ИЗН, иргэний хөдөлгөөний холбоо сvлбээ юуны ТӨЛӨӨ СЭРYYН ЗYYДЭЛНЭ ВЭ
УИХ-ын хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн иргэний хөдөлгөөнvvдийн “хууч” сэдэрлээ. Их жанжны талбайгаар нэг халаасандаа гараа лавхан шургуулсан хөгшин хөвөө эрчvvдийн “сvрэг”. Энэ хаврын хийрхлийг өнөөх л хэдэн эрчvvд оройлохоор их жанжны талбайг зорьжээ.
Тэд талбайн энд тэнд хоёр, гурваараа бөөгнөрсөөр… жагсаал, цуглааны гол “эзэд” нь бараагаа харуулалгvй удлаа. Товлосон цаг нь ч талийж өгөв бололтой. Талбайн голд портер маркийн машин зоочихоод таг чиг. Энд тэнд уриа лоозон барьсан хvмvvс эхлэхийг нь хvлээж цөхөрсөөр… Талбайн баруун, зvvн талын байшин, барилгын хажуугаар цагдаагийнхны машин тэрэг ч багширч харагдсан. Гал команд, хvн эмнэлгийн тэрэг ч байраа эзэлжээ.
Удаж, удаж арайхийн эхэлсэн цуглааныг “Эрvvл нийгэм-иргэний хөдөлгөөн”-ий тэргvvн Ж.Батзандан нээв. Тvvний хэлсэн vг аанай л УИХ руу хаяглагдав. УИХ-ын дарга огцрох ёстой л гэнэ, УИХ-ын гишvvд луйварчид л гэнэ, МАХН-ыг тараах хэрэгтэй л гэнэ. Эрх баригчид руу илгээдэг vгэн “бөмбөгөө” тэр хайр найргvй урсгах аж. Жил бvрийн хаврын чуулганы нээлтийн өдрөөр гудамжин дахь тэмцлээ эхэлж, энэ өдөр иргэний хөдөлгөөнийхөн vгээ хэлдэг болох гэнэ.
Удаахь нь ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын дар¬га О.Магнай. Саяхан л Дорнодод жагсаал цуглаандаа хvрээд бужигнуулж явсан мань эрийн амнаас урсах vг мөн ялгаагvй. Ам нь халаад ирэхийн vед МАХН руу дайрч гарав. МАХН vгvй болсон цагт л Монголд сайхан амьдрах vе ирэх юм байх. Шударга ёс тогтох юм байх. Энэ улсад болохгvй, бvтэхгvй байгаа бvх юм МАХН-аас болоод байгаа бололтой юм, тvvний оношилсноор. Гэвч байзаарай, энэ нөхөр чинь иргэний хөдөлгөөний байр сууринаас ярьж байна уу, эсвэл намынхаа өмнөөс vv? ИЗН-ын дарга С.Оюун МАХН-ыг тараах тухай ярьсныг сонс¬сон билvv... Сайн санахгvй байна. Хэдийгээр С.Оюун өөрөө ийм бvдvvлэг vг хэлдэггvй ч Хэрэг эрхлэхийн дар¬гаа¬раа далимдуулдаг юм болов уу гэж бодогдлоо. Ерөөс ИЗН гэдэг чинь гудамжинд улстөр хийдэг иргэний хөдөлгөөн юм уу, эсвэл бусадтайгаа эн тэнцvv өрсөлдөж буй улстөрийн нам юм уу. Тун ойлгомжгvй байр суурьтайгаар сvvлийн хэдэн сарыг vджээ. Yнэндээ бvхэл бvтэн улстөрийн намыг тар, бутар гэж шаардах нь өөрсдийнх нь “дээдэлдэг” гэж хашгираад байдаг Yндсэн хуулийн эсрэг vйлдэл юм шvv дээ. Тэр тусмаа Монголын ард тvмний дийлэнх олонхийн дэмжлэгийг хvлээсээр ирсэн намыг шvv. Энэ нь угтаа Монголын ард тvмнийг доромжилж буй хэрэг юм. Хамгийн харам¬салтай нь, ИЗН-ын нөлөө бvхий албан тушаал¬тан оройлон манлайлж буйд байгаа юм. Гэхдээ мэдээж ИЗН энэ талаархи байр сууриа тодотгох хэрэгтэй байх. Намын дарга С.Оюун Хэрэг эрхлэх газрын даргатайгаа байр суурь нэг гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Эсвэл ИЗН ийм байдлаар, тодотговол Yндсэн хуулийн хvрээнд ард тvмний олонхийн дэмжлэгээр ажиллаж буй намыг тараачихаад, өөрсдөө Yндсэн хуулийн бус аргаар эрх мэдлээ зузаатгахыг санаархаж байна уу.
Өчигдөр “Эрvvл нийгэм-иргэний хөдөлгөөн” болон ИЗН-ын холбоо сvлбээн дээр Yндэсний соёмбо хөдөлгөөний Ж.Занаа, Миний Монголын газар шороо хөдөл¬гөөн, талбай дээр санал хураалт авч буй гэх Г.Арслан, ХЗХ-ны зарим хохирогчид, хаягдлаар бизнес эрхлэгчдийн холбоо, Баянгол дvvргийн Засаг даргын хууль бус ажиллагаанаас ажлын байраа алдсан гэх хэсэг иргэн нэгджээ. Хэвлэл мэ¬дээллийнхэн, энгийн хувцастай цагдаа¬гийнх¬ныг эс тооцвол 100 хvрэхтэй, vгvйтэй хv¬мvvс л цугларчээ. Харин энэ удаагийн жагсаал, цуг¬лаанд фэнгшv С.Ганбаатар, МЧАХ-ны тэргvvн Г.Баасан нар оролцсонгvй. Зарим нэг өвөгчvvл тэднийг яасан юм бол доо хэмээн битvvхэн сураглаж байх аж. Ойрд цуглаан болоогvй болохоор “уйдсан” бололтой нэг өвгөн “та нарын жагсаал, цуглааны чинь хугацаа холдоод байна, жаахан ойртуулахгvй бол болохгvй нь ээ, тэг¬вэл өдөр болгон л ирмээр байх юм” гээд хөдөл¬гөөний нэг удирдагчид аминчлан зөвлөж байх юм. Хийрхлээ гэж. Жагсахгvйгээр нэг өдөр ч гэсэн өнжих нь тvvнд тэгтлээ хэцvv байгаа бололтой. Ийн талбай дээр vг хэлэх мэтээр хэдэн хором саатсан жагсагчид портероор жагсаалаа өнгөлсөөр Төрийн ордны зvг хөдлөв. УИХ-д гурван зvйл бvхий шаардлага хvргvvлэх гэснийх аж. Саарал ордны баруун, зvvн, голын хаалга хамгаалалтын алба болон цагдаагаар битvv хамгаалуулж. Жагсагчид ордны голын хаал¬ганы чигт машинаа байрлуулж, чанга яригчаар ямар утгатай шаардлага хvргvvлэх болсноо тайлбарлав. Ингээд Ж.Батзандан, Чимэдцэрэн, Г.Арслан, Ж.Занаа нарын таван хvн УИХ-д энэхvv шаардлагаа өөрсдийн биеэр гардуула¬хаар ордны голын хаалганд дөхлөө. Харин хам¬гаалалтын албаныхан тэднийг шууд нэвтрvvл¬чихсэнгvй. Нэлээд ярилцсаны эцэст дотогш оруулав. Тэд шаардлагаа УИХ, Yндэс¬ний аюул¬гvй байдлын зөвлөл, УИХ дахь МАХН-ын бvлэг болон АН-ын зөвлөлд нэгэн зэрэг гардуулахаар тохирчээ. Тэднийг УИХ-ын Тамгын газрын ерөн¬хий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, МАХН-ын бvлгийн ажлын албаны зөвлөх Бадам нар хvлээн авч уулзсан. Иргэний хөдөлгөөний¬хөн тавьсан шаардлагаа хvлээлгэж өгсөн. Гурван зvйлийн шаардлагын нэгдvгээрт, Ашигт малтмалын тухай хуульд засвар хийж хvчин¬тэй эсэх нь тодор¬хойгvй байгаа vед Оюутол¬гойн ордын талаар “Айвенхоу майнз” компа¬нитай байгуулах тогтвортой байдлын гэрээг тvр хугацаагаар хойш¬луулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэжээ. Хоёрдугаарт, 1999-2000 оны Yндсэн хуульд на¬муудын хуйвал¬даанаар оруулсан долоон зvйлийн нэмэлт, өөрчлөлтийг нэн даруй хэлэлцэх, гуравдугаарт, Ашигт малтмалын тухай болон Авлигын эсрэг хуульд засвар хийсэн УИХ-ын даргыг огцруулах, засвар хийгд¬сэн эдгээр хуулийн холбогдох заалтыг хvчин¬гvй болгох асуудлыг 21 хоногийн хуга¬цаанд хэлэлцэж хариу өгөхийг шаардаж байна, эс тэгвээс тэмцлийн хэлбэрээ өөрчлөхөө мэдэгд¬жээ. YАБЗ-ийг төлөөлж нэг залуу уг шаардлагыг хvлээн авсан ч АН-ын зөвлөлийн ажлын алба¬наас биечлэн ирж шаардлагыг авсангvй.
