Saturday, May 23, 2009

Анхааруулж байна П…. минь. Мартвал буудна




Анхааруулж байна П…. минь.Мартвал буудна

Сонгуулиар АНам луйвар хийсэн ч бид хоорондоо эвтэй байцгаая. Жагсаад хөгжихгүй эвтэй байвал хөгжинө. Одоо хүн бүр дор бүрнээ өөрт ноогдсон ажлаа л хийвэл монгол хөгжинө. Ажлаа л хий бусадтайгаач дэмий ярилцах хэрэггүй.

Сонгосон ажлаа биш шүү. Ноогдсоон ажлаа л хийцгээе. Гутлаа өдөр бүр гялалзтал сайн тослоод, 30 минут дутам шороог нь арчаад, үсээ мартав, гэхдээ хойш нь самна, хүн бүр орцоо савандаж угаан, хоёр хоёр мод таривал монгол улс хөгжинө. Машингүй хүмүүс гудамжинд алхаж явахдаа өдөр бүр хармаагаа дүүртэл хог түүвэл Монгол эх орн минь улам хурдан хөгжинө.

Над бол бөөрөнхийлөгчийн ажил ноогдсон тул БИ хэнтэй ч ярилгүй өөрийн л ажлаа хийж байна. Малчид малаа сайн хариулаад, тариаланчид тариагаа сайн тариад, гуталчид сайн зан тавиад, манай хятадын барилгчид барилгаа сайн бариад, манай канадууд алтаа сайн ухаад байвал монгол улс цэнгэлийн манлайг олж дараагийн 4 жилд цалин 10 дахин нэмэгдэнэ, юмны үнэ ч 10 дахин нэмэг… аа уучлаарай.

Чулуу шидэж, архи ууж согтуугаар бууны сумны өмнүүр гүйж орсон залуусын ар гэрийнхэнд ч НАДТАЙ эвтэй байхыг уриалж байна. БИ зөв зүгээр л ордондоо мөнгө тоолж сууж байгаад 4-хөн хоногийн дотор бууралтчихаад эвтэй л байгаа биз дээ. БИ ногоон нүдтэй шар царайтай ч жинхэнэ Чингэсийн удмын халхын халхын халх хүн.

Долдугаар сарын 1-ийг турхирчхаад над шиг уучлал гуйсан шударга хүн байхгүй. Гэхдээ бид одоо ярих биш хийх хэрэгтэй. Хийцгээе буудацгаая. Буудах шийдвэрийг БИ ганцаар гаргаагүй. Их хурлаар хэлэлцээд АН адилхан баталчихаад…

ХЗ хоршооны Гэрэлтүмэн, Хон-хэрээдэйн Батэнхийг, Гаалийн Тарбааг БИ огт танихгүй, урд нь харж байгаачгүй. БИ алуурчин, авилгалчидтай найзалдаггүй. Тийм нөхдийг шоронд хорьж цаазаар авах нь зөв. БИ шударга хүн. Шударга л байцгаая. Их дүргүй хүргээд байвал шудраад л буудаад л орхино шүү. Намайг тэдэнтэй хамт авхуулсан гээд байгаа фото зураг бол цэвэр эвлүүлэг.

Хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг намайг авсан гэж олон жил гүжирдлээ. Энэ бол над огт хамаагүй. Монцолын дүү л авсан гэж сонссон шиг санагдаж байна. Гэхдээ БИ мянгуужингийн зам, шинэ “гэр бүл”-ийн 500 сая… уучлаарай 500 мянга, “их өр” зэрэг олон асуудлыг шинээр санаачилж шийдсэн. Намайг сонгох аваас маргааш нь бүх лицензийг хураан авч монгол хүн бүрт тараана. Траншейныхан ч хогчид ч лицензтэй байх эрхтэйг үндсэн гуульд заасан байгаа. Үндсэн гуулиа хүндэтгэе.

Энэтхэгийн их хүн Неру өөрөө чихэр иддэг байхдаа шүдэнд хортой гэж хэлдэггүй байснаа чихэрнээс гарснаасаа хойш хэлдэг болсон. Та минь авилга аюултай шүү. Авилгалтай тэмцье. Намайг монголын бүх рашаан сувиллын газрыг авсан гэж гүжирдэж байна. БИ биш Барнам гэдэг хүн. Миний эцэг гэгддэг байх. Гэхдээ энэ хүн бүх монголчуудыг үнэгүй сувилах гэж авсан гэсэн. 9ТВ-ийн эзэн Батэнх, Мэдээ зууны эзэнг Хуягболд гэдгийг монголчууд бүгд мэднэ. Намайг л гэж гүжирдээд байна энэ Доржэлбэг.

Хэрэв манай эхнэр Монцолын шведийн дансанд үнэхээр тийм бага мөнгө байгаа нь үнэн бол БИ ард түмэндээ сонгогдсоныхоо дараа бэлэг болгон тараана. Гэхдээ манай Нам Монцолыг тийм дансгүйг баталсан. Барбаа намайг улсаасаа баян бөөрөнхийлөгч гэж гүжирдээд байгаам. Барбаа монгол улсын хөрөнгийг зөвхөн валютын нөөцөөр нь тодорхойлоод л харьцуулаад байгаа юм. Доржэлбэгээс бүр жижигхэн тул ухаан нь хүрэхгүй байна.

4 сар хоригдсон Ялалт-батын жишгээр намуудтай гэрээ байгуулж бичиг цаасаар байлдъя. Цаасаар байлдъя. Одоо хийцгээе. БИ дахин сонгогдвол ямаачдын, үхэрчдийн, бас үнээчдийн, бас бага насны хүүхдүүдэд зориулсан тугалчдын огт үнэгүй сургууль байгуулна. Худаг Ганцтай зүйрлэшгүй утас, кабель, интернеттэй, халуун хүйтэн устай үнэгүй ЮУ байгуулна.

Та бүхэн үнэхээр өөрчилье, өөрчлөгдъе гэж байгаа бол ЮУ-нд ор. Хүн үнэхээр өөрчлагддөг юм. Худлаа гэвэл Янбу Сайханжаргалаас асуу. Заавал ЮУ-нд суулгүйгээр өөрчлөгдье гэвэл М.Сайханэнхээс асуу. Хуягболд ч бас ЮУ-нд сууж өөрчлөгдсөн

Би хээгүй Баточир, хийгүй Бандибага, хэлэмгий Доржэлбэг биш хэлгий Баярэнх тул хааяа нэг буруу зөв ойлгомжгүй ярьдгийг минь миний ард түмэн уучлаарай. Над улсын хөрөнгөнөөс хувьдаа авсан зүйл байхгүй, хувьдаа ч машингүй. Худлаа гэвэл үүнийг миний хөрөнгө орлогоо нуусан мэдүүлгээс харж болно.

Доржэлбэг бөөрөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагагүй тул үүнээс хойш зөвхөн туршлагатай хүнээ л дахин дахин сонгоцгооё. БИ сүүлийн 10-аад жилд жил алгасалгүй шилдгийн шилдгийн шилдэг муу улс төрчөөр тодорч байсныг Та бүхэн бүү мартаарай. Мартвал буудна.

Доржэлбэг монголоор яаж ингэж сайн ярьж сурсныг БИ үнэхээр гайхдаг юм. Оросоор БИ ч Доржэлбэг шиг хэлэмгий ярина. Доржэлбэг мөрөн дээрээ толгойтой улс төрч. Толгойгүй нь захаас аваад л байна.. уучлаарай БИ хүзүүгүй л гэж хэлэх гээд байна юм. Хамгийн гол нь Доржэлбэг хамтран зүтгэгчээ чад хийлгэсэн ч түүний талд үйлчлээд байгаа манай хууль шүүхийн байгууллага хөдөлж өгөхгүй байна. Намайг бөөрөнхийлөгчөөр дахин сонговол энэ гаж тогтолцоог яаралтай засна. Доржэлбэгт хариуцлага тооцох болно.

Тэгээд ч БИ Доржэлбэгээс том биетэй, бяртай. Хүлээн авалтан дээр Вэдэвмэдтэй барилцаж авбал БИ л дийлнэ. Доржэлбэг дийлэхгүй. Доржэлбэгийн эхнэрийг хэн ч танихгүй. Харин Монцолыг маань Шведүүдаас эхлээд бүгд таних тул дэлхийд танигдсан намайг сонгоорой. Энэхүү албан бичгийг БИ биш харин зөвхөн Арслан танд монголын цагдаагийн байгууллага гуулинд заасны дагуу таныг л хамгаалах гэж анхааруулах гэж айлгах гэж гардуулж байгаа юм. Энэ бичиг өөр хэнд ч хамааралгүй зүйл.



Монгол Улсын бөөрөнхийлөгч Намбэрван Баярэнх


“Махн” хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн Шонхдой овогт Гомбосүрэнгийн Арслан

Жич: Миний сурж байсан Германы Веймар хотын ойролцоох ууланд байдаг фашистын Бухенвалдын хорих лагерын өргөст торон хаалганы дээр JEDEM DAS SEINE буюу “хүн бүрд ноогдсоныг” нь гэдэг үг байдаг. Г.А

No comments:

Post a Comment