Friday, December 18, 2009

WallStreet Journald Mongol-n talaar

Питер Стейн
Улаанбаатар, Монгол – Хятадын эдийн засгийн өсөлтийг зогсоох боломжгүй бөгөөд түүний дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь сайн талтай хэдий ч айдас дагуулж байна. Хятадад үйлдвэрийн өртөг хямд, техникийн чадавхи эрс сайжирч байгаа зэрэг нь АНУ болон Европын орнууд дахь ажлын байрыг хорогдуулж, ажилчдад сөрөгөөр нөлөөлж байгаа ч эдгээр орнуудын бизнес эрхлэгчид Хятадыг өсч буй том зах зээл хэмээн үзсээр байна.
Үүний эсрэгээр Хятадын хувьд стратегийн чухал ач холбогдол бүхий Монгол улсын нийслэл болох салхи исгэрсэн Улаанбаатарын гудамжинд айдас, горьдлого сүүлийн үед дүүрэн байна.
Хятад Монголын цөл нутагт дарагдмал байгаа эрдэс баялаг болон эрчим хүчний нөөцийн томоохон худалдан авагч гэдгээрээ горьдлого турүүлж байна. Нүүрс, зэс болон байгалийн бусад баялгийн хэрэгцээ шаардлага улам бүр өсч байгаа Хятад нь Монголын уул уурхайн олборлох салбарт хөрөнгө оруулагч хэн бүхний хувьд хажуу бөөрөнд буй баталгаатай зах зээл юм.
Гэсэн хэдий ч эртний байлдан дагуулагчдын төрөлх нутаг болох Монголд зарим хүмүүс нэгэнтээ эрхшээлд байсан Хятад өдгөө монголын өчүүхэн зах зээлийг залгих вий хэмээн болгоомжилж байна.
“Миний бодлоор Монгол Улс мөнгөтэй болох уу үгүй юу гэдэгт бус харин Монгол Улс тусгаар улс хэвээр цааш оршин тогтнох эсэх асуудал юм”-гэж Шударга Иргэдийн Фронт хэмээх Монголын улс төрийн бүлгийн тэргүүн Гомбосүрэнгийн Арслан хэлэв. Тэрээр “Монгол улс Хятадын колони болчих вий”-хэмээн гайхширч байсан.
Хятад хэдийнээ Монголын томоохон хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд хөрөнгө оруулалт шинээр нэмэгдсээр байна. Саяхнаас Хятадын бие даасан хөрөнгийн сан болох Хятадын Хөрөнгө оруулагч корпораци Монголын уурхайн салбарт 1.2 тэрбүм ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ нь Монголын ДНБ-ний 1/4 бөгөөд Хятадын Хөрөнгө оруулагч корпорацийн нийт хөрөнгө болох 300 тэрбүм ам.долларын 1 хувийн тал арай хүрэхгүй хувь юм.
Монголын Ерөнхий сайд Хятад, АНУ-тай харицаагаа өргөжүүлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Wall Street Journal сэтгүүлийн Хонг Конг дахь салбарын дарга Питер Стейн-д өгсөн ярилцлагадаа Монгол Улс болон Хятад, АНУ-ын харилцааны талаар ярьсан.
Хятадын санхүүгийн нөлөө хүчтэй болж байгаа нь Орос Монголын ганц гадаад холбоотон улс байх үед өсч торнисон зарим нэг улс төрчдөд айдас түгшүүр төрүүлж байна. “Миний үед инженерүүдийн 50-иас илүү хувь нь Орост мэргэжил эзэмшиж байсан”-хэмээн Монголын гадаад харилцааны салбарт холбоотой нэгэн Их хурлын гишүүн хэлэв. “Бид оросын технологийг мэднэ. Тйимдээ ч тэдний соёлыг ойлгоход хялбар байдаг”.
Монголын эрх баригчид зайлшгүй байдлын улмаас 2.6 сая хүнтэй энэ орныг хүрээлсэн хоёр улстай тэгш харицаатай байхын төлөө зохицож ирсэн.
Өнгөрсөн 7 хоногт Монголын шинэ Ерөнхий сайд С.Батболд тэрээр Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа хэдий ч хэд хэдэн улс орны “тэнцвэртэй эрх ашиг болон тэнцвэртэй хөрөнгө оруулалтыг” дэмжих ёстой гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэрээр бидэнд өөр хөрөнгө оруулагчдын мөн хэрэгтэй байна гэсэн.
Ерөнхий сайдад ойр байдаг нэг хүн Ерөнхий сайдын ийнхүү хэлсэн нь Монгол Улс Сэнт Лүисийн Пибоди Энэржи Корпорацийг дараагийн томоохон төсөл болох Таван толгойн нүүрсний уурхайн гол хөрөнгө оруулагч болгох хүсэлтэй байгаатай холбоотой хэмээн тайлбарлав. Уул уурхайн яриа хэлэлцээнд оролцож буй хүний хэлснээр Пибоди нь Хятадын Шинхуа Груп-ын нэгэн адил энэхүү төслийг сонирхож буй олон талуудын нэг юм.
Санхүүгийн нөлөө нь маш ихээр нэмэгдэж буй Хятад улс Монголд харьцангүй доогуур үүрэг рольтой байж ирсэн. Хятад Монголын уул уурхайн салбарт шууд худалдан авалт хийлгүйгээр олборлох эрх авсан Канадын Саус Гоби Энэржи Ресурс нүүрс олборлогч, Вестэрн Проспектор Груп уран олборлогч зэрэг компаниудад хөрөнгө оруулалт хийх замаар өөрийн нөлөөг тогтоож ирсэн.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Саед Хятадын Монгол руу чиглэсэн бодлого итгэмээргүй даруу байна хэмээн үзэж байна. Монгол бол Хятад ингэж байна гэж хэлэгдэхээс ичихгүйгээр “улаан цайм нөлөөгөө тэлж буй Африктай” харьцуулахад тэс өөр юм. Магад Хятад олон улсын тавцан дахь нэр хүнд нь унана хэмээн айж байгаа байх хэмээн тэрээр хэлэв. “Эсхүл энэ нь эдийн засаг болон газар зүйн байршил нь тухайн улсын давуу тал байдаг хэмээх ойлголттой холбоотой байх”. Хэтэрхий ихээр шахах нь хятадын эсрэг сентиментыг ихэсгэж улмаар Монгол Оростой ойр харилцаатай байхад хүргэж магад юм.
Монголын нийгмийн Орост боловсрол эзэмшсэн дээд хэсэг өөр үзэл бодолтой шинэ үеээр солигдсоноор Хятадын Монгол дахь нөлөө ихсэх нь зайлшгүй мэт санагдаж байна. Надад үйлчилсэн 20 настай орчуулагч маань бага байхдаа Орос сургуульд сурч байсан хэдий ч том болоод Оросыг сонирхохоо больсон гэсэн. Харин хятадын поп дууг гар утасныхаа ая болгосон тэрээр Хятад хэл сурах сонирхолтой байгаагаа хэлж байсан.

No comments:

Post a Comment