Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Нийтэлсэн: 2006-09-14 11:50:49 , Мэдээний дугаар: #35185
Сэтгvvлчид нийгэмд болохгvй байгааг, хэн нэгний буруутай vйл ажиллагааг шvvмжлэх, гаргаж тавих vvрэгтэй. Сэтгvvлзvй нийгмийг эмчлэх vvргээ гvйцэтгэж байгаа нь тэр. Сэтгvvлзvйн энэ хэлбэр хуучин тогтолцооны vед ч байсан, одоо ч байгаа. Харин шvvмжлэлийн дараа хийдэг ажлууд нь ялгаатай болжээ. Урьд нь сонинд гарсан шvvмжлэлийг засч залруулах талаар ажилладаг байв. Одоо харин тэнд дурдсан баримтуудыг нягтлахаасаа өмнө тvvнийг бичvvлсэн “захиалагч”-ийн эрэлд морддог болов. Нийгмийг эмчлэх сэтгvvлзvйн vvрэг, баримтыг гаргаж vзэл бодлоо илэрхийлсэн хэвлэн нийтлэх эрх чөлөө зэргийг хэн нэгний захиалга мэтээр ойлгодог жишиг тогтлоо. Заавал нэг захиалагч байлгана. Тvvнийгээ баталж чадахгvй бол тухайн материал бичсэн сэтгvvлчдэд “тэрний хvн, энэ бvлэглэлийнх” гэсэн нэр хаяг өгнө.
Аль ч сонинд шvvмжлэлтэй материал гарсны маргааш редакцын утас найдвартай хангинана. Шvvмжлvvлсэн эрхэм өөрөө эсвэл төлөөний хvн ярьж байгаа нь тэр. Тэгээд сонины материалд дурдсан баримтуудыг vгvйсгэх, нягтлахыг урьтал болгохгvй. Юуны өмнө “хэний захиалгаар, аль зvгээс бичvvлсэн” болохыг хэлж өгөх найрсаг тусламж хvсдэг. Телевизvvдэд ч ийм байгаа.
Улстөрчдийн анх эхлvvлсэн бvлэглэл өнөөдөр Монголын бvхий л салбарт амьсгалын замаар халдварласан нь энэ. Тvvнийг эсэргvvцэх вакциныг гаргаж авч чадахгvй байсаар энэхvv талцал маань хэн нэгэн танилтайгаа мэндлэхээр гараа сарвайх тэр мөчид “энэ чинь тэрний хvн шvv дээ” гэсэн бодол толгойд өөрийн эрхгvй зурсхийдэг болтлоо нийгэмд хvлээн зөвшөөрөгдлөө. Талцал, бvлэглэлvvд бvгд л эрх мэдэл, албан тушаал, мөнгөний төлөө байх. Харин энэ зорилгын наад халхавч нь янз бvрийн хэлбэртэй. Жишээ нь, хамгийн гvндvvгvй, цөлх, жинхэнэ монгол эр хvний уламжлалт шинж чанарыг хадгалж яваа гэх бөхчvvд маань хvртэл Бөхийн холбооныхоо удирдлагын төлөө, Монгол бөхийн өргөөнд эзэн суухын төлөө олон тvмнийг залхтал талцсан шvv дээ. Монгол бөхийн шинэчлэлийн төлөө гэх гоё нэрийн цаадахь тэмцэл өнөөдөр ч явж л байна, хvмvvс л залхчихсан болохоос.
Даргын суудал булаацалдсан эмнэлгийнхэн, захирлаа солих гэсэн сургуулийнхан, тендер хvлээсэн яамныхан, эрх мэдлээ чамласан намынхан гээд бvлэглэж талцаагvй салбар, байгууллага бараг vгvй. Бvлэглэлдээ vнэнч, гардан зохион байгуулахдаа гарамгай зарим нь “аавын талыг баримтлагчид, ээжийн талыг баримтлагчид” гэж гэр бvлээ хvртэл талцуулах нь холгvй мэргэшиж байгааг хэтрvvлэг гэхээсээ өнөөгийн нийгмийн нийтлэг дvр төрх гэвэл ононо.
Хөндлөнгөөс талцуулдаг хэсэг бас байна. Yvнд сэтгvvлчид, зурагт, сониноор гарч л байвал амьдралынх нь зорилго биелж байгаа мэт зvтгэдэг зарим дуучид, улстөрчдийн оролцоо, хувь нэмэр байгааг vгvйсгэхгvй. Гэхдээ тэд ийм талцлыг хөөрөгдөж хувь нэмрээ оруулахаас биш, зохион байгуулагчидтай нь адил эцсийн ямар нэгэн зорилгогvй. Жишээ нь дуучин Т.Ариунааг Б.Сарантуяатай, аварга А.Сvхбатыг аварга Г.Өсөхбаяртай, Х.Баянмөнхийг, Ж.Мөнхбаттай, Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ерөнхий сайд М.Энхболдтой, “Голомт”-ыг Худалдаа хөгжлийн банктай, АПУ-г “Алтжин”-тай, бvр сvvлдээ яс vндэс, нутаг усаар нь талцуулаад дундаас нь ашиг олдог хөндлөнгийн этгээд ч цөөнгvй. Худлыг мянга давтвал vнэн болдог гэдэг. Тvvнтэй адил эхлээд хөндлөнгийн хvнээр дамжуулж байсан хvмvvс аажимдаа дvрдээ орж жинхэнээсээ талцаж улмаар бvлэглэлийн зохион байгуулалтад орох юм. Өнөөдрийн ихэнх бvлэглэл, талцлын туулж ирсэн зам, vvсч байгуулагдсан шалтгаан нь ердөө л ийм.
Улс төрийн салбар бол бvр аймаар. Яг л vнэр ороод хоносон хоол шиг. Нөхөр, дайсан хоёроо ялгахгvй болтлоо бvлэглэлд хуваагдсан. Тэд өнгөн дээрээ намд хуваагддаг ч, vнэн чанартаа эрх ашгаараа нэгдсэн бvлэглэлийнхээ төлөө намыг хайр найргvй, ашигладаг. Яг л мууд барьдаг мод шиг. Тухайлбал, ГЕГ-ын дарга Х.Баатарыг тойрсон авилгалын сvлжээ бол хэдхэн хvнийх. Х.Баатар болон Бичигтийн боомтын дарга Б.Даваажав нарыг Шадар сайд Ч.Улааны хvн гэж хэвлэлvvд бишгvйдээ л нэг бичсэн. Энэ өнцгөөс нь харвал Ч.Улааны бvлэглэлийн хийсэн лайг өнөөдөр МАХН, тvvний 160 гаруй мянган гишvvн нь бvгд хамт vvрэхээр болж байна. Зарим хvн Х.Баатарын авилгалын хэмжээ их, бага байгаа, энэ хэрэгт МАХН хамаатай хамаагvй тухай ярьж байна. Энэ тийм чухал биш. Х.Баатар намынхаа даалгавраар хандив цуглуулснаа өөрөө мэдvvлж, энэ тухай улсын яллагч дvгнэлтдээ дурдаж, тэр дагуу нь шvvх шийдвэр гаргасан нь л баримт. Энэ баримт Х.Баатарын шvvх хурлаар дамжаад МАХН-д ирж байгаа хамгийн хvнд цохилт юм. Намууд ингэж аль нэгэн бvлэглэлийн гал унтраагч, хогийн сав болдгийнхоо хариуд Монголд өнөөдөр улс төрийн нам шиг нэр хvндгvй, vнэгvй юм алга. Бvх шатанд байгаа талцал ганцхан улс төрөөс эхтэйн хариу урвал намд ирж байгаа нь тэр байх л даа. Төрийн албан хаагчдыг чадвараар бус, бvлэглэл, нам, нутаг усны шалгуураар томилсноос болж нэг хамт олон, нэг салбарынхан, нийт аймаг усаараа талцана. Татварын ялгавартай орчин, төрийн тэгш бус дэмжлэгээс болж компаниуд хоорондоо талцаж өрсөлдөнө. Компаниуд татварын хөнгөлөлт, бизнесийн таатай орчин бvхий зах зээл олж авахын тулд хэрэглэгчид рvv биш, засгийн эрх барьж байгаа нам, бvлэглэлvvд рvv тал засч, бизнесээ өргөтгөх хөрөнгөө нөмөр нөөлөгт авсан хvмvvсийнхээ халаасыг зузаалахад зарцуулах жишээтэй. Тэд бизнесийн цэвэр өрсөлдөөнөөр биш, улс төрийн дэмжлэгээр зах зээлээ олж бизнесээ өргөтгөхийн тулд төлөөний хvмvvсээ улс төрд шургуулах, улстөрчид өөрсдөө санхvvгийн дэмжлэг vзvvлсэн компанийнхаа халаасанд орох нь улам бvр ил цагаандаа гарав. Намын удирдлагад өөрийн хvнээ гаргах, удирдах байгууллага /АН-ын Yндэсний зөвлөлдөх хороо, МАХН-ын Бага хурал, Удирдах зөвлөл/-д бvлэглэлээ олонхи болгохоос улс төрийн бvлэглэлvvдийн тэмцэл эхэлдэг. Гишvvдийн саналаар шийдэж байгаа мэт боловч цаагуураа бvлэглэлvvдийн тохиролцоо, наймаагаар бvх томилгоог шийддэг.
Бvлэглэлvvд албан тушаалыг мөнхийн биш гэдгийг нvдээрээ vзсэн. Харин мөнгө бол байнгын эрх мэдэл, албан тушаал гэдгийг биеэрээ мэдэрсэн улс. Тиймээс аль ч бvлэглэлийн эцсийн зорилго бол бизнес. Тухайн бvлэглэлийг vvсгэн байгуулагчдыг нэгтгэж байгаа ганц гагнаас нь мөнгө. Аман дээрээ тэд сайхан ярина. Ачир дээрээ бvлэглэлvvдийн хувьд эх орон, ард тvмэн, нам, албан тушаал гэдэг ердөө хvссэн бизнест нь хvргэх гишгvvр төдийхөн. Тэд бизнесийн эрх ашгаа гvйцэлдvvлэхийн тулд хэзээ, аль бvлэглэлтэй нэг хөнжилд орох, ямар албан тушаалтнаас дэмжлэг авахаа андахгvй. Сонгуулийн бус цагт хэн нь хамгийн өндөр албан тушаалтай байна, тvvн рvv бараг бvх бvлэглэл хошуурдаг. Yvнд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөрлөгvvд өртөх, улмаар зарим асуудал дээр бvлэглэлvvдийг өөр дээрээ зангидаж байгаа нь ажиглагддаг.
Аалзны тор шиг, нам дамжин сvлжсэн улстөрчдийн эдгээр бvлэглэлийг жирийн иргэд битгий хэл, улстөрчид өөрсдөө ч ялгаж салгахад төвөгтэй. Алба дотор хэлтэс гэж байдаг шиг улс төрийн нэг бvлэглэл дотроо 2-3 салбар болон жижигрэн хуваагдсан жишээ ч бий. Энэ бvхнийг өнөөдөр УИХ-д хамгийн олон суудалтай байгаа гол хоёр нам дээр тоймлох гэж vзье. Энд мэдээж, улстөрчдийн өөрсдийнх нь яриа, хэвлэлийн мэдээг баримт болгоно.
Хамгийн олон бvлэглэлтэй нь АН. Тус нам өөрөө өмнө нь байсан бараг арав гаруй намын нэгдэл. Энэ нь АН-ыг ийм олон бvлэглэлд хуваагдах шалтгаан болдог байх. Тус нам 1996-2000 онд засгийн эрх барьж байхдаа олон Засгийн газар сольсноор сайн дурын хэлбэртэй байсан бvлэглэлvvдийг зохион байгуулал тад оруулж хөгжлийнх нь vе шатыг эхлvvлсэн гэхэд нэг их буруудахгvй.
“Алтан гадас”. АН-ын хамгийн том бvлэг. Нийгэмд танигдсан улстөрчид, төрд өндөр албан тушаал хашиж явсан хvмvvс олонтой. Энэ бvлэглэл зөвхөн АН дотроо бус, нам дамжсан эрх ашигтай. Нам дамжсан хvмvvсийнхээ эрх ашгийн зуучийн vvргийг Г.Батхvv, С.Баярцогт нар гvйцэтгэдэг гэж МСДН-ын дарга А.Ганбаатараас эхлээд олон улстөрч хэвлэлээр мэдэгдсэн. Анх “Алтан гадас” нэрийн дор хөгжлийн төлөөх төрийн бус байгууллага хэлбэрээр гарч ирсэн. Р.Гончигдорж, Д.Дорлигжав нар тэргvvлсэн энэ бvлэглэл аажимдаа АН-ын даргын төлөө тухайн vеийн намын дарга М.Энхсайханы эсрэг зохион байгуулалтад орж төрийн бус байгууллагын шинжээ алдсан. Одоо төрийн бус байгууллагын зорилгоос сард билvv, улиралд нэг удаа гардаг “Алтан гадас” сэтгvvл нь л vлдсэн байх.
Анх энэ бvлэглэлийг байгуулж байхад МАХН-аас одоогийн намын дарга М.Энхболд, Yндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж, Сангийн дэд сайд Ч.Ганзориг нар багтаж байлаа. Эргэлт буцалтгvй улстөрийн зорилготой бvлэглэл болсноос хойш тэд гарсан байлгvй. Лав л байгаа нь ил мэдэгддэггvй. Хамгийн сvvлийн vеийн мэдээгээр дээрх хvмvvс битгий хэл, “Алтан гадас” дахь АН-ынхан дотроо задарч байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Сангийн сайд асан Н.Алтанхуяг гол хvний хувьд “Алтан гадас”-ынхаа буурийг сахиж vлджээ. Эндээс УИХ-ын гишvvн Г.Батхvv Монголын ардчилсан залуучуудын холбооны тэргvvний хувьд холбооныхоо хэсэг залуустай, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд асан Д.Дорлигжав өөрийг нь тойрч хvрээлдэг хэсэг хvний хамт “Алтан гадас”-тайгаа саахалт буух болж. Намынхаа YЗХ-д олонхи болдог “Алтан гадас”-ынхан ийнхvv гурав салсан нь бvр өрх тусгаарласных уу, эсвэл тvр зуурхан отор хийж яваа нь тэр vv гэдгийг цаг хугацаа, улстөрийн vйл явдал удахгvй харуулах байх аа.
Монголын ардчилсан холбоо /МоАХ/. “Алтан гадас”-ын цөм нь хуучин соцдекvvд бол МоАХ-г экс Монголын ардчилсан намынхан бvрдvvлдэг. Монголд анх ардчилсан хөдөлгөөнийг эхлvvлсэн МоАХ-г тvшиглэдэг учир нам дотроо нэлээд нөлөөтэй, массын дэмжлэг ихтэй Баянгол дvvргийн Засаг дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишvvн Х.Баттулга, Б.Батбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ш.Тvвдэндорж, ТЕГ-ын дарга асан Б.Билигт зэрэг олны танил хvмvvс энэ бvлэглэийн толгойд явдаг.
Зvvн хойд Азийнхан. “Алтан гадас” шиг бас л төрийн бус байгууллагын хэлбэрээр гарч ирээд улстөрийн бvлэглэл болж хувирсан. Баабар, Да.Ганболд, УИХ-ын гишvvн Б.Батбаяр, Р.Бадамдамдин, Э.Бат-Yvл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд нар энэ бvлэглэлийн гол төлөөлөгчид. Нөгөө намуудаас УИХ-ын гишvvн Т.Очирхvv (МАХН), М.Зоригт (ИЗН) гээд ганц нэг хvн байдаг тухай хэвлэлvvдээр гардаг. Нам дотроо нөлөөлөхvйц олонхи болдоггvй ч улстөрийн талаасаа ч, хувь хvний зvгээсээ ч хvчтэй фигур олонтой. Гэхдээ бусад бvлэглэлээ бодвол vхэн хатан улстөртэй зууралдаад байдаггvй. Энэ нь МАХН, тvvний доторхи нөлөө бvхий зарим бvлэглэлээс дэмжлэггvйтэй холбоотой. АН-аас УИХ-ын гишvvн С.Баярцогт, МАХН-аас мөн УИХ-ын гишvvн Ц.Мөнх-Оргил нар бvлэглэл тус бvрээрээ дамжаад “MCS” компанийн эрх ашгийг хамгаалдаг гэдэг. Тэгвэл Зvvн хойд Азийнхан “Голомт” банк, “Бодь интернэшнл” группт илvv талтай ханддаг нь оргvй биш болов уу.
МYДН-ынхан. Дээрх хоёр бvлэглэл шиг онцгойрох шинж МYДН-ынханд бага. Тэгсэн атлаа намдаа ч, улстөрийн хөлөг дээр ч бялууны хамгийн томоохон, амттай хэсгээс ямар нэгэн хэмжээгээр хvртэж чаддаг. Бvр илvv ч хvртэх тохиолдол бий. Жишээлбэл, Ц.Элбэгдоржийн хамтарсан Засгийн газарт хуучнаар Эх орон эвсэлд ногдсон есөн сайдын хоёрыг МYДН-ынхан төлөөлж байлаа. Тэр нь Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан нар юм. Мөн энэ vед тус бvлэглэлийн гол төлөөлөгчдийн нэг С.Ламбаа байнгын хорооны даргын албатай байлаа. Тэднээс гадна УИХ-ын гишvvн Р.Амаржаргал, Д.Бат-Эрдэнэ, Л.Гантөмөр нар энэ бvлэглэлийг парламентад төлөөлдөг. Угшил нь хуучнаар Монголын vндэсний ардчилсан намынхан. Тэд саяхан 10 жилийн ойгоо тэмдэглэсэн нь ийм бvлэг АН-д хvчтэй оршин тогтнож байна шvv гэдгийг олон нийтэд мэдрvvлэх шиг болсон.
М.Энхсайханы бvлэг. Энэ бvлгийн гол цөм болох М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Ц.Цолмон, П.Улаанхvv, Ж.Батхуяг нар Yндэсний шинэ нам байгуулан тусдаа гарсан. Өнөөдрийн Засгийн газарт эзэлсэн суудлаа хадгалж vлдэхийн тулд ийм алхам хийсэн гэж улстөрийн ажиглагчид хэлдэг. Гэхдээ дээрх хэдэн хvнээс гадна энэ бvлгийн гол тулгуур, масс нь АН-даа бий. М.Энхболдын Засгийн газар М.Энхсайханы бvлгийн хvн бvрт албан тушаал өгч чадахгvй учраас олонхи нь ирж яваа цагийг хvлээн АН-даа vлдсэн. Иймд хvчтэй илрэхгvй л болохоос нам дамжсан бас нэгэн бvлэглэл vvсч байгаа нь энэ юм.
Эдгээрээс гадна Эрдэнэт-ийнхэн, АН-ын шинэчлэгчид гээд жижгэрсэн бvтэцтэй, том бvлгийнхээ захиалга, заавраар намынхаа дунд, анхан шатанд ажиллах vvрэгтэй бvлэглэлvvд бий.
МАХН-ын бvлэглэлvvд. МАХН-д бvлэглэл АН-аас арай хожуу vvссэн. Бараг 2000 оны дунд vе хvртэл энэ намд Н.Энхбаярын талыг баримтлагчид, Н.Багабандийнхан гэсэн хоёр л бvлэглэл байлаа. Одоо тэд олон “дvv”-тэй болжээ. Энэ нь магадгvй Э.Бат-Yvлийн хэлснээр МАХН улам бvр ардчилсан шинжээ олж байгаагийн илрэл байхыг vгvйсгэхгvй. МАХН-ын АН-аас ялгарах нэг шинж нь удирдлагаа дагаж бvлэглэл vvсгэдэг. Бvлэглэл бvр нь эрх мэдлийн төлөө зvтгэдэггvй. МАХН-ын бvлэглэлvvд аль нэгэн удирдлагадаа тvшиглэдэг. Одоогоор хамгийн хvчтэй нь намын дарга М.Энхболдын, ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын бvлэглэл. Намын удирдах зөвлөлийн 21 гишvvн нь vндсэндээ энэ хоёр бvлэглэлд хуваагдсан. Намын даргын сонгуулийг тойрсон зарим мэдээлэл, удирдах зөвлөлийг хоёр дарга тэнцvv шахам эрхтэйгээр харилцан нэр дэвшvvлж сонгуулсан, өмнө байсан 15 гишvvнээ 21 болгож нэмсэн зэрэг нь тус намын удирдах зөвлөлийг хvссэн хvсээгvй хоёр хуваасан юм. Удирдах зөвлөлөөс гадна бусад бvлэглэлvvд ч эцсийн дvндээ энэ хоёр бvлэглэлээс салаалдаг. Тухайлбал, хотын бvлэглэл М.Энхболдыг, Ховдын бvлэглэл С.Баярыг дэмждэг. У.Хvрэлсvх, Г.Занданшатар нарын тэргvvлдэг Монголын ардчилсан социалист залуучуудын холбооныхон М.Энхболдыг тулдаг байхад, У.Барсболдын vvсгэн байгуулсан “Улаан сарнай хөгжил-хөдөлгөөн”-ийхөн С.Баярыг тvшдэг байх жишээтэй. Энд жигvvр, Онц их хурлын төлөө, Шинэ эргэлт хөдөлгөөн зэргийг бvлэглэлийн хэмжээнд авч vзэхгvй байгаа болно. Тэд дээр өгvvлсэн бvлэглэлvvдээс зорилго өөр ч цаагуураа С.Баярыг дэмжих талдаа байдаг юм билээ. Эдгээрээс гадна МАХН-д орон нутгийн чанартай Сvхбаатарын, Увсын бvлэглэл гэж бий. Оны зааг дээр нэлээд хvчээ авч байсан Архангайнхан, саяхнаас сэргэж байгаа Хөвсгөлийнхний бvлэглэл ч гэж бас бий. Чимээгvй л байгаа болохоос Ерөнхийлөгч асан Н.Багабандиас команд хvлээсэн тvvний бvлэглэл МАХН-д бас бийг мартаж боломгvй.
Хотын бvлэгт өмнө нь хотын захиргаанд М.Энхболдтой хамт ажиллаж байсан, эс бөгөөс хотоос УИХ-д сонгогдсон гишvvд ордог. Гол хvмvvсийг нь Т.Бадамжунай, хотын ИТХ-ын дарга Н.Болормаа, Хvнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва нар гэх юм билээ.
Тэгвэл М.Энхболдын Засгийн газрыг ганхуулж улмаар намын даргаа солих сонирхолтой Ховдын бvлэглэл гэж байна. Тэд нэлээд хэл ам таталсан Худалдаа vйлдвэрийн дээд сургуулийн хувьчлалд оролцоод өвдөг шороодсон. Энэ бvлэгт Ховдоос УИХ-д сонгогдсон гурван гишvvн болох Л.Пvрэвдорж, Ц.Дамиран, Д.Дэмбэрэл нар бий. Бас бvлэгт нь ордог эсэхийг мэдэхгvй, талархан дэмжигчидтэй. Р.Раш, Ц.Шаравдорж, Т.Ганди гээд УИХ-ын хэд хэдэн гишvvн Ховдын бvлгийнхний Засгийн газрыг огцруулж, намын даргаа солих алсын зорилгыг дэмждэг. Энэ тухайгаа тэд өөрсдөө намын бvлгийн хаалттай хуралдаан дээрээ хэлсэн байсан.
Улаан сарнай хөгжил хөдөлгөөн бол дээрх хоёр бvлгээс өмнө мэндэлсэн. Анх У.Хvрэлсvх, У.Барсболд нарын зөрчлөөс vvдэн Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны эсрэг гарч ирсэн. Одоо зорилго нь томорч МАХН-ын даргыг огцруулах явдал болсон. Хөдөлгөөний тэргvvн У.Барсболдтойгоо адилхан чимээгvй, алгуурхан ажиллаж байгаа.
Сvхбаатарынхан. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын vед нэлээд хvчээ авсан. Олон ч сайд томилуулсан. Харин засаг солигдоход нэг ч сайдгvй хоцорсон. Yvндээ уурсч “намар энэ засгийг намтай нь авна даа” гэж андгай тавьсан тухай яриа байдаг. Харамсалтай нь ГЕГ-ын дарга Х.Баатарын хэргээс болоод энэ бvлгийн цэгц болсон Шадар сайд асан Ч.Улааны нэр ч давхар сэвтэв. Хэрэв засаг солигдохдоо хvрвэл дараагийн Ерөнхий сайд нь Ц.Мөнх-Оргил гэж хэвлэлvvд нэг хэсэг бичсэн. Гэхдээ тэрээр Сvхбаатарынх, 2008 оны сонгуульд аймгаасаа нэр дэвших бодолтой явдаг гэх боловч Сvхбаатарынхаасаа vнэнч зvтгэх, бас том дэмжлэг болох өөр бvлэглэл тvvнд бий.
Увсынхан. Сэтгvvлчид битгий хэл, улстөрчид энэ бvлгийг намын хэмжээнд vздэг, ойлгодог. Тийм ч учраас “UBS буюу Увс” намынхан гэж ярьдаг. Энэ бvлэглэл “Алтан гадас”-тай адил нам дамжсан эрх ашигтай бvлэглэлийн томоохон төлөөлөгч юм. Тэр хэрээрээ төрийн албанд эзлэх албан тушаалынхаа ранг, тоо хэмжээгээр нэлээд дээгvvрт орно. Ажиллах зарчим нь хvчтэй бvлэглэлvvдийн хооронд зуучийн vvргийг сайн гvйцэтгэж албан тушаалд очдог, очсон албан тушаалынхаа зиндаагаар бvлэглэлийнхээ хvчийг илтгэдэг гэж нэгэн судлаач “Увс” бvлэглэлийн тухай бичсэн байна лээ. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн далбаан дор МАХН, АН-аас ялгаагvй голдуу Увс аймгийн харьяат хvмvvс багтдаг.
Хамгийн онцлог нь улстөрчид ганцхан бvлэгт байх тогтмол орон тоогvй. Тэд нам, бvлэг дамжин хэдэн ч бvлэглэлд байдаг. Нэг хvн хоёр, тvvнээс олон бvлэгт давхар “гишvvнчлэл”-тэй. Харин бvлэглэлийн эсрэг зогсдог улстөрчид хуруу дарам. МАХН-аас М.Энхболд, АН-аас Э.Бат-Yvл нар тус бvр нам доторхи бvлэглэлээ задлах гэж оролдоод хvний олонд “барьж идvvлсэн” жишээ бий. Одоо тэд таг болжээ. Хаана албан тушаал, бизнесийн сонирхол байна, тэнд л бvлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байдаг. Өнөөдөр л гэхэд “Эрдэнэт” vйлдвэрийн зэсийн гэрээ, Тавантолгой, Төмөртэй, Нарийнсухайт зэрэг стратегийн томоохон орд дээр Монгол Улс, ард тvмний эрх ашгаас өмнө бvлэглэлийн эрх ашиг л явж байгаа. Жишээ нь, Шударга иргэдийн фронт гэх иргэний хөдөлгөөний тэргvvн Г.Арслан “Өнөөдөр Оюутолгойн ордоос дөрөв дахин илvv нөөцтэй Тавантолгойн ордыг хэдхэн хvн хувааж эзэмшиж байна. Энд Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишvvн С.Баярцогт, Д.Идэвхтэн, Ц.Цэнгэл, Г.Батхvv, Д.Бат-Эрдэнэ нар эзэмшиж тэдний ард “Тэнгэрийн цаг”, “Туг сан”, “Хасбуу”, “Шунхлай”, “Ажнай” гэх компани байна” хэмээн ярилцлага өгчээ. Энэ баримтыг нэр дурдагдсан эрхмvvдээс хэн ч няцаагаагvй. Дуугvй байх нь зөвшөөрсний тэмдэг гэдэг биз дээ.
Гадаадын аль ч оронд vзэл бодол, vйл хэрэг, бизнесээрээ нэгдсэн хэсэг бvлэг байдаг. Нэгэн эрхмийн хэлснээр хэрэв тэднээс “төр та нарт яаж туслах вэ” гэж асуухад “төр бидэнд туслахгvй байх нь хамгийн том тус” гэж хариулах хэмжээний зорилго, сэтгэхvйтэй клубvvд л байдаг юм гэнэ лээ. Гэтэл манайд төрөөсөө тусламж гуйх нь битгий хэл төрийн нэрээр дээрэм, бизнес хийх зорилготой эрх ашгийн бvлэглэлvvд л мэндэлж байна. Төрд ойртох ганц гарц нь намууд учраас Монголын улстөр нэг хөнжилд орсон нөхөр, дайсан хоёроо ялгахаа болилоо.
Буцах | Хуудасны эхэнд | Дараах | Хэвлэх Хэвлэх | Найздаа илгээх Найздаа илгээх| Сэтгэгдэл нэмэх
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
ih unen bichsen bna. ug ni nam uzel bodoliin negdel baih yostoi getel odoo MAXH,AH ali ali ni tiim yalgaa haragdahui bna. zovhon toriin ondorlogt hureh gesen humuusiin shat bolson( tuhain hun yamar uzel bodoltoi baih hamaagui )
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
ene shal hudlaa.mahn-nii surtal niitlel baina.namaa tsever uldeej daraagiin songuulid dahin mahn-nii neriig barij songuulid yalj.bas dahin tsuslah gesen heseg humuusiin niitlel bna.
[ Хариулах ]
Neonaz
Зочин
Yaana daa minii eh oron. 10 jiliin daraa ta nariin tolgoig eelj daraalan shond ulgunu duu. Ard tumnii neriin umnuus!!!
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Ugaasaa l yarigddag sedev, faktuud baina. Gehdee ehleed setguulchid dandaa humuusiig hagaruuldag gesen sedev baisnaa suuldee uuruu humuusiig huga hagaruuldag baina shdee. yasan etneg niitlel be
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Biznesiin bulegleluuded medleg turshlagatai hun hereggui.Shudarga hun bur hereggui.Arhangain buleglel TBD,Junai,BatErdene avarga nar Enhboldiin gol tulguur bolj baina.
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Хамгийн энгийнээр бодоход гаалийн Баатарт намдаа хандивлаад байх тэр олон зуун сая тегрег мэдээж хаанаас байх вэ дээ? Улсын тесевт орох ёстой менгийг засаг барьж байгаа нам нь ингэж тушмэлээрээ дамжуулж хандив нэртэйгээр хулгайлаад байхад тэр айл ухсан, хvний халаас ухаад шоронд орсон хулгайч нарыг юу гэхэв? Бараг суллаад тавьчих нь зев юм биш уу ?
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Эсвэл махн-ын бvх удирдах хvмvvсийг шоронд хийх хэрэгтэй !
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Uunees garah arga zam bna uu?????
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Mongolchuud ene nutag nuga gedeg aimaaaaar muuhai uzleesee ehleed salaasai bilee.Shine ueiin odoogiin 30 aad nasnii zaluuchuudad arai tiimerhuu uzel bodol baihgui bolson baih gej naidna,ted toriin erh barih tsagt arai gaigui boldog boluu l gej naidah yum baina shdee
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Хамгийн инээдтэй нь энэ хоорондоо узэлцээд байдаг нутаг нугын узлийн ундэс болох Монголын газар нутгийг 18 аймаг болгож хуваасан нь Улаан оросуудын санаачилж хийсэн ажил гэж байгаа. Магадгуй ингэж олон жижиг хэсэг болгож хуваасан нь монголчуудыг хооронд нь эвдрэлцуулэх гэсэн далд муу санаа ч юм билуу ?!
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
huduunii outnuudiin setgehui yag chinii helsenii esreg baidgiig medeh uu. hamgiin ih jalga dovnii uzeltei baagiinuud zavhanii oyutnuud baidgiig bi 4 jil oyutan baij uzseniihee huvid medeh yum bna
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
uvsiinhan bur aimaar , uls dotorhi uls l gesen ug.
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Songuuli hiij bna gej neg luivarchin nuhur tsus n oirtson heden jalganii manguunuudiig guril budaagaar huurch turiin erhend garch irdegiig boliulmaar yum. Bas nam gej neg mam bna. Handiv ugsun neriidleer ul buteh deeremchidiin tsugluulgiig turiin alban tushaald tomilno. Tod jishee n Simba Bataa ge nuhur bna. Ul buteh etgeed gedegiig n medseer baij HU nam suudliin toogoo usguh gej namdaa urvuulj avaad hariud n haana ch yu hiij bsan n medegdehgui duug n turiin nariin bichgiin darga bolgoh jisheetei. Ineedtei ch yum shig gunigtai ch yum shig. Tavan bogdiin Baatarsaihan songuuliar HU namd il todoor 100 sayaiin handiv urguud shand n MIAT iin ded darga bolj baisan. Bathuu said bolonguutaa tuunii shunhlai comany n tumur zamiin shatah tosloh materialiig monopoli erheer hangadag bolood l... Tur zasag gej ugeegui yaduu MGLchuudiin talhnii mongonoos n hulgailsan heden hulgaichdaas burdeh bolj dee. MGL uls ene yanzaaraa heden jiliin daraa yag Afrikiin heden buurai uls shig heden tsagaandaa garsan luivarchidaas burdsen turtei ared tumen gej tedendee deerelhuulsen uls boloh yum bna daa. Ireedui ch bargar bna daa
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
YAG UNEN YUM BICHSEN BNA CHAMD BAYARLALAA. Gehdee uuniig Mongoloo gesen hun buhend hurgeh heregtei. Mongoliin ard tumnii nereer Toriin tusheed, Toriin 3 ondorlogt garchihaad Bid ta nariin toloo, ard tumeniihoo toloo gej hudlaa hutschihaad, mun Ard tumnii nuden deer hoorondoo tunjingui tsarai gargachihaad tsaaguuraa ebsej, yanz buriin bulegleld negdej ard tumen bidniigee uneheer ih doromjilj , ulsiin hamag baiguulamjiig hubidaa avch zabshij baigaag uhaant hun buhen medne. Tedniig ene buhnees ni hen salgaj chadah ve gevel Mongoloo gesen uhaant hun buhen chadna. Tiimees bugdeeree negdej temtsetsgeeye.! Naad oguulelee hevleld niitleech. Ard rumend oilguulaach, Radoi telebizeer tsatsaach...... Tegerhgui bolohoor uhaan muutai neg ni HUBISGALT NAM l bolohgui bna gej oroosgoloor oilgood bna. Ene olon NAMUUD EBSEJ bidniigee, MONGOLIIGOO hualdah ni bna shuu.
[ Хариулах ]
Re: Нөхөр дайсан 2 нэг хөнжилд орох цагаар
Зочин
Ard tumen bid tedgeer luibarchdiig hudlaa helsen ug, hudlaa amlaltand ni huurtagdaj gargaj iree bizdee. Tegvel bidend tedniig dahin gargahgui baih erh bii shuu dee. Toriin 3 ondorlog gej oorsdiigoo nerlegsed, erhem gishuudtei ni zailuulah l heregtei. Ene aalznii shuls shig suljsen suljeeg ug undseer ni ustgah.
[ Хариулах ]
Сурталчилгаа
Монголын хамгийн олон хэрэглэгчтэй Olloo.MN портал вэб сайт
Оллоо ХХК: Соёлын Төв Өргөөний 11-р давхар. Утас: +976-11-319081, Факс: +976-11-319081, И-мэйл: info@olloo.mn
Olloo.MN нь зөвхөн хамтран ажиллах гэрээтэй сонин, сэтгvvлийн мэдээ, мэдээллийг байршуулдаг болно. Оlloo.MN -тэй хамтран ажиллах сонирхолтой хувь хvн, албан байгууллагад бид vргэлж нээлттэй байх болно.
Агуулга болон мэдээ, мэдээллийн талаар mailto:altantuya@yahoo.com - хаяганд хандана уу
Вэбэд ямар нэг алдаа , асуулт , зөвлөгөө байвал batsukh@olloo.mn - хаяганд хандана уу
Нvvр хуудас | Вэб сайтыг тэмдэглэх | Yндсэн хуудас болгох | Бvртгvvлэх | Yйлчилгээний нөхцөл | Санал хvсэлт
Оллоо ХХК © 2004-2006 он. Сайтын нэрийг дурдалгvйгээр хуулбарлахыг хориглоно.
http://www.olloo.mn/ Хувилбар 2.0 Бета 800 x 600. IE 5.0 + hit counter
0.383
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3600)
|
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment