Monday, December 15, 2008
Би шатахгүй, Та шатахгүй юм бол хэн гэрэлтүүлэх юм бэ
Би шатахгүй, Та шатахгүй юм бол хэн гэрэлтүүлэх юм бэ
Хэдхэн хоногийн өмнө Чинагийн Галсан гуай ТВ-ээр нэг ярилцлагадаа "Би шатахгүй, Та шатахгүй юм бол хэн гэрэлтүүлэх юм бэ" гэж маш сайхан үг иш татлаа.
Яг л өнөөгийн монголын нийгэмд болж буй олон бурангуй, шударга бус явдлын эсрэг "тэмцэхэд'' маш тохирхоор энэ үг санагдав.
Төрийн өндөр албан тушаалд томилогдоод бараг л ямар ч ажил хийлгүй гарын үсэг зураад асар их мөнгө хариуд нь авах буюу авилгал, огт наймаа хийж үзээгүй эсвэл компани байтугай лангуу ч ажиллуулаагүй байж хэдхэн жилийн дотор тэрбумтан болох, хуулийг дуртайгаараа зөрчөөд, улсын төсөв буюу та бидний татварын хөрөнгөөр бүрддэг тэр их орлогоос бараг л хүссэнээрээ идэж ууж луйвардах эсвэл албан тушаалаа ашиглан үрэн таран хийх нь хэрээс хэтэрлээ.
Энэ мэтчилэнгээр хууль бусаар хэмжээгүй баяжигсад сүүлдээ УИХ гэдэг хамгаалалтын окопонд орж хуулиас нуугдаж аврагдахыг хүсдэг болжээ гэхэд нэг их хилсдэхгүй байх. Үүнийг хэн болиулах вэ? Уг нь монголд хууль биелүүлэх ёстой цагдаа, шүүх, прокурор гэж байгаа ч тэд хэний даалгавраар хэрхэн яаж ажилладгийг бид бэлхнээ мэднэ.Тэдэнд одоо итгэх итгэл найдвар огт байхгүй болсон.
Тэгэээд одоо яах вэ?
Энэ хэвээр удаан байж болохгүй нь ойлгомжтой. Хууль тогтоох дээд байгуллага болсон УИХ нь авилгалд бараг идэгдээд . энэ улсын төрийг сүүлийн 18 жилд бараг л ээлжлэн барьсан 2 том нам нь хоорондоо ялгаа нь мэдэгдэхээ больсон, өвөр түрийдээ орж одоо хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болчихоод ард түмэн хэн хэнд нь итгэл алдраад эхэлллээ.Сонгуулиар гайгүй хүмүүсээ гаргая гэхлээр улаан цайм луйварддаг болж.
Тэгэээд одоо яах вэ?
Дуугүй дарлуулаад мөлжүүлээд хонь шиг номхон байх уу, эсвэл дэлхийн талыг эзэлж байсан дайчин уламжлалаа эргэн нэг санаад мориндоо мордоод цахиур буу ташуураа бариад дайрч алалцах уу? Мэдээж хэзээнээс омголон монголчуудад 2 дахь санал арай дээр санагдах вий. Гэхдээ энэ бол монголд ''бүтэшгүй" зүйл. Ард түмэн бэлэн биш байна.
Өлсөж өлбөрч үзээгүй ард түмэн жаргалынхаа төлөө тэмцэж чаддаггүй юм байна. Дундад зууны Европ болон хойд урд хөршид маань өлсгөлөнгөөр хэдэн арван саяаараа идэх юмгүй хиарч байлаа. Харин монголчууд бидэнд тал дүүрэн 5 хошуу мал, ой хөвчөөр дүүрэн ан амьтад заяажээ. Аль аль нь олддоггүй юмаа гэхэд талаар дүүрэн тарвага байлаа. Иймд хэзээ ч өлбөрч байсангүй.
Зах зээлийн нийгмийг буруу эхлүүлснээс одоо энэ баялаг маань бидэндээ олдохоо байж, амьдралаа дээшлүүлэхийн тулд 150000 монгол хүн өнөөдөр харьд хар ажил хийж гэр бүлээ тэжээсээр байна.
Нэг хүнд ноогдох байгалийн баялагаараа дэлхийд тасархай 1-д байгаа монголчууд бид яагаад хэний буруугаас алтан дээр суусан гуйлгачин хэвээр энэ 18 жилийг элээв. 1990-ээд онд бараг л бидэнтэй нэг гараанаас эхэлсэн Польш, Вьетнам, Казакстан, Латви, Литва, Эстони бүгд л биднээс хол тасарчээ. Монгол хүн залхуу бишээ. Солонгост очихоороо 3-4 солонгос хүний хийдэг ажлыг ганцаараа хийгээд болж л байна шүү дээ. Майкрософт компанид монгол хун ажиллаж нэрээ гаргаад болж л байна.
Харин монголдоо , эх орондоо болохоор төр нь дампуурчихсан, дээшээ гарсан бараг бүгд л хувиа боддог луйварчин болсон, хууль нь үйлчлэхээ больж, мөнгө эрх мэдэл бүхний дээр гарчээ. Одоо эдийн засгийн болон улс төрийн хямрал бараг л хэвийн мэт ажиглагдах болж ард иргэд аль ч намыг сонгоод, хэнийг ч гаргаад ялгаагүй гэх өнгө аяс цухалзаж байна.
300 сая хүнтэй USA-ын арми 14 генералтай, манайх ч дутахгүй олон генералтай. Африкийн 90 сая хүнтэй Нигерид нэг хорооны дэслэгч 2 удаа цэргийн эргэлт хийсэн түүх бий. Монголд юун цэргийн эргэлт , зөвшөөрөлгүй байгаа хэдэн хужаагаа яаж ч чадахгүй байна. Ядаж хэдэн генерал хурандаа нар маань улс төрийн үзэл бодлоо хамтарч байгаад илэрхийлэх цаг нь болсон юм биш үү. Маргааш нь ажлаас халагдана гэж юндаа айсан юм бэ?
Одоо цагт маш сайхан ярьдаг, уран сайхан үгээрээ хүмүүсийг бараг л "байлдан дагуулж'" чаддаг, худал үг хоосон амлалтаар толгойг нь эргүүлж өөрийн ярьж буй зүйлдээ итгүүлж чаддаг уран илтгэгч нар олон болсон үед хоосон ярих бус бодит зүйл хийхийг цаг үе шаардаж байна.
Иймд "Би шатахгүй, Та шатахгүй юм бол хэн гэрэлтүүлэх юм бэ" гэж тун хэрэгтэй үг аж.
Гэрэлтүүлээчээ гэж ярих бус харин би гэрэлтүүлье гэж хэлдэг хүн 2008.7.1-ээс хойш цөөрчээ. Чухам л одоо зөвхөн ярих бус "хийх'" л биднийг шаардаж байна. www.arslan.blog.mn
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment