Улс төрийн хоригдлуудыг сулла
Mon Nov 10, 2008 15:56
Olloo.mn : » Улс төрийн хоригдлуудыг сулла
Нийтэлсэн: 2008-07-30 15:03:47 , Мэдээний дугаар: #111673
Өнөөдөр Сүхбаатарын талбайд Үндэсний ногоон хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, ганц худагт хоригдож буй иргэдийн ар гэрийхэн амандаа цаас нааж дуугүй суулт хийж эхэллээ.
сурталчилгаа »
Үндэсний ногоон хөдөлгөөний гишүүн А.Саруул, Шударга иргэдийн фронтын гишүүн Г.Арслан нар тэргүүлсэн иргэдийн төлөөлөл 12 цагаас эхлэн Сүхбаатарын талбайн голд амандаа цаас нааж, улс төрийн хоригдлуудыг сулла гэсэн бичиг барин сууж эхэлсэн юм. Суултанд оролцогсод долоон сарын нэгний үймээн самууны улмаас баривчлагдан хоригдож байгаа хүмүүсийг сулалтал энэ арга хэмжээгээ зогсоохгүй хэмээн мэдэгдлээ.
Шударга иргэдийн фронтын гишүүн Г.Арслан ингэж ярьж байна.
Энд дарж vзнэ vv (Бичлэг - 1)
Долоон сарын нэгний үймээний улмаас гэмгүй олон иргэдийг баривчлан хорьсон тухай тэдгээр иргэдийн ар гэрийнхэн гомдол гаргаж байсан. Тэгвэл өнөөдрийн суулт хийж байгаа явдал нь төр засагтаа гомдож, хүүгээ, нөхрөө хориулсан ар гэрийнхэн нь эцэстээ ийм арга сонгоход хүрлээ хэмээн ярьж байсан юм.
Суугч, Ганц худагт хоригдож байгаа Л.Баттогтохын ээж Б.Лхагвасүрэн
Энд дарж vзнэ vv (Бичлэг - 2)
Долоон сарын нэгэнд болсон олныг хамарсан үймээний улмаас хүний амь нас эрэсдэж, улсын болоод хувийн өмчид асар их хохирол учирсныг бид бүхэн мэдэж байгаа. Өнөөдрийн энэхүү суултыг нийтийн эмх замбараагүй явдал болж, энэ сарын эхэнд болсон эмгэнэлт үйл явдал давтагдах вий гэсэн болгоомжлолыг хууль хяналтын байгууллагынхан хэлж байсан. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас уг суултыг хийх зөвшөөрөл олгоогүй бөгөөд Сүхбаатарын талбайд баг гарган ажиллуулж байна.
Сүхбаатар дүүргийн цагдаагий хошууч К.Женисгүл
Энд дарж vзнэ vv (Бичлэг - 3)
Л.Батбулган
Б.Ганболд
URL:
Энэ мэдээг Favorites-д vлдээх
Зургийг урьдчилан харах
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(2966)
|
Улс төрийн хоригдлуудыг СУЛЛА |
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment