Улстөрийн суулт”-ыг зохион байгуулсан Г.Арслан, А.Саруул нарыг 14 хоног баривчиллаа
Sun Nov 09, 2008 08:03
Улстөрийн суулт”-ыг зохион байгуулсан Г.Арслан, А.Саруул нарыг 14 хоног баривчиллаа
• 2008.08.6, 10:43 • Онцлох:, Өглөөний сонин Энэ мэдээг 1300 хүн уншсан. Өнөөдөр, 1 хүн уншаад байна.
-Шүүх хурлын дараа тэднийг шууд гавлан авч явжээ-
Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслан, Монголын Үндэсний ногоон хөдвлгөөний тэргүүн А.Саруул нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Хурлыг тус шүүхийн шүүгч н.Туяа даргалан явуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Арслан, А.Саруул нарыг “Жагсаал цуглааны тухай журам”-ын хэд хэдэн заалтыг зөрчсөн хэрэгт холбогдуулан,14 хоног баривчлах ял шийтгэл ногдуулсан юм. Хэргийн холбогдогч Г.Арслан, А.Саруул болон тэдний өмгөөлөгчдийг шүүх хуралд оруулалгүй хэргийг шийдсэнд ар гэрийнхэн нь гомдолтой байна гэдгээ хэлж байсан. Харин хурлыг даргалагч шүүгч н.Туяагийн хувьд хэргийг шийдэхэд сэжигтнийг заавал байлгах шаардлагагүй, хавтаст хэрэгт авсан нотлох баримтын хүрээнд шийдэх боломжтой гэж үзсэн аж. Шүүгчийн шийдвэрийн дараа хүлээлгийн өрөөнд саатуулагдаж байсан шүүгдэгч Г.Арслан, А.Саруул нарыг гавлаж, шүүхийн арын хаалгаар гарган, ачиж явсан. Шүүх хурлын дараа Г.Арслан, А.Саруул нарын ар гэрийнхэн болон бусад хоригдогсдын ар гэрийнхэн сэтгүүлчдэд “Г.Арсланг хорьсноор ард түмний дуу хоолойг барьж чадахгүй. Бид суултаа үргэлжлүүлэх болно. Төр засаг ард түмнээ арай дэндүү басамжлан, доромжилж байна. Үнэн шударга ёс гэж эх оронд минь байхгүй болжээ. Бүх зүйлийг эрх мэдэлтэнүүд зохион байгуулж, шүүх засаглалыг хүртэл гартаа оруулжээ. Үүнийг өнөөдөр болсон шүүх хурал нотлоод өглөө. Гэсэн ч хэзээ нэгэн цагт үнэн ялах биз дээ” гэсээр Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнөөс Сүхбаатарын талбайн зүг явсан юм.
Зургийг урьдчилан харах
Нийтэлсэн :
Г.Арслан
|
Уншсан
(3776)
|
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment