Г.Арслан, А.Саруул нарыг суллахыг шаардлаа
• 2008.08.12, 11:37 • Монголын мэдээ Энэ мэдээг 51 хүн уншсан. Өнөөдөр, 1 хүн уншаад байна.
Өнгөрсөн сарын нэгний үйл явдлаас үүссэн гомдлын дуу тасрахгүй нь бололтой. Энэхүү нийгмийн эмх замбараагүй байдлаас болж нийгэм маань доголдолд ороод байна гэвэл буруудахгүй. Хүний эрх зөрчигдөж, үзэл бодлоо илэрхийлж дуугарсан ч баригддаг, дуугүй суусан ч хоригддог цаг ирсэн байна. Үндэсний Ногоон хөдөлгөөний тэргүүн А. Саруул, Шударга Фронтын тэргүүн Г. Арслан нар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлж дуугүй суулт хийснийхээ төлөө баривчлагдсан гэж үзэн “Ногоон эвсэл”-ээс сэтгүүлчдэд хандлаа. Тэд хэлэхдээ ” Шүүх, цагдаа нарынхаа захиалгаар ажилладаг болсон байна. Олон нийтийн эрх ашгийн төлөө Г. Арслан, А. Саруул нарыг барьж хорьсон нь буруу” гэж мэдэгдэн яаралтай тэднийг суллахыг шаардав. Мөн тэд энэ нь хүний эрхийг зөрчсөн дээрх үйлдлийг эсэргүүцэж Хүний эрхийн дээд хороонд хандан дээрх шийдвэрийг хянаж үзэхийг хүссэн юм.
П.Нансаа
Зургийг урьдчилан харах
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3604)
|
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment