Saturday, January 17, 2009
Г.Арслан: Захиаг Х.Баатар бичсэн гэдгийг баталсан
Sun Nov 09, 2008 14:56
Авилгал : » Г.Арслан: Захиаг Х.Баатар бичсэн гэдгийг баталсан Нийтэлсэн: 2006-09-26 11:36:15 , Мэдээний дугаар: #36087 Х.Баатарын шоронгоос илгээсэн захидлыг анх гаргаж ирсэн “Шударга иргэдийн фронт”-ын тэргvvн Г.Арслангаас энэ талаар тодруулав. -Дуулиан тариад байгаа Х.Баатарын шоронгоос илгээсэн гэх захиа таны гарт хамгийн тvрvvнд ирсэн гэх юм. Та өөрөө энэ захиаг олов уу, эсвэл хэн нэгнээр дамжсан хэрэг vv? -Надад байгаа эх хувиас зургийг нь татаж “ӨС”-ны ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсvрэнд аваачиж өгсөн. Тэр файлаа интернэтэд цацсан. Захиаг дөрвөлжин дэвтрийн цаасан дээр ар өвөргvй хоёр хуудас дvvрэн, цэнхэр балаар бичсэн байна лээ. Х.Баатарын гарын vсэг болон бичгийн хэв баталгаатай, мөн гэж би бодож байна. -Та яаж мэдэж байгаа юм бэ? -МАХН-ын удирдах зөвлөлд захиаг очихоос гурав хоногийн өмнө би очиж авсан юм. Хэвлэлд гарахаас өмнө найм хоног алдсан. Яагаад найм хоногийн хугацаа алдсан бэ гэхээр Х.Баатарын бичгийн хэв мөн vv, биш vv гээд захиаг таних эх сурвалж хэрэгтэй байсан. Энэ хугацаанд Х.Баатарынх гэдгийг баталж чадсан учраас хэвлэлийнхэнд хандахаар шийдсэн. -Та тэгээд яг хэнээс авсан юм бэ. Таныг өөрөө зохиогоогvй гэдэгт яаж итгэх юм? -Одоо хэнд яаж, ямар шугамаар ирсэн гэдгийг би хэлэхгvй. Мэдээж цаг нь болохоор хэлж л таарна. Би хоригдож байгаа хvний камер руу ороод захиа авна гэж байхгvй. Хvмvvс янз бvрээр ярьж байгаа. Зарим нэг нь тагнуул, эсвэл МАХН-ын зарим фракцын хvмvvс надад өгсөн гээд байгаа. -Та яагаад одоо хэлж болохгvй гэж? -Шалтгаан бий. Дахиад надад баримт олох боломж бvрдсэн учраас энэ боломжийг алдмааргvй байна. -Таныг захиагаа худалдахаар явж байсан гэж дуулдана лээ? -Би аливаа зvйлийг мөнгөөр vнэлэх дургvй. Бид энэ мэдээллийг хэвлэлийнхэн авахгvй гэвэл мөнгө төлөөд тавихад бэлэн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хамгийн гол нь энэ захиа МАХН-ын санхvvжилтэд байгаа булхайг олон нийтэд илчилсэнд хэргийн зангилаа байгаа юм. -Гэхдээ иргэний хөдөлгөөнvvд надад ирсэн, тэднийд ирсэн гэж мэдэгдээд байгаа. Арай хоорондоо “бөмбөг” өшиглөөд байгаа юм биш биз? -Би ЭНИХ-ий тэргvvнд захиаг аваачиж өгөөгvй. Би зvгээр vзvvлэх гэж очсон нь vнэн. Х.Баатарын бичгийн хэлбэрийг олох гэж очсон. Бvх байдлаар нь харуулаагvй хэсэгчилж vзvvлсэн. -Ингэхэд энэ ямар учиртай захиа юм бэ. Та юу гэж бодож байна вэ? -Энэ захиа бол МАХН-ын дотроо ялзраад дэлбэрч байгаагийн нэг илрэл. Одоо яагаад улс төрийн амьдрал чимээгvй болчихов. Энэ нь их шуурганы өмнө нам гvм гэдгийг харуулаад байгаа юм биш vv. Захиаг хэвлэгдсэний дараа МАХН-ын удирдах зөвлөл хуралдсан байна лээ. Тэгээд Х.Баатарын захиаг аваагvй гэж ярья гэсэн байна. Хэдийгээр тэд ингэж ярилцсан ч давж заалдах шvvх хурал дээр олон зvйл дэлгэгдэнэ. Yнэхээр Баатар амьд vлдэе гэж бодож байвал vнэнээ олны өмнө хэлэх хэрэгтэй. -Захиа хvмvvсийг төөрөгдvvлээд байгаа юм биш биз гэх хардлага байна. Магадгvй зарим нэг нь vлгэр зохиогоод тvvндээ итгээд... Бас сенсаац хөөгөөд дэмий зvйл хэвлэлээр гаргаж байгаа гэх юм? -Энэ захиа Х.Баатарынх мөн. Бичгийн соёл хичнээн өндөртэй хvн байлаа ч хоёр нvvр дvvрэн бичгийг дуурайлгаж бичиж чадах уу. Би захиаг бичгийн мэргэжилтнvvдээр vзvvлж хянуулсан. -Яагаад заавал танай хөдөлгөөнийхөнд очсон юм бол? -Хvн надад өгсөн гэж би одоо хvртэл хэлээгvй. Би өөрөө ч олсон байж болно. Магадгvй цагдаа, тагнуул, иргэний хөдөлгөөн, хамаатан садан өгсөн байж болох. -Та тодорхой хэлэхгvй яагаад төөрөлдvvлээд байгаа юм бэ? -Тийм шаардлага байна. Яагаад гэвэл, vvнээс ноцтой мэдээллийн суваг гарсан. Тухайлбал, Баатарын захиаг сонинд хэвлэгдсэний дараахан МАХН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Yvний бичлэг хvртэл намайг хvлээж байна. Тиймээс би өөрийгөө хамгаалалтад авахуулахыг хvсч байна. -Та Х.Баатарыг таних уу? -Ойрхноос харж байсан. Тvvнийг таньж мэдэх хvмvvс Х.Баатарыг тийм хэрэг хийх хvн биш. Номын мөр хөөсөн, хvний vгээр зөөлөн хvн гэж тодорхойлж байна лээ. Тиймээс Х.Баатарыг золиосолж байгаа хvмvvсийн нэрсийг олон хvн сонсохыг хvсч байна. Энэ хэрэг ганцхан Баатарынх биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгэм шударга ёсыг хvсч байгаа. Yvнд гvvр болохыг манай хөдөлгөөнийхөн эрэлхийлж байгаа. Тvvнээс бид сенсаац хөөж хэн нэгний анхаарлыг татахыг хvсээгvй. -Гэхдээ таны ярианаас Х.Баатарыг өмгөөлсөн vгс унаж байна? -Энэ хvнийг аврахын тулд яваад байгаа юм биш ээ. Хамгийн гол нь давж заалдах шvvх хурал удахгvй болно. Тvvн дээр бvх зvйл илчлэгдэнэ. Х.Баатарын vнэн vгийг олон хvмvvс хvлээж байгаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Буцах | Хуудасны эхэнд | Дараах | Хэвлэх Хэвлэх | Найздаа илгээх Найздаа илгээх| Сэтгэгдэл нэмэх Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Re: Г.Арслан: Захиаг Х.Баатар бичсэн гэдгийг баталсан Зочин Naad chuluu chini AH-n bishuu ter Arslan geed baigaa nuhur elbegdorjiin ax gej neg sagsuu bas arslan gedeg gaigui zaldag gar biidee Kommunizmiin ued chas ulaan Kommunist baisnaa ardichilal garsnii daraa chas ulaan ardichilagch bolson neg gaihal baigaa yum mun ch ih bayjisan baina bilee. [ Хариулах ] Re: Г.Арслан: Захиаг Х.Баатар бичсэн гэдгийг баталсан Зочин Arslandorj mun uu ene?Elbegdorjiin ah? [ Хариулах ] Re: Г.Арслан: Захиаг Х.Баатар бичсэн гэдгийг баталсан Зочин АРСЛАНГИЙН ОВОГ НЬ Г ЮМ БАЙНА Ш ДЭЭ. ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ БИШ БИЛYY [ Хариулах ]
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3650)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment