Х.Бат-Ялалт: Yхтлээ vгээ хэлэх л болно
-Х.Бат-Ялалтад дөрвөн сар баривчлах ял оноолоо-
"Иргэдийн шударга шvvх" төрийн бус байгууллагын тэргvvн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шvvх хурал
Ганц худагийн урьдчилан хорих төвд өчигдөр боллоо. Тvvнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан Чингэлтэй дvvргийн шvvхэд шvvгч байсан П.Сарантуяагийн нэр төрд халдаж, гvтгэсэн хэрэгт буруутгаад байгаа юм.
Шvvх хурал өглөө 11:30 цагт эхлэхээр товлогдсон. Гэвч шvvх хурал давхацсан шалтгаанаар прокурор, шvvгдэгчийн өмгөөлөгч хоёрыг удтал хvлээсний эцэст хуралдаан 14:10 цагт эхэлсэн юм. Шvvх хуралд оролцохоор Иргэдийн шударга шvvх ТББ-ын 80 орчим гишvvн, дэмжигч, шvvгдэгчийн ар гэрийнхэн ирсэн байв. Шvvгдэгч Х.Бат-Ялалт хуралдааны танхимд орж ирснийхээ дараа "Эрх чөлөөг дээдлэх, мэтгэлцэх, ил тод байх..." гэсэн бичигтэй нөмрөг өмсч, танхимд байгаа хvмvvст хандан "Шинжлэх ухаан ялна гэдэгт би итгэж байна. Та нар шvvх хуралд vг хэлэх эрхгvй. Гэхдээ хэн нь зөв ярьж байгааг тунгаана биз. Шvvх хурлын товыг 72 цагийн өмнө зарлах байтал өчигдөр /уржигдар/ мэдэгдэж байна. Намайг 11 цагт хуралдаан болох танхимд оруулах байтал прокурор ирээгvй гэх шалтгаар 14:00 цаг хvртэл торны цаана суулгаж дахин эрхийг минь зөрчлөө. Би эрх зvйч хvн. Шvvх хурал яаж явагддагийг харуулна" гэлээ. Гэтэл хуралдааны танхимд байсан цагдаа нар тvvнд "Шvvх хуралд уриа лоозон бvхий нөмрөг өмслөө. Та хуулиа vл хvндэтгэж байна. Шvvхийн журамд ингэхийг хориглосон байгаа. Та наадахаа тайл" гэсэн шаардлага тавьснаар тэдний дунд багагvй маргаан vvссэн юм.
Шvvх хурлыг Сvхбаатар дvvргийн шvvхийн шvvгч Ч.Хосбаяр даргалсан. Тэрээр шvvгдэгчийн өмссөн уриа лоозон бvхий нөмрөгийг тайлахыг шаардахад Х.Бат-Ялалт "Vндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна. Таныг миний эрх чөлөөг хvндлээсэй. Шvvх хурал мэтгэлцээний журмаар явагдаасай. Хэргийг шударгаар шvvж, хуулиа дээдлээрэй гэдгийг сануулж vvнийг өмссөн юм" гэсээр нөмрөгөө тайлав.
Шvvх хуралд улсын яллагчаар Д.Нямсvрэн, хохирогчоор П.Сарантуяа, шvvгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгчөөр Б.Даваасvрэн, Сvрэнжав, Л.Хатанбаатар нар оролцлоо. Харин "Өдрийн сонин"-ы сурвалжлагч Б.Цэцэгдэлгэр шvvх хуралд гэрчээр оролцохоор дуудагдсан байв. Эхлээд шvvгдэгчийн биеийн байцаалтыг авсан. Энэ vеэр
Х.Бат-Ялалт: -Намайг гэмт хэргийн сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаагvй. Би сэжигтэн, яллагдагч, шvvгдэгч гэдгээ хvлээн зөвшөөрөхгvй байна.
Шvvгч Ч.Хосбаяр:
Прокурорын яллах дvгнэлтийг хэзээ хvлээж авсан бэ?
Х.Б: Прокурорын яллах дvгнэлт гурван удаа авсан. Намайг цагдан хорьсноос хойш 40 гаруй хоног өнгөрлөө. Мөрдөн байцаагч ирж уулзаагvй. Байцаалт аваагvй. Би хуульд заасан эрх, vvргээ эдэлж чадаагvй.
Шvvгч: - Хvний эрхийг хvчээр эдлvvлдэггvй юм.
Х.Б: - Хавтаст хэрэгтэйгээ танилцаагvй. Таны нарийн бичиг залилах замаар энд ирж хавтаст хэрэгтэй танилцуулах гэж оролдсон. Би хавтаст хэрэгтэйгээ хаана танилцах ёстой юм бэ гэж асуумаар байна.
Шvvгч: Хаана ч танилцаж болно.
Х.Б: Сэжигтэн, яллагдагчаар татах vед би амгаалөгчөөр хангагдаагvй байсан. Сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол нэг өдөр vйлдэгдсэн байдаг. Энэ бvхэн хууль зөрчсөн.
Шvvгч: Энэ тухай дараа нь гомдол гаргах эрхтэй, та.
Х.Ба:-Тэгээд ч би сэжигтэн, яллагдагч, шvvгчдэгчээр татагдсанаа мэдээгvй. Би эрхээ эдэлмээр байна.
Шvvгч: Шvvх хуралд оролцох эрхийг чинь тайлбарлаж өгсөн.
Шvvх бvрэлдэхvvнд хандаж Х.Бат-Ялалтын өмгөөлөгч нар иргэн А.Эрдэнэбилэг, Ч.Өнөрбаярг нарыг гэрчээр оролцуулах санал тавьсан юм. Гэвч шvvгч тэднийг гэрчээр оролцуулах боломжгvй гэсэн шийдвэр гаргаж, гэрч Б.Цэцэгдэлгэрийг хуралдааны танхимаас тусгаарласан.
Улсын яллагч Х.Нямсvрэн "Иргэдийн шударга шvvх" ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт 2008 оны гуравдугаар сарын 26-нд Хэвлэлийн хvрээлэнд хэвлэлийн хурал зарласан. Энэ мэдээллийн тухай "Өдрийн сонин"-нд "Шvvгч шоронгийн хадаас болгоно гэж дарамталсан гэнэ" гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлийн дагуу хохирогч П.Сарантуяа "Х.Бат-Ялалт намайг Өнөрбаяр гэдэг найзтайгаа зодолдсон. Шоронгийн хадаас болгоно гэж найзыгаа дарамталсан. Шvvх эмнэлгийн худал дvгнэлт гаргуулсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан намайг гvтгэж, нэр төрд халдсан" хэмээн гомдол гаргасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хэргийг хянаад Х.Бат-Ялалтад Эрvvгийн хуулийн 111, 111.2-т зааснаар яллах дvгнэлт vйлдсэн" гэлээ.
Тэрээр Х.Бат-Ялалтад уг зvйл ангийн дагуу дөрвөн cap баривчлах ял төлөвлөснөө уншиж танилцуулсан.
Шvvгдэгч Х.Бат-Ялалт: Би гурван өмгөөлөгчөөр өмгөөлvvлэхээс гадна өөрөө өөрийгөө өмгөөлнө. Надад холбоотой энэ хэргийг шалгах явцдаа хууль хяналтын байгууллагынхан хууль зөрчиж, алдаа гаргасан. Би Ч.Өнөрбаяр нарт холбоотой эрvvгийн хэргийн шvvн таслах vйл ажиллагаанд илэрсэн алдааг олон нийтэд дэлгэж мэдээлэл хийсэн юм. Энэ алдааг залруулж, Өнөрбаярын зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, энэ байдлыг нягтлан хянаж өгөхийг хvссэн захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд танилцуулсан. Ингэснийхээ төлөө шvvгдэгч болчихоод байна... Би эх оронч хvн. Эрх орондоо хайртай учраас шударга бус зvйлийг тэвчиж чаддаггvй. Би vхтлээ vгээ хэлэх болно.
Хохирогч П.Сарантуяа:
-Х.Бат-Ялалт миний нэр төрийг доромжилж олон нийтэд худал мэдээлэл тvгээсэн. Хэн ч гэсэн нэр хvндээ хамгаалах эрхтэй. Хуулиар ч хамгаалсан байдаг. Тvvний тvгээсэн худал мэдээллээс болж би сэтгэл санааны мөнгөөр vнэлж болохгvй хохирол амссан. Гэхдээ би тvvнээс 10 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ бvх юм Өнөрбаяраас vvдэлтэй. Тухайн vед хэн ч намайг сонсоогvй... /уйлав/
Гэрч "Өдрийн сонин"-ы сурвалжлагч Б.Цэцэгдэлгэр: Тухайн өдөр ажил vvргийнхээ дагуу Х.Бат-Ялалтын зарласан хэвлэлийн хурал дээр очиж, мэдээллийг нь аван нийтэлсэн. Тvvний хэлснийг нь л бичсэн. Нэмж хачирласан зvйл байхгvй. Хэвлэ¬лийн хуралд манайхаас гадна олон сонин, телевизийн сэтгvvлчид очсон. Тэр дундаас яагаад манай сонин, намайг гэрчээр оролцуулж байгааг ойлгохгvй байна.
Зургаан цаг гаруй vргэлжилсэн шvvх хурал 21.30 цагт завсарлаж, Х.Бат-Ялалтад дөрвөн сар баривчлах ял оноолоо.
Б.Алтан
Wednesday, February 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment