Дуугүй суулт зохион байгуулсан хэргээр яллагдсан Г.Арслан, А.Саруул нар суллагдлаа
• 2008.08.20, 12:08 • Өглөөний сонин Энэ мэдээг 290 хүн уншсан. Өнөөдөр, 1 хүн уншаад байна.
Хууль бус дуугүй суулт зохион байгуулсан гэх хэргээр баривчлагдан хоригдоод байсан “Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан, “Үндэсний ногоон хөдөлгөөн”-ий тэргүүн А.Саруул нар өчигдөр өглөөний найман цагийн орчимд суллагдлаа. Тэдэнд Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын тавны өдрөөс эхлэн 14 хоног хорих шийдвэр гаргасны дагуу тэд ийнхүү хоригдсон юм. Учир нь тэд хохирогчдын ар гэрийнхэнтэй хамтран төр засагт өөрсдийн үгээ дуулгахын тулд Сүхбаатарын талбай дээр дуугүй суулт хийж эхэлсэн. Үүнийг дүүргийн шүүх хууль бус гэж үзсэн аж. Угтаа бол манай улс үндсэн хуулиндаа дуугүй суултын талаар юу ч заагаагүй байдаг гэнэ. Тэгэхлээр тэдний сонгосон суултын энэ хэлбэр нь ямар ч хууль дүрэм зөрчөөгүй үйлдэл ажээ. Гэсэн ч тэд өөрсдийн үзэл бодлоо үнэн зөв гэдгийг батлахын тулд хоригдох хугацаандаа ямар нэгэн эсэргүүцэл хоригдсоны дараа ч дуугүй суулт үргэлжилсээр байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Өнгөрсөн хугацаанд хоригдогсдын ар гэрийг УИХ-ын төлөөлөл ч өнөөдрийг хүртэл хоригдлуудад нөлөөлөх алхам хийж чадахгүй байсаар байна.
Мөн өнгөрөгч даваа гаригт хоригдогсдын ар гэр Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Зүмбэрлхамтай уулзжээ. Хоригдогсдын ар гэрийн төлөөлөл болон найман хүн уулзалтанд оролцсон ч нөгөө л дэмжье, туслъя, дээш нь уламжлая гэхээс өөр бодитой юу ч хийгээгүй гэнэ. Cap гаруйн өмнө болсон энэ хэрэг цаашид ч мөн сунжирсаар байх бололтой. Хоригдогсдыг эрүүдэн шүүж, хүчээр ял тулгах явдал сүүлийн үед эрчимжиж байгаа аж. Тэдгээр яллагдсан хүмүүс дунд үнэхээр хэрэгт оролцсон хэрэгт огт холбоогүй хэлмэгдсэн хүмүүс ч цөөнгүй байгаа нь лавтай. Ямартай ч хоригдогсдод хүчээр ял тулган эрүүдэж байгаа нь Олон улсын хүний эрхийн конвенцид нэгдэж, гарын үсэг зурсан манай оронд тохирохгүй баймаар юм. Долдугаар сарын нэгний үймээнээр хоморголон баривчлагдсан эдгээр хүмүүст хүч хэрэглэн ял тулгаж байгаа энэ үйлдлээрээ дээрх конвенцийн “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц” гэдэг зүйл ангийг ноцтойгоор зөрчжээ. Манай улс олон улсын хүний эрхийн конвенцид 2000 оны 11 дүгээр сарын 02-нд элсэн орсон байна. Дээрх хэсэгт “Хэн нэгэн хүнийг гурав дахь ч этгээдийн үйлдсэн хэрэгт сэрдэх, эрүүдэн шүүж, мэдүүлэг авах, тухайн этгээдийг айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, алагчлах болон шүүгдэгч этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоохыг хориглоно” гэж заасан байдаг аж. Иймээс энэ конвенцид манай улс нэгдэн орсон нь үнэн учраас түүнд тусгагдсан зүйл заалтыг зөрчих учиргүй гэдгийг ч мөн хэлж байлаа. Мөн өчигдөр үймээний үеэр буудуулж амиа алдсан иргэдийн хойдохын буяны үйлийг дууссанд зориулан Сүхбаатарын талбай дээр мянган зул асаах ажиллагаа болж өнгөрлөө. Тэдний зан үйлийг хүндэтгэх ажиллагаа энэ өдрөөр дууссан учраас нас барсан хүмүүсийнхээ амь насыг төр засгаас нэхэмжлэх ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдгээ хатуухан хэлж байсан юм.
Е.Даваахүү
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3753
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment