Saturday, January 17, 2009

“Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл

“Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Нийтэлсэн: 2006-10-21 15:53:48 , Мэдээний дугаар: #38012

Монголын ард тvмэнд тунхаглан зарлах нь:

Монгол орон ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 16 жил болоход анх зарлан тунхагласан замаасаа vлэмж гажиж, улс төр, нийгмийн гvн гvнзгий хямралд орж, vндэсний vйлдвэрлэл унан, улмаар хvний эрхийн асуудал хөсөр хаягдаж, тогтолцооны сvйрэл хаяанд ирлээ. Улс төрчид нь бизнес хийн авилгажиж, доройтож бухимдсан тvмэн олон улс төржин, бизнесменvvд нь луйвар хийдэг боллоо.Одоогийн “Шашинжсан” төр-ийн луйвар, булхай, хvчирхийлэл, авилгал, тансаглал; мөн иргэдийн архидалт, ажилгvйдэл, ядуурал, хоосрол, гуйланчлал, нинжа, гэр оронгvй хаяггvйчvvд, “нvvрсчид”, траншейныхан, тэнэмэл хvvхдvvд, хогчид, улс төрийн болон амьжиргааны янхандалт, гэмт хэрэг, шоронжилт, монгол дахь хятадууд хэрээс хэтэрлээ. Амьд явах баталгаа, хариуцлагын тогтолцоо ба шударга vнэн vгvй болж, улмаар бvхнийг мөнгөөр хэмжиж, шударга бус явдал, ёс зvйн доройтол, оюуны хоосрол, жалга довны vзэл нь нийгмийн хэвийн vзэгдэл боллоо. Асар их хэмжээний эд хөрөнгөтэй болон төрийн өндөр албан тушаалтай цөөн тооны хvмvvс хуулинд огт захирагдахгvй болж, өдөр тутмын vнийн өсөлтөөс нийгмийн дунд анги хоосорч !!!, дарга эздийн анги, ядуусын анги л vлдлээ !!! Ардчиллын баг зvvсэн цөөн тооны эрхтэн дархтан, луйварчдын дарангуйлал тогтож ард олны хvсэн хvлээсэн ардчиллын сураг тасарлаа. Шударга бус, зальтай, бялдууч, хоёр нvvртэнгvvд “сайхан” амьдарч, харин шударга хvмvvст элдэв нэр хаяг зvvн ажилгvй, амьдралгvй болгож байна. Vнэн vгийг хэлсэн хvн бvрийг ямар нэг аргаар “зайлуулдаг“ дарангуйлал хvчирхийлэл тогтлоо. Ирээдvйдээ итгэл алдарсан хvмvvс эх орноо орхин харьд дvрвэж эхлэв. Монголын эмгэнэл бодит болж иргэний дайны аюул айсуй.

1. Хууль гууль болж, эрх мэдэлтнvvд хуулийг өөр өөрийнхөөр тайлбарлах нь жирийн явдал болов. Мoнгoлын нийт баялагийн 98%-ийг ард тvмний өмч хөрөнгийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан луйвардаж баяжсан 250 гэр бvл, мөн тэдний хамсаатан 1000 oрчим тvшмэдvvд эзэмшиж, харин нийт хөрөнгийн vлдсэн 2-хон хувь нь нийт хvн амын 99,9%-д ноогдож байна. “Чадаж байгаа юманд аргагvй”, “Цалингаараа тэнэг хvн л амьдарна” гэдэг зvйр цэцэн vг гарах шахаж нийгмийг танил тал, авилгал гэсэн сvлжээнд оруулан шударгаар бизнес эрхлэн өрсөлдөх боломж огт байхгvй болжээ. Бидний хvсэн мөрөөдөж буй тэр ардчилалд баян ядуугийн ялгаа их байдаг ч арай дээр дурьдсан шиг байх ёсгvй билээ. Тэнд луйвраар бус зөвхөн шударгаар л хөрөнгөжих боломжтой, энэ бvхэн vнэхээр чөлөөтэй, нээлттэй. Харин манайд эрх баригчдад, тэдний намд “хандив өргөөгvй“ бизнесменvvдээс элдэв шалтаг хайн дарамтлах нь бодит болжээ.

2. Энэ хугацаанд улс төр, бизнесийн бvлэглэлvvд (олигархууд) төрийн эрх мэдлийг хуваарьгvй эзэмшиж, байгалийн болон нийгмийн баялагийг хуваан цөлмөснөөр 10 хvн бvрийн 8 нь ядуу (vvнээс 3 нь нэн ядуу) амьдралтайгаар хоног өнгөрөөж байна. Нийгмийн хамгаалал, иргэдийн эрvvл мэнд, хvнсний аюулгvй байдал, хөдөлмөр хамгаалал гэдэг ойлголт хоосон vг болов. Бид авилгалын тvвшингээр дэлхийд эхний 10-д орлоо. Нэг хvнд нooгдoх байгалийн баялагаараа бид дэлхийд тасархай тэргvvлэх !!! цөөн улсын нэг атал харин амьдралын тvвшингээр хамгийн ядуу 10 орны эгнээнд орж хvний амьдралын чанарын гол vзvvлэлт !!! болох дундаж наслалт 1990 онд 66 байснаа 2006 онд 63 хvртлээ буурлаа. Өнөөдөр Монголд нөөцийг нь тодорхойлсон ашигт малтмалын 700 орчим орд байгаагаас зөвхөн Оюу Толгой, Таван Толгой, Төмөртэйн 3-хан ордын нөөцийн дvн 2 триллион буюу 2000тэрбум ам.$ бөгөөд дээрх 3 ордоос олох ашгийн! 30%ийг л хувьцаа хэлбэрээр ард тvмэнд зориулахад иргэн бvрт !!! жил тутам 2000 ам.$ (буюу сар бvр 167 ам.$) зарцуулах боломжтой юм.

3. Өвөг дээдсийн минь халуун амь, бvлээн цусаараа мянга мянган жил хамгаалж ирсэн газар шороо, тvvний баялагийг эрх мэдэлтнvvд гадаадынханд найр тавин өгснөөр далд колоничлолд орж улс орны vндэсний аюулгvй байдал, тусгаар тогтнол алдагдаж эхлэв. Монголын нийт нутаг дэвсгэрийн 26%-ийг гадаадынхан, 25%-ийг монголын баячууд лиценз нэрээр луйвардан эзэмшиж ард тvмэн бидэнд 49% нь одоохондоо vлджээ. Тун удахгvй нийт нутаг дэвсгэр минь луйварчдын гарт бvрэн орох гэж байна. Монгол улс орших уу, эс орших уу гэдэг асуудал ойрын 15-20 жилд шийдэгдэх гэж байхад төрийн толгойд гарсан луйварчид эрх мэдэл, эд хөрөнгөндөө согтож, сэрvvн зvvдлэн мэдэн будилж эдийн засаг 10.6% өслөө, эзэнт гvрний 800 жил, найр наадам хэмээн хөөрцөглөн; хуралдаа ирдэггvй гишvvдэд 36 тэрбум төгрөгөөр парламентын шинэ ордон бариулна; бас 44 жилийн дарангуйлагч Ю.Цэдэнбалд 151 сая төгрөгийн хөшөө; бараг л малчин хvvхэд дээр нь гараад малаа дурандаж суудаг ууланд 100-аад сая төгрөг зарцуулан, мэргэжлийн уулчдаар зам гаргуулан татуулж, чирvvлж, vvрvvлж гарсныгаа Эверестийн авиралт мэтээр цээжээ дэлдэн шоудаж нэг хvнийг тахин шvтэж Та бидний толгойг эргvvлэхийг, дэлхийг хуурахыг оролдож байна.

4. Vндсэн хуулиар баталгаажсан ард тvмний өмч бoлoх газрын хэвлий, байгалийн баялагийг эрх мэдэлтнvvд зөвхөн өөрсдөдөө ашигтай хууль гарган хувьдаа завших нь хязгааргvй болжээ. Байгалийн сvйрэл ч хаяанд иржээ. Н.Энхбаяр Оюу Толгойн орд газрыг ашиглах лизензийг 50 сая ам.долларын зээлээр 60 жилээр гадаадынханд өгч, М.Энхболд УБ-хотын газрыг, Сv.Батболд Бороогийн алтны лиценцзийг 35 сая ам.$-р зарж, мөн зарим эрхтэн дархтан Таван Толгой, Нарийн Сухайтын нvvрс, мөн Төмөртэйн хvдрийг хил давуулан дамлан худалдаж, өдөр тутам 50000-100000 !!! ам.$ халаасалж, коксжих нvvрсийг дэлхийн зах зээлийн vнээс 20 дахин хямдаар гадагш нь зөөх мэтээр эх орныхоо баялагийг өдрөөс өдөрт улам ил тодоор луйвардан, завшиж байгааг Ц.Нямдорж, М. Энхсайхан, Ч.Улаан, Д.Идэвхтэн нар VХЦэц, УИХ, тvvнд суудалтай нам, хvчний бvх байгууллагын хамт хамгаалж байна.

5. Улаанбаатар шиг хoтыг шинээр бvтээн байгуулахад 10 тэрбум ам.$ хангалттай. Гэтэл УБ шиг 120 хотыг босгох 1200 тэрбум ам.$-ын нөөцтэй дэлхийд хoсгvй Таван Тoлгoйн коксжсон нvvрсийн oрдын лицензийг 9-хөн хvн (УИХ-ын 8 гишvvн, Сv.Батболд “Алтайтрейдинг”, Д.Идэвхтэн “Туг Сан”, Ц.Цэнгэл “Хасбуу”, Т.Бадамжунай “Меркури”, шадар сайд М.Энхсайхан “Майн Инфо”, С.Баярцогт “МСS-н 30%”, Г.Батхvv “Шунхлай”, Батж.Батбаяр “Туул Кашмир”, болон экс ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг”) эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хувьдаа эзэмшиж байна. Таван Толгойн ордыг ашиглах зардлыг хасаад цэвэр ашгийг нь 9-д хуваахад хvн нэг бvрт 90 тэрбум !!! ам.$ ноогдож тун удахгvй дэлхийн хамгийн баян 9 хvн Монголоос “төрж” одоогийн толгой баян 50 тэрбум ам.$-н хөрөнгөтэй Билл Гейтс хол хаягдах нээ. 50000-ын хулгайч Ганц Худагт, 500 саяын хулгайч Саарал ордонд гэдэг яриа оргvй биш бололтой.

6. Албан тушаал, гавъяа шагнал, одон медалиар өөртөө татах, амыг нь хаах арга сайн vйлчилж эхлэв.
МАХН-ын дарга М.Энхболд, VШН-ын дарга М.Энхсайхан, ЭОН-ын дарга Б.Эрдэнэбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарын хооронд ёс суртахууны ялгаа огт байхгvйтэй адил эдгээр намуудын бусад удирдлагуудын хоорондох ялгаа мөн л vгvй болжээ. Аль ч намын жирийн шударга гишvvд vvнтэй санал нэг байна. Хий хоосон амлагч дээрх намаас монголчууд залхаж гvйцлээ. Ард олон шударга ёсыг, шударга намыг эрэлхийлж байна. Тендер, спортын тэмцээн наадам, бөх , морь, дуу хуур, яруу найраг гээд бvх л зvйлд “ноёны бөх” ойлголт бий болж эрх баригч олигархуудын тоглоом болж байна.

7. Энэ бvхний буруутан нь эх орон, газар шороо, ард тvмнээ худалдсан ард олныхоо эрх ашгийг хөсөр хаясан, ёс суртахуунгvй эрх баригчид мөн. Тэдний шунал хязгааргvй болж, нийгмийг авилгалын тороор сvлжсэнээр Монгол орныг хямрал сvйрлийн харанхуй ангалын ирмэгт авчрав. Ялзарсан төр, эрх мэдлээ хадгалан vлдэх гэж тэд vхэн хатан зvтгэж, шинэчлэгч хөдөлгөөнvvдийг хагалан бутаргах, тагнан турших, яс хаях, зарим хvмvvсийг хөрөнгө мөнгөөр эмхлэн татах, vг хэлэх хэвлэн нийтлэхийг хязгаарлах, тайван цуглааныг хvчээр тараах, жагсаал цуглааныг хуулиар хориглох зэрэг бvхий л аргуудыг хэрэглэж байна. Хэдий тийм боловч ард тvмэн сэрж, vнэнийг ойлгож эхэллээ. Одоо Та бид хамтран тэмцэж, эх орон, ард тvмнээ худалдсан авилгач эрх баригчдыг тvлхэн зайлуулж, хариуцлага тооцон улмаар шударга, ил тод, эх оронч шинэ төр засгийг байгуулах тvvхэн мөчтэй золгож байна. Vvнийг хэдий олон хvн ойлгоно төдий чинээгээр шударга ёс тогтох жамтай билээ.

“Шударга иргэдийн фронт”-ын мөрдөх зарчим
1 Улс төр, эдийн засгийн явцуу бvлэглэлээс ангид, хараат бус байх
2 Нийт иргэд болон аль ч намын эгэл жирийн гишvvдийн дэмжлэгт тулгуурлах
3 Ард тvмний эрх ашиг, шударга ёсны тэмцлээс ямар ч нөхцөлд ухрахгvй байх
4 Мянга мянган жирийн иргэдийн хандив тусламжид тулгуурлан ажиллах
5 Шударга ёсны төлөө тэмцэх нам, хөдөлгөөн, хувь хvнтэй харилцан ойлголцож , хамтран ажиллах

“Шударга иргэдийн фронт”-ын шаардлага
1. Улс төр, бизнес хоёрыг зааглан салгахын тулд юуны өмнө авилгалын тор сvлжиж, эх орноо хямралд оруулсан Ерөнхийлөгчийг огцруулах, мөн хамгийн их авилгажсан өнөөгийн УИХ-ыг тараах, улмаар ард тvмний итгэлийг хvлээсэн шударга, эх оронч, оюунлаг ёс суртахуунтай, ахуйгаа “боддогvй” оюунлаг хvмvvсээр төр засгийн эрх мэдлийг бариулах vvднээс Ард тvмний онц тvр их хурал байгуулаад заль мэхээр дvvрсэн сонгуулийн өнөөгийн хуулийг, мөн СЕХороог өөрчилсний дараа УИХ-ын болон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах
2. Монгол хvн бvрийн эрх ашгийг хамгаалан эх орны баялагийг хувьцаа, ноогдол ашиг, тусгай сан зэрэг хэлбэрээр иргэн бvрт адил тэгш хvртээх эрх зvйн vндсийг бvрдvvлэх, энэ баялгийг ашигт малтмалын олборлолтоос байнга арвижуулах, лиценз, хувьцаа шиг гар дамжин гадаад, дотоодынхонд дамлан худалдаалахгvй байх нөхцөлийг бvрдvvлэх
3. Зөрчилтэй, эсвэл хууль дvрмийн дагуу аваагvй ашигт малтмалын лицензийг хvчингvй болгох, уул уурхайн oлбoрлoх, бoлoвсруулах vйлдвэрvvдийн орлогын !!! 50%-иас доошгvйг монголын нийт иргэдэд шударгаар хvртээх, энэ ажлыг ард иргэдийн хяналтын дор гvйцэтгэх системийг бий бoлгoх. Стратегийн ач холбогдолтой бvх oрдуудыг төрийн хяналтын дор ашиглах
4. Оюу Толгой, Таван Толгой, Төмөртэйн орд, Бороогийн алтны уурхай, Их өр, Худалдаа Хөгжлийн Банкны хувьчлал, Чингис зочид буудал, Монголбанкны мөнгө угаах vйлдэл, Цөмийн хаягдал, Улаанбаатар хотын газрын наймаа, УБ Банк, УБ сан, ХЗ Хоршоод, ТВ-9, Гаалийн авилгал болон контрабанд, МАХН-ын санхvvжилт, шударга олон эх орончдын vхэл зэрэг ноцтой томоохон асуудлуудыг шалгаж, гэм буруутанд хуулийн дагуу хариуцлага тооцох, луйварчдын эд хөрөнгөнд шалгалт хийх, шаардлагатай бол хураах
5. Бузар бодлого, бусармаг vйлдлээрээ нийгмийн шинэчлэлд бул чулуу болж буй МАХН-ын хөрөнгийг хурааж хуулиар хориглох, мөн МАХН-ын одоогийн удирдлагуудын vйл ажиллагаанд дvгнэлт өгч, тэдэнд улс төрийн хариуцлага тооцох,

Та эх орон, vр хvvхдийнхээ ирээдvйн төлөө сэтгэл зvтгэл гарган тэмцье хэмээвээс бидэнтэй нэгдэгтvн. Монголчууд бид эх орон газар шороондоо, эд баялагтаа эзэн болохын төлөө, Монгол эх орноо аврахын төлөө эрслэн тэмцэх цаг vе иржээ. Одоо боллоо. Ханалаа, тэвчээр алдарлаа. Ард тvмэн засгийн эрхийн төлөө Урагшаа. Төрд бугшсан хог шавхруунуудыг цэвэрлэх цаг боллоо. 1990 оныг давтацгаая. Ялалт хэзээд ард тvмний талд. Монголчуудаа Мориндоо Уухай !!!

СЭРЦГЭЭЕ БОСОЦГООЁ ТЭМЦЭЦГЭЭЕ
БVХНИЙГ ФРОНТОД ШУДАРГА ИРГЭДИЙН ФРОНТ

Төв шуудан хайрцаг ¹ 884, Shifmn @ yahoo.de, утас 9984-6321

Буцах | Хуудасны эхэнд | Дараах | Хэвлэх Хэвлэх | Найздаа илгээх Найздаа илгээх| Сэтгэгдэл нэмэх
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Mongolchuudaa ARD TUMEN uneheer seheereh tsag irjee. Bid Amarjargal shig, Byambasuren guai shig, Oyun shig uls torchidoor l uls eh ornoo udirduulah heregtei. Daraagiin songuulid dahin Enkhbayar, Enkhbold, Elbegdorj, Enksaikhan, Jargalsaikhan, Erdenebat shig mon Ulaan Idevkhten Badamjunai shig adgiin hog shaarnuudiig songoh yum bol uls oron Khyatadiin erkh medeld orohod belen bolno gesen ug!!!

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Eh ornoor min togloj, doromjilj baigaag haraad duugui suuh horom erh baihgui. Ene urialga yag tsagaa olson mash zuv gargalgaatai, zuv zugruu harsan, zuv zuild urialsan urialga baina. Mash yaraltai tsaasan deer bus Front deer ehleh heregtei. Nurshij bolohgui shuu. Ingevel ene temtsel uuruu ergeed daisang turuuleh bolno. Shuud ehleh heregtei. Uuniig urialga maygaar tsatsah ajillagaag olniig hamruulj zorigtoi olon suvgaar yavuul. Tsag bol alt shuu. Bid Luivarchin, Urvagch, Hairlahiig meddeggui avilgalchidad tsag hugatsaa uguh erh bhgui. Ersdelgui zuil gej baihgui. Yamarch ersdeliig huleej chadah tenhee ard tumend baigaa shuu. Hairlahiig meddeggui adgiin ulsuudaas eh ornoo avrahiin tuld Yamar ch ersdelees aihgui Jinhene utgaaraa hezee ehleh ve.

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Eh ornoor min togloj, doromjilj baigaag haraad duugui suuh horom erh baihgui. Ene urialga yag tsagaa olson mash zuv gargalgaatai, zuv zugruu harsan, zuv zuild urialsan urialga baina. Mash yaraltai tsaasan deer bus Front deer ehleh heregtei. Nurshij bolohgui shuu. Ingevel ene temtsel uuruu ergeed daisang turuuleh bolno. Shuud ehleh heregtei. Uuniig urialga maygaar tsatsah ajillagaag olniig hamruulj zorigtoi olon suvgaar yavuul. Tsag bol alt shuu. Bid Luivarchin, Urvagch, Hairlahiig meddeggui avilgalchidad tsag hugatsaa uguh erh bhgui. Ersdelgui zuil gej baihgui. Yamarch ersdeliig huleej chadah tenhee ard tumend baigaa shuu. Hairlahiig meddeggui adgiin ulsuudaas eh ornoo avrahiin tuld Yamar ch ersdelees aihgui Jinhene utgaaraa hezee ehleh ve.

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
za shaa shaa. ta nariin shudarga irged gej u baisiin. hudlaa hoortsoglohoos tsaashgui.

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
muu boovgui taigan cham shig amid matear bish bolohoor ter. Amidraach, chadahgui bol uheech. Ohin min

[ Хариулах ]


Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Odoo tiim amarhan hoshgorohgui baihdaa naad ard tumen chin. Ooroo oorsdiigoo bolgoj chadahgui baij uyn ard tumenseg uy be?

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Bodoh gej chi yu yariad bgaa yum be. Ard tumnee bodood l hiie gej bna shuu dee. chi gertee hevtej bai. Zugeer haraad ch yum uu esvel esreg tald orson ch chammd zai oldono. Harin ene niigemd garaa humhiad suuh hun chamtai niillee gehed ih l tsuuhun baih bolov uu. Idvehgui alsiin udirdlagat UURAG, US naas burdsan tsahim material gua.

[ Хариулах ]


Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
neeree dendlee bosoh tsag bolson tegehdee anhnaasaa ultai suurtai bodlogotoi hodloh heregtei. Irgenii busad hodolgoonuud shig baidald oroh um bol demii l ner todii ajil bolno. Hamgiin gol etsee hurtel temtsehed baigaa um.Amjilt husie demjij baina. Amjilt

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
HICHEEGEREI MANAI ARD TUMEN IH HULTSENGUI, TEGEED BJ SUUHIIN ARGAGUI BHOOR L UURIN ERHGUI BOSDOG TUUHTEI BATZANDAN, GANBAATAR METIIN HUMUUS SHIG NEREE HUSURDUULJ, HIIJ BGA AJLAA TALAAR BGOHGUIN TULUU HICHEEGEEREI ARD TUMEN ODOO BUREN OILGOHGUI BGA HEDIICH, OILGOH TSAG IRNE GEDEGT ITGELTEI BGAAD TEMTSEEREI

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Tegeed yaj bosoh yum be???? Hurz zeetuu bariad ter ordon ruu dairaltai ni bish. Ter lizenzuudiig ni huchingui bolgovol l yu yum gehees..... Tegeed shineer shudarga horongo oruulagchdiig haih l heregtei... Dain samuun uimeen garval bid oorsdoo l hohirno... Oor hen ch hohirohgui, Mongold neg ch gesen hun heregtei.. Tuunees eldviin samuun degdvel Mongol hun l uhne. Oor hen ch uhehgui shuu dee...

[ Хариулах ]


Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Shudraga gej oorsdiigoo nerleed baigaa hun hen ym be?Unendee bol tolgoid ni baigaa heden baagii medrel muutai ajilgui gemt heregten arhichin ynkhan balchimgui uildel hiikhch nariig toriin esreg turkhirch alban tushaal oloh sanaa baij undalaimagadgui ldee.Ta nariin hen ch baisan adilhan ta nar bugdeeree l eh oronoo gej tseejee balbaj baigaad garch irdeg garsan hoinoo uurgee umartadag biz dee.Gundalaig har l daa.Mongold toriin hymral bolj bgaa ni unen gehdee mash zov garts oloh heregtei gej bi bodoj bna.

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Odoo bolimoor yumaa xiix yum baixgyi ulsuud ihgeed l tsag zavtai baidag yum baixdaa bainga jagsaal tsuglaan ekh oron gazar shoroo gedeg yg yamar ikh xeregledeg bolchixoo ve. yynii orond oor yumand temtsel xiimeer baina shyydee ulaanbaatar xot chini xamgiin aimaar xot bolood baina

[ Хариулах ]

Goviinhondoo
Зочин
Goviin Ard Tumend;;DOngoj saya USA-iin Animal Planet suvgaar " Camels' Empire" gedeg delhii deer tsoohon uldsen temeenuudiin tuhai nevtruuleg garch, bi eh nutgaan sanan uilav... Goviinhond helehed Temeegee hairlaj ulam olon bolgooroi. 2 homped camel buyu 2 boht temee gantshan MOngold tsoohon toogoor uldsen. Barag l yaduu uchraas humuus ni alj idej barag ustahad oirhon bgaa gej yarisan shuu. Arabad 1 boht temee, Omnod Americad bohgui temee, Australid bas heseg 1 boht temee bna. Tednii too tolgoi manai 2 boht temeenees hamaagui olon yum bna. Delhii deer Gantshan MONGOLD maani 2 boht temee bna shuu!!!!!!!!!!!!! Goviinhoooon, Alt mongooo uhaj shunagtaj bhaar temeegee olon bolgooroi. Neg hil noos ni 200-500$ boldog yum bna. Olon ulsiin zah zeel deer........Bohon , mazaalai geh met shigee ustgachihav... Bohon 2, 300han, Mazaalai bur arvan hedhen uldsen gee biz dee. Uneer haramsaltai bna aa!!!

[ Хариулах ]


Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
avilgach luivarchdad huuliin hariutclaga huleelgeh tsag bolson.South Korea-iin President-g olon jiliin daraa avilga avsan hergeer olon jiliin yal ogch baisan shig tedniig bas adil shuuh heregtei.Hereg huuchirdaggui biz dee

[ Хариулах ]

Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Uneheer ard tumenii omnoos yum bol zaaval hun bolgon shahuu yanz buriin nertei hodolgoon gargaad baih shaardlaga baina uu? Bi huvidaa ene yanz buriin nertei jijig hodolgoonuudiig uls toriin oron zai haisan heden shizonuud esvel ardchilsan namiinhnii sanhuujuuldeg hodolgoon l gej oilgono. Uneheer buh hodolgoon1 negdsen tom hodolgoon garaad irvel bi lav 2 garaa orgood ch bolov hamtran temtsene.Harin ingej humuusiig ashiglaj uls tor hiij baigaa humuust huurtagdahgui.Minii bodloor Minii Mongoliin gazar shoroo hodolgoon n yahav uil hereg n hamgiin onovchtoi yum shig sanagdsan

[ Хариулах ]
Re: “Шударга Иргэдийн Фронт”-ын мэдэгдэл
Зочин
Ard tumen bosoj deer durdagdsan humuusiig shuuhiig hi shuuj shorond hiihiig ni hiih heregtei.ARD TUMEEN BOSTSOGOO!!!!!!!!!

[ Хариулах ]


BOLOMJGUI
Зочин
Bolomjgui yum buu yari., Mongol hezee ch avilgalaas salahgui., Mungund durgui hen bga yum be., Harin avilgalaa avch chdaj bga shigee uls ornoo saihan hugjuulchdeggui yum baih daa., Er ni gadaad orond bdag shid heseg buleg humuus ni salangan tusgaarlaj amidarval boldoggui yum baih daa., Buu zebseg baival teriigee bariad., Tegeeed l 2 mongol orontoi bolchih l doo.,

[ Хариулах ]
Зургийг урьдчилан харах



Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3877)

No comments:

Post a Comment