргийг барих бүрэн эрх олгох хэрэгтэй. Итгэмжлэлийг болих хэрэгтэй. Ер нь цагдаатай холбоотой хэргийг УМБГ-ын 6-р хэлтсээр бус харин хуучин байсан цэргийн прокуророор шийдэж байх нь зөв. Өөрөө өөрийнхөө хэргийг шалгах гэж юу гэсэн үг вэ? Дотоодын хяналт байх ёстой боловч эцсийн шийд гаргах ёсгүй. Замйн зохицуулагч нь жолоочийн бичиг баримтыг хураахдаа \үгийн зөрөөгүй л аваад кармаалдаг\ тэр бүр баримт өгдөггүйгээс сүүлд нь тэр цагдаагаа эрж олох гэж радио, зурагтаар ч зарлуулах явдал бий. Уг нь хураасан даруй дүүргийнхээ байцаагчид шилжүүлэх ёстой боловч тэгэхгүй, учир нь яаж ийж байгаад жолоочийг гуйлгуулж хэдэн төгрөг авч байж л өгөх гэсэн санаа юм. Жолооч ч хууль дүрмээ сайн мэдэхгүй, ядаж цагдаагийн хувийн дугаарыг ч бичээд авдаггүй байна. Сүүлийн үед согтуугаар жолоо барих нь бараг хэвийн үзэгдэл болж. Согтуугаар машин жолоодох нь хүний амь хөнөөж болохыгоо урьдаас мэдсэн боловч ял шийтгэл торгуулиас огт айхгүй, тоохгүй байгаагийн шинж. УБ хотод согтуу жолоочтой тэмцэх талаар арга хэмжээ авч байгаа боловч тодорхой үр дүн гарсангүй. ЗЦ-ийн дүн бүртгэлээс харахад урьд нь нэгдсэн арга хэмжээний үеэр нэг шөнийн дотор ЦБ хотод дээд тал нь 70 гаран согтуу жолоочийг \гэхдээ осол гаргаагүй\ барьж байсан бол одоо 12-13-аас хэтэрдэггүй болжээ. Тэгвэл согтуу жолоочийн гаргасан ослын тоо буурах ёстой боловч үгүй байна. Учир нь согтуу жолоочийн тоо бодит байдалд хэвээр үлдэж, зөвхөн баригдсаных нь тоо багасжээ. Яагаад гэвэл баригсан даруйдаа 50мянган төгрөг өгчихвөл,мөнгө үнэтэй болсон одоо цагт зүгээр л явуулчихдаг болж.Тэр дор нь аргалж чадаагүй ч гэсэн мөрдөн байцаалт, шүүхийн шатанд нь хэргээ зөөлрүүлж бараг зүгээр л гардаг хэвээр. Хүний амь настай холбоотой осол хийсэн согтуу жолооч аргалсаар байгаад тэнсэн авч мултардаг практик оршсоор. Ер нь согтуу жолоочтой хийх тэмцэл тэдэнд оногдох ялыг маш хатуу болгох хэрэгтэй. Гэхдээ ялын бодлогын гол нь буруутай этгээдийг шоронд хориход бус харин эрүүл мэндээр гэмтсэн, эдийн засгаар хохирсон хохирогчийг хохиролгүй болгох, жишээ нь насаараа тахир дутуу болбол насан туршийн тэтгэвэр олгох гэх мэт зүйлийг илүү анхаарах ёстой. Өнөөдрийн байдлаар насан туршийн хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон тахирдутуугийн группт орсон хүнд улсаар тэтгэвэр өгч, харин буруутай жолооч ганц хоёр жилийн тэнсэн аваад л өнгөрч байна. Зүй нь дээрх тэтгэвэрийг буруутай этгээдээс гаргуулж байх хэрэгтэй. Мөн жолоо барих эрхийг 6 сараас 2 жилийн хооронд хасах биш харин 2-3 хугцаатайгаар хасах хэрэгтэй. Ардчилал өндөр хөгжсөн эрх зүйт шударга хуультай улсад жолооч хүний буруугаас ноцтой осол гарсан тохиолдолд юуны түрүүнд хохирогчийн эрүүл мэнд эд материалын хохирлыг "бүрэн арилгах" түүнйи амьдарлын түвшинг урьдын хэмжээнд нь байлгахын тулд шүүх гол анхаарлаа хандуулах ёстой. Хөгжингүй оронд ихээхэн хэмжээний осол хийж хохирол учруулсан жолооч бараг насан туршийн өртөй хоцордог аж. Гэхдээ энэ нь тун ховор учир нь даатаглын байгуулага нь маш хүчирхэг. Ер нь манай өнөөдрийн нөхцөлд буруутай жолоочийг шоронд байхад ч суллагдсанаас хойш ч орлогноос нь зохих хувийг хохирогчид өгч байх хэрэгтэй. Ингэхдээ мөнгөний ханш уналтыг ч харгалзах хэрэгтэй. Ингэсэн цагт осол гарахаас жолооч үнэнхүү сэргэмжлэх болно. Орон нутагт согтуугаар жолоо барих нь ердийн үзэгдэл бөгөөд цагдаа, шүүх, прокурор бараг бүгд л нэг дов толгойн бие биеэ таних хүмүүс тул тэрүүхэндээ зохицоод, эвлэрээд, ял шийтгэлийг нь хөнгөлөөд л өнгөрдөг бололтой. Одоо юуны өмнө согтуу жолооч хурд хэтрүүлэх, маш түрэмгий дүрэмгүй явдаг автобус, тралейбус, такси, том тэрэгнүүд, гаднаа 2 тольгүй, гэрэл чийдэн дутуу, буруу гэрэл дохионууд, нартай өдөр харагдахгүй дохионы сул ваттын чийдэн, гэрэл шилжүүлэх, тусгал зөв эсэх, замын голд зогсон бензин юүлэх \ энэ бол хориотой газар зогсохоос ч аюултай атал цагдаа огт тоохгүй\ шаардлагагүй үед манангийн урд хойд гэрэл асаасан зэрэг том зөрчилтөй эхэлж тэмуэх хэрэгтэй. Жолооч хүн бензины зарлагыг тооцох чадвартай байх ёстой гэж баруунд үздэг тул бензин юүлэхийг том зөрчил гэж үзэн дор нь торгодог байна. Мөн манай авто замын дутуу, буруу, хагархай, байхгүй, өнгө буруу үл ялгагдах тэмдэг, дохио гэрлийг сайжруулах шаардлагатай. Харин хамгаалалтын бүсхийхгүй байх нь дээрх зөрчлүүдийн аюулаас хавьгүй бага, зөвхөн жолоочид өөрт нь л аюултай. Гэтэл одоо манай цагдаа хамгийн ил тод харагдахаар бүс хийгээгүй хүнийг л торгохоо мэддэг байна. Манайд дүрэм зөрчсөн жолоочийг торгохын хооронд мөн хэл амаар доромжилно. Зарим жолоо ч мөчөөгөө өгөхгүй. Уг нь цагдаа зөв боловсон эелдэг харьцвал хэн хэндээ хэрэгтэй. Уурлаж бухимдсан жолооч аваар хийх аюултай. Харанхуй дундад зуунд Ангилд хүнийг цаазаар авахын өмнө зандалчин нь ялтнаас " Би буханы тааллаар нүгэл үйлдэх боллоо. Та намайг өршөөгөөрөй " гэдэг байж. Баянзүрх дүүргийн замын цагдаа Б.Намсрай \ ¹ 10775 \ тун эелдэг боловсон харьцаад бараг л уучлал гуйх нь холгүйгээр бүс хийгээгүй хүнийг 1000 төгрөгөөр торгожээ. Гэхдээ түүний зөв харьцаа л 1000 төгрөгийг минь буцаагаад өгчих шиг болсон гэж жолооч нь ярьж байна. Замын бүх цагдаа Намсрай шиг болчихвол өөрсдөд нь хэрэгтэй, жолооч нар ч уурлаж бухимдах нь гайгүй болно. Гэтэл дээрх жолоочийг торгож байхад хамгаалтын бүс хийх тоноглол байхгүй оросын тэрэгнүүд зүгээр өнгөрч байх жишээтэй. Үүнд Намсрай буруугүй байх. Роман дүрмэнд : "хамгаалалтын бүсээр тоноглогдсон бол заавал бүслэх ёстой тоноглогдоогүй бол яая гэхэв" маягийн утгатай бичжээ. Энэ дүрмэнд ойлгомж, утга маш муутай зүйл олон бий. Ядаж хэл бичгийн мэргэжлийн хүнээс зөвлөлгөө авсан бол дээр байж. Шинэ дүрэм маань ирээдүйг бус зөвхөн өнөөдрийг харжээ. Хөгжингүй орнуудад суудлын тэргэн дотрох бүх хүн хамгаалалтын бүстэй байх ёстой \ манайд зөвхөн урд суудалд байхад болоо. Баруунд жолоочийн хажууд 12-оос доош насны хүүхэд, 150см-ээс намхан хүн суухыг хориглодог, 6-аас доош насны хүүхдийг зөвхөн тусгай зориулагдсан бэхэлгээтэй нэмэлт суудалд авч явахыг зөвшөөрдөг байна. Манайд ногоон гэрэл анивчиж байхад амжаад гарчихвал бараг л торгуулна. Харин улаан анивчиж байхад хөдөлхөд яах ч үгүй. Замын цагдаа өөрсдөө дүрмээ сайн мэдэхгүй тул зөвхөн бичиг баримт шалгах гэж зогсооно. Баруунд 25 мдоторхи зүйлс алсын гэрэлд харагдахгүй үед шороон шуурга, манантай үед манангийн хойд, урд гэрлээ асаахыг зөвшөөрдөг. Харин хот суурин газар бүрэн хориглоно. Улаанбаатарт шөнжингөө асаагаад явж байхад цагдаа яах ч үгүй, бусад жолооч нар ч тоохгүй. Манангийн хэт тод улаан цагаан гэрэл нь бусад жолоочийн нүдийг амархан ядраадаг аюултай. Баруунд алсын гэрлийг хот суурин газар хорьдог бөгөөд үүнийг хот суринаас бусад газарт хэрэглэж өөдөөс ирж буй тэрэг бараг 1км зайтай \150 м\ байхад шилжүүлнэ. Өөрөө хөдөлгөөнд орж машин жолооддоггүй манай замын явган цагдаа гэрэл шилжүүлэхгүй байх, шаардлаггүй нөхцөлд манангийн гэрэл асаахын хор уршиг, бодит аюул, жолоочийн нүдэнд халгаатайг сайн мэдэхгүй байх. Мөн урд том гэрлийн суурин доторхи хөнгөн цагаан хаалтыг авсныг \гэрэл шилжүүлсэн тохиолдолд ч ялгаагүй бууруулахгүй \ бүр ч мэдэхгүй. Орон сууцны гадаа шөнжингөө сигнаалдсан ч яах ч үгүй, харин оршин суугч нь дээрээс юм шидэх аюултай. Харин замын шинэхэн цагдаа тормозны гэрэл, дохионы гэрлийг шалгаж байхыг анзаарав. Шинэ дээрээ бүгд л чанга байдаг даа. Уг нь энэ хэвээрээ л үлдвэл сайн юмсан. Харин 3 хоногийн бүсний, 7 хоногийн гэрлийн гэх мэт хоног заасан үргэлжийн бус үр дүнгүй компанчилсан сүржин ажиллагааг больж үргэлжийн өндөр шаардлагтай байхаар захион байгуулах хэрэгтэй.







Журмын хашаа



ЗЦГ-ын журмын хашаанд хөхөөн өвлийн хүйтэнд ч машиныг ил задгай тавина. Тэр хашаа нь баян айлын хашаанаас долоон дор. Тосоолгүй явсан жолоочийн мотор хага хөлдвөл хохь. Хэн ч төлөхгүй. Гэсгээх гэж галдаж байгаад бусад тэргийг шатаачихвал сахиул төлнө. Өдөртөө 50-60 машин харж, сахиж, хонож байгаа жижүүрт буу байтугай шахдаг хий, бороохой ч байхгүй. Зэвсэггүй ганц хүнийг боож унагаад машинуудаас нь хэдэн дугуй, радиог нь авч болно. Өнөөдөр 1-2 тэрэг журмын хашаанд хийхгүй бол төлөвлөгөө биелэхгүй нь гэж замын цагдаа ярьж байхыг сонслоо.

Журмын хашаанд 1-3 жил зогссон тээврийн хэрэсэл \ 1трактор, 2 Москвич г.м \ бий. Мөн замбраагүйеэ. Өдрийн 950 төгрөгийн хураамж авдаг тул 1 жил зогсоход 350000-аад төгрөг. Хариуцлага хүлээх эзэнтэй боловч, асуудлыг шийдэлгүй уг машиныг гандуулж зэврүүлж байснаас дуудлага худалдаагаар зарж сахиулдаа буу, станц авч өгмөөр . Эсвэл хэдэн явган цагдаадаа зориулсан ч болмоор. Тэргээ журамлуулсан хүн "дүрэм" ёсоор нилээн зовж байж унаагаа гаргана. Өөрийн дүүрэг дээрээ зөрчилөө шийдүүлж, хашааны хураамжийг төлж, мөнгө төлсөн баримтаа байцаагчдаа үзүүлэн зөрчилгүй гэсэн бичиг аваад ЗЦГ-ын ерөнхий жижүүрт өгч түүнээс, гаргаж болно гэсэн зөвшөөрөл аван сүүлд нь журмын хашаанд очих ёстой. Хэрэв тэрэг ноцтой бүрэн бус зөрчилтөй техникээр журмын хашаанд орсон бол яг тэр хэвээрээ л гаргаад л явна. Асуудлын гол нь зөрчлийг арилгуулах бус торгуул төлүүлэх л явдал гэж ойлгож болно. Хэрэв ЗЦГ танилтай бол хагас цагийн дараа торгуульгүй гаргаад авна. \жишээ нь: а\д Энхжаргал 54-80УБО машиныг дор нь гаргажээ\ журмын хашааны ойролцоо ганц нэг зогсоход ийм л байна.





Альнь зөв бэ ?





Улаанбаатар тун ойлгомж муутай нэмэгдэл секцтэй гэрлэн дохионууд бий. Замын тэмдэг, заалт, гэрлэн дохио, нэмэгдэл секц нь уг гудамжаар анх удаагаа явж байгаа жолоочид ч ойлгогдохоор энгийн харагдахаар байралсан байх ёстой. Шулуун замд улаан ассан байхад баруун зүүн тийш эргэхийг зөвшөөрч нэмэгдэл ногоон гэрлэн сум асахыг эсвэл шулуун замд ногоон ассан байхад баруун зүүн тийш эргэхийг хориглож нэмэгдэл улаан гэрлэн сум асахыг л намэгдэл секц гэж хөгжингүй орнуудад ойлгодог. Дөрвөн замын уулзвар дээрх нэмэгдэл секц нь баруун зүүн эргэхийг \ эсвэл хориглохыг \ зэрэг зааж болно. Эсвэл ээлжилж ч болдог. Зарим оронд нэмэгдэл секц нь ногоон гэрлэн сум огт байхгүй зөвхөн улаан гэрлэн сум асаж унтрахаар зохион байгуулсан байдаг. Ногоон сум огт байдаггүй. Ийм тохиолдолд нэмэгдэл секцийн улаан гэрэл асахад заасан зүгт \баруун буюу зүүн эсвэл баруун ба зүүн тийш зэрэг\ эргэхийг хориглосон байдаг. Энэ үед шулуун замын ногоон гэрэл ассан байдаг. Эсвэл нэмэгдэл секцний сум асахгүй бол сум заасан зүгт \ баруун буюу зүүнд эсвэл баруун буюу зүүн тийш зэрэг \ эргэхийг зөвшөөрдөг. Энэ үед шулуун замд улаан гэрэл ассан байх ёстой. дээрх тохиолдолын аль нь ч жолоочид тун ойлгомжтой. Гэтэл Улаанбаатартнэмэгдэл секцийг зарчмын хувьд үндсээр нь буруу хийжээ. Бодвоос Оросыг дууриасан юм болов уу. Жишээ нь : Төв шуудангийн зүүн талаар хойноос урагшлан баруун гар тийш эргэж төв замд орох ёстой байж. Чигээрээ ногоон гэрэл зүүн тийш ногоон сум ассан үед баруун тийш ямар ч гэрэл асахгүй нь манайхаар хорьсон гэсэн дохио.Уг нь улаан сум баруун тийш заах ёстой биз. Чигээрээ ба зүүн тийш зөвшөөрсөн байдаг. Баруун тийш заах ёстой сумны гэрэл шатсан байх гээд баруун тийш эрэгчихвэл яг цаана нь үүнийг л хүлээгээд зогсож байгаа цагдаад торгуулна. Мөн 40 мянгатын аптекийн урдуур төв замаас зүүн гар тийш хойд зүгт эргэх ёстой байж.

\ Төмөр замын коллежийн урдуур зүүн гар тийш эргэж вокзалын чиглэлд явахад ч мөн адил \ Чигээрээ явах ногоон гэрэл асангуут төв замынхаа эсрэг чиглэлийн шулуун явах тэргийг өнгөрөөгөөд зүүн гар тийш эргэвэл \энэ үед нэмэгдэл секц асахгүй, харанхуй байна\ мөн дүрэм зөрчинө. Учир нь зүүн тийш эргэхийг зөвшөөрсөн ногоон сум нилээн хожуу асдаг. Дээрх 2 газарт харанхуй шөнө нэмэгдэл секц байгаа нь огт харагдахгүй. Ийм жишээ олон бий. Улаанбаатарын нэмэгдэл секцтэй ихэнх уулзварт жолооч "дүрэм"зөрчиж цаана нь үүнийг л хүлээсэн цагдаад торгуулна. Манай нэмэгдэл секц ингэж зарчимын хувьд огт буруу захиогджээ. Учир нь бүх хөгжингүй оронд хорьж буйг улаан сумаар заадаг, зөвшөөрсөнийг ногоон сумаар \эсвэл огт гэрэл асахгүйээр \ нь ойлогдог байна. Баруунд зарим оронд \ялангуяа хөдөө, орон нутаг, тосгон суурин\ зөвхөн шар улаан гэрэлтэй дохио байдаг. Ногоон гэрэл огт байхгүй бөгөөд улаан, шар аль нь ч асахгүй тохиолдолд зөвшөөрсөн байна гэж ойлогдог. харин манайд зөвшөөрсөнийг нь ногоон сумаар, хорьсныг нь харанхуй \гэрэл асахгүй\-гээр нь ойлгох ёстой юм байна. Логикгүй хачин байгаа биз. Тэр тусмаа манайх шиг гэрлэн дохионы ламп нь байсхийгээд шатчихдаг, түүнийг нь сольдоггүй уддаг газарт ийм зарчимтай нэмэгдэл секц нь тун ойлгомжгүй, аваар осол гарах эх үүсвэр юм. Үүнийг мэргэжлийн комиссын дарга Жаргалсайхан, ЗЦГ-ын дарга Сайнжаргал нарт ойлгуулах гээд чадсангүй. 2 даргын оонол нь замын дүрмийн 3-28-д "улаан гэрэлтэй хамт асаж байгаа нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс ногоон гэрлээр тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэж бичсэнтэй зөрж байна. Мөн дүрмийн 3-27, 3-28-д "нэмэгдэл секцийн гэрэл асахгуй байгаа нь явахыг хорьсон"гэсэн утга бүү хэл санаа ч алга. 3-28-ын сүүлчийн өгүүлбэрээс "нэмэгдэл ногоон дохио асах нь хөдөлгөөнийг хорьж байгаа юм " гэж ч ойлгож болохоор байна. Дотроо зөрчигдөж буй дүрмийг "зөрчсөнг"-г ер нь яаж ч ойлгох билээ дээ. Хоёр дарга харин ч миний ийм зүйл мэддэггүйд тун их гайхав бололтой. 60,70 -аад онд хөдөөний комунистад АНУ, Япон манайхаас илүү их хөгжилтөй гэж хэлэхэд яагаад ч үнэмшиж чаддаггүйтэй адил нэмэгдэл секцны сумны өнгө, зарчмыг дээрх хоёр даргад яаж ч ойлгуулж чадсангүй. Уг нь улсын мөнгөөр \та бидний татварын мөнгөөр\ гадаад орнуудад бишгүй л явсан даа. Юуг нь харж, сурч, судлаж ирсэн юм бол. Ер нь аливаа гэрэл, дохио, тэмдэг нь тэр замаар анх удаа явж гадааын иргэнд ч ойлгогдохоор байх ёстой атал манай нэмэгдэл манай нэмэгдэл секцтэй ихэнх газарт жолооч бидний хувьд заавал зөрчиж торгуулж байж л ойлгогддог зүйл болжээ. Дараа нь энэхүү дүрмийг үнэхээр "ойлгосондоо" бус \хоорондоо авцалдаагүй зүйлийг ойлгох ч бололцоо байхгүй\ харин торгуулахаас айж бусад жолоочийг даган зөвхөн практикаар л явдаг болдог. Монголд анх 1962 онд Польшийн гэрлэн дохио тавьж,1980 онд Оросынхоор шинэчилснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж солиогүй. 1980 оны УК-2 гэрэл дохио нь Орос оронд 2 удаа шинэчлэгдсэн \ УК3, УК4 \ байхад манайх хэвээр бөгөөд одооны шаардлагыг хангахаа больжээ. Их сургуулийн 2-р байрны урдах автобусны буудал нь уулзварт хэт ойрхон байрласан тул зогсоолоос хөдөлсөн автобус 1-р эгнээнээс шууд чигээрээ явж, харин 2-р эгнээнээс бусад тэрэг баруун гар тийш эргэдэг байна. Энэ мэтчилэн шинэ дүрэмтэй тэр бүр тохирохгүй замын бүтэц, захион байгуулалт их байна. Мөн 2-р байрны урд түр зогсохыг хоргилсон тэмдэг нь яг уулзвар дээр гэрлэн дохионы хамт байдаг тул жолооч нар тэр болгон анзаардаггүй. Уулзвараас 20 м зайд зогсохыг дүрмээр хориглосон байдаг тул уг тэмдгийг уулзвараас 20 м зайд байрлуулах нь зөв. Мөн байнгын ногоон сумыг ногоон гэрлэн сумаас илт ялгагдахаар хийж тавих хэрэгтэй. Мөн зам дээрх хэвтээ тэмдэглэл тун хангалтгүй. Эгнээг тусгаарласан зураас огт байхгүй. Наадмын урд өдөр төвийн хэдэн гудамжныхаа зураас, тэмдэглэл, гарцыг л сандарч буддаг. Их дэлгүүр, Ленин клубын өмнө хэдэн эгнээгээр машин явах ёстой вэ ? Хэн ч мэдэхгүй. Эрхбиш 2 урсгалыг тусгааралсан замын гол зураас зарим гол гудамжинд бий. АНУ-д 2 ургалдаа 16 эгнээтэй зам байдаг. Мөн хэт ачаалалын үед дотроо 3-аас доошгүй хүнтэй машин явахад зориулсан зам \ энд хэт ачаалалын бус цагт зөвхөн жолооч ганцаараа явж болдог г.м\ хөдөлгөөнийг үнэхээр бодит байдалд нь тохируулан удирддаг байна. Манайд хотын төвийн машин ихтэй уулзварт цагдаа нь хөдөлгөөнийг захицуулж аль болох түгжээ, гацаагүйгээр машиныг хурдан явуулахын оронд торгохоо л бодно. Жишээ нь : хуучин фелармоны урдуур баруун гар \урд зүгт\ тийш эргэх бол 1-р эгнээнд чигээрээ явахад 2-р эгнээнд байраа эзэлсэн байх ёстой. Ногоон гэрэлтэй үед 1-р эгнээгээр чигээрээ явахад цагдаа яах ч үгүй, харин улаанаар 1-р эгнээнд зогсоод ногооноор чигээрээ явах гэтэл цагдаа зогсоож торгоно. Энэ мэт утгагүй зүйл мөн их бий. Замын хөдөлгөөний дүрмийн тэмдгийн стандарчлал гэж манайд огт байхгүй. Мөн дублёр тэмдэг тун хангалтгүй тавигдсан. Осол гарч нэг хүн үхэж байснаас "хөрөнгө" зарж 10 тэмдэг тавих хэрэгтэй. Ер нь зам дээрх, уулзвар дээрх машины хоорондоо мөргөлдөх аюултай цэгийг аль болох багасгахын тулд замын тэмдэг, тэмдэглэл үргэлж хийж, зөв оновчтой газар нь байрлуулах ёстой. Жишээ нь саяхнаас хуучин буузны гуанзны хажуугаар 2-р төрөх хүрдэг замыг зөвхөн нэг урсгалтай болгосон бөгөөд энэ замын зүүн талын байрнуудаас, эсвэл хуучин хими цэвэрлэгээний зүгээс уг замд орох тохиолдолд уулзвар орчимд зөвхөн нэг тийш эргэхийг заасан тэмдэг огт байхгүй. Хэрэв мэдэлгүй урсгал сөрсөөр хойд зүгт явж төв замд \ Энх тайвны гудамж \ нийлэх цагт л тэмдгийг харна, торгуулна. Иймэрхүү дутуу, буруугийн жишээ УБ-ын замд их бий.

Тухайн замын ачааллын байдлаас хамаарч бага ачаалалтай үед хориглох тэмдэг нь хүчингүй замуудад ттүр ба удаан зогсохыг хориглох тэмдэг нь доороо 06-22 цагийн хооронд хүчинтэй гэх мэт заасан байдаг. Улаанбаатарт ийм тэмдэг огт байхгүйгээс III,IV-р хороололын эцсээс офицерийн ордон хүртэл түр ба удаан зогсож бараг болохгүй болчихоод байна гэвэл арай хэтрүүлсэн болно. Гэвч үнэний талтай. Авто машин хөгжсөн бараг бүх оронд шөнө нь гудамжиндаа лтэргээ тавьж хонодог. Манайд машинтай хүн болгон төмөр грааш хийлгээд эсвэл зориулалтын хашаанд тавина гэвэл нэн удахгүй газар олдохгүй болох нь. Мөн баруунд эсрэг хөдөлгөөнийг харахад боломж муутай уулзвар, гарц, огцом эргэх газарт том хүнхэр толь байдаг. Игэснээр эргэхээсээ өмнө эсрэг хөдөлгөөнөө урьдчилан харах боломжтой. Энэ мэт бичвэл бидэнд сурах, хийх маш их зүйл байна. Хүний амь хохироогүй осол гарсан тохиолдолд буруутай этгээд хохирлыг бүрэн арилгасан ч эцсийн дүнд улс хохирч л байна. Иргэн баян бол улс баян гэдэг бол үнэн. Иймд бид жолооч нар, явган зарчигч, машинтай хүн бүхэн ЗЦГ-аас хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахыг шаардах эрхтэй. Тэд бидний татварын мөнгөөр л амьдарч, үйл ажиллагаагаа явуулдаг шүү дээ. Одоогоор бид шаардах бус гуйдаг болчихож.

Өнөөгийн нөхцөлд олон улсын авто замын конвенцид Монгол улс нэгдэх онцын шаардлага алга. Дэмий л 20000 ам долларыг жил бүр төлөх болно. Үүн дээр ЗЦ-ийн дарга нар жилдээ 2-3 уулзалт, хуралд нь явах гэж нэмэгдэл зардал гарна. ЗЦ-д оросоос өөр гадаад хэлтэй хүн байхгүй тул бас орчуулагч авч явж таараа.Бас л зардал. Өөрсдөө л баруун зүүнгүй гадаадад улсын зардлаар явж байхын тулд ийм санааг анх гаргажээ. Хувийнхаа унаагаар хэл залгаа улс орноор дамжин явж болох боломжтой, бталгаатай, аюулгүй, газар нутаг багатай Европийн орны жолоочид бол зайлшгүй хэрэгтэй зүйл. Харин монгол жолооч хувийн унаагаараа оросыг дамжин \ энэ нь ямар хэцүү, аюултайг баталгаагүй билээ \ Европор зугаалах нь тийм ч их олон байж яавч чадахгүй. Хятад руу оруулах ч үгүй. Зүй нь дээрх 20000ам долар болон бусад зардлаараа тэмдэг, гэрэл дохиогоо сайжруулж, явган цагдаадаа машин, олигтойхон форм авч өгвөл илүү дээр. Орос, Хятадын улс төрийн байдал ардчилалд баттай зогссон цагт \ 20-30 жилийн дараа \ дээрх асуудлыг дахин тавьж болох юм.



III. Авто машины даатгал, татварын талаар хэдэн үг.



Машины гаалийн татварын хэмжээ асар ихээр нэмэгдсэн боловч үүний хариуд доривтой зүйл хийсэнгүй. Замын нүхнүүд маань бүгд хэвээр. Хөгжингүй оронд замын нүх мөргөөд \ үнэндээ тэнд нүх өдрийн од шиг ховортохиолдоно \ машинаа эдлэж аваар хийсэн тохиолдолд уг замын эзэн \улс, хувь хүн, компани \ хохирлыг төлөх ёстой. Манайд нүхээ харахгүй бол өөрийн хохь болох болно. Унаа эзэмшигчийн хувьд хамгийн чухал зүйл болох даатгалын систем манайд жинхэнэ утгаараа бүрэлдэж чадаагүй байна. Хэдийгээр машины даатгалын асуудал ЗЦГ-т хамаагүй боловч ЗЦГ нь энэ талаар өөрийн зөв санаа оноог гаргаж байх ёстой. Зайлшгүй даатгалын дэвтэрийг ч ЗЦ шалгах ёстой. Одоо манайд мөрдөгдөж буй даатгалын систем нь өнөөдрийнхөө шаардлагыг агт хангаж чадахгүй байна. Хоёр тэрэг мөргөлдсөн тохиолдолд буруутай жолооч нь төлбөрийн чадваргүй бол нөгөөх нь хохироод хоцорно. Шүүхийн шийдвэр гарсан ч огт мөнггүй хүнээс юуг нь авах билээ. 1997 оны байдлаар манайд хувийн унаатай хүн тэргээ даатгалын \ жишээ нь даатгалын Чин үйлс компани \ хамгийн доод боломжоор буюу суудлын машинаа 50000 төгрөгөөр үнэлэж хураамжинд нь 400 төгрөг төлж болж байна. Ийм тохиолдолд өөрийн цэвэр буруугаас тэргээ эвдэж, онхолдуулж, ямар чхэмжээний хохирол учирсан ч даатгалын 80% буюу 40000 төгрөг даатгалаас авна. Хэрэв өөр жолооч буруутай бол өөрийн даатгалын байгууллагаас 40000төгрөг,мөн хохирлын үлсэн хэсгийг буруутай жолоочийн даатгалаас авах ёстой. Гэтэл буруутай жолооч бас л даатгалын доод хэмжээгээр даатгагдсан тохиолдолд нэмж 40000 төграг л олдно. Хохирол нь 80000төгрөгнөөс илүү боловч буруутай жолооч төлбөрийн чадалгүй бол хохирогч өөрийн даатгалын 40000 төгрөгтөй л үлднэ. Өөрөөр хэлбэл буруутай жолоочийн даатгалын хэмжээнээс мөн төлбөрийн чадвараас хамаарч мөргүүлсэн жолоочийн хохирол төлөгдөх эсэх нь шийдэгддэг болжээ. Ардчилал автын тээвэр өндөр хөгжсөн оронд доорх 2 зүйлийн даатгал байдаг.





1. Авто машины зайлшгүй даатгал



Энэ нь жолоочийн өөрийн буруугаас осол хийсэн үед осолд оролцсон бүх тэрэгний жолооч, зорчигчдын эрүүл мэндийн хохирол, авто машины хохирлыг арилгах зориулалттай. Өөрийн буруугаас осол хийсэн тохиолдолд өөрийн машины эвдрэл, уг машинд сууж явсан хүмүүсийн болон өөрийн эрүүл мэнд амь насны даатгал, ачиж явсан эд зүйлсийн даатгал нь авто машины зайлшгүй даатгалд хамаарахгүй \ Хэрэв дээрх тохиолдолд бүх хохирлыг төлөхөд зайлшгүй даатгалын хэмжээ нь хүрэхгүй үед зөрүүг нь буруутай жолооч өөрөөсөө төлдөг. Гэвч энэ нь тун ховор бөгөөд учир нь зайлшгүй даатгалын доод хэмжээ үнэлгээ нь тухайн орны бодит амьдралын үнийн түвшинтэй харьцуулахад маш өндөр байдаг байна. жишээ нь Германд жирийн дундач ажилчдын сарын цалин 2500 ам доллар, тэдний унадаг шинэ машины дундач үнэ 14000долларын үнэтэй байхад зайлшгүй даатгалын доод үнэлгээ нь :

а. Бусад бүх \аваарт оролцсон\ жолоочийн эрүүл мэндийн даатгалын үнэлгээ 550000 ам доллар \ бусад тэргэний зорчигчдын эрүүл мэндийн даатгалтай нийлбэл 830000 ам доллар \

б. Бусад машины \буруутай жолоочийн машин орохгүй\ эвдрэлийн даатгалын үнэлгээ 220000 ам доллар

в. Бусад машины хөрөнгний даатгалын үнэлгээ 83000 ам доллар \ үүнд ачаа бараа, жолоочийн цалин, орлого, шүүх, бусад зардал гэх мэт орно \ байдаг байна.

Зайлшгүй даатгалыг тухайн машины хууль ёсны эзэмшигч төлөх ёстой. Байгууллага, компани, хувь хүн гэх мэт. Эзэмшигч нь байгууллага компани байх тохиолдолд уг машиныг барих жолооч нь зайлшгүй даатгалын өчүүхэн хувийг мөн хуваалцдаг. Байгууллага компани нь уг машины даатгалын дийлэнх хэсгийг төлдөг болохоор жолоочийн хувийн хэрэгцээнд машинаа хэрэглэхийг зөвшөөрдөггүй байна. Мөн ижил маркийн адил зориулалттай машины зайлшгүй даатгалын үнэлгээ ойролцоогоор адил боловч хураамж нь өөр өөр байж болно. Энэ нь тухай жолоочийн ур чадвар ямар ангилалын тэрэг барих эрхтэй, аваар осолгүй явдаг эсэх ажилсан жилээс хамаарч өөр байдаг. Машины зайлшгүй даатгалын энэ хэлбэрээс \ үнэлгээнээс \ шалтгаалаад хүмүүс нь аль болох жижиг, бусад аюул багатай тэрэг унадаг байна. Зөвхөн хөрөнгө мөнгө ихтэй байгууллага, компани, хувь хүн л хурд хүч чадал ихтэй том тэрэг унадаг гэнэ. Монголд зах зээлийн ханшаар 5 саяын үнэтэй тэргээ бодит үнээс 100 дахин бага буюу 50000төгрөгөөр үнэлж даатгуулах боломж байхад Германд бодит үнээс 15 дахин өндөр үнээр даатгуулах ёстой юм байна. Энэ нь өөрийн буруугаас аваар хийсэн тохиолдолд буруугүй хүнийг хохиролгүй болгох ёстой гэсэн гол зорилготой. Германд замын хөдөлгөөнд оролцож буй хамгийн үнэтэй Мерседес-Бенц, БМВ, Ягуар, Феррари, Порше-ийн шинэ үнэ 100.000-150.000 ам доллар байдаг тул ийм үнэтэй машиныг мөргөж эвдсэн тохиолдолд ч зайлшгүй даатгалаасаа үнэийг нь төлж чаддаг гэнэ. 1-2 сая доллараар үнэлэгдэх Ролс-Ройс машинд хохирол учруулвал зайлшгүй даатгалаас ирэх мөнгийг үүнд зарцуулж, үлдсэн мөнгийг буруутай жолооч өөрөө төлөх ёстой гэнэ. Германд жолооны сурсын дундач үнэ 1500 ам доллар , техникийн шаардлага хангасан явж байгаа хамгийн хямд тэрэг 500 ам доллар байдаг тул амьдрал хэцүү хүн ч унаа унах боломжтой мэт. Гэвч зайлшгүй даатгалын үнэлгээ хураамж харьцангуй их, мөн жилийн татварын хэмжээ ч мөн адил \ агаар орчны бохирдол ихтэй хуучин муу машинд илүү их татвар ноогдуулдаг\ нийтийн тээвэр сайн хөгжсөн зэргээс шалтгаалан хүн бүр машин унах эдийн засгийн боломжгүй байдаг байна. Манайх шиг жолооны үнэмлэхтэй л бол сэг болсон машин унах үнэхээр боломжгүй. Жилийн татварын хэмжээ нь уг машины утааны найралга, аваарт ордог статистикийн үзүүлэлтээс их хамаардаг. Шаталт муутай, 2 такттай, хорт угаар их гаргадаг, дуу чимээ ихтэй, техникийн түвшин, аюулгүйн коэффициент муу, хүндийн төв нь дээр байрладаг машины \голдуу зүүн Европ, Оросын машин\ зайлшгүй даатгал, жилийн татварын хэмжээ бусад барууны тэрэгнийхээс илүү их байдаг байна. Цаашдаа манай ч гэсэн УАЗ-469, ЗИЛ-130, КАМАЗ, УАЗ-452 маркийн тэрэгний татвар, зайлшгүй даатгалыг харьцангуй өндөр тогтоох хэрэгтэй.



2. Жолоочийн сайн дурын даатгал



Энэ нь өөрийн буруугаас машиндаа хохирол учруулсан, аянга мөндөр үерт эвдэрч гэмтэх гал гарах, газар хөдлөх, хулгай, салхи шуурга, ан амьтантай мөргөлдөх тохиолдолд хэрэгтэй. Мөн жолоочийн болон зорчигчдын эрүүл мэндийн даатгал, ачиж явсан эд материалын даатагл гэх мэт маш олон янз байдаг. Эдгээр даатгал нь сайн дурынх бөгөөд жолооч л шийдэх эрхтэй. Зайлшгүй ба сайн дурын даатгалын үнэлгээний хураамж нь аваар осолгүй жолоочийн хувьд жил бүр багасч \гэвч үнэлгээ хэвээр үлднэ\ даатгалын шагнал нь ихэсдэг байна. Осол аварын үед цагдаа тэр болгон оролцохгүй. Олон машин мөргөлдсөн, хүнийн амь хохирсон үеп л оролцоно. Хоёр машин шүргэлцсэн,мөргөлдсөн ч жолооч нь сүйдтэй гэмтээгүй цагт жолооч бүр өөрийн даатгалын байгууллагад дор нь мэдэгдэж тэндээс төлөөлөгч газар дээр нь ирж учир шалтгааныг тодруулна. Шалихгүй зүйлд хоёр жолооч бие биенийхээ даатгалын дэвтэрт гарын үсэг зураад болоо. Түргэн тусламжийг осолд орсон жолоочийн биеийн байдлаас шалтгаалан дуудна. Даатгалын байгууллага нь өөрийн засварын газартай, чирдэг,ачдаг зориулалтын машинтай. Тэднийг ирэнгүүт жолооч нь түлхүүрээ орихчихоод л таксидаад алга болоод өгнө. Даатгалын байгууллага нь үйлчлүүлэгчээ хуурч мэхлэх нүгэл үйлдэхгүй, баталгаатай. Зассан цагтаа та ирж тэргээ авна уу гээд л эсвэл танд шинэ тэрэг авлаа гэх мэт бүгдийг даатгалын байгууллага гүйцэтгэнэ. Манайд 1998.1.1-нээс мөрдөж буй даатгалын хууль нь дээрх хоёр гол даатгалын эрх зүйн үндсийг тавьсан боловч автомашины талаархи даатгалын систем маань жинхэнэ утгаараа ердөө л сайн дурын даатгалын зарим нэг хэлбэрийг хагас дутуу хамарч байна. Манайд томхон аваарт орсон тохиолдолд цагдаа, шүүх, прокурорын олон шат дамжлагыг өчнөөн сарын хугацаанд автобусаар явган, такси унасан, орлого алдсан, гар цайлагсан зэргийг хэн ч нөхөхгүй. Манайд барууны машины сэлбэг дэлгүүрт тэр бүр байхгүй. Захаас олдсон нэг нь хуучин шаардлага хангахгүй, мөн эвдэрсэн ангийг солих, засварлах засварын газруудын мэргэжлийн түвшин маш доогуур байгаа нөхцөлд эвдэрсэн машиныг яаж ч засуулсан хуучин шигээ яагаад ч болж чадахгүй. Хохирлыг шүүхээр бүрэн нөхүүлсэн ч Монголд зарагдах бодит үнэнийхээ 30-40 хувийг багаар бодоход алдана. Ослын үед машин нь юу ч үгүй эвдэрсэнч машин нь бүрэн шатаагүй тохиолдолд эвдэрсэн эд ангийн үнэлгээ л гол гэнэ. Юуг үндэслэж яаж үнэлдэг юм бол доо. Ялангуяа орон нутгийн үнэ тогтоох комиссын гаргасан үнэлгээ нь огт бодитой биш. Комиссын гишүүдийн мэргэжлийн түвшин ч үнэхээр хангалтгүй. Жишээ нь : Зүүнхараагийн үнэ тогтоох комиссын саяхан гаргасан үнэлгээнд усан хөргөлттөй машиныг салхин хөргөлттөй машинаас ч ялгаж чадаагүй \ ялгаа нь ямар ч мэргэжилгүй хүнд харагдахаар ил тод байдаг\.

Мөн УБ хотын " Да Хүрээ " техникийн зах дээр 5000-8000 ам долларын бодит ханшаар зарагддаг машиныг 2000 ам доллараар үнэлжээ. \ Уг машин Зүүнхараад огт байдаггүй гэнэ\ Дээрх тохиолдолд хохирогч жолооч нь 3000-5000 ам доллараар цэвэр хохироод өнгөрөх нь. Үнэ тогтоох комиссоос эвдэрсэн эд ангийг үнэлэж байгаа нь өнөөгийн зах зээлийн бодит үнэтэй нийцэхгүй, тухайлбал техникийн захын ханшаас 100 хувь доогуур. Барууны шинэ сэлбэг зардаг цөөн тооны дэлгүүрийн үнээс 200 хувь бага байна. Мотороос бусад бүх гол зүйл юу ч үгүй эвдэрсэн хойноо мотортой тэрэг байхад мотор нь зүгээр байна, эвдэрсэн эд ангийг төлөх ёстой гэнэ. Зөвхөн эвдэрсэн эд ангийг буруутай этгээд төлөх ёстой гэсэн Дээд шүүхийн тогтоол байдаг гэнэ. Ялангуяа орон нутгийн үнэ тогтоох комисс юуг баримталж яаж үнэлдэг юм бол. Ядаж техникийн захын үнийн мэдээ байдаг болов уу ? Мөн хэн буруутан этгээдээс хэдэн төгрөг салгаж хариуд нь шийтгэх зэмлэлийг нь зөөлрүүлдэгтэй холбоотой. 2 машин мөргөлдсөн тохиолдолд буруутай жолоочтой, хоёул буруутай бол хэн илүү сайн үнэтэй машинтай хүнтэй нь \өөрөөр хэлбэл илүү мөнгөтөй\ явган хүнээс болсон аваарт жолоочтой нь, том тэрэг суудлын машин мөргөлдсөн бол суудлын машины эзэнтэй нь, амь албаны тэрэг бол амины тэрэгний жолоочтой зууралдах нь өөрөө хэлбэл хэдэн юм л салгах гэж , ингэсээр хэзээч үнэн зөвийг 100 хувь ололгүй хэргийг шийдэж эцсийн дүнд буруугүй хүн хохироод өнгөрдөг болж.Уг нь ихээхэн эвдэрсэн машины зах зээлийн үнийг буруутай этгээдээс бүрэн гаргуулж, эвдсэн машиныг түүнд өгөх ёстой. Жишээ нь 1996 онд Б.Батбаяр \57 настай\ морин тэрэгтэй бараан зах орох гэж байхад нь хүнсний зах, барааны захын хоорондох жижиг гүүрэн дээр дүүрэн хүнтэй автобус түүнийг гүйцэж түрүүлэхдээ шахаж, шүргэн улмаар Батбаяр морь тэрэгтэйгээ гүүрнээс унажээ. Батбаяр гэмтэж \ нуруу нь \ насан туршийн суга таягтай болж, морь нь үхжээ. Буруутай жолооч захиргааны хуулиар 25000төгрөгөөр торгуулж, Батбаяр насан туршийн эрэмдэг болон үлджээ. Осол гарсан даруйд морин тэргэн дээр байсан 4 авдар ундааны\ бүгд хагарсан үнийг жолооч төлжээ. 100 000 төгрөгийн үнэтэй тэрэгний морь Батбаярын цаашдын эрүүл мэндийг хэн харж үзэх ёстой вэ ? Б.Батбаярын асуудалд даатгал ЗЦ, шүүх, прокурор, хууль бүгд буруутай.

Хоёр машины мөргөлдсөн тохиолдолд замын цагдаагийн шуурхай групп тэр дор нь очиж ослын акт гаргах тэр бүр боломжгүй тул ослын актыг бодитойгоор үнэн зөв нөхөн гаргах чадвартай байх ёстой. Хөдөө хээр талд мөргөлдвөл цагдаад хэл хүргээд, иртэл нь хэд ч хонож болно. Улаанбаатар ч гэсэн хэдэн цаг хүлээх тохиолдол бий. Хүлээлгүй явдаг ч жолооч бий. Хэрэв даатгалын системийг зөвөөр зохион байгуулбал жолооч нар хохирохгүй болно. Улсад ч тодорхой орлогын эх үүсвэр бий болно. Мөн авто машины даатгалын сонгодог гэмт хэрэгтэй тэмцэн, урьдчилан сэргийлэх талаар одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй.



IV. Улсын тоосны үзлэг буюу " Хурандаа " Дамдинхорол.



Жилдээ нэг удаа явагддаг теникийн улсын үзлэг гэгчийн зарчим, утга агуулгын хувьд ч өөрчлөхцаг болжээ. Одоогийн туршлагаас харж байхад яаж ийгээд үзлэгт тэнцсэн машин маргаашаас нь дараа жилийн үзлэг хүртэл техникийн бүрэн бус байдалтай явж болохоор байна. Дараа жил хүртэл моторын тоосыг \тос биш\ хэн ч шалгахгүй. Нүдэнд ил харагдах техникийн түвшин бүр ч хамаагүй. 1997.04.26-27-ны өдөр Баянзүрх дүүргийн авто машины үзлэгийг \ шуудангийн 2-р бааз дээр\ сонирхоход тээврийн хэрэгслэлийн бүрэн бус байдлыг шалгаж, улсын техникийн үзлэг шүү гэж сүржин ярьж буй цагдаа нь ахлах ахлагч цолтой бөгөөд эхлээд тээврийн хэрэгслийн гадна өнгө үзэмжийг харна, дараа нь гурвалжин тэмдэг, галын хор аптек шалгана \хойд багажаа онгойлгож дээрх гурван савыг гаднаас нь хальт харуулаад болно\ машины капутыг онгойлгож моторын тоостой эсэхийг дээд талаас нь маш сайн шалгана. Бага зэрэг тоостой бол улсын техникийн үзлэгт тэнцэхгүй. Хэрэв "огт "тоосгүй бол 1-2 удаа тормозлуулж шалгана. Тормозлоход 4 дугуй хав хийтэл огт хөдөлгөөнгүй болж чирэгдэх ёстой гэсэн ойлголттой юм байна.Ингэвэл үзлэгт тэнцэнэ. Харин томозны АВS системтэй барууны сүүлийн үеийн машин бүрэн тормозлосон үед ч 4 дугуй нь эргэж байдаг онцлогтой. Хэдий тийм боловч энгийн тормозтой машинаас 2 дахин бага зайд зогсоно, мөн томозлох үедээ машинаа залж болдог байна. Хэрэв ийм машиныг ном ёсоор нь тормозлож харуулвал үзлэгт тэнцдэггүй гэнэ. Учир нь дөрвөн дугуй нь хав хийтэл барихгүй. Үүнийг мэдэхгүй шалгагчийг үнэмшүүлэхийн тулд гар тормозоо давхар татна. Эсвэл АВS системээ түр салагдаг гэж Гадаад яамны жолооч нар ярьж байна. Мотор нь доороо тос асгаж байгаа эсэхийг огт харахгүй. Тонгойж үзэх ч үгүй. Пад хар утаа гарч, мотор нь трактор шиг дуугарсан ч падгүй. 1997 онд бүх дүүрэгт ийм л байлаа. Энэ чинь тээврийн хэрэгслийн техникийн үзлэг юм уу ? Эсвэл сайхан бүсгүй шалгаруулдаг шиг сайхан тоосгүй тэрэг шалгаруулж байгаа хэрэг үү. Нэг машиныг шалгах бодит хугацаа дээд тал нь 5 минут. Харин тамга, гарын үсэг, бүртгэл тооллого зэрэг бичиг цаасны ажилд доод тал нь 30 минут зарна. ЗЦГ-т байх ёстой бүртгэл нь тэдний замбраагүйгээс болж олдохгүй бол хэдэн цагаар хэдэн өдрөөр ч хүлээж болно. Хөгжингүй орнуудад бичиг цаасны ажил 3-5 минут,техникийн үзлэг нь 30 минут байдаг байна. Манайд ийм маягаар үзсэн үзүүлсэн болно. Зүй нь гэрэл дохио ажилладаг, шилждэг эсэх, 3 толь байгаа эсэх, хянах самбрын заалт ажиллагаатай эсэх, утааны бохирдлын түвшин, жолооны хурдны түвшин, жолооны хурдны сул явалт, дугуйн хээ, дуу намсгагч, арал моторын дугаар, дохионы гэрлийн ваттын хэмжээ, хамгаалалтын бүс, тормоз, бензин, тос дусалдаг эсэх зэргийг шалгах ёстой. Хэлсэн ч шалгаж мэдэхгүй биз. Энэ ажлыг автын иженер механикын дээд боллллллловсролтой, хоосон онолоос гадна дор хаяж 5 жилийн практиктай, өөрөө унаа тэрэг унаж, эзэмшиж, засаж сурсан хүн гүйцэтгэж баймаар. Ийм хүн ЗЦ-д байхгүй бол Толгойтын Дамдинхоролд хурандаа цол олгочихоод гуйж ажиллуулж болно шүү дээ. Юу ч хийлгүй хурандаа цол авч болдог юм чинь харин Дамдинхоролд хурандаа ч багдах биз. Тэгэхгүй бол бөөстсөн, тураалд орсон цэргийн захны даавууг угаалгаж, ул нь цоорсон, ханзарсан гутлыг гялазтал арчуулж байсантай адил үзлэг болох нь. Аливаа ажлыг сүр дуулиантай компанчилдаг, дээд удирдлагын үзлэгт бэлдэж онц авдаг хуучин арга барилаасаа гарч жинхэнэ утгаар нь үр дүнтэй бодит байдалд хийх цаг болжээ. Татвар даатгалын асуудлыг ч улсын тоосны үзлэгээс салгах хэрэгтэй. Дээрх компанчилсан ажилын үеэр ЗЦГ-ын дүн бүртгэл явуулдаг зүүн хаалганы умгар битүү өрөөнд 100-аад хүн шавааралдаж байх юм. Энэ тухай Сайнжаргал даргаас асуухад " үргэлжийн ийм байдаггүй. Зөвхөн үзлэгийн үеэр ийм болдог. Өвөл бол манайхан ажилгүй л суудаг" гэж байх юм. Үзлэг болохоор сандарч буй олон жолоочийн буруу юу ? Зохион байгуулалт зарчмын хувьд өөрчлөх ёстой ганц даргын урагшгүйнх үү ?

Замын цагдаа, жолооч нарын сандарсан, шавааралдсан, замбраагүй энэ байдлаас сэргэлэн хүн ашиг гаргаж болдог юм байна. Жишээ нь :1997 онд Баянзүрх дүүргийн шуудангийн 2-р бааз дээр болсон улсын тоосны үзлэгийн үеэр мөнгө хурааж байсан Сэргээн босголт банкны Баянзүрх салбарын ажилтан 2 эмэгтэй үзлэг ба татварын мөнгөнөөс гадна 2 мянгатын үнэ гэж 150 төгрөгийг \ уг нь 30 төгрөг байх ёстой \ жолооч бүрээс авчээ. Дүүргийн хэмжээнд 6000 орчим машин байдаг гэж бодвол 720 000 төгрөг хувьдаа завшсан байна. Энэ талаар Баянзүрх салбар банкны дарга Памгажавт дор нь мэдэгдэж мөн хангалттай баримтыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн албны дарга а\х Шагдарсүрэнд өгсөн боловч одоо болтол хэнээс нь ч хариу алга. Мартсан, дарагдуулсан, хоорондоо тохиролцсон эсэх нь бүү мэд. Харин үзлэгийн дараахан тэр 2 эмэгтэй " надтай ярих юм байна" гэж манайд ирхэд нь би хүлээж аваагүй өнгөрсөн. Эдийн засгийн цагдаа ч иймэрхүү маягаар ажиладаг бололтой. \Чинглэгтэй спиртэн дээр эсвэл ЦБ-ийн удирдлагын зарим нэг хүнтэй шууд холбоотой 42,5 тоннзэсний хэрэг г.м \ Компанчилсан, формалдсан улсын тоосны үзлэгийг дагвар үр дүн иймэрхүү л байна. Техникийн улсын үзлэг гэгчийг хөгжингүй орнуудын шишгээр урсгал маягаар жилийн турш, мэргэжлийн өндөр түвшинд явуулах юм биш үү. Тэнд техникийн үзлэгийг улсаас баталгаажуулсан цагдаагийн бус хувийн компани \ жишээ нь Германы 45 сая авто машинд орон даяар хэдэн зуун салбартай 2 том компани \ гүйцэтгэдэг байна. Техникийн маш өндөр түвшинд урсгалаар жилийн турш явуулдаг байна. Машиныг тусгай стенд дээртавьж 4 дугуйны тормозны накладны зузааныг шалгах, утааны найрлага, зөвшөөрөгдсөн хорт хийн хувь, процент, түлш зарцуулалт, мотор кробкийн тосны бохирдох хурд, бүх цахилгаан хэрэгсэл, рамны ба арьсны гагнаас \ рентген аппаратаар\ зэргийг шалгана. Харин мотоорын тоос огт хамаагүй. Шалгасны дараа ашиглалтын дэвтэрт он, сар, өдрийг нь бичээд болоо. Энэ нь шинэ тэргэнд 2 жилийн, 2 жилээс дээш ашиглагдаж буй тэргэнд 1 жилийн турш хүчинтэй байдаг. Хугацаа дууссан цагт жолооч нь тэргээ үзлэгт оруулах үүрэгтэй. Манайх ингэж чадвал ЗЦГ жилийн турш тогтмол ажилтай болно. Жолооч бидэнд ч амар. Манайд дээрх маягаар өнөө маргаашдаа шалгах хөрөнгийн боломж байхгүй тул эхний дугаарт улсын тоосны үзэлгээ техникийн биш юмаа гэхэд ядаж улсын тосны үзлэг болговол яасан юм бэ ? Моторын гадаргуу тостой байснаас тоостой байх нь дээр биз.



V. Боловсон хүчний бодлого буюу радикулит ба суудлын өвчин.



Хуучин тогтолцооны үед их дээд сургуульд элсэх сурлагын балл хүрээгүй шалгалтанд нь тэнцээгүй, үйлдвэрийн ажил, эсвэл цэргээс зугтсан хамгийн залхуу, мэдлэггүй боловсролгүй хүмүүс цагдаа болдог байлаа. Тэгээд тэдэн дотроос арай дөмөгхөнийг нь шилж цагдаагийн дээд сургуульд оруулдаг байв. Тэр үед ийм л замаар дээд боловсрол эзэмшсэн хүмүүс одоо манай цагдаагийн байгууллагыг хөдөлгөж, гол чухал местенд нь сууж байна. \ Гэвч 10-р анги төгсөөд л өөрийн чадлаар их дээд сургуульд орсон боловсон хүчнийг мартаж болохгүй\ Мэдээж төгсөөд ажиласан хугацаандаа амьдарлын их сургуулиас их л туршлага \ сайн муу төрөл бүрийн \ суусан л байх. 40 орчим замын захицуулагчтай уулзаж ярилцахад д\х пионер, д\х Үржинбадам, д\х Монголбаяр, д\х Ичиннорв, х\ч Батсайхан\ хамгаалалтын тасаг\ нар нь нилээн нэр сайтай байхад х\а Лхагва, х\ч Ганбаатар \СБ дүүрэг\ нар тун тааруухан үнэлэгддэг юм байна. Гэсэн хэдий ч ялангуяа социалист байсан бараг бүх оронд цагдаа бүгд муу хэлэгдэж, тэдний тухай өчнөөн онигоо байдаг юм. 1. Яагаад цагдаа хоёулаа хамт явдаг вэ ? Нилээд 10 жилийн боловсролтой 2 .3 зураастай цагдаа уншиж бичиж чадна. 2 зураастай цагдаа уншиж чадна, бичиж чадахгүй. 1 зураастай цагдаа алийг нь ч чадахгүй ч хэн хэн уншиж бичиж чаддагийг нь мэднэ. Зураасгүй цагдаа юугаа ч мэдэхгүй. 3. Цагдаа консерв яаж онгойлогдог вэ ? Консервоо тогшоод цагдаа байна онгойлго г.м. бүгд л үнэний хувьтай. Хуучин цагт эрийн муу цагдаа, эмийн муу асрагч гэж ярьдаг ч ортой Иймд цагдаагийн ажилтны мэдлэг боловсролыг цаг үеийн шаардлагад тохируулан эрс дээшлүүлэх шаардлагатай болжээ. Энгийн \цагдаагийн бус\ их, дээд сургууль төгссөн хүнийг ЦБ-т дэвшүүлж, цол албан тушаал ахиулдаггүй үзэгдэл оршсоор. Цагдаа, Цэргийн д\с төгссөн хүний ажилласан жилд суралцсан хугацаа ордог мөртлөө, яагаад цэрэгжсэн бус байгуулагын албан хаагчдын энгийн дээд сургуульд суралцсан хугацаа ордоггүй юм бэ ? Арай ухаан муутай байсныг нь харж үзэж байгаа юм уу ? Ер нь үүнийг нэг мөр болгох хэрэгтэй. Сүүлийн 4-5 жилд цагдаа болоход, цагдаагийн д\с-д элсэхэд маш их хэцүү болж. Энгийн их дээд сургуулиас ч хэцүү. Энэ нь шударга үнэний төлөө хууль сахиулах гэсэн гол эрмэзлэл бус, харин цагдаагийн байгууллагад орвол амжиргаатай, амьдралтай, ашигтай байдагт л гол сонирхол байгаа болов уу. Генерал Ч.Амарболдын дурдаснаар өдүгөө 20.000 гаруй 20 хүртлэх насны залуус цагдаа болохыг хүсэж өргөдлөө өгөөд байна. Адгийн наад зах нь хоногийн хоолны мөнгө, махаа үнэгүй олчихоод байдаг болохоор цагдаа хэмээх энэ мэргэжил ямар ч боловсролоос илүү үнэд хүрч байна. Хэрвээ та цагдаа болохыг хүсвэл 500.000-аас 1 сая хүртэл төгрөг төлөхөд хангалттай. Харин энэ зардлыг цагдаа ердөө хэдхэн сарын дараа нөхөх магадлал тун ихээ \82-р суваг сониноос. зох\

ЗЦГ-т голчлон авто техник, механик, зохион байгуулалтын мэргэжилтэй кадр боловсон хүчин шаардлагатай. Зөвхөн ийм л хүмүүс хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилж сэргийлж,сахиулж чадна. Харин хуулийн мэргэжилтэй хүн нь автын осол, хэрэг гарсаны дараа л мөрдөх, байцаах үүрэгтэй. Одоогоор урьдчилан сэргийлэх бус харин хэрэг гарсан хойно нь мөрдөх, байцаах, шийтгэх боловсон хүчнээр хүчээ зузаатгаад байдаг нь ямар учиртай вэ ? Яахав хэрэг зөрчил гарчил байг. Дараа нь зад шийтгээд өгье гэсэн санаа юу ? Хэв журмын цагдаа ажлаа сольж ЗЦ болохыг хүсдэг. Арын хаалга байхгүй бол бараг утопи үзэл . Мөн дээд боловсролтой боловч офицер болох магадлал бага. \ Арын хаалгагүй үед\

Боловсон хүчний бодлого ч маруухан. Хөдөлгөөний аюулгүй байлдын талаар цол хамгаалсан монголдоо хоёрхон хүний нэг нь насны тэтгэвэрт гарч, нөгөө нь \42-43 настай \ гэртээ ажилгүй суудаг гэнэ. Багануурын замын цагдаа Ч.Эрдэнэ \ барилгын техником төгссөн\ зохицуулагчаар хэдхэн жил ажиллаад дэслэгч болсон. Одоо байцаагч. Гэтэл И.Найдан 1991 онд ТИС-ийн техник инжeнерийн анги төгссөн ч одоог хүртэл замын зохицуулагч. Х.Батцоож 1990 онд ЦЕДС төгссөн. Одоо ЗЦГ-т ахлагч цолтой. БЗ-дүүргийн замын зохицуулагч Очирсүрэн ЦДС төгссөн \1996.7 сард\ одоо мөнл замын зохицуулагч. Амгалан 1982 онд ЦЕДС-ийг цэргийн автын иженерээр төгссөн. АРдын армид автын багш байсан. 1990 онд ардын армиай ахмад цолтой халагдснаас хойш цамын цагдаад зохицуулагчаар ахлагч цолтой ажиллаж байгаа. Гэтэл АА-д а\д Лувсандорж мөн л энэ цолтойгоо ЗЦГ-ын мэргэжлийн комиссд гишүүнээр оржээ. Нөгөө арын хаалга ямар их хүчтэйг үүнээс харж болно. 1997.4.25-ны 14 цагийн үед ЗЦГ-ын хаалагчаар ромбо зүүсэн 23-24 насны залуу зогсож байх юм. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Манай ЗЦГ дээд мэргэжилтэй боловсон хүчнээр ийм элбэг хангалуун болоо юу ? Аль нь ч үгүй байх. Тэгвэл яагаад дээд боловсролтой улс ийм цалин багатай \ албан ёсоор шүү\ ажилд дурлаад байна вэ ?

Шинээр замын цагдаа бэлтгэхэд арын хаалганы том давааг \ Цагдаагийн дээд сургуульд үүнээс ч том даваа байдаг\ барвал 45 хоногийн курс, 3-6 сарын дагалдан хийгээд замын цагдаа болж болно. Жолоо барьдаг эсэх нь падгүй. Тариа тарьж чадахгүй сувилагч болно гэсэнтэй адил. Ийм цагдаа офицер 10-20 жил жолоо мушигсан хүнийг шалгах нь Бугын Дэжид, Б.Ширэндэвээс орос хэлний шалгалт авсантай адил бус уу. Уг нь замын цагдаа машин мотоциклийг гайгүй сайн барьчихдаг баймаар. Замын цагдаа болсон хүн жолооч бүрийг загнаж, дээрэлхэж, тэдэнтэй хэрэлдсээр байгаад эхээс төрсөн зан нь өөрийн эрхгүй өөрчлөгдөнө.

аж ийгээд цагдаа болчихвол гол зэвсэг болсон шүгэл, эрээн мод, хайч, бүсний гэрэл ойлгогч \ 1 м нь 500 т \, гар чийдэн, бороохой \300 төг\, гав \2500-3500 төг\ зэргийг өөрсдөө бэлдэнэ. Дээрх үнэ нь хар захын ханшаар. Батрейтэй гар чийдэнтэй солонгос дохиур 15.000 төгрөг. Ардын арми цэргүүддээ хүн бүр өөрийн боломжоор буу зэвсгээ бэлд, Карбин, винтов, калибр, Ака, Маузер аль нь ч хамаагүй гэсэнтэй ялгаагүй. Холбооны станцын хангалт муу, хотын төвийн хэдэн цагдаа станцтай. Замын нийт захицуулагчийн 50 хувь нь станцтай. Гэтэл хэдэн дарга нь \ цагдаагийн бусад байгууллагынхан ч ялгаагүй \ илүү нарийн\ мобикомтой адил \ сайн станцаас гадна мобикомын гар утсаар хангагдсан байдаг. Амарболдод арай л алтан саатай генерал бороохой байхгүй. Ерөнхий сайдын хэлснээр манай төрийн байгууллагуудын дарга, парганцар нарын өрөөний тавилга хэрэгсэл ард түмнийхээ амьдралтай харьцуулахад дэндүү тансаг. ЗЦ-ийн ихэнх дарга нар албан тасалгаандаа японы өнгөт зурагт, диван, утас, гар утастай. Багануурт 1997 оны зуны байдлаар 400-аад машинтай, ЗЦ нь 5 зохицуулагч, 2 офицер, 2 станцтай.\86 онд үйлдвэрлэгдсэн хуучин Вартвург машиныг 95 онд авч 1 жил орчим хөдөлгөөд одоо 2 жил орчим эвдэрхий зогсож байгаа гэнэ \. 7 хүн удирддаг дарга нь өрөөндөө япон зурагттай, дивантай, УБ хотын Ш эмнэлгийн хажуудах пост ч ТВ, хөгжимтөй \ хувийн гэсэн байх \ ЗЦГ-ын ерөнхий жижүүр ч өрөөндөө япон зурагт, дивантай гээд үргэжлүүлвэл цагдаагийн байгууллагад энэ явдал бий. Албан тасалгаандаа улсын ажил гүйцэтгэх хэрэг үү? Эсвэл зурагт үзэж, хөгжим сонсож, хэвтэж унтах ёстой юм уу ? ЗЦГ ганц жилийн дотор жижүүрийнхээ өрөөг 2 удаа \нэг хийснээ эвдээд\ зассан гэнэ. Тэнд тусга хар шил, үнэтэй чулуун шал, хана хийх онцын шаардлага байсангүй. Харин засварын мөнгө хаана хэнд очиж яаж хуваалцсан бол. Дээрх тансаг юм авах мөнгөөрөө холбоогүй цагдаадаа станц, уулзвар сахисан явган цагдаадаа ядаж оросын муу хямд тэрэг аваад өгмөөр. Төв аймгийн Эрдэнэ сумын Баян даваан дээр зугтсан машиныг хувийн тэрэг дайчлан хөөж яваа цагдаатай дайралдав.Тэргийг нь эвдчихвэл цагдаа төлнө. Зугтсан жолоочийг барихгүй бол мөн л цагдаа хариуцна. Ийм явдал хөдөө хотод ч бий. Монгол хүн чинь малаа мориор хариулдагсан. Гэтэл хурд хүч ихтэй барууны тэргийг явган цагдаа яах ч билээ дээ. Ийм явган цагдаатай орон Монгол, Хятадаас өөр хаана ч бараг байхгүй. УБ хотын дүүргүүдийн ЗЦТ-т хувиарлагдсан 1-2 тэрэгний нэг нь лав тасгийн даргын, түүний авгайн бүрэн эрхэнд СБ дүүргийн ЗЦГ-ын хүрэн бенц даргынхаа хүүхдийг 1-р сургуульд хүргэж өгөх, авах гээд сургуулийн үүд сахиж зогсох жишээтэй. БЗ дүүргийн ЗЦ-ийн унааг дарга нь биш харин жинхэнэ ажилд нь ашгиладаг байна. Замын цагдаа тээврийн хөдөлгөөн дунд өөрсдөө тэрэг барьж оролцвол илүү их зөрчил илрүүлмээр. АНУ-д замын цагдаа заавал хоёул нэг машинтай хөдөлгөөнд орж дүрэм зөрчигч, танхайрагчдыг илрүүлнэ. Манайх шиг уулзлвар хавьд ганцаар зогсох нь ховор. АНУ-д замын цагдаа зогсоосон тохиолдолд жолооч бууж очиж болохгүй. 2 гараа жолоон дээр харагдахуйц ил тавиад хүлээх ёстой. Манайх шиг өөрсдөө гүйж очвол газар дээрээ чнам буудуулах аюултай. Манайд замын цагдаад илүү цагийн хөлс байхгүй. Бие засах газар хайгаад явах хойгуур дарга нь ирвэл постондоо байгаагүй гэсэн үнэлгээ авна. Зуны халуунд саравчгүй хар берет өмсөж наранд зад борлно. Бороо орвол беретээс нь хар будаг гоожиж улам пад хар болно. \ хар беретийг зах дээрээс 1000-1500-аар авна\ Харанхуй шөнө хар хувцастай түүнийг замаас нь ялгахад бэрх. Машинд дайруулж хохирвол ар гэрт хэдий хэр юм өгдөг бол, АНУ-д хагас сая доллар\

Тэсгэм өвлийн хүйтнээс зуны халуун илүү хэцүү. Хаврын хавсарга хамгийн хэцүү нь. Өвлийн хүйтэнд машин зогсоогоод дулаацаж болно. \БГ,БЗ дүүрэг өвөл цагдаа нартаа халуун аарц өгч цалингаас нь суутагдаг\ 2 жилд нэг өгдөг уллаагүй эсгий гутал ньасфальтан зам дээр 1-2 сар алхахад л будаа.Өөрсдөө уллуулна, эсвэл цалингаараа нохой гутал авна. \Сарын цалин 20-30 мчнга, нохой гутал мөн адил\
Дарга нар нь монгол савхин дээлтэй, зохицуулагч нарт хятад савхи олдвол болоо.

\АНУ,Германд дарга цэрэггүй бүгд ижил материалаар хийсэн ижил формтой\

Шинэ загварын форм, малгай нь зуны халццнд тохиромж муутай, хуучин цэнхэр формоосоо долоон дор. Зуны халуунд тэсэх аргагүй халуун, жилд нэг удаа өгдөг зуны ботинк нь зуны 3 сардаа дуусна. Нормонд алдаг оног өгдөг форм нь ихэвчлэн хэмжээ нь таарахгүй, томдоно эсвэл багадна. Хоорондо солилцоно. Үйлдвэрт хувиараа захиалвал \мөн баянаа\ 13000-15000 төг. Форм нь ижил төстөй болохоор хэв журмйн цагдаа ч эрээн мод барьж ашиг хайна. Замын цагдаагийн шагнал урамшилын систем тун тааруухан. Уг нь илрүүлсэн зөрчил, постын ослын статистикаас хамаарна гэх мэт тун ч гайгүй сонсогдоно. Эцэст нь цагдаад ноогдох нь тун бага. Замын цагдаагийн ажлыг үнэлэх системийг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Зөвхөн хэр их торгосноор нь үнэлэх нь хангалтгүй. Ер нь дарга нар болон конторын албан хаагчдад дүрэмт хувцас олгох, өмсөх шаардлага байна уу . Цол л хангалттай. Харин шугам замынханд чанар сайтай форм зайлшгүй хэрэгтэй. Авто машины нягтрал ихэссэнээс болж толгой өвдөнө. Хавар зун цагт шүлс нусаа нийхэд пад хар, цул шороо. Бангкок, Мехико зэрэг хотод замын цагдаад угаараас хамгаалах утааны баг олгодог. Манайд ядаж маск зүүлгэж болмоор. Замын цагдаа нийтийн тээврийн унаанд үнэгүй суух эрхтэй атал бүгд машин дайчилна. Автобусанд суусан замын цагдаа өдрийн одноос ч ховор. Үндсэн цалин бага ч өөр аргаар өөртөө юм ноогдуулаад байхаа зургаахан сарын дараа ихэнх шинэ цагдаа мэдэрнэ. Цагдаагийн ажлыннөхцөл хүнд, цалин муу хэцүү гэж бүгд ярих боловч ажлаасаа халагдах тун дургүй. Үүнээс үхтлээ айна. Цалин муу ч эрх нь их, хяналт бага болохоор жолооч нартай "ухаантай" ажиллавал өөр ашиг гарна. Энэ нь илэрвэл өршөөлгүй шууд хусагдана. Лут чанга юм шиг харагдаж байгаа биз. Дарга нар бол юмаа баригдахгүйгээр, баталгаатай хийнэ. Чадаж байгаа юм аргагүй. Ер нь цагдаагийн албан тушаалтантай холбоотой олон илт, гэрчтэй хэрэг л шийдэгдэж, албан тушаал ашгиласан, хээл хахууль, эдийн засгийн болон гэрчгүй элдэв хэргийг чимээгүйхэн шиг, аль болохоор удаан, болвол хохирогчтой нь тохиролцуулаад л өнгөрдөг практик манайд сүүлийн жилүүдэд газар авчээ. Төрийн цагдаа худал хэлэхгүй, гүжэрдэхгүй, түүний зөв гэж хамгийн түрүүнд л хэлдэг болж. Ингээд замын зохицуулагч халуунд халж, хүйтэнд хөрсөөр 25 жилээ дуусгахад бүгд ратикулит, нуруу бөөрний өвчтөй, хөлийн судас бүдүүрсэн, таргалах хандлагтай, сонсгол хараа, уушиг муудсан оноштойгоор тэтгэвэрт гарна. Тэгээд нэх их удахгүй мажийна. дарга нар нь суусаар байгаад суудлын өвчтэй болно.\ шамбарам г.м\

Замын цагдаа 25 жилээ гүйцээхгүй группт гарах нь ч элбэг. 25 жилээ дуусагсан замын цагдаа, зохицуулагч ховор.Харин 25 жил ажилласан офицерүүд зөндөө. Цагдаад 25 жил ажилласан орон сууцгүй офицер ховор. Замын зохицуулагч элбэг.

Дарга нартайгаа сайн харьцаатай сэргэлэн овсгоотой нэг нь замын зохицуулагчаар 2-3 жил ажиллаад л өнгөт зурагт, авто машин гэж ярина. Энэ хугацаандаа өч төчнөөн жолооч найзтай болно. Шударга тал засдаггүй нэг нь 10 жил ажилласан ч хар зурагт, эсгий гэр, өчнөөн жолооч дайсантай үлдэнэ. Дэндүү шударга хүн замын цагдаад ажиллахад ийм л хэцүү цаг болжээ. СБ дүүргийн ЗЦ-д ахлах ахлагч байсан Баатаржав даргатайгаа л "захицож" чаддаггүйн улмаас аттестатчилах шалгалтанд авсан онц нь хэзээ хойно муу болон хувирч ажлаасаа хөөгджээ. Улсад 20 жил \ АА-д 14, ЗЦ-д 6 жил\ ажилласан архи тамхи огт хэргэлдэггүй энэ шударга хүн хар зурагт, эсгий гэртэйгээ л ажилгүй хоцорчээ. Хамгийн шударга торгуул ихээр тавьдаг цагдаа элдэв хэл аманд өртөмтгий байдаг. Уг нь ийм л хүнээ дэвшүүлмээр. ЗЦГ-ын офицер ба зохицуулагч нарын хооронд, мөн тэднийг төрийн бусад байгууллагын ажилтнуудтай амьдарлангийн түвшингээр нь \ ажилласан жил, авсан ба авдаг цалин, байр орон, өнгөт зурагт, хөргөгч, видео праставка, авто машин г.м\ харьцуулж үзвэл их л сонин үзүүлэлт гарна байх.





VI. Дуугүй байх нь мафийн хууль буюу дэлхийн анхны цагдаа улс болцгооё





Италийн мафийн гишүүд өөрсдийн хууль бус үйл ажиллагааны талаар дуугүй байх хатуу чага хуультай. Үүнийгээ зөрчиж цагдаа, прокурор аль нэг нь мэдүүлэг өгвөл үхэх ёстой. Мэдээлэл өгсөн хүнийг цагдаа нар яаж ч хамгаалсан мафийн удирдлага түүнийг баттай ална. Гэр орныхныг нь хүйс тэмтрэх нь энүүхэнд. Ийм учраас нэгэнт мафтай холбогдсон бол харсан зүйлээ хараагүй мэт, сонссоноо сонсоогүй мэт явбал аминд өлзийтэй. Энгийн хүн ардад ч энэ хууль бараг үйлчилнэ. Мафийн явдлыг гэрчээр харсан хүнд ч ялгаагүй. Үүнийг тэнд дуугүй, хэлгүй байх хууль гэж нэрлэдэг. Манайд цагдаагийн байгууллага, түүн дотор ЗЦГ-ын үйл ажилгааны талаар жолооч нарын дунд \ хувийн машинтай олон сэтгүүлч ч орох биз\ иймэрхүү л хууль үйлчилдэг болов уу. Тийм ч учраас радио, зурагтаар ЦБ-ын ажлыг нь зөвхөн мэдээлсэн, сурталчилсан, магтсан сайшаасан Амарболдуудын, Энхбатуудын сүржин хоосон мэдээлэл л гарч байна. Багабанди, Энсайхан нарыг муулсан, зэмэлсэн, шүүмжилсэн зүйл олон бий шүү дээ. Учир нь цагдаагийн байгууллага энэ хоёрыг нийлүүлснээс ч илүү хүчтэй аюултай. Нэг зуулагвал эсвэл шалихгүй хэрэгт холбогдвол бараг өнгөрөө. Найдлага тун бага. Алдаггүй ч гэсэн элдэв хэл ам гаргасан хүнийг ялангуяа жолоочийг янз бүрээр чангална, цэрэгт ярьдгаар хөөрхөн янаглана. Ийм байхад замын цагдаагийн талаар хэн ярих юм бэ? Хэн бичих юм бэ ? Ийм байхад ажил нь яаж сайжрах билээ. Цаг үеийнхээ шаардлагыг хангахгүй байгаа замын цагдаагийн үйл ажиллагааг зарчмын хувьд үндсээр нь өөрчлөх цаг болжээ.Хүнд нүсэр аппарат нь жинхэнэ халуун цэгтээ ойртож ажиллаж чадахаа больж. Бүх л нийгмээрээ бүрэн өөрчлөгдөж буй өнөө үед төрийн аливаа байгууллага ч тоддорхой хугацаа шаардагдана. Замын цагдаад энэ хугацаа нь хэтэрсэн, цаг үеийн мэдрэхүй ч алга.Бусдаас илүү их эрх дархтай, шинэ давхарга үүсч эхэлж байна. Багад нь арилгах нь зөв. Юуны өмнө хэт төвлөрсөн байдлаас гарах ёстой.ЗЦГ-ыг татан буулгаж ЦЕГ-т хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого хариуцсан автын хэлтэс, тасаг байгуулъя. Замын цагдаагийн дүн бүртгэлийг дүүргийн захиргаанд нэгтгэх, мөрдөнг УМБГ-т, мэргэжлийн комиссыг Гэгээрлийн яаманд \мэргэжил олгох асуудлыг хууль сахиулах байгууллагатай холбох нь огт буруу\ , эрүүгийн хэргийг ЭЦГ-т, шугам замынхныг дүүргүүдийн ЗЦТ-т, ЗЦТ-ийг дүүргийн цагдаагийн хэлтэст гэх мэт задлах хэрэгтэй. Жолоо барьж сурах нь яах аргагүй боловсрол мөн. хэдийгээр энэ боловсрол хэддүгээр анги төгссөн бэ? гэдгээр тодорхойлогдохгүй ч үнэндээ орчин үеийн хүний зайлшгүй сурах ёстой нарийн боловсрол, гэгээрэл мөн. Шалгалт авдаг хүнийг Хотын захиргаа, дүүрэг томилвол зөв байна. Одоогоор мотоциклын номер, жолооны үнэмлэхийг аймгууд өөрсдөө хариуцдаг. тэгвэл яагаад авто машиныг нь давхар хариуцуулж болдоггүй юм бэ. Иргэний паспортыг дүүргүүд, аймгууд бие даан олгодог шүү дээ. Машины гэрчилгээ, номер, жолооны үнэмлэх нь иргэний паспортоос илүү чухал зүйл огт биш. Мэргэжлийн комиссыг энгийн болговол Гэгээрлийн яаманд харьяалагдвал сонсогч нар шалгалтанд унахаараа шалгагчаа зодох аюултай гэнэ. Өөрөө л буруугүй бол юунаас айдаг юм. Энэ бол шалтгаан биш шалтаг. Эсвэл оюутан сурагчдад муу дүн тавьдаг багшид, өвчтөнөө муу эмчилдэг эмчид, зорчигчдоо дийлдэггүй кондукторт, малаа муу хариулдаг малчинд \үхэр нь мөргөж магадгүй\ худлаа амалдаг депутатад цагдаа форм өмсгөе. Тэгвэл форм нь тэднийг хамгаалж магадгүй. Ингэж хэт төвлөрлийг багасгаснаар үйл ажиллагаа, бодлого нь доод нэгждээ хүрэхэд ч амар болно. Хүнтэйгээ, жолоочтойгоо тулж ажилллаж ч чадна. Үр дүн ч гарна. Хоёрхон сая хүнтэй оронд ийм нүсэр байгууллага хэрэггүй. Социализмын үеийн нэг яамны дайтай томорчихож. Удалгүй цагдаагийн байгууллага маань улс доторхи улс болж магадгүй нь. ЦЕГ-ын харъяа ХЦГ, ЭЦГ, МБГ, Галын газар, ЗЦГ, ИБМУТ, Төмөр ЗЦГ гэх мэт өчнөөн газрыг нь байр байшинг нь багасгаж зохион байгуулалт бүтцийн томоохон өөрчлөлт хий орон тоо, төсвийг нь цомхотгох хэрэгтэй. Галын газар, ИБМУБ-ыг цэрэгжсэн бус энгийн байгууллага болгох \хөгжингүй оронд ийм л байдаг\ хэрэгтэй. Иймд эрс шинэтгэл хийх цаг болжээ. Эрийн сайн, эмийн сайн нь цагдаа болох болтугай. Шударга ёсыг хадалшгүйгээр тогтоож, соёлт ертөнцөөс хоцорч болохгүйг цаг үе биднээс шаардаж байна. Шинэчлэл удааширч байгаа тул ард түмэн маань бухимдах, Засгийн газар, Арчилсан хүчинд тохоох боллоо. Бид цаг алдсаар эцэст нь 75 жилийн турш МАХ намын явуулж байсан буруу дутуу бодлогын төлөө хариуцлага хүлээх болох нь ээ.





Инженер, сэтгүүлч Г. АРСЛАН
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(1655)
|

No comments:

Post a Comment