30-аад минутын дараа ордноос гарч ирсэн иргэний хөдөлгөөний төлөөллvvд портер дээрээ зогсож байгаад л “хийсэн гавьяагаа” жагсагчдын өмнө ам уралдан тайлагнацгаав. Тийм, тийм хvн шаард¬лагыг гардаж авлаа, бид УИХ-д 21 хоно¬гийн хугацаа өглөө гээд л. Шаардлагаа хvргvv¬лэх ёстой газарт нь өгсөн юм болохоор тарах юм болов уу гэтэл vгvй ээ. Шаардлагаа¬саа хальж Ж.Батзандан, одоо МАХН-ыг тараахыг хvссэн хvмvvс талбай дээр очиж гарын vсгээ зурцгаая гэж уриалав. Талбай дээр сууж МАХН, МАСЗХ-г тараана гэж хийрхэж байгаа Г.Арс¬лантай дөрөө нийлж байгаа ухаантай юм байна.
Ордны ард хийх ажил нь ч дуусав бололтой, ордны баруун талаас тойрч ирсэн жагсагчид зvvн талаар нь буюу эсрэг урсгалаар талбайн зvг хөдөлцгөөв. Жагсаалыг зохион байгуулаг¬чид гарын vсэг зурахаар бөөн бөөнөөрөө хөөрцөглөнө гэж тооцсон бололтой юм. Гэвч буурин дээрээ буцаж очсон жагсагчид гарын vсэг зурж шальсангvй. Хэн нэгний заавраар аль нэг намыг vгvй болгох хvсэл ч сонирхож ирэгс¬дэд байсангvй. Бvгд л гарын vсэг зурах аянд ханцуй шамлан орно гэсэн төлөвлөгөө жаахан бvтэлгvй тийшээгээ хандчихав. Удаахь тактик. За тэгвэл МАХН-ын байр руу хөдөлнөө гэв. МАХН-ын төв байрны гадаа цагдаа бус хамгаалалтын албаныхан зогсжээ. Энэ удаа ХЗХ-ны хохирогчид тус намын удирдлагуудтай уулзах хvсэлт тавьсан. МАХН-ын Зохион байгуулал¬тын албаны дарга Л.Амарсанаа гарч ирснээр хориод хохирогч дотогш орж уулзсан юм. Хохирогчдын хувьд ойлгомжтой, аль болох богино хугацаанд мөнгөө олж авах.
Ингэсгээд л жагсаалын сvр дуулиан намжиж, хэд хэдээрээ цуглааныг орхин одсоор тарах тийшээгээ хандав. Өглөөхөн тогтуухан байсан цаг агаар vдийн алдад бороо, цастай холилдон, хаврын “араншин”-г харуулав. Харин иргэний хөдөлгөөнvvдийн араншин хаврын тэнгэр лугаа л хувьсан өөрчлөгдөв. Өглөөхөн л УИХ-д шаардлага хvргvvлнэ гэж хууль дvрэм сахигчдын дvр эсгээд, тийм ч хууль, ийм ч дvрэм журам гажуудлаа, тэгж Yндсэн хууль зөрчлөө гээд цээжээ дэлдээд байсан бол ца¬гийн дараа МАХН-ыг тараана, хаана гэх мэтээр хадуурч эхлэв. Ингэснээр тэд Yндсэн хуульд заасан хvний vзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, улстөрийн нам, эвсэл байгуулах эрхэнд ичгvvр¬гvйгээр дахин халдав. МАХН-ыг тараана гэж тэд даанч сэрvvн зvvдэлж байна. Шаардлага, мэдэгд¬лээ холбогдох байгууллагад нь гардуулж өгсөн бол болоо шvv дээ. Бусдын зоргоор тардаг улстөрийн нам гэж юу байхав дээ. Хууль зvйн vндэстэй, буурьтай, суурьтай зvйл яримаар юм даа.
Хувь хvмvvсийн бичсэн сэтгэгдлийн талаар манай вэб ямар нэг хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу!
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3519)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment