Бидний үеийнхэн чадна, чадахгүй бол сөнөнө
2010/02/13 • Сэдэв нь: Даяар монгол сонин
Баабар саяхан “Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс” гэсэн нэгэн ноцтой өгүүлэл бичив. Би хувьдаа түүнийг хүндэтгэж, санал нийлэхдээ нийлчихээд, хааяа зөрөхдөө зөрчихөөд л явж байдаг хүний нэг. Гэхдээ түүний энэ өгүүлэл бидний хувь заяатай хэтэрхий их холбоотой, бас гутранги үзэл, идэвхигүй байдлыг илт номлосон учраас арга буюу үүний эсрэг өөрийн үндэслэлийг гаргаж байна. Ганцхан зүйл гуйхад уншигчид Баабарыг битгий хараагаад байж үзээрэй. Яагаад гэвэл би түүнийг хүнийх нь хувьд огт үнэлж дүгнэх гээгүй, бусад үйлдлүүдийг нь шүүн цэгнэх гээгүй, ердөө л түүний энэ ганц өгүүллийг тойруулан асуудлыг хөндөж байна. Ер нь “юм бичдэг” хүний нэг өгүүлэл нь “муу” байлаа гэхэд бусад нь бүгдээрээ муу муухай, тэр ч байтугай бичсэн эзэн нь адгийн амьтан болчихож болохгүй биз дээ. Ингээд би Баабарын хэлснийг тод хараар ялгаж, дагаж тайлбарлах нь илүү зохимжтой гэж бодож байна.
Баабарын “статистик”
…Эдийн засгийн социалист харилцаа нь дундат зууны хоцрогдолтой байсан манай орныг үйлдвэржүүлж, хотжуулж, хүн амыг эрүүлжүүлж, боловсролыг бүх нийтийн болгосон үнэнийг хэн ч үгүйсгэх аргагүй. Ялангуяа 1960-аад онд зохиогдсон соёлын довтолгоо нь нүүдлийн хоцрогдсон орныг ХХ зууны энд хүргэж өгсөн. Хүн болгон мэдэх энэ түүхэн үнэнийг Баабар тэргүүтэн 20 жилийн турш үгүйсгэж, цаг ямагт буруу замаар явж ирсэн хэмээх үзэл онолын голлох үзэл сурталч болж байсныг өөрийнх нь үй олон бүтээл гэрчилнэ. Энд иш татах, сануулах нь дэндүү илүүц хэрэг болно. Миний хувьд социализмыг огтхон ч өө сэвгүй байсан гэж нотлох гээгүй, харин монголын “ардчилал” бүрэн мухардалд орж, олон талаараа социализмаасаа ч долоон дор болсон гэдгийг бол бүрэн нотолж чадна.
Сүүлийн хорин жилийн амжилт бол харин юун түрүүн монголчуудын хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ.
Тэгвэл Баабарын саяхан дурдсан социалист амжилт хэний хөдөлмөрийн үр дүн юм ? Хоньчин Цогтгэрэл, Намхайнямбуу, ажилчин Амгалан, Гүнжинлхам зэрэг олон мянган эх орончийг тухайн үед шууд хэлээгүй боловч Та “тэнэг” л гэсэн биз дээ. “Шударга хүнээр зөвхөн манаач хийлгэдэг” гэсэн афоризм анх хэнээс гарсан юм ?! Баабар энэ үеийг бүхэлд нь буюу өмнөх үеийнхний хийсэн бүх зүйлийг ердөө л нулимж байсан бус уу.
Ер нь бол энэ өгүүлэл Монгол Улс зөвхөн сүүлийн 20 жилд л хөгжиж байгаа гэдгийг “нотлох” гээд үзэл санааны мухардалд орсны тод илрэл болж байна. Цаг хугацааны том хэрчимд бол монголчууд хамгийн азтай байсныг манай газрын зураг өөрөө гэрчлээд өгнө. Ер нь бол өнгөрсөн ХХ зуунд дандаа “жаргаж” байсан улс орон ганц ч байгаагүй.
Хорвоо урагшилж байгаа болохоор…адилхан шилжилт хийж буй 40 гаруй оронтой харьцуулахад амжилттай гэж хэлж болохуйц үр дүнтэй байгаа юм.
Дэлхий дээр 200 гаруй улс байдаг. Социализм нурж, ардчилал эхэлсэн 1989 онд НҮБ-ын мэдээллээр БНМАУ дэлхийд 72 дугаарт жагсдаг байсан. Одоо 170 -180 дугаар байранд байгаа. Энийг чинь ямар ч тэнэг хүн ухарч хойшилсон гэнэ биз дээ. Мэдээж ахиж дэвшсэн үзүүлэлт байлгүй яахав, гэхдээ нийгэм дандаа дэвшиж (прогресс) байдаг биш, харин бууран доройтож (регресс) болдог гэдгийг нотлоод мөн ч олон жил болж байна.
Би монголын нийгэм төрийн систем задралд орж, төрийн удирдлага бүрэн алдарсан учраас бууран доройтсон гэж дүгнэж байна.
Нийгмийн тун цөөн хэсэг нь хуримтлалтай байсан ба хамгийн дээд рекорд тогтоогч нь тэр үеийн ханшаар бодоход 30 мянган долларын хадгаламжтай байлаа. 2008 онд болсон эдийн засгийн хямралын үеэр монголчуудын дотоодын банкинд хадгалуулсан хуримтлал 4 триллион төгрөгт хүрсэн байлаа.
Одоо монголын нийт хадгаламж эзэмшигчдийн 97 хувь нь 10 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай, үлдсэн 3-хан хувь нь “томчууд” байгаа гэдгийг УИХ-д албан ёсоор мэдээлсэн. Одоо манай банкнуудын нийт актив 4,089,955,1 сая төгрөг байгаатай харьцуулаад үзэхэд бүх асуудал ойлгомжтой. 100 хүнээс ердөө л 3-хан нь “цатгалан”, үлдсэн 97 нь өлөн зэлмүүр юм уу, өлсгөлөн байхыг дэвшил гэдэг юм байж.
1990 онд манай дундаж цалин 5 доллар байсан бол өнгөрсөн жил анх удаа олон жилийн мөрөөдөл болсон 300 доллар дундаж үзүүлэлт боллоо. Хөдөлмөрийн доод орлогыг төрөөс яг 100 доллароор тогтоов… Сүүлийн арван жилд нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ 4 дахин өссөн нь дэлхийд маш том үсрэнгүй үзүүлэлт юм.
Энд Баабар сүүлийн 20 жилд монголчууд 60 дахин баян болсон гэж шууд нотолж байна. 3-хан хувь баячууд болон 97 хувь болох дундчууд болон ядуучуудынхаа орлогыг “нийлүүлж” нэмж байгаад шууд л нийт хүн амдаа “хуваахаар” ийм тоо гардаг юм. Хэрэв эдийн засаг ярьж хүн амын орлогыг хэлж байгаа бол зарлагыг ч мөн адил ярих зарчимтай. Яагаад энийг ярихгүй байгаа нь их хачирхалтай. Амьдрал үнэхээр хэцүүдэж байгааг амтай болгон ярьж байна. Хүн бүхэнд тодорхой байгаа зүйлийг урвуугаар “нотлох” нь гэмт явдал болно.
Социализмын төгсгөлөөр Улаанбаатарт нийтдээ 3 мянган автомашин хөдөлж байсны ердөө нэг зуу нь хувийнх байлаа. Одоо Улаанбаатар 150 гаруй мянган автомашинтай болжээ. Энэ өсөлт бол харин үнэн. Гэхдээ 1990 онд Монголд 43792 автомашин, үүнээс 7962 суудлын автомашин байсан. Харин 6660 хувийн автомашин байсан юм. Өсөлтийг тоо дарах аргаар “нэмэгдүүлж” огт болохгүй, тэр тусмаа хүн бүхэн мэдэж байхад.
Монголд одоо хоёр сая гар утас ашиглалтанд байна.
Хүн төрөлхтний нийтлэг амжилтыг ганцхан монголын “ардчиллын амжилт” болгож болохгүй байх. 20 жилийн өмнө АНУ болон Баруунд ч гэсэн гар утас нэг их байгаагүй.
Статистик монгол хүн өдөрт 2600 ккалори хоол идэж байгаагийн дотор жилээр бодоход зуун кг мах ноогдож буй нь дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийн нэг.
Уг нь хүний идэх хэмжээ огт өөрчлөгддөггүй. Баабар бид хоёр идээд идээд өдөрт 5 кг мах, 10 кг гурил огт идэж чадахгүй нь мэдээжийн хэрэг. Энэ чинь тэгээд ардчиллын амжилт юм биз дээ. Монгол хүн социализмын үед цагаан хоолтон шахуу байж байгаад ардчиллын үед дэлхийн хамгийн сайн “махчин” болсон гэж нотлох нь утгагүй асуудал. Харин 1989 онд 839,1 мянган тн үр тариа хураан авч байсан бол 2009 онд 391,7 мянган тн болжээ. Атрын аян маян хийгээд олсон амжилт нь энэ л дээ. Бид чинь махнаас гадна бас гурил иддэг юм байгаа биз дээ. Бусад үзүүлэлтийг би удахгүй жичид нь ярина.
Дундаж наслалт 3-5 жилээр сунаж, ой хүртлэх хүүхдийн эндэгдэл хэд дахин буурчээ.
За боль доо. 1989 онд 73953 хүүхэд төрж байсан бол 2009 онд 68544 болж буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 1989 онд 36,5 байсан бол 2009 онд 25,1 болсон. 1000 хүнд ногдох хүн амын ердийн цэвэр өсөлт 1989 онд 28.0 хувь байсан бол 2009 онд 19,4 болж буурсан. Үр хөндөлтийг ямар ч хяналтгүй хийхээр чинь хүүхдийн эндэгдэл буурч, хүн ам нийтдээ залуужихаар дундаж наслалт бага зэрэг өсдөг юм байгаа биз дээ.
За нэг иймэрхүү аргаар “ардчиллын амжилт”-ыг харуулах гэвэл огт боломжгүй.
“Ардчиллын” зарим статистик
Нийгмийн өсөж уруудаж байгааг статистик болон бусад судалгааны цогц үзүүлэлтүүдээр нотлодог боловч Баабар шиг ингэж оочин цоочин авах нь “тархи угаах”-аас өөр юм биш. Уг нь би 1989-1990 болон 1999 оны статистик үзүүлэлтүүдийг харьцуулан ардчиллын 10 жилийн ойгоор нийтэлж байсан юм. Бүгдээрээ шахам “амжилтын өвчтэй” байсан болоод уншсан хүн бараг байхгүй. Удахгүй 20 жилийн харьцуулалтыг уншигчиддаа толилуулна гэдгээ амлаж байна. Эрэгцүүлэхэд их сонин байдаг юм. Энэ удаад Баабарын “мэдээгүй” буюу “мартсан” зарим нэг тоо баримт дурдая гэж бодож байна.
Миний судалгаагаар монголчууд бид жилд ердөө л 80 орчим өдөр “ажилладаг” юм. Энэ нь жилийн нийт өдрийн 20 орчим хувь болдог. Харин “жаргана цэнгэнэ” гэдгийг ч ёстой үзүүлээд өгнө шүү дээ.
Өнөөдөр манайд 450 гаруй аялал жуулчлалын компани, 10500 ор бүхий 425 зочид буудал, 537 дэн буудал, 255 жуулчны бааз, 155 амралтын газар, жуулчин тээврийн үйлчилгээний 10 гаруй байгууллага ажилладаг.
2007 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотод л 1665 буудал, сауна, бар, караоке, диско цэнгээний газар байдаг. Энд 6000 гаруй биеэ үнэлэгчид байдаг ч энэ нь ихэд дарсан тоо юм. Харин улсын хэмжээнд 19000 биеэ үнэлэгч, 10000-11000 бэлгийн ижил чиг хандлагатай хүн байдаг болсон. Хар тамхи мансуурах бодис хэрэглэх зуршилтай 900-аад хүн буйгаас гадна энэ нь томоохон сүлжээ болсон.
Эдүгээ архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүр, мини болон супермаркетын тоо 3800 гаруйд хүрсэн байна. Үүний дээрээс сар тутам 120-150 дэлгүүр архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргадаг.
1989 онд улсын хэмжээнд 6614 гэмт хэрэг гардаг байсан бол 2009 онд 20373 болжээ. Гэмт хэргийн тоог 5-8 дахин дарагдуулдаг нь олон судалгаагаар нотлогдсон байдаг.
1989 онд улсын хэмжээнд нийт 87 хүн амины хэрэг гарч байсан бол одоо 3000 хол гараад явж байна. Бараг дайн болж байна ш дээ, наана чинь ?! Энэ бас дэвшил үү ?!
1991-2006 оны гүйцэтгэлээр Монгол Улс 18 орон, олон улсын байгууллагаас 1 млрд 661 сая ам.долларын зээл авчээ. Мөн 1991 оноос хойш 20 орон, олон улсын байгууллагаас 1 млрд 620 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан байна. Үүний дэргэд Орост төлсөн 250 сая ам.долларын өр ёстой хүүхдийн тоглоом байхгүй юу.
Баабар хэдэн жилийн өмнө “Айл гэр болж тоглох амархан, айл гэр болох хэцүү” гэж айлдаж билээ. Эдгээр тоо баримтууд бол “ардчилал” болж тоглосны чинь бодит үр дүн мөн. Одоо ёстой ахиж “тоглуулахгүй”.
Энэ бүхнийг Баабар ганцаараа хийсэн гэж би огт хэлээгүй байна.
Дурдсан тоо баримтууд үнэхээр гол харламаар байгаа боловч миний хувьд ард түмнийхээ ирээдүйд итгэж байна, учир нь бидэнд маш олон боломж бий…
Бид ямар тоглоом юу уу ?
Ноён Баабар тэргүүтэн 20 жил ардчиллын замаар явах ёстой гэж биднийг оюун санааны хувьд “дагуулж давхисан”. Одоо юу вэ ?! “Ардчиллаа” замруулж, завхруулж хаячихаад бурууг нь ард түмэндээ тохож эхэлж байна. Баабарын оюун сэтгэлгээний заль мэх яг энд л эхэлж байна даа…
Шилжилт гэдэг бол юун түрүүн сэтгэлгээний үндсэн өөрчлөлт юм байна. Ийм өөрчлөлт зөвхөн үе солигдсоноор бүтнэ гэдэг нь цаг өнгөрөх тутам улам ойлгомжтой болж байна… Энэ бүхнийг гагцхүү цаг хугацаа л эмчлэнэ…
Манай ард түмэн нэгэнт “сэтгэлгээний” хувьд шинэчлэгдэж өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл “ардчиллыг ойлгоогүй” учраас бид ахиад үе солигдтол хүлээх ёстой болж байна. Харин энийг бол заль мэх гэдэг юм. Өөрчлөлтийг балайруулсныг засахад мэдээж цаг хугацаа орно. Гэхдээ энэ бол голлох нөхцөл биш. Хамгийн гол нөхцөл нь балайруулсан болон балайруулж байгаа хүмүүс өөрчлөлтөд саад болохгүй байх ёстой. Энд ардчиллыг хэн завхруулсан бэ гэсэн хамгийн энгийн асуудал үүснэ. Ард түмний ердөө л 3 хувь болох эрх баригчид энэ хариуцлагыг хүлээнэ, хүлээх ч ёстой…
Иргэд өөрснөө учраа олохгүй ч гэсэн төрийн төлөөлөгчдийн мунхаг ойлголтыг мэс заслалын аргаар ч засах бололцоогүй байгаа шүү дээ.
Миний ойлгож байгаагаар шинэ феодалууд эрх мэдлээ хадгалан үлдэх “онолын” шинэ үндэслэл гаргаж ирж байна. Манай иргэд учраа олохгүй байна гэнэ. Харин ч учраа ойлгож, хамаг муу муухайгийн шалтгаан нь төр буюу нэр бүхий эрх баригчид болон намуудыг гэж үзэж байгаа нь бүх төрлийн судалгаагаар нотлогдож байна. Манай иргэд учраа олохгүй байгаа ганцхан асуудал бий. Энэ нь арчаагүй “төрийн төлөөлөгчдийг” яаж орвонгоор нь халж өөрчлөх вэ гэдэгт оршино.
Мэс заслын арга гэдэгт би тодорхой нэр бүхий хүмүүсийг эрх мэдлээс зайлуулах, мөн тэдний “хоргодох газар” болсон тодорхой намуудыг хориглох, төрийн байгууламжийг өөрчлөх асуудлыг ойлгож байна. Ийм мэс заслын арга байвал сайн л биз, яагаад гэвэл “төрийн төлөөлөгчид” дэндүү хэтэрч, даварч, сагаж, сагсуурч байна. “Төрийн төлөөлөгчийн” мунхаг ойлголтыг засахыг ардчилал гэдэг юм.
Ерөөс төрийн тухай дундад зууны үхширмэл ойлголт өнөөгийн бидний ил ба далд ухамсраас салах ч бололцоогүй.
Монголын “төрийг” ганцхан жилийн дотор засч, нийгмийг 3-4 жилийн дотор тогтворжуулах бүрэн боломжтой. Үүнийг эртний үеэс авахуулаад нэн шинэ түүх, мөн системийн цогц шинжилгээ бүрэн нотолдог. Асуудлын учир “дундад зууны үхширмэл ойлголт” ард түмэнд байгаадаа биш, төр нь өөрөө дундад зууных болчихсонд байгаа юм. Энэхүү “дундад зууны төрийг” халахгүй бол өөр юуг халах ёстой гэж ?!
Бид төрөө хайрлан данхайлгаж томруулах тусмаа, ард түмнээ хайрлан энхрийлж цацаж нялах тусмаа нийгмээ улам хорлож, моралийн хувьд ялзруулж, ирээдүйгээ алж байгаагаа өөрснөө анзаардаггүй.
Энэ төр шиг юмыг хайрлаад байгаа хүн Монголд тун цөөхөн, бараг байхгүйтэй адил. Харин Баабар л “хайрлаад” байх шиг байна. Сонгууль дөхөөд л эрх баригчид ард түмнээ “хайрлан нялцганаж” байна даг. Ингэснээрээ тэд Монголын ирээдүйг үнэхээр хорлож байна. Төр нь хулгай хийж, худал хэлэхээ больчихвол нийгэм нь ч зүгээр болчихдог юм. Ноён Баабарт “зөвлөх” үнэхээрийн зовлонтой асуудал боловч социал онолын бүтээлүүд, синергетик зэрэг системийн судалгааны шинэлэг арга зүй, нэн ялангуяа түүхийн гүн ухаан сайн уншиж бай гэж хэлмээр байна…
…Аль болох багыг санаачилж, байгааг улам дордуулалгүй дараа үедээ халаагаа хүлээлгэж өгөх тэр цагийг тэсвэрлэн хүргэвэл хожмын хор холбогдол нь хавьгүй бага байх болно. Дахиад хорьхон жил тэсэх хэрэгтэй байна… Одоо бүр байчихаад “аль болох багыг санаачил” гэж уриалдаг болж байх шив. Ард түмэндээ ингэж уриалдаг улс гүрэн, нийгмийн зүтгэлтэн гэж энэ дэлхийд байхгүй. Харин анхных нь Монгол болж байгаа юм биз дээ.
“Байгааг улам дордуулахгүй” гэдэг “уриа” чинь ёстой утга алга. Үүнээс илүү дордоно гэж хаа байдаг юм ?!
Энэ төрд бодлого гэж угаасаа байхгүй, ямар ч шийдвэр гаргаж чадахгүй байгаа, тэр ч байтугай нийгмээ удирдаж огт чадахгүй нь “нууц” байхаа аль хэдийн больсон. Иймээс одоо эрх баригчдыг бүх нийтээрээ ил тод харааж байна. Ийм атал бүр 20 жил “тэс” гэнэ үү ?!
Юун 20 жил, наад төр чинь 2 жил ч болохгүй. Бид ч яахав, Баабарын үгэнд ороод “тэсэхээр” болж гэхэд наад эрх баригч бүлгүүд чинь шунал, тэнэг хоёроосоо болоод үймүүлэх гээд бэлтгээд л байна ш дээ. Наад зах нь Н.Энхбаяр хүртэл “тэмцэгч” болчихоод давхиж л явна. Үүнийг Баабар сайн мэдэж байгаа…
Миний бодлоор аль болохоор ихийг санаачилж, энэ жорлон шиг байдлаас үтэр түргэн гарах ёстой. Цаг нь ч болж, нөхцөл нь ч болж…
20 жил уриалж уриалж, “дагуулж дагуулж”, одоо бүрэн мухардал, задралд ороод ирэхээрээ ахиад 20 жил “тэс” гэдэг наад “онол” чинь ёстой адгийн үзэл суртал байна.
Баабар мэдээж маш олон “зөв” болон “буруу” зүйл бичдэг. Энэ нь ямар ч хүнд байдаг явдал. Харин ертөнцийг үзэх үзэл, эрхэмлэлийн тогтолцоо, оюун сэтгэхүйн баримжааны том түвшинд түүнийг ингэж орвонгоороо холбирч байхыг би л хувьдаа санахгүй байна. Монголчууд бид Баабарын тоглоом юм уу ?! Тэмц гэхээр нь тэмцдэг, тэс гэхээр нь тэсдэг хөгийн юм гэж огт байдаггүй юм. Тэхдээ бүр ноён Баабарыг 80 шүргэтэл нь “тэсэхдээ” ч яахав дээ…
Бидний үеийнхэн энэ арчаагүй төрийг өөрчилж чадна, чадахгүй бол сөнөнө…Энэ ч гэсэн ерөнхийдөө бас л Баабарын өөрийнх нь л үг шүү дээ…
Судлаач Д.Ганхуяг
25 Сэтгэгдэлүүд
1.
144762. G
2010.02.13 • 13:47 (IP: 196.202.132.182)
BRAVO!
2.
144776. sanal
2010.02.13 • 14:03 (IP: 64.235.211.199)
sain alalts, ta 2! ingeed alaltsad bai!!!
3.
144779. Тодорхой бус
2010.02.13 • 14:13 (IP: 70.8.138.131)
Baabar bol sudlaach bus xolsnii niitlelch , sotsmaa muulj ami amidralaa zaguuldag bolson. 20 jiliin omno sotd dek baisan xyn Kapitalizmiig oilgotol ix zai baina daa. Bidnii yeiinxen gej xeniig xeleed baigaa ni oilgomjgyi. Ganxuyag bol neg yeiinx.
4.
144783. ?
2010.02.13 • 14:19 (IP: 202.179.20.221)
bi 35 tai, Baabar namaig daxin 20 jil tes gesen, 55 taidaa bi yug hyleej naidaj tesex ve, bas minii yr hyyhdyyd, Ygyi bi tesmeergyi baina, bi oorchilmoor baina, temzmeer baina, Baabar chi harin odoogiin idsen hoolondoo xaxaj yxeerei :)
5.
144796. mgl-men
2010.02.13 • 14:35 (IP: 180.149.97.242)
Baabar bol eruuleer setgedeg. Baabar bol soyon gegeeruulegch.
6.
144800. Ts.Ganbold (California)
2010.02.13 • 14:55 (IP: 166.205.138.242)
Hymyysee…Mongolchuudaa tsaana chini tor ergeh gej baina.Ireh sariin 4 nd byh niitiig hamarsan boslog boloh gej bainaa temtsetsgee
7.
144804. zaluu
2010.02.13 • 14:57 (IP: 124.158.86.18)
Baabariig dagaj navsagnah ali esvel tuuniig uchgirgui uzen yadahaa bolih heregtei sh dee ene mongol zaluus. Mongol zaluus uursduu nom unshij, uhaantai baih heregtei sh dee. Odoo bol unshij sudlah bolomj bid bolon Baabariin umnu yag ijil baina shu dee. Ternees yum buhniig tuunii nudeer haraad tuuniigee yariad baih ni uuriin huaan muutai hunii l ajil. Baabar bidentai adilhan hun. Suuliin ued mani hun factiig uuriinhuu sanaagaar zasah geed baidag bolson baina lee. Ene bol ayultai zuil.
8.
144808. korea
2010.02.13 • 15:11 (IP: 121.128.56.129)
ард түмэн тэртэй тэргүй босох л болно харж л байгаарай. тун удахгүй
9.
144819. Баабар далд утгаар Монголчуудыг доромжилдог
2010.02.13 • 15:36 (IP: 202.72.246.37)
Баабар яг л хужаа хүн шиг далд утгаар Монголчуудыг доромжилдог. Хүний сэтгэлийх үхүүлбэл ялж болно гэдэг хятад аргаар л үзээд байгаа хүн. Түүний бичсэн нийтлэлүүдийн ёгт утгыг хэльe
1. Нобeлийн шагнал( энэ шагналыг Баабар дээд зэргээр доромжилсон) -яг энэ үээр Монголын мал аж ахуй газрын хуваарилалтын хичнээн зөв болох талаар эдийн засгын нээлт хийсэн гадаад эрдэмтэн Нобeлийн шагнал авсан юм
2. 68 – энэ нийтлэлийн үэд Хакухо 68 дахь их аварга болсон юм.
3. 51%- яагаад гэвэл Монгол 1 хувиар хяналтаа тогтоодог нь Баабарт таалагддаггүй. Боломж байвал баабар манай юмыг хужаад шилжихийг хүсдэг хүн
Гэх мэт олон юм бий, шалгаад үзээрэй
10.
144820. Дайснаа зөв таницгаая!
2010.02.13 • 15:42 (IP: 202.72.246.37)
Монголд Төр Засгаа эргүүлж болохгүй. Харин зайлуулах хүмүүсийг л тусад нь барьж авах нь зөв .
МАХН-с . М.Энхбoлд, Нямдорж, Барсболд, Бадамжунай
АН-с Элбэгдoрж, Энхсайхан.М, Да. Ганболд, Дорлигжав, П. Очирбат, Баабар, Батхүү.
Эдгээр хүмүүс Монголчуудыг 20 жил доромжилж, Mонголын хөрөнгө газар нутгыг гадныханд шилжүүлэх бүх оролдлогыг хийсээр ирсэн. Эдгээр хүмүүсийг л зайлуулах хэрэгтэй. Тэгвэл Монгол Төрд асар их Тус Дэм болно шүү, Монголчууд аа. Дайснаа зөв таницгаая!
11.
144821. unshigch
2010.02.13 • 15:46 (IP: 92.225.66.86)
Well done! Medehgui zuiliig n meduulj ugch baigaad tani bayarlalaa.
12.
144822. Тодорхой бус
2010.02.13 • 15:48 (IP: 66.218.47.209)
Sanal neg baina.Tom tom bodlogo yarij baasan hudalch hulgaich aluurchin banzal uls turchid,tedniig baraadaj nam dagan tuilshirch zulguidan hooloo ologsod,gudamjind tedend bas uilchlen shudraga tsarailj uls tur hiigchid Mongoliig changaaj baigaa.Hudalch huniig Erunhiilegcheeree yamar ch oligtoi undesten songodoggui baital Mongolchuud songoson.Bid buruutai ch tsag ni irhed aldaagaa amarhan zasaj gants udert buh uls turchdiig hurengiig ni huraaj Gantsad avaachaad chihej chadna.
13.
144831. Тодорхой бус
2010.02.13 • 16:31 (IP: 203.91.114.3)
Баабар худлаа чухал хүн болох гээд шал солиотой, тэнэг юм бичдэг шүү дээ. Өөрийгөө гүн ухаантай гээд байсчихсан баагий шүү дээ.
14.
144834. Khasar
2010.02.13 • 16:41 (IP: 92.248.40.138)
Baabar hyatadiin tagnuul shig sanagdaad baidag yum!!!
15.
144869. korea-d IP: 211.108.126.30-d
2010.02.13 • 19:01 (IP: 124.158.82.137)
korea geed 211.108.126.30 IP-tei gar yamar aimaar buduuleg yum be? Setgegdel tsul haraal baih yum. Zaluu hun iim avgai shug baij bolohgui baihaa. Ali esvel ene mongol bish baihoo.
16.
144888. koread (211.108.126.30)-d
2010.02.13 • 19:56 (IP: 124.47.204.80)
Chi yundaa tegj ih horsood baigaa yum, baabaryn hamaatan n yum uu. Ene setguulch zov l bichsen baina. Mongolchuud 20jild 60 dahin bayajsan gene shuu, ineeh ch bagadna; unen zevuu hurch baina.
17.
144890. zulsar
2010.02.13 • 20:01 (IP: 84.187.221.56)
Bid unuudur hen negniig haraaj doromjilj gutaah bish yamar argaar amarhan hugjih ve? gedgiig l zuv bodoh heregtei ,Baabar bol Baabar ene hun yuu ch bichij bno zaaval ta bidend taalagdah albagui ,durgui bol albadan unshij tsag zavaa ta garzdah hereggui ,hund yalgan tulgah shaardlaga buu tavi…….minii bodloor manai saituudad mongol heliig sain ezemshsen gadnii humuus bidnii ahan duusiig dotroos ni hagalan butargah uudgui sanaag uvurtlun yanz buriin yum bicheed bgaag uguisgeh argagui yum ………….
18.
144896. Od
2010.02.13 • 20:28 (IP: 222.150.128.131)
Санал нийлж байна. Баабар гуай бол одоо агуу их синдромд орчихсон байгаа хүн шиг санагдаад байдгийн. Өөрийн хэдэн найзыг рекламдаад л, сод содон хүний дүр эсгээд л, өөрөөсөө бусдыг үгүйсгэгч.
19.
144901. bold
2010.02.13 • 20:49 (IP: 211.117.96.162)
zevseg bariad temtseh heregtei.uur yamar ch arga baihgui.hairan mongol eh oron,ard tumen mini ih zuderch baina chuu dee.
20.
144911. гэн
2010.02.13 • 21:20 (IP: 202.170.85.7)
Ганхуяг ер нь зөв бичсэн байна. Баабар бол үзэл сурталч ,нийтлэлч хүн. Ганхуяг бол сайн судлаач, ер нь гайгүй улс төрч, бас гэмгүй шудрага гар юм. Өдий хүртэл няц даруулчихгүй байгааг бодоход бас яггүй иргэний зоригтой хүн бололтой. Баабар,Ганхуяг хоёрын дундаас л бид үнэнийг харах юм шигээ. Толгой нь бүрэн эргэчихсэн монголчуудын тархинд та хоёр л юм хийж чадна. Ганхуягаа амлаад байгаа судалгаагаа олон хүнд хүргэж хэлэлцүүл.
21.
144919. Билл
2010.02.13 • 21:42 (IP: 202.170.85.7)
Зэвсэг буу хэрэггүй, Ухаантай зоригтой 100 залуучуудыг тодруулая. Сүүлийн хорин жилийн ардчилал бидэнд их зүйл сургасан. Сонгуулийн хувьсгал ???? Мөнгөнд л хууртаж болохгүй. Заль мэхэнд бугуйлдуулж болохгүй. Бид уудам тэнүүн ухаант удамтай.
22.
144930. ardchlal sunutygei
2010.02.13 • 22:33 (IP: 112.214.112.190)
baasnix ni ardchlal be ardchlal garaad yugaar giigyylsen yum,mgl-oron tyyxendee bgaagyigeer doroitloo enenees ilyy yu xyseev..ushuu udax yum bol xyatadad uusaj alga bolno ene bol ardchlaliin ireedyi…
23.
144936. hwhwh
2010.02.13 • 22:48 (IP: 80.109.114.101)
neree baabar neg bichsen ee martaad araad n shal esreg bolchighson tuuj yavdag, denduu short memory-toi. tuuhiinh n nomiig unshij uzsen , amateur mayagiin, deerees n ooriinhoo bodliig het oruulsan serious bish zuil bna lee.bas nogoo halh goliin baildaan, cholooloh dain-d orolcson humuusiig zugeer suuj baigaad narand tsohiulj sharhdaj baisan ed nar gej bichsen mortloo, 90 onoii huvisgalchid gej ireed l uchirgui magtaad, hehehe, harin uchir aa medehgui heden yum deerees unaj irsen ardchilal gedeg yumiig oorsdoo olsgolon zarlaad avchirchihsan yum shig tenegtej yavdgiig magtsan baisan. herev yag avch uzvel yaag adilhan. baabar burhangui gazariin bumba, bichig medehgui humuustee erdemten yum biz dee
24.
144979. Galdan
2010.02.14 • 01:54 (IP: 69.201.180.202)
Baabariin ene niitleliig unshaad eruul saruul uhaangui, heden avilgalchid, oligarhuud, hyataduudad zoriulj dolignoj bichsen sanagdsan. Monoglchuud bid nar oiriin 20n jild ene toriig suitgesen Huvisgalt nam, Ardchilsan namiin toroos torson terbumtanguud, eh ornoo hyatadad licenz helbereer hudaldsan Mongoliin heden oligarhuudiig shuuh tsag udahgui irnee. Bid odoo hodlohgui bol eh oron mini zaragdaad duuschihsan bain. Havar hurdan bolj eh oron mini shudarga udirdagchtai boloh tsag oirtono baih
25.
144987. ULMEDEH
2010.02.14 • 02:25 (IP: 122.201.20.5)
Ganhuyag yag uneniig bichjee. Harin Baabar bol odoo hulsnii niitlelch bolson n todorhoi bna.
Saturday, February 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment