Wednesday, February 18, 2009

А.Саруул: ''Ногоороогvй'' Д.Энхбат ногоон намын ''амыг барьсан''

А.Саруул: ''Ногоороогvй'' Д.Энхбат ногоон намын ''амыг барьсан''

Байгаль орчны 11 хөдөлгөөн нэгдээд тэмцэнэ. Бензинд нь ус хийгээд ч болов бvхий л аргаар тэмцэнэ

"Vндэсний ногоон хөдөлгөөн"-ий тэргvvн, доктор А.Саруултай ярилцлаа.

-Эдийн засгийн хямралын vед олон хvн өлсөж байна. Ийм vед газар доорхи алтаа олборлож, хямралаас гарах төлөвлөгөөг эсэргvvцээд байгаагийн шалтгаан юу вэ?
-"Ногоон" хөдөлгөөн "Алт" хөтөлбөрийн эсрэг байр сууртай байна. Монгол Улс Африкийн ядуу буурай орнуудтай адилхан болчихсон. Монголын алт цөөн хэдэн алтны компаниин эздийн хөрөнгө болчихсон. Монгол Улс 1996 оноос хойш алтаа олон жил олборлолоо. Ард тvмэнд юу ч нялзаагvй. Олборлохоос өмнө ямар байсан, тэр хэвээрээ л байна. Хямралын тухайд Америкийн 1931 оны хямралтай харьцуулж байгаа. Гэтэл тэр vеийн хямрал одоогийнхоос өөр. Хvмvvс тэр vеийг бодвол хуримтлалтай, хадгаламжтай болсон. Гэтэл Монголд эсрэгээрээ цөөнх нь хадгаламжтай, ихэнх нь хадгаламж байтугай орлого олдоггvй, халамжаар амьдардаг. Өнөөдөр "Алт" хөтөлбөрийн vр дvн гэх юм юу ч алга. Дээрээс нь дархан цаазтай газраа сөнөөгөөд эхэлвэл хямрал дуусахад манайд юу ч vлдэхгvй шvv дээ. Байгаль нь ч vлдэхгvй, байгалиа дагаад бидний амьдрах орчин ч байхгvй болно.

-Олон жилийн хугацаанд олборлосон олон арван тонн алтны vр өгөөж байгаа байлгvй дээ?
-Зөндөө олон алтны уурхай байгаа ч тэдний vр ашгийг тооцоолж гаргаагvй. Манай улсын хөгжилд алт ямар хувь оруулсан бэ гэсэн тооцоо олдохгvй байна. Ямар их гарз хохирол амсаж байж "алт" хөтөлбөрийг хэрэгжvvлсэн тооцоо ч бас л алга. Стратегийн тооцоонд орох газраа тооцоолоогvй мөртлөө дархан цаазтай газар руу орох юм гэнэ. Энэ асуудал хуулийн төсөл болох цагт УИХ-ын гишvvд өөрсдөө алтны уурхайтай болохоор батлагдах нь тодорхой. Бидэнд буюу нийгэмд ашиг нь унахгvй.

-Тухайлбал, ямар дархан цаазтай газрууд байна вэ?
-Өмнөговийн Ханбогд. Тусгай хамгаалалтыг нь цуцлаад алтыг нь ухъя гэж эртнээс яригдаж байсан. Өнөөдөр хямралыг давах нэрээр бөөн далим. 2000 оноос хойш нэр бvхий УИХ-ын гишvvн ярьж байгаа юм билээ. Хямралын нэрийг барьж дархан цаазтай газраа ухъя гэдэг нь зvгээр л шалтгаан. Хямралыг далимдуулахаа больсон нь дээр.

Эдиин засаг нь хямарчихсан, сан хөмрөг нь хоосон байгаа өнөө vед газар доор байгаа баялгаасаа ашиглах нь юу нь буруу гэж. Дархан цаазат газар ч гэсэн ард тvмний өмч биш гэж vv?
-Хямралыг даван туулахад 1.5 триллион төгрөг хэрэгтэй гэж байгаа. Vvнийг алтанд шилжvvлэхэд 40 тонн гаруй алт болох юм. Гадаадаас гуйхын оронд хөрсөнд байгаа баялгаа ашиглая гэж байгаа. Долларын ханшнаас болж vнэ өсөж байгаа нөхцөлд алт тушаавал төгрөгийн ханш өснө. Тэтгэвэр тэтгэмж, халамжийн тэтгэвэрээ тавихад алт хэрэгтэй байна гээд байгаа. Өмнө нь олборлосон 40 тонн алтаараа яагаад сэхээгvй юм бэ. Заавал дархан цаазат газарт олборлолт хийх шаардлага байхгvй. Дархлагдаагvй газруудад алт байж л байгаа. Манай хөдөлгөөнийхний хоёр жилийн өмнөөс тавьж байгаа гол шаардлага "Алт" хөтөлбөрөө зогсоогоод vр ашгийг нь тооцох. Уул уурхайн ил тод байдлын судалгаанаас харахад алтны компаниуд ямар хэмжээний татвар төлдөг нь ил биш байдаг. "Эрэл" компани л гэхэд Өвөрхангай аймгийн Уянга суманд олборлолт явуулаад ганцхан ширхэг телевиз өгсөн гэж "Уул уурхайн олборлолтын ил тод байдал"-ын судалгаанд бичсэн байсан. Ямар ч хvн зээл аваад ямар нэгэн ажил хийсэн байлаа гэхэд vр ашгаа тооцдог. Гэтэл "Алт" хөтөлбөр ямар ч тооцоогvй явж байгаа.

-Манай улс зэс, алт, ноолуураас өөр мөнгө олох боломж байхгvй юм биш vv. Одоо зэс, ноолуурын vнэ буурчихаад байна. Харин алтны vнэ өссөн. Тэгэхээр алтаа зарахгvй бол бид өөрөөр яаж амьдрах юм бэ?
-Эдийн засгийн буруу бодлогын харгай. Дандаа тvvхий эд гаргадаг. Яагаад бvтээгдэхvvн гаргадаггvй юм бэ. Хууль байгаа боловч алтаа Монголбанкинд тушаадаггvй. "Бороо гоулд" алтыг гадагш нь зөөчихсөн сонгодог жишээ байна. "Алт" хөтөлбөрөө учиртай хийж, хэрэгжvvлэх хэрэгтэй. Хямрал дуусахад ой, гол устайгаа алтаа тавиад туучих уу. Хятад улсыг жишээ татахад алтаа олон жил олборлочихоод дараа нь нөхөн сэргээлтэд нь алтнаас олсон ашгаасаа илvv мөнгө зарцуулах асуудалтай тулгараад байгаа. Манайх угаасаа цөлжиж байгаа дээрээс нь алтаа ухаад бvр усгvй болж байна. Оюу толгойнхон "Усны дөрөвний нэг хувийг нь олборлолтод зориулна" гэж байсан. Хvний цуснаас дөрөвний нэгийг нь авчихвал vхнэ. Тэгэхээр хямралтай байлаа гээд алтаа ухаад байгаль экилогио сvйтгэчих юм бол дараа нь бид яах юм бэ. Vхнэ биз дээ.

-Тэгээд яавал дээр вэ?
-Өөр олон боломж байна. Хоёр толгойг яахаараа зуузай холбож ашиглах ёстой юм бэ. Ашигт малтмалын vнэ цаашдаа өсөх нь гарцаагvй. Нэгийг нь ашиглаж хөрөнгө босгоод нөгөөг нь дараа нь олборлож болно шvv дээ.

-Хямралын vед арга хэмжээ авахгvй бол төр иргэдийнхээ өмнө хариуцлага хvлээнэ. Харин иргэний хөдөлгөөнvvд хариуцлага хvлээхгvй. Өмнө нь та бvхэн "Айвенхоу Майнз"-ынхныг баахан эсэргvvцсэн. Одоо бас л эсэргvvцсээр байна?
-Өмнө нь Оюу толгойн ашгийн хоёрхон хувь нь монголын ард тvмэнд хvртээлтэй байсан. "Айвенхоу Майнз"-ынхныг жагсаал хийж байхад хэн хэн оролцсоныг сонирхоход Ерөнхий сайд байсан М.Энхсайханы охин, социализмын vед сайд байсан Содном гуайн охин гэх мэт хvмvvс байсан. Тэгэхээр ямар хvмvvс энэ компанийн хувьцааг эзэмших гээд тэмцээд байгаа нь тодорхой. Тухайн vед тогтвортой байдлын гэрээ байгуулчихсан бол Оюутолгойгоос "Бороо гоулд" шиг юу ч vлдэхгvй байсан. Иргэний хөдөлгөөнvvд ашигт малтмалаа Монголдоо авч vлдэхийн төлөө тэмцэж байна. Тогтвортой байдлын гэрээг ил тод биш, хуйвалдааны аргаар явуулсан учраас иргэний хөдөлгөөнvvд боссон. Филиппиний жишээ гэхэд алтыг нь ухаад цөлжсөн газрууд их бий. Нутгийн ард тvмнийг хөөчихсөн. Энэ улс манайхтай адилхан хуультай, яг манайх шиг механизмаар явсан байдаг.

-Монгол Улс буруу замаар будаа тээхээс өөр зам байхгvй гэж vv?
-Дэлхийн банк Олон улсын валютын сантай хамтран Африкийн 31 улсын ашигт малтмалын гэрээг уул, уурхайн том компаниудад ашигтайгаар хийлгэж байсан. Одоо Африкийн эдгээр орнууд ядуугийн туйл болсон. Барьцаанд авах хөрөнгөгvйгээр, татварын хөнгөлөлттэйгээр эльдорадо буюу "Алтны диваажин" нөхцөл бvрдvvлж, уул уурхайн томоохон компаниудыг оруулдаг. Олон улсын валютын сангийн нөөцөд олон тн алт дараастай байдаг. Даяаршлын эсрэг хөдөлгөөнvvд энэ асуудал дээр анхаарал хандуулж байгаа. Авлигатай төр, хууль бус сонгуулийг хvлээн зөвшөөрдөг учраас Дэлхийн банк, ОУВС ашигт малтмалын тогтвортой байдлын гэрээг мөн зөвшөөрч байгаа.

-Дэлхийн банк, ОУВС-гvйгээр өөрсдөө шийдэх боломж бий юу?
-Тэд манай Уул уурхайн ассоциаци маягийн нөхдийг маш их мөнгөөр ивээн тэтгэдэг. Засгийн газарт маш их мөнгө "хараар" өгдөг. Газрын хэвлийн баялаг нь ард тvмний өмч гээд Vндсэн хуульд заасан. Уул уурхайн ассоциаци Ашигт малтмалын тухай хуулиа лиценз эзэмшиж байгаа хvн тухайн баялгийн эзэн гээд өөрчилчихсөн. Одоо Оюу толгойн тогтвортой байдлын гэрээг Vндсэн хуультайгаа зөрчилдсөн хуулиар байгуулах гэж байна.

-Хоёр толгойн гэрээ монголчуудад хөгжил авчирна гэж яриад байгаа шvv дээ?
-Зөрчилтөй хуультай ийм нөхцөлд тогтвортой байдлын гэрээ байгуулбал баялгаас юу ч vлдэхгvй . Хоёр толгойгоос юу ч vлдэхгvй. Яагаад заавал хоёр толгой зуузай холбох ёстой гэж. Хоёр толгойн гэрээний vйл ажиллагаа ил тод болоогvй. Азийн сангийн судалгааны дvн худлаа гарсан. Бvх зvйл ил тод байх ёстой. Хоёр талдаа ашигтай байхын тулд шvv дээ. Бvхнийг нууцлаад байгаа нь сонин санагддаг. Уг нь Монгол Улсын хөгжлийн гараанд уул уурхайн ашиг нөлөөтэй.

-Хоёр толгойн гэрээ батлагдах нь тодорхой боллоо. Дархан цаазтай газруудыг ашиглах шийдвэр гарвал иргэний хөдөлгөөнvvд яах вэ?
-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр vйл ажил¬лагаа явуулдаг 11 хөдөлгөөн дээрх шийдвэрийн эсрэг хамтран тэмцэнэ. "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр Дархадын хотгорыг сэндийчих гэж байна. Олборлохоосоо өмнө эхлээд нинжа нарыг явуулдаг. Яагаад Мянганбаяр Дархадын хотгорыг олборлох сургаар Ерөнхий сайд С.Баяр дархан цаазтай газраа олборлоё гэдэг санаачилга гаргадаг билээ. Эндээс алтны мафийн сvлжээ байна гэсэн хардлага төрж байна. Мянганбаярыг дэмжих бодлогыг Засгийн газар явуулж байна. УИХ-ын дээр Засгийн газар, Засгийн газрын дээр Мянганбаяр гарчихсан байна. 11 хөдөлгөөн нэгдээд ашиглалт явуулах гэж буй газар нутагт нь очиж олборлуулахгvйн төлөө бvхий л аргаар тэмцэнэ. Техникийг нь эвдэх, бензинд нь ус хийх гэх мэт бvхий л аргыг хэрэглэнэ. Хөвсгөлийнхөн амжилттай тэмцсэн туршлага бий.

-Тэмцэнэ гээд байдаг. Гэтэл долдугаар сарын 1-нд чулуу шидсэн хэргээр олон хvн ял авсан. Ийм арга сонговол эрсдэлтэй биш vv?
-Эрсдэл байгаа. Гэхдээ өөр арга алга.

-11 хөдөлгөөн УИХ-д албан ёсоор төлөөлөлгvй. Харин Ногоон намын дарга Д.Энхбат УИХ-д сонгогдсон. Тэр хvн та нарын яриад байгаа "Ногоон хөдөлгөөн"-ий байр суурийг илэрхийлэхгvй байгаа юм уу?
-"Алт" хөтөлбөрийн vеэр Ногоон нам дуугvй байсан нь буруу. Одоо дөнгөж экологийн тухай ярьж эхэлж байхад Д.Энхбат Ногоон намыг дуугvй болгох vvрэг хvлээн орж ирээд амыг нь барьчихлаа. Энэ хvн Ногоон намын дарга. Намын төлөөллийн ажлаа хийхгvй байгаа. Ерөнхий сайд С.Баярыг дархан цаазат газарт алт олборлоё гэхэд ямар ч байр суурь илэрхийлээгvй. Энэ нь Ногоон намын дарга Д.Энхбат "Ногоороогvй"-г баталж байна. Экологийн тухай буюу "ногоон" зvйл ярьдаг хvнийг тэр эсэргvvцдэг хvн.

-Тэгвэл тэр яаж яваад Ногоон намын дарга болчихов?
-Д.Энхбатыг МАХН-ын даалгавраар Ногоон намын дарга болсон гэж "ногоонтнууд" vздэг. Одоогийн Ногоон нам "ногоонтны" нам биш болсон. Ногоон намд орж ирсэн тvvх нь их "хошин". Арга барилыг нь мэддэггvй хvмvvс Д.Энхбатыг шvтэн бишрэхээр дvртэй. Гэхдээ ажил, ам хоёр нь зөрдөг хvн. Ногоон нам намын гишvvнээр хоёр гурван жил явсан хvнээр даргаа сонгох байсан. Гэтэл Д.Энхбат намын даргын сонгуулийн өмнөх орой нь буюу өнгөрсөн оны дөрвөн сард намын батлах авсан. Энэ vеэр Их хурал хуралдахад өөрийн талын хэдэн хvнээ гap өргvvлээд дарга болсон. Одоо Ногоон нам хувийн нам, хувийн компани болсон. Бага хурлаараа өөрийнх нь тухай шvvмжилсэн хvнийг Д.Энхбат намаас хөөдөг жишиг тогтсон. Ногоон нам энэ хvний улс төрд орох шат, тvvний хувийн Датакомын салбар болоод байгаа.

-Та Ногоон намд ямар албан тушаал хашдаг вэ?
-Би ногоон намын Бага хурлын гишvvн. Гэхдээ Д.Энхбатаас "намаас хөөнө" гэсэн сануулга авчихсан байгаа.

- Д.Энхбат ногоонтны vзэл санааг олонд таниулж, хvмvvст хvргэхийг гол зорилгоо болгоно гэдэг шvv дээ?
-Д.Энхбатыг Ногоон намын дарга болсноос хойш экологийн маш олон асуудлууд яригдсан. Энэ хvн vзэл бодлоо нэг ч удаа илэрхийлээгvй. Байгаль хамгаалах асуудлаар нэг ч асуудал хөндөөгvй, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлээгvй. Ногоон гэдэг экологийн нам гэсэн ойлголт. Гэтэл мань хvн ногоон гэдгийг "залуу бvсгvй" гэсэн vг гэж тайбарласан байдаг. Д.Энхбат улс төрд орж тодрох гэтэл МАХН, АН хоёрт орон зай байгаагvй. Иргэний холбоо байгуулаад иргэний хөдөлгөөнөөр "занимаальдах" гэтэл О.Магнай, Ж.Батзандан хоёр өрсчихсөн. Ингээд тvvнийг улс төрд ороход нам хэрэгтэй болсон. Ногоон намын vзэл баримтлал экологийн асуудал өнөөдөр яригдаад, анхаарлын төвд ороод ирэхээр энэ намыг сонгож, улс төрийн карьер хийн УИХ-ын гишvvн болсон.

- Д.Энхбатыг сонгогчид нь сонгосон?
-УИХ-д сонгогдоогvй гэсэн яриа байдаг. Дахин тоолуулах хэрэгтэй. С.Оюун ч сонгогдоогvй. С.Оюун, Д.Энхбат хоёрыг С.Баяр оруулж ирсэн.

-Яаж?
-Сонгуулийн луйвар л байхгvй юу.

-Долдугаар сарын 1-ний vймээнийг өдөөн турхирсан хэргээр О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарт эрvvгийн хэрэг vvсгэсэн. Тэдэнтэй адил vг хэлээд зогсож байсан Д.Энхбат хариуцлага хvлээхгvй байгааг юу гэж vзэж байна вэ?
-Миний сонссоноор О.Магнай сонгуулийн дараа сонгуулийн штабынхантайгаа салхинд гарах гээд явж байхад Д. Энхбат дуудуулаад "Бvх ажилтнуудаа аваад ир" гэсэн байдаг. О.Магнай эхэнд нь, Ж.Батзандан, Д.Энхбат хоёр арай сvvлд очсон. Гэхдээ тэд vймээнийг зохион байгуулах гэж очоогvй. Зөвхөн сонгууль будилаантай болсныг эрх баригчдад хэлэх гэж очсон. Би тэр өдөр талбай дээр очсон юм. Гэтэл Д.Энхбат Ардчилсан намыг муулаад зогсож байсан. Уг нь Ардчилсан нам, Иргэний эвсэл хоёулаа сонгуулийн будилааны хохирогч байсан. Адилхан хохирогч Ардчилсан намыг муулаад зогсож байсан нь гайхал төрvvлж байсан.

-Ногоон намаас Ерөнхийлөгчид нэр дэвшvvлэх эрхтэй. Хэнийг дэвшvvлэх вэ?
-Ногоон намын шийдвэр гаргагч байгууллага болох Бага хурал 21 гишvvнтэй. Vvний 11 нь Д.Энхбатын өөрийнх нь тойрон хvрээлэгч нар байдаг. Тэгэхээр ногоон гэрлээр өөрийгөө дэвшvvлнэ гэсэн vг.

-Танай намаас тэмцэгч Г.Баасанг нэр дэвшvvлж магадгvй гэсэн яриа гарсан?
-Тийм зvйл яригдаагvй. Ногоон намын хуучин гишvvд О.Бум-Ялагчийг дэвшvvлье гэсэн байр суурьтай байгаа.

- Ногоон нам байгуулагдаад хэдэн жил болж байна вэ. Та энэ намд хэдэн онд элссэн бэ. Хийж бvтээсэн дорвитой vйл ажиллагаанаасаа нэрлэвэл?
-Байгаль орчны тухай 34 хуулиас 24-ийг нь боловсруулалцсан. Vндсэн хуульд Эрvvл, аюулгvй орчинд аж төрөх ёстой гэдэг өгvvлбэрийг оруулсан 20 жилийн тvvхтэй нам. Ерээд онд ногоон нам тухайн цаг vеэсээ тvрvvлээд байгуулагдсан. Энэ vед экологийн ухамсар төлөвшөөгvй байсан. Ногоон намын олон гишvvн Ардчилсан нам, Иргэний Зориг намд элссэн. Би 2006 онд Ногоон намын гишvvн болсон.

-Ногоон хөдөлгөөний тухай мэдээллийг хаанаас авах вэ?
-Манай байгууллагын блог www.mongolia-greens.blogspot.com гэсэн хаягтай.

-Одоо ямар vйл ажиллагаа явуулж байна вэ?
-Гадаад харилцаагаа сайжруулах чиглэлээр нэлээд vйл ажиллагаа явуулж байна. Ашигт малтмалын олборлолтоос болж химийн хорт бодист хордсон хvмvvсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр нэлээд дорвитой vйл ажиллагаа явуулах гэж байна.

-Та УИХ-д өөрийн гэсэн төлөөлөлтэй байсан бол ямар хуулийн төсөл боловсруулах байсан бэ?
-Монгол Улсын ой модны нөөц газар нутгийн долоон хувь гэдэг байсан бол одоо сансраас харахад гурван хувь болсон. Хамгийн тvрvvнд мод огтлох, ашиглахыг 50 жил хориглох хуулийн төсөл боловсруулна. Өөр янз бvрийн санаа олон бий. Агаарын бохирдлыг гамшгийг манай хөдөлгөөн анх зарласан. Химийн хорыг хилээр оруулахаа больё гэсэн санал Хятадын талд тавьж байв. Хятадыг хvнсний ногоо импортлохыг хориглосон. Энэ талаар Хятадад санал тавихад танай улс энэ тухай санал гаргаагvй гэх жишээтэй.

-Байгаль орчны намны дэргэд тэднийг хянах болон бусад чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд байгуулагдаж, яамнаас санхvvжин vйл ажиллага явуулж байгаа гэсэн. Vvнд танай байгууллага оролцдог уу?
-Иргэний зөвлөл гэсэн vг С.Баярын Засгийн газрын vед "моод" болсон. МАХН сөрөг жижиг намуудад өөрсдийн хvнээ тавилаа. Vvн шиг ТББ нэртэй саармагжуулах байгууллага өөрсдөө байгуулдаг болсон. Төрийн албан хаагчид өөрсдөө ТББ байгуулчихаадтөрөөс мөнгө сааж байна шvv дээ.

Б.Жавзансvрэн

Зочин
ЗӨВ ЗYЙЛИЙН ТУХАЙ ЯРЬСАН БАЙНА. ЯДАРЛАА ГЭЭД ШАЛАА ХУУЛААД, УНИА ХУГАЛААД ТYЛДЭГ ТИЙМ ХYМYYСИЙН YР САД БИШ ШYY ДЭЭ, БИД. ШАЛТАГ ГАРАХААР НЬ ШААНСЫГ АШИГЛААД ДАРХАН ГАЗАР РУУГАА ДАЙРЧ МӨНГӨ ОЛОХ ГЭСЭН ХYМYYСИЙН ХӨГИЙН ОВ МЭХ. ТЭРТЭЙ ТЭРГYЙ УИХ БАЙГАА ХYМYYСТ МОНГОЛ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ? YР ХYYХЭД НЬ ГАДААДАД БАЙГАА, МӨНГӨӨ ГАРГАЧИХСАН. ЭНД БИШ, ТЭНД АМЬДРАХААС ХОЙШ...

[ Хариулах ]

Зочин
Ene huuhen ovoo duvchignedeg gar yum aa. Harin ch Enkhbatiig Nogoon namd orsnoos hoish tiim nam baidag gej medej avsiishd. Ene huuhen Nogoon namd baisnaar yu hiisen be, medehgui l yum bna. Harin ch mongoor jagsdag garuud baisan yum bishuu? Bas, hereldej temtselddeg ni Mongol ulamjlal gej bodohod, ug ni ene huuhend huuli sanaachlaad "nogooroogui" Enkhbataaraa damjuulaad UIH-d oruulah bolomj baigaa haragdah yum. Hamtarch ajillahgui boltloo gomdson geheer ajlaasaa iluu huviin setgel hodlolooroo yavdag huuhen yum baih daa, za buu med. Yamar ch baisan neg l gomdchihood uilaad baigaa huuhedtei adilhan haragdaj baina. Harin shaltag ni uzel bodol bish, yamar negen chiher l bololtoi yum.

[ Хариулах ]

Зочин
Мэдрэлгvй байсан байна да та тэнэг, Энхбат ёстой харахад ч эвгvй, шал далжигануур, хаана ч долигоноод явж байэ мэднэ хэхэхэхэ

[ Хариулах ]

Зочин
Мэдрэлгvй байсан байна да та тэнэг, Энхбат ёстой харахад ч эвгvй, шал далжигануур, хаана ч долигоноод явж байж мэднэ хэхэхэхэ

[ Хариулах ]

Зочин
ЯГ YНЭН ЭНХБАТ БОЛ ХУДАЛДАГДСАН УРВАГЧ

[ Хариулах ]

Зочин
Д.Энхбат бол Ху намын тагнуул. Ногоон намын Бумялагч,Арслан нарыг дарж байх даалгавартай.

[ Хариулах ]

Зочин
ха ха ха. С.Баяр Д.Энхбатын тагнуул юм биш vv? Бас Ц.Нямдорж Л.Гvндалайгийн тагнуул. Ха ха ха. Хачин хачин гаргалгаа vvсэх нь ээ

[ Хариулах ]

Зочин
Тэнэгт битгий анхаарлыг өөр тийш нь сарниулах гэж оролд доо, vнэн илэрлээ гээд чаддаг юм бол vхчихдээ, хэхэ

[ Хариулах ]

Зочин
Тэнэгт битгий анхаарлыг өөр тийш нь сарниулах гэж оролд доо, vнэн илэрлээ гээд чаддаг юм бол vхчихдээ, хэхэ

[ Хариулах ]

Зочин
Тэнэгт битгий анхаарлыг өөр тийш нь сарниулах гэж оролд доо, vнэн илэрлээ гээд чаддаг юм бол vхчихдээ, хэхэ

[ Хариулах ]

Зочин
Enhbat eks komunist gedgig erhem busgui medeegui yum uu?Hu namin gar urt ted onoodor AN-g eks komunist boloh Gonchigdorj ,Bayartsogt naraar avsalj baigaag harahgui baina u?Hu nam mongolin horsnoos alga bolson tsagt mongol uls hugjino!

[ Хариулах ]

Зочин
Байгалаа сүйтгэснээс болж бид их юм амсана даа. Зах зухаас нь бид амсаж хорт хавдараар л өчнөөн хүмүүс өнгөрч байгаа биз дээ. Агаарын бохирдол байгаль тэнцвэргүй болсноос. Эх болсон эх дэлхийгээ сүйтгэснээс их хор амсана гэдэг шүү

[ Хариулах ]

Зочин
ene nuhur uuruu tagluul hu namiin buunii nuhui ba

[ Хариулах ]

Зочин
Би энэ намын гишvvн байна. Саруул аа, Арчаагvй аргаа барсан л ярилцлага харагдаж байна. Ногоон нам гэж байдаг гэж дуулснаас биш, Энхбат гэдэг хvн гарч ирж л сvvлийн vед нэр нь овоо дуулдаж байна. Тэрнээс энэ тэнэг хvvхэний хийсэн бvтээсэн олон зөвшөөрөгдсөн ажил нь юу байгаа юм бол? миний дуулснаар бол энэ хvvхэн өмнө нь ногоон нам гэдэг нэрээрээ л гаднаас тусламжийн мөнгө, санхvvлжилт авч чимээгvйхэн л идэж ууж сурсан занг нь нэг шударга хvн орж ирээд тасалчихаар л бачуураад vхэх нь л дээ. Чадахгvй юмаа орхиж бай л даа. Бас нэг юм хэлэхэд тэр ногоон намд чинь Датаком -н хэдэн хvн байдаг болоод команын нам болчлоо гээд байгаа юм бэ? Тэр компанийн 3 хан л хvн зvгээр л жирийн гишvvн шvv дээ. Чи бvртгэл юмнуудаа хар л даа....

[ Хариулах ]

Зочин
Enhbatiig shudarga gej baigaa bol Irgenii holboonii hog l biz...

[ Хариулах ]

Зочин
Saruul aa!Chamd bayarlalaa.Zorison uil heregee sain buteegeerei!Amjilt Amjilt Amjilt husye!Chi tanihgui ch chamaig demjdeg olon humuus baigaa shuu.Setgeleer bitgii unaarai daichin ohin min!

[ Хариулах ]

Зочин
Naad zah ni Elbegee shig bai. "Bi ter temtsliig zohion baiguulj chadaagui dee haramsdag" gej helsen baina. Zoritoi, ard tumnee boddog ulstorch iim l baidag.

[ Хариулах ]



Зочин
Saruul aa, saruul.Odoo bolno, taivshir.

[ Хариулах ]


Зочин
harin tiin. odoo naad huuhnuudiin shaldar buldar heruul gomdloo bolimoor yum, tiim l surhii namtai, tendee tegeed surhii bair suuritai bsan yum bol ochnoon olon jil haana yu hiij yavsan yum be? Ter tom nam chine anir ch ugui bsan biz dee, Enhbat chadchihlaa, chamd bol hohi ni l gj helne. Uuriiguu ichihgui temtsegch gechihjee. Baasan avgain araas zamnah geed baigaa yumuu daa

[ Хариулах ]



Зочин
За за. Одоо ер нь сонин сонин юм гарч ирэх нь ээ. Гайгvй явах гэсэн нэгнээ араас нь чангаадаг тамын тогооны vлгэрээр замнаж байх шив. Энхбатад энэ Саруул гэж нэг хар энергитэй хиймэл дагуул vvссийн биз дээ. За тэгээд муулаад бай, гоочлоод бай, доромжлоод бай. Тэгээд эцэст нь "ногоороогvй" Энхбат ч vгvй, "ногоорсон" Саруул ч vгvй болж vлдэх вий.

[ Хариулах ]


Зочин
Hewleliin baga hural deer shireegee balbaad suuj bgaag n harwal yer n nileen syndromtoi bairiin hun baina lee

[ Хариулах ]

Зочин
Enhbatiin buunii nohoinuud ajildaa orjee. Ta nar shuumjilsen buhnii namnaad yaahiin. Enhbatin nuur tanigdana daa, tun udahgui.

[ Хариулах ]

Зочин
uu Buunii muur bish baisan yum uu

[ Хариулах ]

Зочин
Enhbatiin buunii nohoinuud ajildaa orjee. Ta nar shuumjilsen buhnii namnaad yaahiin. Enhbatin nuur tanigdana daa, tun udahgui.

[ Хариулах ]

Зочин
Yнэнийг нь л хэлсэн байнаш дэ, боож vхэх нь vv, Энхбат чинь харваас нэг далжганасан хиймэл дvр төрх vзvvлбэр. Тэрнээс бас юу гарна гээд бодчихоов дээ хөөрхийс. Ахиад бvр сайн vнэнийг нь бллж vхтэл нь хэлээд өгээрэй.

[ Хариулах ]



Зочин
Yariulaad baival oor ch olon uchir ni oldohgui zuiliig yarih ni baina shuu

[ Хариулах ]


Зочин
Bas neg Baasan

[ Хариулах ]


Зочин
Ялгаж салгаж хар даа,

[ Хариулах ]

Зочин
yalgaagui bainoo

[ Хариулах ]

Зочин
Харин ч Баасангийн тэмцлийн үр дүн харагдаж байна шүү. Ахмадынхан байртай болж бна. МӨнгөө авч бна. Ахмадын байр, ерөнхийлөгч Энхбаярын авсан Хэвлэлийн байртай зэрэгцээд нураагагүй байж л байна. Цаашаа тэмцээд байх хэрэгтэй. Амжилт Баасан болон түүнийг дэмжигчид

[ Хариулах ]



Зочин
Энхбат бол гадна талдаа намбалаг хий хоосон дvр эсгэсэн хvн. Энэ хvн бол нvдний хөдөлгөөн амны хэлбэр нь тогтворжоогvй. Зальтай хуурамч нvдтэй сайн ажиглаарай. УИХ-д Энхбат, С. Оюун хоёр захиалгаар орж ирсэн нь vнэн. Магнай, Батзандан,Жаргалсайхан нарыг энэ хvн л балласан. Яагаад гол охион байгуулагч энэ хvний барьж хорихгvй байна вэ гэдэг нь сонин, анхаарал татсан асуудал

[ Хариулах ]


Зочин
Оюун гэж ёстой хумсаа нуусан муур шиг, Баярт навс даруулсан одоо хаана ч байхгvй хараарай, хумсаа нуучихаад араар хутган vймvvлэгч, нэг юу ч vзээгvй буруу сэхсэн эрлийз, зэвvvн шvv, нэг сайдын суудал хальт аваад л vзээгvйгээ vзэж vхэр цам харайгаад л финиш хэхэ

[ Хариулах ]

Зочин
Ах нь vхээд л тэр далбаан дор гарч ирсэн, өөрөө ингэхэд хэн бэ? тэрнийг одоо болтол хvн нэг их сонирхоогvй яагаад гэвэл ахын нь л vлдээсэн сөр байсаар байсан одоо өөрөө баллаад дуусгалаа да, Саруулын дэргэд бол юу ч биш ээ

[ Хариулах ]

Зочин
Ах нь vхээд л тэр далбаан дор гарч ирсэн, өөрөө ингэхэд хэн бэ? тэрнийг одоо болтол хvн нэг их сонирхоогvй яагаад гэвэл ахын нь л vлдээсэн мөр байсаар байсан одоо өөрөө баллаад дуусгалаа да, Саруулын дэргэд бол юу ч биш ээ

[ Хариулах ]

Зочин
Оюун гэж ёстой хумсаа нуусан муур шиг, Баярт навс даруулсан одоо хаана ч байхгvй хараарай, хумсаа нуучихаад араар хутган vймvvлэгч, нэг юу ч vзээгvй буруу сэхсэн эрлийз, зэвvvн шvv, нэг сайдын суудал хальт аваад л vзээгvйгээ vзэж vхэр цам харайгаад л финиш хэхэ

[ Хариулах ]

Зочин
Оюун гэж ёстой хумсаа нуусан муур шиг, Баярт навс даруулсан одоо хаана ч байхгvй хараарай, хумсаа нуучихаад араар хутган vймvvлэгч, нэг юу ч vзээгvй буруу сэхсэн эрлийз, зэвvvн шvv, нэг сайдын суудал хальт аваад л vзээгvйгээ vзэж vхэр цам харайгаад л финиш хэхэ

[ Хариулах ]



Зочин
Энхбат бол гадна талдаа намбалаг хий хоосон дvр эсгэсэн хvн. Энэ хvн бол нvдний хөдөлгөөн амны хэлбэр нь тогтворжоогvй. Зальтай хуурамч нvдтэй сайн ажиглаарай. УИХ-д Энхбат, С. Оюун хоёр захиалгаар орж ирсэн нь vнэн. Магнай, Батзандан,Жаргалсайхан нарыг энэ хvн л балласан. Яагаад гол охион байгуулагч энэ хvний барьж хорихгvй байна вэ гэдэг нь сонин, анхаарал татсан асуудал

[ Хариулах ]


Зочин

ч нэг муу
байж тун

юм
л
юм даа.



АН 2-ыг бас
авсан байх шүү. За тэр
нь ч дээ.

[ Хариулах ]


Зочин
Үнэн л юм хэлсэн байна шүү дээ. Германд боловсрол эзэмшсэн эх орноо гэсэн хүүхэн бна лээ. Үзмэрч Ванга болон Ностардамус зөгнөхдөө газар усаа сүйтгэснээс болж гяслан болж үгүйрэл ядууралд хүрнэ. 2010 он гэхэд мэдэрч эхэлнэ гэж бичсэн бн лээ. Мал л биш юм бол ирээдүйгээ бодоцгооё л доо. Газар байгал дэлхийгээ аварцгаая. Алт мөнгө юу юм бэ . Эрүүл саруул байя л даа. Та минь ээ. Энэ хүүхэн үнэхээр зөв ярьж байна шүү дээ

[ Хариулах ]


Зочин
saruul aa bolij yz. eeree chi ariin xaalgaar l ix surguulid bas ajild orj baisan biz dee. tolgoi muutai xeruulch, eeree end tend daljignasan l oxin baisan biz dee. xezee iim shudraga bolson um be. enxbat chamaig gol gargasan um baina l daa, xe xe.

[ Хариулах ]

Зочин
enhbat uu, hen hezee ariin haalgaar oruulsniig ni barimttai hel dee! enhbat harin diplomiin ajlaa hund arhi uulgaj baigaad bichuulsen barimt bii shuu!

[ Хариулах ]



Зочин
Saruulaa chamaig bolon tanai hudulguuniihund Mongoliin ard tumen ih itgel naidvar tavij baigaa shuu.Ard tumen unenii tuluu buhniig demjine.Uunees hoish holbogdoh e-mail hayg utas dansanii dugaaraa bichij baihiig husie.Odoo l bid bosoj temtsehgui bol harsaar baital bidnii nuden deer Mongol Hyatad bolon huvirch bna.Mongoloo gesen zurh setgeltei huh tolboton buriig negden nyagtarch temtsehiig urialj baina.Manduhai tsetsen hatan shig ohid busguichuudtei,Manlai baatar Damdinsuren shig erleheg zorigtoi huvguud zaluuchuudtai Mongolchuud bid Hyatad shaahaig doloono gej baihgui.

[ Хариулах ]


Зочин
shal medrel huuhen be? uuruu devshsen yum uu? Za neg Enhbat Oyun hoyortoigoo baigaa ni ikh yum. Hun buhen luu uscheed l. Bum yalagchiin gar hul l baina dag. Bum-yalagch chini jinhene Na. Enkhbayariin hun sh dee. Dallasan gazar ni daldaganaad hehehe.

[ Хариулах ]


Зочин
За да, мэдэхгvй юм байна до. Монголыг хөгжvvлэх, Дэлхийн банк, ОУВС-н луйварчдын гараас гарах ганц зөв зам бол Төрийн эргэлт хийх л vлдэж дэ. Бид олон жил ярилаа, амьдрал сайжрахгvй л байна. Пеночед төрийн эргэлт хийж, цэргийн дэглэм тогтоосон нь өнөөгийн Чил улсын хөгжлөөс харж болно. Тухайн vед Пеночедийн дэглэмийн vед 10000 хvний амь vрэгдсэн хэдий ч одоо Чили улс хөгжлийн зөв гольдролдоо орсон. Тэгэхээр төрийн эргэлт хийж, Монгол улсаа бvтнээр авч vлдэх хэрэгтэй. Монголчууд ташуураа бариад боссоход хэцvv дэ. Yvнийг эрлийз М.Энхсайхан мэдэж байгаа болов уу. 9 vеэр нь шийтгэнэ дээ.

[ Хариулах ]


Зочин
Enhbat nogoon bish, ter bol unen. Shuumjilsen huniig araandaa zuudag. Magnaig araandaa zuugaag horloson ni unen. Oortei ni zoroldson buhniig horlodog ni unen.

[ Хариулах ]


Зочин
ерөнхийлөгч Энхбаяр маягийн хүн л дээ

[ Хариулах ]

Зочин
ерөнхийлөгч Энхбаяр маягийн хүн л дээ

[ Хариулах ]

Зочин
ерөнхийлөгч Энхбаяр маягийн хүн л дээ

[ Хариулах ]



Зочин
ингээд л бие биенээ хэмлээд байх ямар шаардлага байнаа. эвлэлдэн нэгдэж гарц хайх аргаа шийдэх цаг атал хэдэн биенийхээ дундуур хар муур гvйлгэцгээгээд байх юм. ингээд байвал ногоон могоон өнгөний хольцгvй дан ганц улаан өнгө ноёрхохвий.

[ Хариулах ]


Зочин
Estoi teneg hvvhen ...yum l bol hewleliin hural hiilgeed l...od boloh geed bvr ydchihsan...setgvvlchid ch bas iim sindromtoi hvmvvsiig dandaa gargaj bhaas bas haaya tatgalzaj bh heregtei shtee...

[ Хариулах ]

Х.Бат-Ялалт: Yхтлээ vгээ хэлэх л болно

Х.Бат-Ялалт: Yхтлээ vгээ хэлэх л болно


-Х.Бат-Ялалтад дөрвөн сар баривчлах ял оноолоо-
"Иргэдийн шударга шvvх" төрийн бус байгууллагын тэргvvн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шvvх хурал

Ганц худагийн урьдчилан хорих төвд өчигдөр боллоо. Тvvнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан Чингэлтэй дvvргийн шvvхэд шvvгч байсан П.Сарантуяагийн нэр төрд халдаж, гvтгэсэн хэрэгт буруутгаад байгаа юм.
Шvvх хурал өглөө 11:30 цагт эхлэхээр товлогдсон. Гэвч шvvх хурал давхацсан шалтгаанаар прокурор, шvvгдэгчийн өмгөөлөгч хоёрыг удтал хvлээсний эцэст хуралдаан 14:10 цагт эхэлсэн юм. Шvvх хуралд оролцохоор Иргэдийн шударга шvvх ТББ-ын 80 орчим гишvvн, дэмжигч, шvvгдэгчийн ар гэрийнхэн ирсэн байв. Шvvгдэгч Х.Бат-Ялалт хуралдааны танхимд орж ирснийхээ дараа "Эрх чөлөөг дээдлэх, мэтгэлцэх, ил тод байх..." гэсэн бичигтэй нөмрөг өмсч, танхимд байгаа хvмvvст хандан "Шинжлэх ухаан ялна гэдэгт би итгэж байна. Та нар шvvх хуралд vг хэлэх эрхгvй. Гэхдээ хэн нь зөв ярьж байгааг тунгаана биз. Шvvх хурлын товыг 72 цагийн өмнө зарлах байтал өчигдөр /уржигдар/ мэдэгдэж байна. Намайг 11 цагт хуралдаан болох танхимд оруулах байтал прокурор ирээгvй гэх шалтгаар 14:00 цаг хvртэл торны цаана суулгаж дахин эрхийг минь зөрчлөө. Би эрх зvйч хvн. Шvvх хурал яаж явагддагийг харуулна" гэлээ. Гэтэл хуралдааны танхимд байсан цагдаа нар тvvнд "Шvvх хуралд уриа лоозон бvхий нөмрөг өмслөө. Та хуулиа vл хvндэтгэж байна. Шvvхийн журамд ингэхийг хориглосон байгаа. Та наадахаа тайл" гэсэн шаардлага тавьснаар тэдний дунд багагvй маргаан vvссэн юм.

Шvvх хурлыг Сvхбаатар дvvргийн шvvхийн шvvгч Ч.Хосбаяр даргалсан. Тэрээр шvvгдэгчийн өмссөн уриа лоозон бvхий нөмрөгийг тайлахыг шаардахад Х.Бат-Ялалт "Vндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна. Таныг миний эрх чөлөөг хvндлээсэй. Шvvх хурал мэтгэлцээний журмаар явагдаасай. Хэргийг шударгаар шvvж, хуулиа дээдлээрэй гэдгийг сануулж vvнийг өмссөн юм" гэсээр нөмрөгөө тайлав.
Шvvх хуралд улсын яллагчаар Д.Нямсvрэн, хохирогчоор П.Сарантуяа, шvvгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгчөөр Б.Даваасvрэн, Сvрэнжав, Л.Хатанбаатар нар оролцлоо. Харин "Өдрийн сонин"-ы сурвалжлагч Б.Цэцэгдэлгэр шvvх хуралд гэрчээр оролцохоор дуудагдсан байв. Эхлээд шvvгдэгчийн биеийн байцаалтыг авсан. Энэ vеэр
Х.Бат-Ялалт: -Намайг гэмт хэргийн сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаагvй. Би сэжигтэн, яллагдагч, шvvгдэгч гэдгээ хvлээн зөвшөөрөхгvй байна.
Шvvгч Ч.Хосбаяр:
Прокурорын яллах дvгнэлтийг хэзээ хvлээж авсан бэ?
Х.Б: Прокурорын яллах дvгнэлт гурван удаа авсан. Намайг цагдан хорьсноос хойш 40 гаруй хоног өнгөрлөө. Мөрдөн байцаагч ирж уулзаагvй. Байцаалт аваагvй. Би хуульд заасан эрх, vvргээ эдэлж чадаагvй.
Шvvгч: - Хvний эрхийг хvчээр эдлvvлдэггvй юм.
Х.Б: - Хавтаст хэрэгтэйгээ танилцаагvй. Таны нарийн бичиг залилах замаар энд ирж хавтаст хэрэгтэй танилцуулах гэж оролдсон. Би хавтаст хэрэгтэйгээ хаана танилцах ёстой юм бэ гэж асуумаар байна.
Шvvгч: Хаана ч танилцаж болно.
Х.Б: Сэжигтэн, яллагдагчаар татах vед би амгаалөгчөөр хангагдаагvй байсан. Сэжигтэн, яллагдагчаар татах тогтоол нэг өдөр vйлдэгдсэн байдаг. Энэ бvхэн хууль зөрчсөн.
Шvvгч: Энэ тухай дараа нь гомдол гаргах эрхтэй, та.
Х.Ба:-Тэгээд ч би сэжигтэн, яллагдагч, шvvгчдэгчээр татагдсанаа мэдээгvй. Би эрхээ эдэлмээр байна.
Шvvгч: Шvvх хуралд оролцох эрхийг чинь тайлбарлаж өгсөн.
Шvvх бvрэлдэхvvнд хандаж Х.Бат-Ялалтын өмгөөлөгч нар иргэн А.Эрдэнэбилэг, Ч.Өнөрбаярг нарыг гэрчээр оролцуулах санал тавьсан юм. Гэвч шvvгч тэднийг гэрчээр оролцуулах боломжгvй гэсэн шийдвэр гаргаж, гэрч Б.Цэцэгдэлгэрийг хуралдааны танхимаас тусгаарласан.
Улсын яллагч Х.Нямсvрэн "Иргэдийн шударга шvvх" ТББ-ын тэргvvн Х.Бат-Ялалт 2008 оны гуравдугаар сарын 26-нд Хэвлэлийн хvрээлэнд хэвлэлийн хурал зарласан. Энэ мэдээллийн тухай "Өдрийн сонин"-нд "Шvvгч шоронгийн хадаас болгоно гэж дарамталсан гэнэ" гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлийн дагуу хохирогч П.Сарантуяа "Х.Бат-Ялалт намайг Өнөрбаяр гэдэг найзтайгаа зодолдсон. Шоронгийн хадаас болгоно гэж найзыгаа дарамталсан. Шvvх эмнэлгийн худал дvгнэлт гаргуулсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан намайг гvтгэж, нэр төрд халдсан" хэмээн гомдол гаргасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан хэргийг хянаад Х.Бат-Ялалтад Эрvvгийн хуулийн 111, 111.2-т зааснаар яллах дvгнэлт vйлдсэн" гэлээ.

Тэрээр Х.Бат-Ялалтад уг зvйл ангийн дагуу дөрвөн cap баривчлах ял төлөвлөснөө уншиж танилцуулсан.
Шvvгдэгч Х.Бат-Ялалт: Би гурван өмгөөлөгчөөр өмгөөлvvлэхээс гадна өөрөө өөрийгөө өмгөөлнө. Надад холбоотой энэ хэргийг шалгах явцдаа хууль хяналтын байгууллагынхан хууль зөрчиж, алдаа гаргасан. Би Ч.Өнөрбаяр нарт холбоотой эрvvгийн хэргийн шvvн таслах vйл ажиллагаанд илэрсэн алдааг олон нийтэд дэлгэж мэдээлэл хийсэн юм. Энэ алдааг залруулж, Өнөрбаярын зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, энэ байдлыг нягтлан хянаж өгөхийг хvссэн захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд танилцуулсан. Ингэснийхээ төлөө шvvгдэгч болчихоод байна... Би эх оронч хvн. Эрх орондоо хайртай учраас шударга бус зvйлийг тэвчиж чаддаггvй. Би vхтлээ vгээ хэлэх болно.

Хохирогч П.Сарантуяа:
-Х.Бат-Ялалт миний нэр төрийг доромжилж олон нийтэд худал мэдээлэл тvгээсэн. Хэн ч гэсэн нэр хvндээ хамгаалах эрхтэй. Хуулиар ч хамгаалсан байдаг. Тvvний тvгээсэн худал мэдээллээс болж би сэтгэл санааны мөнгөөр vнэлж болохгvй хохирол амссан. Гэхдээ би тvvнээс 10 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ бvх юм Өнөрбаяраас vvдэлтэй. Тухайн vед хэн ч намайг сонсоогvй... /уйлав/

Гэрч "Өдрийн сонин"-ы сурвалжлагч Б.Цэцэгдэлгэр: Тухайн өдөр ажил vvргийнхээ дагуу Х.Бат-Ялалтын зарласан хэвлэлийн хурал дээр очиж, мэдээллийг нь аван нийтэлсэн. Тvvний хэлснийг нь л бичсэн. Нэмж хачирласан зvйл байхгvй. Хэвлэ¬лийн хуралд манайхаас гадна олон сонин, телевизийн сэтгvvлчид очсон. Тэр дундаас яагаад манай сонин, намайг гэрчээр оролцуулж байгааг ойлгохгvй байна.

Зургаан цаг гаруй vргэлжилсэн шvvх хурал 21.30 цагт завсарлаж, Х.Бат-Ялалтад дөрвөн сар баривчлах ял оноолоо.

Б.Алтан

Sunday, February 15, 2009

ЯАСАН “САЙХАН” ХЯМРАЛ ВЭ…

ЯАСАН “САЙХАН” ХЯМРАЛ ВЭ…

ganaa.mn

Дэлхийн эдийн засгийн хямрал болсон чинь манай эрх баригчид баярлаж байна гэж жигтэйхэн. Бүх улс төрч, эдийн засагч, төрийн бус байгууллагынхан одоо л нэг хийх ажилтай болж байх шиг. Баабарын “нууц” захидал ил тодоор интернетэд тавигдаад ирэхлээр энэ хямрал хэр зэрэг далайцтай үзэгдэл болох нь дэндүү тодорхой байна. Монгол хямралыг дэлхийн хямрал руу тохох том үйл ажиллагаа илт явагдаж байна. Энэ тухай өгүүлсүү.

“Ашигтай” гай зовлон

Ийм юм байдаг юм уу гэж олон хүн асууна байх. Байдаг юм аа. Жишээ авъя. 1990-ээд оны эхэн үеэр манайд ДОХ гэж огт байхгүй байлаа. Юмыг яаж мэдэхэв гээд хоёр ажилтантай нэг лаборатор байлгаж байсан юм. Нөгөө хоёр нь ч хийх юмгүй уйдаад гиеүрээд, яам нь ч тоохоо больчихоод байсан юм. Гэтэл хоёр Зимбабве орж ирээд анхны ДОХ-оо халдааж билээ. Бүх Монголоороо айж, цочирдож байхад Эрүүл мэндийн яам л хамгийн их баярласан юмдаг. Ийш тийш нь бичиг сачиг явуулах, янз бүрийн хурал зөвлөгөөнд оролцох, гадаадын төсөл олох боломж нээгдэв. Ёстой “аз” гэж үүнийг л хэлдэг байх… Түүнээс хойш төр засгийнхан ДОХ-той юм болгонд оролцох болсон юм. Халдвартай хэдэн хүнээ бүгдийг нь бүх насаар нь гадаадад эмчлүүлж ч болмоор их мөнгө зарцуулсандаг. ДОХ-той хүний тоо харин ч их өссөн. Манайхан чинь гай зовлонг хүртэл бизнес болгож чадаж байгаа биз дээ. Одоо дэлхийн эдийн засгийн хямрал гэж бас нэг “гоё” юм гараад ирж байх шиг байна….

Манай хямрал

Дэлхийн хямрал болохоос өмнө манайд хямрал аль дивангалавт эхэлж 2005-2008 онуудад оргил цэгтээ хүрээд одоо задрал руу шилжсэн нь дэндүү тодорхой юм. Энэ талаар олон эрдэмтэд, сэтгүүлчид амаа цангатал ярьсныг тухайн үеийн хэвлэлийн тоймоос амархан үзчихэж болно. Гэхдээ “томчуудын” өөрсдийнх нь үгнээс иш татвал зүгээр байх…

Зөвхөн мөнгөтэй хүн ямар ч хаалт босгогүйгээр монголын төрд орж ирэх үүд хаалга нээгдсэн…Монгол Улс маань хэврэг байдалд оржээ гэсэн дүгнэлт хийх цаг болжээ. Өөрөөр хэлбэл улс орны төрийн дархлаа байхгүй болжээ.

УИХ–ын дарга, Yндэсний Удирдагч, Монголын бахархал Н. Энхбаяр. 2004.11.12. “Зууны мэдээ”. № 268.

Улс төрийн хүрээнд ард иргэд болон төлөөллийн байгууллагуудын хооронд зай завсар үүссэн, улс төрийн намууд нам нам дамнасан бизнесийн бүлгүүдийн гарт орж, хоорондоо ялгарахаа больсон, улс төржсөн төрийн албаны хүнд суртал, шат шатанд байгаа авилга хээл хахуулийн асуудал хүндэрсэн, ингэснээр ардчиллын хэм хэмжээ алдагдаж, хариуцлагын тогтолцоо хэврэгшиж, төрийн институцүүдийн үйл ажиллагаа доголдож, гудамж талбайд ч, албан конторт ч хууль зөрчих, биелүүлэхгүй байх явдал газар авч, улмаар төр суларч байна…Монголын улс төрийн тогтолцоо бүтэц, үйл ажиллагааны хувьд хямрал, доголдолд орсон гэсэн зарим судлаач, нийтлэгчдийн санаа бодол нэгийг хэлж байна.

УИХ-ын хаврын чуулганы нээлт. Ерөнхийлөгч Н.Энхбаяр. 2007.04.05.

Бид улс төрийн ээдрээгээ шийдэхгүй түүхэн боломжоо алдах аваас…хоцрогдол ухралт болно. Ажилгүйдэл, ялангуяа нийслэл хотод гүн хямралын үеийнхээс дор хэмжээнд байна…Нийгмийн хямрал, талцлаас гарах шаардлага тулгарсан…

Ерөнхий сайд С.Баяр. 2008.09.03.

Нам, төр засгийн тэргүүнүүд нь хямралыг ингэж хэлэхээс илүү ямар нотолгоо байх билээ. Одоо бүр хямралаа “стандарт бус байдал” гээд албан ёсоор нэрлээд байгаа биз дээ…

Яагаад хямарсан гэж ?

Хулгай дээрэм хийгээд л хямарсныг хүн болгон мэдэж байгаа гэж санана. Монгол Улс эдийн засгаа хөгжүүлснээс бус, алт, зэсний үнийн өсөлтөөр хэдэн жил баяжсаныг бүгдээрээ мэдэж байгаа. Гэв гэнэт асар их мөнгөтэй болсон огт нүнжиг суугаагүй, адгийн шуналтнууд энэ мөнгөөр ёстой нэг тоглох шиг болсон юм. Яаж ?

Угаасан мөнгөө биднээр төлүүлсэн


Санхүүгийн пирамид гэж нэрлэдэг Хадгаламж зээлийн хоршоо хэмээх луйврын системийг эрх баригчид гардан зохион байгуулсан бөгөөд энд 24 хоршооны 14.000 хүн хохирол үзэж хэд хэдэн хүний амь насанд хүрч, олон залуу гэр бүл шоронд орсон юм. Уг нь луйвар хийсэн нь төлөх ёстой атал ХЗХ-дын учирсан 66 тэрбум төгрөгийн хохирлын 50 хувийг бидний баялаг болох мөнгөөр төлж орхисон юм. Энэ нь “ердөө” л 33 тэрбум төгрөг юм…

Сангаар савируулсан

Идэхийн донтнууд мөнгөтэй болмогцоо баахан сан байгуулж бантан хутгажээ. 2006 онд бүр тусгай хууль гаргасан гээд л бодчих. 1.Аялал жуулчлалын сан; 2.Байгаль хамгаалах сан; 3.Эрсдэлийн сан; 4.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан; 5.Дархлаажуулалтын сан; 6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан; 7.Засгийн газрын нөөц сан; 8.Мал хамгаалах сан; 9. Монгол Улсыг хөгжүүлэх сан; 10. Нийгмийн даатгалын сан; 11. Нийгмийн халамжийн сан; 12. Соёл, урлаг хөгжүүлэх сан; 13. Сургалтын төрийн сан; 14. Тариаланг дэмжих сан; 15. Улсын авто замын сан; 16. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан; 17. Хүүхдийн төлөө сан; 18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан; 19. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан; 20. Шинжлэх ухаан, технологийн сан; 21. Эрүүл мэндийг дэмжих сан; 22. Гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сан.

Иймэрхүү замбараагүй олон сан нь намууд болон яам, агентлагуудын идэх мөнгө байсан юм. Иддэгээ идээд, үрдгээ үрээд одоо эдгээр санд ямар ч мөнгө байхгүй. Улсын валютын сан хоосорч, одоо цалингаа ч тавьж чадахаа больж байна. Энэ талаар би дэлгэрэнгүй бичнэ…

Татварын “өршөөл”


Татвараас өршөөнө гэж зүтгэсээр байгаад 2006 онд Ил тодын болон Өршөөлийн тухай хууль батлав. Энэ хуулийн дагуу 431,6 тэрбумхан төгрөгийг албан татвараас өршөөсөн байна. 2006 оны байдлаар 20.000 орчим иргэд, аж ахуйн нэгж 22 тэрбум төгрөгийн татварын өртэй байсан. Энэ нь ихээхэн бага тоо юм. Учир нь манай эдийн засгийн 60-70 хувь нь далд буюу “бохир” байдаг юм.

Манай өршөөлийн “энэрэнгүй” хуулиар энэхүү татварын өрийн 10 хувийг төлбөл 90 хувийг нь чөлөөлнө гэж заасан байгаа юм даа. Гэтэл энэ хуулийг нийт татвар төлөгчдийн ердөө л 7-хон хувь буюу 2200 аж ахуйн нэгж, 5000 иргэн ашигласан байна. Хөгийн байгаа биз…

Энийг монгол хэлэнд хөрвүүлбэл өршөөлийн хуулиар олигархи, монополиуд олон жилийн луйвраа татварын өршөөлөөр далимдуулан мөнгө угаасан, гэмт хэргээ нуун дарагдуулсан гэсэн хэрэг л дээ.

Хамгийн ноцтой нь 2008 оны 6 дугаар сараас өмнөх санхүүгийн ямар ч луйврыг шалгах, нягтлах боломжгүй болж байгаа юм. Ямар ямар аймшигтай том хэргүүд байдгийг монголчууд бүгдээрээ мэднэ дээ. Гэхдээ монголын үндэсний баялгийг идсэн бүх ул мөр, баримтаа устгачихсан гэж бодож байвал тун их эндүүрэл шүү дээ…

Иргэдийг “өршөөсөн”

Томчууд нь өршөөгдчихсөн болохоор 2006 онд “Хувь хүний орлогын албан татварын хууль” гээчийг гаргав. Энд төр нь иргэнээ хайрлаж энэрч байгаа зүйл огт байхгүй ердөө л сонгуульд зориулж мөнгийг ёстой элс шиг асгасан юм. Энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтийн заримыг нь авч үзье.

• Татвар төлөгч иргэний нийгмийн болон боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг… албан татвараас хөнгөлнө, чөлөөлнө.

• Хэрэв иргэн.. банк, санхүүгийн байгууллагаас барилга барих, худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй..орлогыг татвараас чөлөөлнө. Энэхүү татварын чөлөөлөлтийг 7 жилийн хугацаанд эдэлнэ.

• Ажил олгогчоос олгож буй цалинд..ногдох жилийн татвараас 84.000 төгрөг чөлөөлнө.

• Хүүхдийнхээ гадаад, дотоодын сургуулийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийг хөнгөлнө гэх мэтчилэн.

Тухайн үед манай банкуудад 1,3 их наяд төгрөг буюу 1,1 триллион ам.долларын төгрөгийн хадгаламж байсан юм. Энэ хадгаламж одоо бүрэн бүтэн эсэхийг ганцхан Бурхан л мэднэ байх…

Ийм сайхан “хөнгөлөлт”-тэй болсон иргэд мэдээжийн хэрэг байр авна, хүүхдээ сургуульд явуулна гэж л дайрна шүү дээ. Сонгуулийн өмнө “ӨС” сонинд өгүүлснээр наад зах нь 300 мянга орчим татвар төлөгч 170 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон байна. Нийт дүнгээрээ бол ганцхан жилд 2,4 тэрбум төгрөгийг “хөнгөлөөд” өгчихжээ.

Нөгөө талд нь Хадгаламж зээлийн хоршооны томсгосон хэлбэр “40.000 айлын орон сууцны хөтөлбөр” хэмээх чихрийн цаас үзүүлэн энэ “хөнгөлөлтөө” буцааж луйвардах арга санаачлав.

Энэ новшийн хөтөлбөрийн хүрээнд нийтийн зориулалттай орон сууц барихад 200 сая ам.доллар, шинэ газар дэд бүтэц барьж орон сууцны хотхон байгуулахад 300 сая ам.доллар, орон сууцны нөхцлийг сайжруулахад 100 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Барилга барих эзэд нь тендерт “шалгараад” үүнийг аль хэдийн авчихсан. Ихэнхи мөнгийг нь төр биш, иргэд банкнаас зээл авч гаргасан юм.

“Орон сууцны санжүүжилтийн корпораци” хүртэл байгуулав шүү дээ. Энэ корпораци нь нэг жил хагас ажиллахдаа 7,5 тэрбум төгрөгийн санжүүжилт хийж, 229 иргэнийг орон сууцны зээлд хамруулсан байна. Их “том” ажил хийсэн байгаа биз…

О.Чулуунбат нарын мэргэжлийн луйварчид үүнийг гардан санаачилж телевизээр рекламдаад сүйд болж байсныг санах хүн олон л байгаа байх…

Ингээд бүгдээрээ банкнаас зээл авах “ард түмний” хөдөлгөөн өрнөсөн бөгөөд одоо балгас болсон барилгуудаа нэг хараад үз дээ…

“Социализм” байгуулсан

Монголын буянаар бий болсон асар их мөнгөөр эрх баригчид “социализм” байгуулсан юм. Энэ нь сонгуульд ялахын тулд өгсөн амлалт, улс төрийн шинжтэй “хөрөнгө оруулалт”-аас бүрдэнэ.

Хүн бүхний мэдэх шинэ гэр бүлийн 500 мянга, хүүхдийн мөнгө, нийслэлийн утааг арилгах төсөв, УИХ-ын гишүүний суудлын 10 сая гээд үй олон жишээг энд ярих нь илүүц биз.

Зөвхөн 2005 онд УИХ-ын нэг гишүүний суудлыг 2,5 сая төгрөгөөр тооцон 190 сая төгрөг, 2006 онд 10 сая төгрөгөөр тооцон 760 сая төгрөг төсөвлөж намуудад олгосон юм. Сүүлдээ намууд нь төрийн, банкны, дээр дурдсан сангийн мөнгөөр сонгууль явуулж, манийгаа худалдаж авдаг болсон ба энэ талаар олон баримт буй.

“Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэн гэхэд л “гав ганцаараа” 14 тэрбумыг идчихэж байгаа юм чинь…

Ингээд цацаад байхаар хэчнээн их мөнгө байсан ч дуусдаг юм байгаа биз дээ ?!

Эрх баригчдын амлалтаас болоод Монголын нийгэм бүхэлдээ халамжийн нийгэм болж, улмаар үгүйрэл, хямралд орсон. Аль ч төр халамжийн бодлого явуулдаг. Гэхдээ тэд ядуу зүдүү, хүүхэд, ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмзэг бүлгүүдээ халамжилдаг болохоос биш, эв эрүүл сав саруул атлаа алхаг залхуу хүмүүсийг зүгээр тэжээдэггүй юм.

“Халамжийн бодлого” буруу байна гэдгийг эрх баригчид өнөөдөр л гэв гэнэт ухаарч байна даа
. Та нар л төрийн бодлого, бүр “Цогц бодлого” ярьсаар байгаад ийм болгоо биз дээ. Эрх баригчид идсээр, амласаар байгаад монголын буяны уутыг гүвчихсөн нь дээрх цөөн жишээнээс илт харагдана.

Ингээд “феодалын социализм” чинь нурж байна даа. Энэ “монгол” хямрал чинь дэлхийн хямралаас болоо юу ?!

Цагаа олсон хямрал

Монгол улс хямралд аль хэдийнээ орчихсныг хангалттай нотолсон гэж бодож байна. Миний хувьд хямрал чинь задрал боллоо шүү гэдгийг хар мянган удаа хэлж сануулсандаг. Судлаач хүн задлан шинжилгээ хийж, сануулж бичихээс өөр яах ёстой юм ?!

Монголын хямрал задрал бол дэлхийн эдийн засгийн хямралаас аль эрт бий болсон тусгай, огт өөр үзэгдэл. Эрх баригчид монголын буянаар гараа угааж, ор мөнгөгүй болгочихоод хуйхаа маажиж байтал дэлхийн эдийн засгийн хямрал гараад ирэх нь тэр. Ёстой нэг “азтай” юм болов…

Эрх баригчдад хамаг гэмт хэрэг, тэнэг үйлдлээ дэлхийн хямрал руу тохох, нялзаах бүрэн боломж бий болов. Одоо газрын наймаа, лицензийн наймаа, банкны дээрэм луйвар, тендерийн дээрэм, авилга, албан тушаалын наймаа, төрийн эсрэг зэрэг үй олон гэмт хэргүүд ор тас “байхгүй”, хорвоо дэлхий дээр ганцхан дэлхийн эдийн засгийн хямрал л болж байна. Бүгдээрээ “хямраад” сүйд болж байхад чинь…

Давхар хямрал

Харин одоо бол хямралаас задралдаа орчихсон монголын хямрал дээр дэлхийн хямрал давхар нэрвэж байна. Энэхүү давхар хямрал бол үнэхээрийн бодитой аюул мөн. Уг нь энэ новшнууд сүйтгээд хаячихаагүй байсан бол арай гайгүй тусах байсан нь гарцаагүй.

Нэгэнт давхар хямрал нүүрлэсэн болохоор үр дагавар, хохирол нь мөн тэр хэмжээгээр ноцтой, хүнд уршигтай байх нь ямар ч эргэлзээгүй юм.

“Хямраад” үхэх гэж байхдаа хүртэл “хоёр толгой”-оос хулгай хийхээ мартдаггүй үнэхээр муу ёрын амьтад юм, эд. Монголын хямралыг дэлхийн хямралд “шингээх”, түүгээр далимдуулах бодлого явагдаж эхэллээ.

Одоо гадаадаас баахан мөнгө зээлж аваад хямралаас гарах тухай ярьж байна. Ингэж л таарах байх. Асуудлын мөн чанар нь хямралаар далимдуулан “хоёр толгой”-г хэнд өгөх вэ гэдэгт байгаа юм. Ингээд л хямруулаад байдаг юм даа…

Өнөөдөр эрх баригчид ард түмнийг хамтдаа зовж, номхон томоотой байж эх орноо аврахыг уриалан дуудаж байна. Та нарт эх орон гэж байдаг юм уу ?!

Хямрал Ерөнхийлөгчийн сонгуультай давхцсанд Н.Энхбаяр “туйлын” их баярлаж байна. Тэр дэлхийг нэрвэсэн “хямралаас гарах” онол гаргаж эхэлж байна. Энэ нь түүний дэвшүүлж буй тав дахь онол болж байна даа…


Бодитой, зовиуртай, туйлын аюултай энэ гамшгийг бид хамтдаа л туулж таарна. Энэ нь эрх баригчдын үй түмэн тэнэг үйлдэл, гэмт хэргүүдийг цагаатгах ямар ч үндэслэл болж чадахгүй !!!

Хямралын эх үүсвэр - шимэгч, паразитуудыг улс төрөөс эгнэгт зайлуулах нь хямралаас шууд гаргахгүй хэдий ч үндэстнээ аврах хамгийн дээд буян, төгс сайн үйлс болох нь гарцаагүй юм. Та ч тэр, би ч тэр бүсээ чангалж л таарна байх.

Гэхдээ “яасан сайхан хямрал вэ ?” гэж нэмж идэхийн дон шүгэлж, хямралаас биднийг “аврах” бэлэн жор амлаж байгаа хулгайч, дээрэмчдийг зайлуулж байж л бүсээ чангалах ёстой доо…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 2 дугаар сарын 15.

G.ARSLAN: Uneheer super saihan tailbarlajee.Heleh ug alga. Yag golyg n olood helchihej

Saturday, February 14, 2009

Хоёр толгой”-н гэрээ хямралыг давах гарц биш.

Хоёр толгой”-н гэрээ хямралыг давах гарц биш.

Хоёр толгойн гэрээ эдийн засгийн хямралыг давахад тус нэмэр болох уу.

Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд нэрвэгдэж, түүхий эдийн үнэ навс унасан энэ үед Засгийн Газар, УИХ-аас Оюу толгой болон Таван толгойн орд газруудын хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулахаар шийдвэрлээд байна. Эдгээр ордын гэрээг байгуулж төслүүдийг хэрэгжүүлж эхлэх нь Монгол улс болон ард иргэдийнх нь хувьд хямралыг даван туулах гол гарц бөгөөд орд газруудыг ашиглахгүй байгаагаас манай улс өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэх пиарыг эрх баригчдын зүгээс эрчимтэй явуулж байна. Орд газруудын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны маргааш нь л улсын сан хөмрөгт сая доллар цутган орж эхлэх бөгөөд олон иргэд ажилтай болж , тун удалгүй эрх баригч намууд амласан 1,5 сая төгрөгөө тарааж өгөх мэт ээлжит ташаа ойлголт болон хий хүлээлт үүсгэх нь үнийн өсөлт, ажилгүйдэл, ядууралд нэрвэгдээд байгаа нийгмийн дийлэнх хэсгийн аж амьдралд тус нэмэр болохоосоо гай дагуулах нь их. Улс төрчдийн зүгээс ийнхүү хуурамч амлалт өгч хүлээлт үүсгэснээрээ иргэд ажил амьдралаа толгой даан төлөвлөх, хямралын үед хэрэгтэй зүйлс, мөнгө төгрөгөө бололцоогоороо нөөцлөх, ядаж л сэтгэл зүйн бэлтгэлтэй байх зэрэгт олиггүй нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн сонгуулийн амлалт 1,5 сая төгрөгт итгэсэн малчид банкнаас зээл авч, хожим нь амласан мөнгө ч үгүй, дээр нь ноос ноолуур, арьс ширний үнэ унаснаас зээлээ төлөх боломжгүй болж зарим нь амиа хорлож байна гэнэ.

Тиймээс иргэд энэ удаад эрх баригчдын ээлжит амлалтанд сохроор үл итгэн, хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувилбар тус бүрийн хувьд хэдий хугацааны дараа Монгол улсад орлого орж эхлэх, хэр зэрэг үр өгөөжтэй байх, улсын төсөвт болон орон нутагт хэдий хэмжээний орлого орох, хичнээн тооны ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын хэдэн хувийг Монгол улсын бизнес эрхлэгч байгууллага болон иргэдэд ашигтай хэлбэрээр зарцуулах гэх мэтчилэн тодорхой тоон баримтуудыг тэднээс шаардан гаргуулж иргэний нийгмийн байгууллага болон эрдэмтдийн туслалцаатайгаар дүн шинжилгээ хийж цэгнэн дэнслэж ашиггүй гэрээг түдгэлзүүлэх хүртэл шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх эрхтэй. Гадны хөрөнгө л ороод ирвэл хямралаас аврагдана гэх улс төрчдийн мухар сүсэг маягийн хандлагад үл автан байдлыг бодитойгоор үнэлэж дүгнэх шаардлага монголчууд бидний өмнө тулгараад байна. Хоёр толгойн төслийг даруй эхлүүлэх нь нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг давж гарахад ойрын үед дорвитой нөлөө үзүүлж чадах уу, орд газруудыг даруйхан ашиглаж эхлэхийн тулд хөрөнгө оруулагчдын зүгээс тулгаад байгаа хэт зөөлрүүлсэн нөхцөлөөр гэрээ байгуулах нь зөв үү гэсэн асуултуудад засгийн газрын эрх мэдэлтнүүд тооцоо судалгаанд тулгуурласан хариулт өгч чадахгүй байна.

Ийнхүү тодорхой тоо баримт бүхий мэдээллээр олон нийтийг хангахгүй асуудлыг бүрхэгдүүлж байгаа нь хожим хойно төслийн явцад Монгол улс ашиг орлогоо зохих ёсоор хүртэж чадахгүй байдал үүсвэл хариуцлага болон төлбөрөөс бултах гэсэн хөрөнгө оруулагч болон тэдэнд лоббидогч улс төрчдийн “хаяа манах” арга ч байх болох юм. Хэрэгжиж болохуйц бодитой амлалт, ил тод мэдээллийг олон нийтэд өгөлгүй, нууц байдалд хийсэн гэрээнүүд Монгол улсад хэрхэн ашиггүй байдгийн амьд жишээ нь Монгол улс бараг татвар авалгүй 40 тонн алтны нөөцөө алдаж, Канад улсын нэгэн компани болон тэдэнд лиценз зуучлагч УИХ-ын нэр бүхий эрхэм гишүүний халаасыг түнтийлгэн өнгөрсөн мөнөөх улигт Бороогийн ордын гашуун түүх байна.

Орд газарын ашиглалтын лицензийг олгохоос өмнө тухайн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) хэмээх баримт бичгийг боловсруулан Засгийн Газрын эрх бүхий байгууллагаар батлуулах заалт хуулинд бий. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаад завдаад буй хоёр орд газарт дээрх баримт бичгийг боловсруулаагүй байгааг тухайн салбарын эрдэмтэд хэлээд байгаа. Монголын нийт иргэдийн эрх ашигт хамааралтай томоохон орд газруудын хувьд Засгийн Газар ТЭЗҮ-ээс хэрэгтэй мэдээллийг авч тооцоо хийн олон нийтэд танилцуулах үүрэгтэй баймаар. Ийнхүү мэдээлэлгүй байлгах нь гэрээний нөхцөл Монгол улсад илтэд ашиггүй байгааг ард иргэд олж мэдээд дургүйцэхээс айсан хэрэг биш үү. Гэрээг хөрөнгө оруулагчдад илүү ашигтай байдлаар хурдхан байгуулах нь дараагийн сонгуулиас өмнө худал амлалтаа биелүүлсэн болж нэр хүнд олох гэсэн улс төрчдийн аргацаасан үйл ажиллагаа юм. Зүй нь эдгээр орд газруудыг Монголын улсад урт удаан хугацаанд хамгийн ашигтай байхаар холыг харсан ухаалаг бодлогоор ашиглах ёстой. Үүний тулд монголчууд бид бүсээ чангалах шаардлагатай бол чангалах л хэрэгтэй.

2005 онд Айвенхоу Майнз компанийн боловсруулсан Оюу Толгойн Орд Ашиглах Цогцолбор Төлөвлөгөө хэмээх бичиг баримтад Нью-Йоркод төвтэй Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн дэргэдэх Орлогын ажиглагч” хөтөлбөрийн хоёр эрдэмтэн дүн шинжилгээ хийснээр уг баримт бичиг нь Монгол улсад ноогдох үр өгөөжийг хэт дөвийлгөсөн, Айвенхоу Майнзын зарим зардлыг давхардуулан тооцож, тэдэнд ноогдох үр өгөөжийг зохиомлоор бууруулсан, хөдөлмөр эрхлэлтийн үр нөлөөг хэтрүүлэн мэдээлсэн эндүү ташаа ойлголт төрүүлэхээр бичиг баримт болсон байж. Тухайн үед Монголын Нээлттэй Нийгэм Форумаас гаргасан мэдэгдэлд Цогцолбор төлөвлөгөөг өнгөцхөн үзэхэд л уг төсөл өнөөгийн татварын болон уул уурхайн хууль тогтоомжийн хүрээнд улс оронд орлогын шударга хувь хэмжээг хүртэх боломжийг хязгаарласан, харин Айвенхоу Майнзад үлэмж ашиг олох боломж олгож байгаа нь илт байна.” гэжээ. (Өдрийн сонин. №07/2141. 2006.01.10 )

Хоёр толгойн төслүүдээс Монгол улс хэзээ хувь хүртэж эхлэх вэ.

Эрдэмтэдийн үзэж байгаагаар нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн өнөөгийн дэлхий дахинд эдийн засгийн хямрал төдийлөн удаан үргэлжлэхгүй ердөө 1-3 жил үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Тэгвэл хоёр толгойд хэрэгжих төслүүдийн үр өгөөжийг Монгол улс хэдийнээс эхлэн хүртэж эхлэх вэ?.

Жишээ нь, Оюу Толгойн Орд Ашиглах Цогцолбор Төлөвлөгөөнд (ОТОАЦТ) тусгаснаар орд газрыг ашиглах зөвшөөрөл авснаас хойш 33 сарын хугацаанд ил уурхайн бэлтгэл ажил, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. Төсөл 2 шаттай бөгөөд эхний шатанд хөрөнгө оруулалтаа 5.8 жилд нөхөх бөгөөд, эхний шат хэрэгжиж эхлэснээс хойш 3 жилийн дараа 2 дахь шат буюу өргөтгөл хийх шийдвэрийг гаргах гэнэ. Өргөтгөл хийх шийдвэр гарсан тохиолдолд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 6.5 жил бол уртсана. Эхний жилүүдийн ашгаас дараа жилүүдийн хөрөнгө оруулалтад зарцуулна гэжээ. Эндээс харахад эхний 10 жилд буюу 2019 он хүртэл Монгол улс ноогдол ашиг хүртэх боломжгүй юм байна. Мөн аж ахуйн нэгжийн татварын хуулиар хөрөнгө оруулалтанд эргүүлэн зарцуулсан орлогыг татвараас чөлөөлөх тул улсын төсөвт орлогын татвар орж эхлэх хугацаа мөн л хойшилж байна. Хамгийн ойрын хугацаанд орох орлого нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бөгөөд эхний жилүүдэд олборлолтын хэмжээ бага байх болон хямралын жилүүдэд зэсийн үнэ хямд байх зэргийг тооцвол эдийн засагт дорвитой нөлөөлөх хэмжээний орлого орох нь эргэлзээтэй. Угаас ашигт малтмалын үнэ бага байх жилүүдэд уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалтаа мэдэгдэхүйц багасгадаг жишиг байдаг тул Оюу толгойн ордыг яаравчлан ашиглах явдал хямралыг давахад тус нэмэр болно гэдэг нь хугацааны хувьд зүгээр л боломжгүй юм.

Орд газруудыг ашигласнаар хэдэн монгол хүн ажилтай болох вэ.

Хоёр толгойн төслийг эхлүүлснээр жирийн иргэдийн аж амьдралд шууд нөлөөлөх боломжтой зүйл нь ажлын байр билээ. Харамсалтай нь уул уурхайн салбар бусад салбартай харьцуулахад ажлын байр бий болгох боломжоор тун тааруу байдаг байна. 2007 оны байдлаар уул уурхайн салбарын ДНБ-ны хэмжээ болон ажиллагсадын тоог бусад салбаруудтай харьцуулан авч үзье.

Салбар

ДНБ-ны хэмжээ, оны үнээр, сая төг

Нийт ДНБ-д эзлэх хувь

Ажиллаг-садын тоо, мянга

Нийт ажиллагсадад эзлэх хувь

Уул уурхай, олборлох салбар

1,248,592.9

27.5%

44.1

4%

ХАА, агнуур, ойн аж ахуй

937,716.4

20.6%

385.6

38%

Боловсруулах үйлдвэр

188,432.3

6.1%

47.9

5%

Барилга

85,622.6

2.2%

60.0

6%

Жижиглэнгийн болон бөөний худалдаа

345,947.0

14.2%

162.2

16%

Эх үүсвэр: Монголын Улсын статистикийн эмхэтгэл, 2007 он.

Дээрх тоо баримтаас ДНБ-ний дийлэнхийг үйлдвэрлэгч уул уурхайн салбар хамгийн цөөн тооны ажиллагсадтай байгаа нь харагдаж байна.

Одоо ОТОАЦТ-нд тусгаснаар Оюу толгойн төсөлд хичнээн ажилтан ажиллах талаар тоо баримттай танилцая. Айвенхоу Майнз компаниас ОТОАЦТ-г гаргахдаа нилээд хэдэн зүйлээр ташаа ойлголт өгч буйн нэг нь төслийн хавсарга компаниудад шинээр бий болох ажлын байрны тоог бодит байдалд нийцэхээргүй хэтрүүлэн мэдээлсэн явдал юм хэмээн Нээлттэй Нийгэм Форумын мэдэгдэлд дурдсан байна. Үүнийг үл өгүүлэн зөвхөн Айвенхоу Майнз компанид төслийн эхний 12 жилд ажиллах боловсон хүчний тоог дараахь хүснэгтээс харцгаая.

Эхний үед ажиллах ажилтнуудын тоо

Жил

Гадаадын мэргэжилтнүүд

Нийт ажиллагсад

1

78

880

4

43

1095

8

12

1185

12

7

1187

Эх үүсвэр: Оюу Толгой Орд Ашиглалтын Цогцолбор Төлөвлөгөө,

Хураангуй, хуудас 90.

Уг төлөвлөгөөнд цааш дурдахдаа “Монголын боловсролын түвшин нилээд өндөр ч Оюу толгойд шаардагдах тусгай техникийн болон бизнесийн мэргэшил болон мэдлэгийн хувьд дутагдалтай байна.” хэмээгээд “Монголын ажиллах хүчний хувийг 5 дахь жил гэхэд 90 хувьд хүргэхээр төлөвлөж байна” гэжээ. “Монголын барилгын салбарын ажиллах хүч нь бага хэмжээтэй бөгөөд иймэрхүү цар хүрээний нарийн уул уурхайн төсөлд оролцож байсан туршлагагүй юм. Орд газар нь их хэмжээний мэргэшсэн ажиллах хүчинтэй, аж үйлдвэрийн салбар нь томоохон хэмжээний орчин үеийн уул уурхайн үйлдвэрийн дадлага туршлагатай Хятад улстай ойрхон байрлалтай гэжээ.” (Оюу Толгой Орд Ашиглалтын Цогцолбор Төлөвлөгөө, Хураангуй, хуудас 15, 86.) Дээрх байдлаас харахад Оюу толгой төсөлд ажиллах мянга гаруй ажлын байр эхний 5 жилд монголчуудад оногдохгүй нь бололтой.

Ер нь эрдэмтэдийн тооцоолсноор уул уурхайн төслийн ажлын байрны тоог хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан барагцаалдаг бөгөөд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн үйлдвэр 1500-аас ихгүй ажлын байр бий болгодог гэжээ. (Уиллам Ф.Арнольд, Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар ба тогтвортой байдлын гэрээ, III хэсэг А, 2004 он): Тиймээс Оюу толгойн төсөл ихээр бодоход 3000 орчим ажлын байр л шинээр бий болгох тул эрх баригчдын хэлж байгаачлан гэрээ байгуулсны маргааш л ажилтай болох найдлага өвөрлөсөн олон мянган ажилгүйчүүдийн хүлээлт талаар болох нээ.

Стратегийн орд газрыг ямар ч хамаагүй нөхцөлөөр ашиглах нь Монгол улсад ашиг өгөх үү.

Монгол улсад нийт 15 стратегийн орд газар бүртгэгдээд байна. Стратегийн орд газруудыг ашиглалтанд оруулах үйл явцыг хурдавчлах нь улсын эдийн засагт ойрын үед сайнаар нөлөөлнө хэмээн улс төрчид итгүүлэхээр оролдож байна. Үүнд итгэж хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад ашиггүй нөхцөлөөр байгуулах нь зөв үү. Энэ асуултын хариу болохоор нэгэн үйл явдал Монголд улсад хэдийнэ өрнөөд байгааг монголчууд бид аанай л анзаарахгүй явна. Биднийг Оюу толгой, Таван толгойн ордуудад анхаарлаа хандуулж хоорондоо талцан хөлөө жийлцэж байх зуур нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт орох бас нэгэн орд газар манай улсын нутаг дэвсгэрт илэрч, олборлолт эхлээд нэг жил болж байна гэнэ.

Энэ бол Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байдаг Овоот толгой хэмээх газарт илэрсэн сайн чанарын нүүрсний орд юм. Батлагдсан нөөцийн хэмжээ нь 188 сая тонн бөгөөд үйлдвэрлэлийн оргил үедээ жилд 5 сая тонн нүүрс буюу манай улсын дотоодын бүтэн жилийн хэрэгцээтэй тэнцэхүйц хэмжээний нүүрс олборлох гэнэ. Соус Гоби Энержи Ресурсес хэмээх Канадын компанийн 100%-ийн өмчлөлд байдаг энэ уурхай 2008 оны 6 сард албан ёсны нээлтээ хийсэн боловч 2007 оноос хойш олборлолт хийж байгаа гэнэ. Одоогоор 180 ажилтантай бөгөөд олборлолт ид явагдаж уурхай 24 цагаар ажиллаж байна. Хятадын хоёр ч компанитай гэрээ байгуулж нүүрс экспортлож байгаа бөгөөд 2008 онд 700,000 тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргасан байна. Компаний боловсруулсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаар нэг тонн нүүрсийг 20-21 ам.доллараар экспортлож буй тус компани одоогоор улсын төсөвт лицензийн төлбөр болон тонн тутамд 1000 төгрөгөөр тооцон гаалийн татвар төлснөөс өөрөөр орлого оруулаагүй бололтой.

Манай Засгийн Газрын холбогдох мэргэжлийн байгууллагаас тус уурхайн техник эдийн засгийн үндэслэлд дүн шинжилгээ хийж ашиглалтын лицензийг олгосон боловч стратегийн орд газрын ангилалд одоо болтол бүртгээгүй байна. Манай улсын дотоодын хэрэгцээг 40 жилийн туршид хангах хэмжээний нөөцтэй эл ордыг стратегийн ангилалд хамааруулаагүйн учрыг эрх мэдэлтнүүдээс асуухсан. Түүнчлэн ийм томхон хэмжээний орд газар ашиглалтанд орчихоод байхад улсын эдийн засаг, иргэдийн аж амьдралд эерэг нөлөөлөл мэдрэгдэхгүй байгаагийн учрыг улс төрчдөөс асуухсан.

Ямар уул уурхай улсын төсөвт хамгийн их орлого оруулав.

Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Монгол улс уул уурхайн салбараас орох гэнэтийн их орлогоор бялуурч өөд уруугүй баярхан цацаж суусны эх үүсвэр юу байв. Үүнд дараах хэдэн тоо баримт хариулт өгөхөөр байна. 2006 оны байдлаар улсын төсөвт уул уурхайн салбараас татвар хураамж, ноогдол ашгийн хэлбэрээр нийт 502,093,210 сая төгрөг орсны 90% буюу 437,677,031 сая төгрөгийг улсын өмчит Эрдэнэт үйлдвэр дангаараа оруулсан байна. Эл орлогын үндсэн хэсгийг бүрдүүлж буй зарим татвар, төлбөр, ноогдол ашгийг дараах хүснэгтээр харуулав.

Улсын төсөвт орсон орлого

Салбарын дүн (сая төгрөг)

Эрдэнэт үйлдвэр (сая төгрөг)

Эрдэнэт үйлдвэрийн эзлэх хувь

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

132,122,838

127,650,957

97%

Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар

176,235,102

172,601,265

98%

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

39,452,649

21,603,999

55%

Ноогдол ашиг

97,408,079

96,426,932

99%

Эх үүсвэр: Монгол Улсын Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын 2006 оны тайлан эмхэтгэл.

Дээрх тоо баримтаас харахад улсын мэдлийн уул уурхайн Эрдэнэт үйлдвэр ОҮИТБС-ын 2006 оны тайланд хамрагдсан бусад 24 хувийн хэвшлийн компаниудаас хавигүй их үр өгөөжийг Монгол улс болон монголчууд бидэнд өгч буй нь харагдаж байна. Хувийн хэвшлийн уурхайнуудын Монголын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл эрдсийн үнэ өндөр байх үед ч туйлын хангалтгүй байна гэж үзэх бүрэн үндэслэл байна.

Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр Эрдэнэт үйлдвэр харьцангуй бага хувь эзлэж байгаа боловч бусад татвар хураамжид дийлэнх хувийг эзлэж байгаа нь Эрдэнэт үйлдвэр бага нөөц ашиглаад их хэмжээний татвар болон ноогдол ашгийг бий болгосон гэсэн үг. Нөгөө талаас авч үзвэл хувийн хэвшлийн уурхайнууд нөөцийн тал орчим хувийг ашигласан атал маш бага татвар төлөөс төлж байгааг харуулна. Эндээс дүгнэхэд хувийн хэвшлийнхэн улсад төлөх ёстой татвараас бултах, нуун дарагдуулах зэргээс хууль зөрчсөн байж болзошгүй бөгөөд эс бөгөөс Засгийн Газар тэдгээр компаниудад татварын тусгай хөнгөлөлт эдлүүлэх буюу улсад ашиггүй гэрээ хэлэлцээр хийдэг болохыг харуулж байна.

Дээрх байдлуудыг дүгнэж үзвэл Засгийн Газар хямралаас гарах найдлага өвөрлөн хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагчдад хэт найр тавьсан нөхцөлөөр хийж манай улсын эдийн засагт хэтдээ хамгийн их үр өгөөж өгөх хоёр том орд газрыг үнэгүйдүүлэх эсэхийг сайтар бодолцох хэрэгтэй. Хямралын үед монголын эдийн засагт төдийлөн сайн нөлөө үзүүлэхгүй гэвэл орд газруудын үнэ цэнэ улам нэмэгдэх таатай үеийг хүлээн харзнах хэрэгтэй. Эдгээр орд газрууд монголын хойч үеийнхэнд олон жилийн туршид үр өгөөжөө өгөх ёсой бөгөөд , улс орны ирээдүйн хөгжил цэцэглэлтийн баталгаа билээ.



Иргэн X