Friday, November 27, 2009

А.БААТАРХУЯГ. ИХ СҮЙРЛИЙН ӨМНӨХ НАМ ГҮМ

А.БААТАРХУЯГ. ИХ СҮЙРЛИЙН ӨМНӨХ НАМ ГҮМ

Надаас олон хүн банкны тухай асуух. Би яаж “юм болгоныг” мэдэх бил ээ. Сэтгүүлч А.Баатархуягийн бичсэн энэ өгүүллийг зарим сайтууд нэг тавьснаа удалгүй хаачихдаг юм байна. “Хаагаад” байна гэдэг чинь”цаанаа” л нэг юм хэлээд байгаа болохоор би А.Баатархуягаас зөвшөөрлийг нь авч энэ өгүүллийг тавилаа. Мэдээж би түүнээс асуулгүй тавьчихад тэр надад юу ч хэлэхгүй боловч хүнийг хүндэтгэх, зохиогчийн эрхийг хүндэтгэх гэж нэг сүрхий ёс суртахуун байдаг юм л даа. Та одоо “хаасан” өгүүллийг унших боломжтой болж байна.
Яагаад Сү.Батболд гэж ?
МАХН-ынхан одоо даажигнаад байгаа юм уу хаашаа юм. Очиж, очиж Сү.Батболдыг Ерөнхий сайд болгодог нь. “Чингис” зочид буудлыг төгрөг долларын ханшны зөрүүгээр сул шахам авч бизнесээ улстөрөөр угжуулж болох юм гэдгийг анх ойлгосон энэ хүн МАХН-д ердөө саяхан, яг 21 дүгээр зууны босго давахад л элссэн залуу гишүүн. 43 тонн алтны нөөцтэй Бороогийн алтны ордыг сүйтгэсэн. Хамгийн сүүлийн гай нь Нарантолгойн ордыг хятадуудад зарж, цаадуул нь авсан ордынхоо алтыг угаах гэж авчирсан мөнгөн усаа “Богд-Ар” хороололд асгаж сүйд хийх шахсан.
Сү.Батболд аймхай, тэр хирээрээ сүрхий мэдрэмжтэй Н.Энхбаяраас хөндийрсөн дүр эсгэж, Ц.Мөнх-Оргилыг Сүхбаатар дүүргээс жийгээд, С.Баяртай ойртож шадарласан юм. Одоо тэрээр богино настай Засгийн газрын толгойд гарлаа. Энэ бол хувь заяаны шоглоом, МАХН Ерөнхий сайдаа Оросуудад аманд өгөөш болгосных нь төлөө өрөвдөж л байна. Гадаад нөхцөл байдлыг талаар өмнө бичсэн тул товчилж, дотоод хүчин зүйлийг шинжилье.
МАХН-ын нэр хүнд С.Баярын нэрэн дээр тогтож байсан юм. 2008 онд чухам С.Баяр л МАХН-ыг үхлээс аварч, дараа нь хамтарсан Засгийн газар байгуулснаар хоёр дахь үхлээс нь аварсан. Мөн тэр намаасаа Н.Энхбаярын нөлөөг шахан гаргаснаараа экс дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн нэр хүндийг зольж, намаа аварсан билээ. Мөн тэр саяхан Ерөнхий сайдын суудлаас татгалзсанаараа улстөрийн алсын хараатай тоглолт хийж, намаа гурав дахь удаагаа аврахыг оролдож байна. Яагаад авраад байна вэ? гэвэл 2008 онд МАХН ялагдсан бол, 7 сарын 1-ний хэрэг явдлын дараа МАХН ганцаардсан бол, Н.Энхбаяр намаа хуваахыг оролдсон бол энэ нам үхлийн цохилт авах байсан. Харин С.Баяр л нүсэр армиа дагуулан энэ бүх сааль зангыг тойрч гараад байна. Үүнийх төлөө лав л МАХН-ын аллагаар нөгөө ертөнцөд очигсдын сүнс сүлд түүнд таатай хандахгүй.
Харин сүүлийн үед яагаад Н.Энхбаярыг оролдохоо больчихов? Н.Энхбаярын нөлөөг намдаа бууруулах тэмцэл үүнээс хэтэрвэл МАХН-д хэтэрхий их хохирол авчрахыг тэр харсан байна. С.Баяр Оюу толгойн гэрээг батлуулахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дэмжлэг хүссэн ба хариуд нь тэр авилгачидтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх, бүр болдоггүй юм гэхэд чимээгүй суух тохиролцоо хийсэн байв. Яагаад гэвэл тэр тэмцэх авилгачид нь хуугаараа МАХН-ынхан. Гэтэл С.Баяр Ерөнхий сайдаас татгалзсанаараа өөрийгөө томоохон үүргээс чөлөөлчихлөө. Ерөнхийлөгч хийдгээ хийсэн, Ерөнхий сайд өртэй байв. Гэвч Ерөнхий сайдаа больчихоор яахав?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дарга Сангарагчааг дуудаж уулзахдаа “Н.Энхбаярыг шалга” гэж шууд шахсаны учир энэ тохиролцоонд байсан юм.
Тасалдал
Эхлээд хоёр тал хэлсэндээ хүрч байгаа мэт харагдаж байлаа. С.Баяр Н.Энхбаярыг дэвшүүлээгүй ба хариуд нь АН Д.Зоригтын эсрэг сул хүн хаяад, оронд С.Эрдэнийг оруулж авчээ. Н.Энхбаяр бүхнийг мэдэж байсан тул бүх хүчээрээ Р.Бурмааг дэмжиж хорслоо тайлахыг оролдов. Р.Бурмаа өндөр рейтингтэй тул ялж магадгүй гэж боджээ, гэвч тэр яг 2009 оны сонгуулийн алдаагаа давтав. Тэгэхэд МАХН Н.Энхбаярыг хаясан бол нөхөнд АН Р.Бурмааг хаячихжээ. Сонгуулийн санал хураалтын өмнөх долоо хоногт Г.Өсөхбаяр аварга цолныхоо найранд урихаар очиход сэтгэлээр унаж, туйлдсан Н.Энхбаяр баахан бичиг цаас урж шидэлж байгааг анзаарчээ.
Сонгуульд Д.Зоригт ялав. Үүний дараа МАХН-ын залуучууд Н.Энхбаярыг бүрмөсөн сүйтгэхээр бэлтгэж байв. Хотыхныг эс тооцвол МАХН-д томоохон бүлэглэл үлдээгүй ба шинэ бүрэлдэж буй залуучуудын фракцад гай болох бүлэглэл нь Н.Энхбаярынх байв. Тиймээс намаас дарсан дээр нь нэрэмчихвэл бүрмөсөн дуусна гэж тооцож байжээ.
С.Баяр залуучуудтай тохирсон ёсоор Ерөнхий сайдаа өгөв. Эндээс тасалдал үүсчээ. Яагаад Сү.Батболдыг гэж? С.Баяр Н.Энхбаярыг аварч үлдэхээр шийджээ. Хэрэв тэгэхгүй бол МАХН нэгмөсөн сүйрэх юм. МАХН Н.Энхбаярыг дангаар нь зольж чадахгүй, авилгын хэрэгт дагаад гишүүд нь үй олноороо хамагдана, нөгөө талаас хэд хэдэн хүндхэн цохилтын дараа Н.Энхбаярын бүлэглэл бүрмөсөн сүйрчээ. Харин залуучуудын бүлэглэл толгойгоо өндийлгөж эхлэв. Тэнцвэр хэрэгтэй байлаа. Ийм нөхцөлд дундын Сү.Батболдыг Ерөнхий сайд болгожээ. Сү.Батболд нам ба Н.Энхбаярыг холбож чадах хүн. С.Баяр Н.Энхбаярын хувьд “Одоо болсон” гэж боджээ. ОХУ-д элчин сайд байгаад ирснээсээ хойш С.Баярын хийж буй алхам бүр зөв байсан, энэ удаад ч зөв гэж МАХН-ынхан бодов.
Одоо бол С.Баярын гол өрсөлдөгч нь Н.Энхбаяр биш, Ц.Элбэгдорж. С.Баяр чөлөөлөгдөж эрүүл мэндээ тордсоноор 2013 онд төрд эргэж ирэх боломжоо харж байна. Олон хүний хувьд “С.Баяр бол Ерөнхийлөгч” гэсэн имижтэй. 2012 онд МАХН ялагдаж магадгүй байна. Хэдийгээр Оюу толгойн гэрээ батлагдсан авч мөнгө үйлдвэрлэх болоогүй байна. Амласнаа өгч чадахгүй. Гэхдээ С.Баяр эрт албаа өгснөөр хожим “Хэрэв С.Баяр Ерөнхий сайд байсан бол өгч чадах байсан” гэх тайлбар ардаа үлдээж байна. Оюу толгойн гэрээний урьдчилгаа 100 сая төгрөгийг тарааж байгаа нь үүний илрэл. Гэхдээ бодох зүйл бий.
Н.Энхбаяр 2003 оны төгсгөлд их өрийг тэглэсэн шоугаараа 2004 оны ялалтаа бататгаж чадаагүй шиг МАХН Оюу толгойн гэрээг ялалтын “түүз” болгож чадахгүй байж болзошгүй. Тиймээс 2012 онд ялагдах магадлал дэндүү өндөр байна. Ийм нөхцөлд С.Баяр намдаа баттай нэг суудал авчраад, нам нь цөөн суудлаар ялагдсаны дараа 2013 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж ялах замаар намаа аварч үлдэхийг хичээж байгаа юм. Бас тэр 2012 оны сонгууль дөхөх тусам хамтарсан Засгийн газраас гарахаар цахлан зүтгэж магадгүй АН-ынхны урвалтаас өмнө Засгийн газраас холдлоо. Одоо тэр нэг жил завсарлаад намаа эмхэлж, дараагийн сонгуулийн бэлтгэлдээ орох зав боломжоо тооцож байна. Гэхдээ С.Баярт хожоотой нь нам нь 2012 онд ялагдаж гэмээ нь тэр 2013 онд ялах магадлал нь нэмэгдэх юм. Хэрэв тэр намаа 2012 онд ялагдана гэж бодож байгаа бол ирэх жил болох их хурлаар намынхаа даргыг өгөх болно. Н.Энхбаярыг хамгаалж үлдсэнээрээ МАХН-ыг бэхжүүлж, намын дотоод эв нэгдлийг хангах болно. Чухам иймээс Ерөнхийлөгчийн АТГ-т үзүүлж буй дарамт шахалт илэрхий суларчихаад байна. Энэ зуур С.Баяр Н.Энхбаяртай учраа ололцохыг эрмэлзэж байна.
Улстөрийн хүчний хуваарилалтанд нөлөөлж болох бас нэг хүчин зүйл байгаа нь МАХН-аас Н.Энхбаярыг шахан гаргах, АН-ын удирдлага солигдох, Засгийн газар унах үйл явцын ядаж хоёр нь зэрэгцвэл хүчирхэг улстөрийн хүчин төрж болно. Энэ бол Н.Энхбаяр ба “Алтан гадас” фракц нэгдэж байгуулах улстөрийн нам. Энэ намд магадгүй ҮШН, БНН, МУНН бас цөөнгүй иргэний хөдөлгөөнүүд нэгдэж болзошгүй.
Сэлгээ
Сү.Батболдыг гаргаж ирснээр намын удирдлагын түвшний сэлгээг алгуур хийж байна. Өөрөөр хэлбэл Сү.Батболд бол шинэ хүн. Гэхдээ тэр яг одоо намын эрхийг авах гэж зүтгэж буй залуусын дэргэд өмнөх үед хамаарна. Н.Энхбаяр М.Энхболдыг гаргаж ирэхэд МАХН үе солилоо гэж дүгнэж байсантай С.Баярын алхам яг адил юм.
Сү.Батболд намдаа баггүй, тиймээс улстөрийн хувьд намаасаа бүрэн хараат. Сү.Батболд Ерөнхий сайд болсноор Н.Энхбаярын үеийнхэн улстөрийн дээд эрэмбээс шахагдаж байна. Шазруун, омголон Ц.Нямдорж л өөрийн үеийн ноёрхлыг хадгалахаар зориглон зүтгэсэн авч С.Баярын байгуулсан “Хүүхэлдэйн теарт-МАХН-ын Удирдах Зөвлөл” даргынхаа хүслээр Ц.Нямдоржийг даржээ. Ийнхүү завсрын үе гарав. Сү.Батболд, М.Энхболд нар бол нэг үеийг төлөөлөхгүй, завсрын үеийнхэн бөгөөд тэд ердөө л дамжуулагч, М.Энхболд хэр удлаа даа ?, байз. Сү.Батболдын Засгийн газар удаан тэсэхгүй, цаад зах нь ирэх жилийн хаврын чуулганыг хүртэл тэсэх байх.
Олон хүний бодож байгаачлан Засгийн газрын хувь заяа АН-ын урвалтаас шалтгаалахгүй юм. Хатуу гараар барьж байсан улстөр-эдийн засгийн богино настай систем нурж эхлээд байна. Ю.Андропов-Баярын үе дуусч, МАХН өөрийг нь сүйтгэх М.Горбачёваа хүлээж байна. МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайдаас нэг л бодолтой буусан гэж бардам хэлнэ. “Энэ нурж буй системийг цаашид барьж тогтоох ямар ч боломжгүй юм байна” гэж. Тэр систем нь МАХН биш, харин Монголын улстөр-эдийн засгийн систем юм. Системийн хямрал туйлдаа хүрээд байгаа ба сүйрэл болоход ердөө ганц оч л хангалттай. Харин энэ сүйрэл банкны салбараас эхэлнэ. Энэ бол Сү.Батболдод ирсэн өв, өр юм.
С.Баярын өв.
Хүн цагаа олж өндрөөс буухаар их олон юмнаас зайлж чаддаг. С.Баярын Засгийн газар Сү.Батболдын Засгийн газарт юу өвлүүлсэн бэ? Юуны өмнө Сү.Батболдын Засгийн газар хэвлэлийн хүчтэй дайралтыг лав л он гартал амсахгүй, гэвч тохиолдлоор эдийн засгийн хүндрэл үүсвэл Сү.Батболдын толгойг царан дээр тавиад гүйхийг хүсэхгүй сэтгүүлч гэж байхгүй. Үүгээрээ л С.Баяр, Сү.Батболд хоёр ялгаатай.
Хамгийн том өв бол юу юугүй нурчих гээд байгаа банкны систем юм. Арилжааны 16 банкнаас нэг нь үхэж, хоёр нь залгиулсан ба цаашид үхэх, залгиулахын аль нэгийг сонгох тавилантай хэд хэдэн банк бий. Иргэдийн банкин дахь хадгаламжийг төрөөс баталгаажуулах тухай дөрвөн жилийн хугацаатай хууль нь банкуудад дампуурах сонирхол төрүүлж байна. Үүний улмаас чанаргүй зээлийн хэмжээ эрс өснө, яг 1998 оны банкны сүйрлийн өмнөх үе эргэн ирж байна.
Хоёр дахь өв нь төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах төсөл. 200 гаруй тэрбумын өртөгтэй энэ “өрийг” Сү.Батболд барагдуулах ёстой. Эцсийн эцэст хэн бидний татварыг ингэж үрэлгэн зарахыг зөвшөөрсөн юм бэ? Юуны тулд ? Ердөө л МАХН-ын эв нэгдлийн төлөө, хотын бүлэглэлийг тэжээх гэсэн алхам байсан.
Гурав дахь өв нь Таван толгойн гэрээ. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн орд тул улсын мэдэлд 51 хувь нь үлдэнэ. Харин тус ордыг ашиглахад оролцох хүслээ илэрхийлсэн аваргуудын хэнийг сонгох, тэр тусмаа голлох компанийг сонгох том асуудал бий. Энэ бол асар том дарамт шахалт, лобби, барьцаа, мөнгөний асуудал цаана нь бий. Жишээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев Ерөнхий сайд Путиндаа даалгавар өгчээ. Улсын мэдлийн томоохон компаниудыг хувьчлан задлах тухай энэ үүрэг нь В.Путины Ерөнхийлөгч байхдаа хийсэн бүхнийг буцааж буй хэрэг. Хөөрхий Путин Ерөнхийлөгчөөсөө “айгаад” үүнийг хийх юм гэнэ. Ер нь Медведев тушаагаад л Путин тэрийг нь хэрэгжүүлээд л. Онигоо л байхгүй юу, бид Оросыг мэднэ. Харин Оросууд “Роснефть”-ийг хувьчилчихвал хөөрхий Сү.Батболд яана даа, О.Дерипаскогийн гарт орох л байх даа. Өнөөдөр Оросууд Монголчуудтай зөөлөн аргаар үзэлцэе гэжээ, харин Хятадын зарим хэвлэл даварсан муусайн Монголчуудыг яасан ч яахав гэлцэн галзурч байна. Чухам ийм нөхцөлд өрөвдсөндөө хэлээ хазаад өнгөрөхөөс өөрөөр Сү.Батболдыг өөд нь татах ямар ч шалтаг байхгүй.
Үүний дээрээс томоохон төслүүд батлагдаж, Монголд доллар цутгах гэж байгааг биднээс илүү мэддэг Орос, Хятадууд хэдэн банкийг нь өөрийнх болгохоор үзэлцэж байна.
Сүйрлийн эхлэл
Сүйрлийг эдийн засгийн талаас нь харах ёстой. Өнөөдөр банкуудын байдал туйлын хүнд байна. Засгийн газарт хамтарсан АН-ынхан шахаагаа чангатгаж Монгол банкны дэд ерөнхийлөгчийн аль нэгийг авахыг хичээж байна. Нөгөө талаас банк санхүүгийн систем дэхь АН-ынхны ноёрхол Засгийн газрыг барьцаанд авах хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар санхүүгийн стандарт бус шийдвэрүүдийн хүчинд эдийн Засгийг торгоон барьж байв.
Банкны системд АН үнэмлэхүй ноёрхож байна. Парламенттай зүйрлэвэл бараг л 2000 оны парламент гэсэн үг. Үнэндээ МАХН эрх барьж буй гол хүчний хувьд Монгол банкыг барьж байгаа боловч тэндээс ирж буй мэдээллүүд АН-ынхны хүчирхэгжлийн тухай тун ч таагүй сэтгэгдлийг МАХН-ынханд өгч байна. Дээрээс нь хөрөнгийн биржийг үндэслэгч Золжаргал Монгол банкинд очвол аюултай.
“Анод” банкны дампуурал эдийн засагт тун хүнд тусчээ. Засгийн газар банкин дахь иргэдийн хадгаламжийг баталгаажуулах хууль гаргаснаараа хавханд орчихсон байна. Одоо намууд банкуудын төлөө ширүүн үзэлцэж байна. Хэрэв энэ хуулийг цуцалбал МАХН-ын санхүүгийн систем хүндхэн байдалд орох юм. Тийм ч учраас 28 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байгаа “Зоос” банкыг дампууруулахгүйн тулд бүхнийг хийжээ. Уг нь энэ банк аль сарын өмнө дампуурчих байсан, тэр ч байтугай Монгол банкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж БЭТ томилоод буцааж татсан. Тэр үед банкны алдагдлын хэмжээ өөрийн хөрөнгөнөөс нь аль хэдийнээ давчихаад байсан юм.
Үүний өмнө бас нэг жижгэвтэр банк “Анод”-ыг дампууруулсны шанд Засгийн газар 120 тэрбумыг төлжээ. Энэ бол Засгийн газраас хадгаламжийг баталгаажуулсныхаа төлөө төлж буй мөнгө. Ингэхдээ төсвөөс төлөөгүй байна. Хэрэв төсвөөс мөнгө гаргавал төсөв сүйрнэ. “Анод” банкны дампуурлын дараа хувьцаа эзэмшигчид ба хадгаламж эзэмшигчдийг бүртгэж эхэлсэн ба хадгаламж эзэмшигчдийн төлбөрийг барагдуулж эхэлжээ. 20 орчим тэрбум төгрөгийн хувьцааны тухайд асуудал өөр. “Монгол банк”, Засгийн газар хоёр далдуур зөвшилцөөд эмисс хийж байна.
Д.Пүрэвдорж “Монгол банк”-ны Ерөнхийлөгч болмогцоо зах зээлд байсан мөнгийг эргүүлэн татсан ба хагас жилийн хугацаанд 800 гаруй тэрбум шахам төгрөг татсанаар төгрөгийн хомсдол үүсч, үүний үр дүнд инфляц огцом тоормослосон юм. Харин энэ тоормос огт гэнэ сэрэггүй явсан эдийн засгийг айхтар шахсан ба дифляци үүссэн. Дифляц нь валютын ханш тогтворжиж буурснаар, эс бөгөөс бараа бүтээгдэхүүний үнэ буурснаар хэмжигдээгүй, өргөн хэрэглээний барааны үнэ буурсан ч хүнснийх өсөж байв. Иргэд мөнгөгүйдсэнээс худалдан авах чадвар нь буурсан ба хүнснийхээс бусад төрлийн худалдаачид сүйрчээ. Д.Пүрэвдоржийн энэ арга хэмжээ хожим МАХН-д хэрэг болох учиртай байв.
“Анод”-ын 120 тэрбумаас гадна өнгөрсөн 2 дугаар сарын 18-нд Засгийн газрын данс улайхад 60 тэрбумыг Монгол банкнаас зээлж авчээ. Банкууд зээлээ хумьчихаад байсан атал зах зээлд мөнгөний дутагдал гараагүйн шалтгаан энэ юм. Засгийн газар эдийн засгийг иймэрхүү эмиссээр л барьж байв. Харин Д.Пүрэвдорж зах зээлээс төгрөг татсанаар МАХН-ын санхүүжилтийн гол эх үүсвэр болсон барилгын салбарыг бүрмөсөн сүйтгэв. Банкнуудын гол зээлдэгчид нь барилгынхан бас алтныхан байв. Алтныхныг Засгийн газрын 75 тэрбумын бондоор тэтгэв. Бас М.Энхболдын шахсанаар 200 орчим тэрбум төгрөгийг Засгийн газраас барилгад оруулах болов. Хоёр арга бий, Засгийн газрын баталгаагаар банкнаас зээл олгож болно, ингэвэл эрсдлийг банк биш, Засгийн газар үүрэх юм. Гэхдээ ингэсэн тохиолдолд Засгийн газар хадгаламж дээр зээлийн эрсдэл үүрэх учраас зээлийн өөр эх үүсвэр татахыг оролдож байна. Хэрэв бүх хадгаламж эрсдэлд орвол Засгийн газар бүтэн жилийн төсвөө тавиад ч барахгүй, тэгэхээр туйлын аюултай алхам хийсэн байгаа биз?
Эмисс хийж буйг мэдсэн банкныхан банкаа дампууруулах сонирхолтой болжээ. Харин Монгол банкны мэдэгдлүүд хоёр тооны хооронд гуйвж байлаа. “Анод”-ыг дампууруулахын өмнө хадгаламжийг 2.6 их наяд гэж байснаа Засгийн газрын хямралын эсрэг төлөвлөгөө хэлэлцэж байхад 1.3 их наяд болгож бууруулаад Оюу толгойн гэрээ батлагдахын өмнөхөн буцаагаад 2.6 их наяд гэж мэдэгдэж байлаа. Өөрөөр хэлбэл “Монгол банк” төгрөгийг байх ёстой хэмжээнд хүртэл буулгаж татчихаад буцаагаад эмисс хийж эхэлсэн ба энэ удаад эмиссийг төв банкны Ерөнхийлөгч дангаараа шийдэж бус, Засгийн газартай хамтарч хийж байжээ.
Харин Засгийн газар хаанаас ч юм ургаж гардаг мөнгөндөө ташуураад төсвөө ч, орон тоогоо ч, зардлаа ч бууруулахыг хүсэхээ байчихаад байна. “Зоос” банкыг дампууруулах нь бусад банкинд муу нөлөө үзүүлнэ гэсэн шалтгаар УИХ-ын ЭЗБХ-ны хаалттай хурлаар “Хадгаламж”, “Монгол шуудан” банктай нэгтгэж байгаа тухай мэдээлэв. Өөрсдийгөө яая гэж буй энэ хоёр банк наад зах нь зарлагдсан 28 тэрбумын алдагдлыг даах уу? /Энэ өгүүллийг гарсны дараа “Монгол банк” “Зоос” банкыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Ингэснээр тус банкин дахь алдагдал, булхайг нам дарна./
МАХН-ынхан 14 тэрбумаар АН-ынхнаас нэг банк, “Монгол шуудан”-г авчээ, Дараа нь АН-ынхан “Зоос” банкыг барьцаалжээ. “Зоос” банкыг дампууруулаад хадгаламж эзэмшигчдэд нь зуу гаруй тэрбумыг төлж байснаас “Хадгаламж” банктай нэгтгэсэн нэр хэмээгээд “Хадгаламж”-д зузаатгал хийсэн нь дээр гэж байсан юм. Одоогоос ердөө дөрвөн жилийн өмнө “Хадгаламж” банкнаас 14.2 тэрбум төгрөг алга болж байсан, тухайн үедээ хамгийн найдваргүйд тооцогдож байсан энэ банк харин өнөөдөр хажуудахаа худалдаж аваад байгаа нь гайхалтай. 14.2 тэрбумыг алдсаны дараа тус банкны харилцахын үлдэгдэл ердөө л 10 жаахан илүү тэрбум байсан. тухайн үед нийгмийн даатгалын түгээлтийг байршуулаад аварч байсан, харин өнөөдөр хоёр ч дампуурч буй банкыг өөд нь татах энэ их мөнгө хаанаас гараад байна вэ?
Одоо энгийн тооцоо хийе. Монгол банк оны эхний 6 сард 800 тэрбумын татжээ. Үүний дараа буцааж нийлүүлсэн буюу нийлүүлэхээр зэхэж буй мөнгийг тооцъё. “Анод”-ын хувьцаа, хадгаламж эзэмшигчдэд 120 тэрбум, барилгынханд 200 тэрбум, “Монгол шуудан” банкыг худалдан авахад 14 тэрбумыг хаяжээ. Засгийн газрын өр 75 тэрбум, одоо “Зоос” банкны алдагдал 28 тэрбум. Мэдээж гүйлгээн дунд зарим нь давхцаж буй, Цаана нь нууцаар нийлүүлж буй мөнгөнүүд ч байгаа.
МАХН-ынхан өөрт үлдсэн бараг цорын ганц том банк
“Хадгаламж”-аар дамжуулж санхүүгийн зах зээл дэхь байр сууриа хадгалж үлдэхийг хичээж байна. Одоо бол тоон утгаараа гурван банктай болжээ. АН-д “Голомт”, “ХХБ”, “Улаанбаатар” зэрэг толгой банкууд бий. “ХААН” банк аль алинд нь тал алдахгүй явж байна. Одоо улстөрийн бодлогоор жижгүүдийг залгиж, томчуулыг тэтгэх болно. АН-ынхан “Зоос” банкны асуудлыг тайван замаар шийдсэнийхээ хариуд бас хэдэн банкыг өөртөө нэгтгэх замаа нээж байна. Монгол банк ч шахаанд орохдоо “Банкуудыг нэгтгэх бодлого” явуулж байгаа гэж нэрэлхсэн билээ. Харин энэ зуур жижиг банкныхан үй олон чанаргүй зээл олгож, муу барьцаа цуглуулж, хадгаламжаа эрсдэлд оруулах замаар хэдэн тэрбумыг өөрөөсөө тоночихоод улсад зарчихыг хичээх болно.
Эцэст нь нэг зүйлийг л анхаармаар байна. Одоогоос гурван жилийн өмнө Оросууд Монголын банк санхүүгийн системийн 40 хувьд хяналтаа тогтоогоод байсан билээ. Аав, хүү Громовын араас орж ирсэн О.Дерипаско хэдэн хувийг хумьж байгаа бол? Хэрэв тэр нефтийн цорын ганц цоргыг маань эзэмшвэл түүнийг дагаж амьдардаг банкууд ч дагаад тэр цоргонд нь орно. Эцэст нь хэлэхэд нефтийн импорт эрхэлдэг, төдийлөн нэрд гараагүй компани л богинохон хугацаанд гурвын гурван банк худалдаад авчихыг бодоход цаана нь нэг асуулт гарч ирнэ. Сүүлийн үед бүх юм стандарт бус болоод байна. Үүнд Засгийн газар, Монгол банк ахиад Оросууд нэмэгдэж байна. Тэд таван толгойн төлөө нэг эвсэл болж, Ерөнхий сайд хүүхэлдэй болж, дараа нь Оросын бүх хөрөнгө оруулалт энэ л банкуудаар орж ирж, МАХН үүрд мандан бадрах учиртай юм болов уу?…

Tuesday, November 3, 2009

Временные методические рекомендации по лечению и профилактике гриппа

Временные методические рекомендации по лечению и профилактике гриппа
30/октября /
Для профилактики A/H1N1 необходимо использовать те же самые меры, что и для обычного сезонного гриппа (рекомендации Всемирной организации здравоохранения)
• Прикрывайте нос и рот салфеткой во время кашля или чихания. После использования салфетку выбрасывайте в мусор.
• Часто мойте руки водой с мылом, особенно после того, как вы чихнули или кашляли.
• Эффективным будет также использование спиртосодержащих средств для мытья рук.
• Избегайте близкого контакта с больными людьми.
• Старайтесь не прикасаться к своим глазам, носу и рту.
• Избегайте объятий, поцелуев и рукопожатий.
• Если вы заболели, оставайтесь дома и ограничьте контакты с другими людьми, чтобы не заразить их, держитесь на расстоянии не менее 1 метра от окружающих
• При появлении симптомов гриппа немедленно обращайтесь за медицинской помощью.
ВРЕМЕННЫЕ МЕТОДИЧЕСКИЕ РЕКОМЕНДАЦИИ ПО СХЕМАМ ЛЕЧЕНИЯ И ПРОФИЛАКТИКИ ГРИППА
Временные методические рекомендации по схемам лечения и профилактики гриппа, вызванного вирусом типа А/H1N1, для взрослого и детского населения были подготовлены совместно с ведущими научно-исследовательскими институтами РАМН, это НИИ гриппа, НИИ эпидемиологии и микробиологии им. Н.Ф. Гамалеи и ФГУ «Научно-исследовательский институт детских инфекций» и НИИ пульмонологии ФМБА России.
Временные методические рекомендации «Схемы лечения и профилактики гриппа, вызванного вирусом типа А/H1N1, для взрослых»

Временные методические рекомендации «Схемы лечения и профилактики гриппа, вызванного вирусом типа А/H1N1, для детей»


Временные методические рекомендации «Схемы лечения и профилактики гриппа, вызванного вирусом типа А/H1N1, для взрослых»
1. Неспецифическая профилактика гриппа у взрослых.
Кагоцел – по схеме 2 дня по 2 табл. в день, перерыв 5 дней и еще 2 дня по 2 табл. в день (суточная доза 24 мг).*
или
Арбидол - при непосредственном контакте с больным гриппом или ОРВИ - по 200 мг в день в течение 10-14 дней *
в период эпидемии гриппа и других ОРВИ, для предупреждения
обострений хронического бронхита, рецидива герпетической инфекции -
200 мг два раза в неделю в течение 3 недель.*
или
Интерферон альфа-2b в комбинации с Интерфероном гамма – 1 раз в день соответственно по 50000 ME и 100000МЕ через день в течение 10 дней*
* Примечание – кроме беременных женщин
1.2. Для беременных (начиная с 14-ой недели беременности) можно использовать Интерферон альфа-2b в суппозиториях по 150000МЕ 2 раза в день (суточная доза 300000ME) в течение 5 суток.
2. Лечение взрослых больных легкими формами гриппа, вызванного вирусом типа А/H1N1.
2.1. Арбидол – 4 раза в сутки по 200 мг каждые 6 часов (суточная доза 800 мг) в течение 7-10 дней *.
или
Интерферон альфа-2b (50000 МЕ во флаконе) в комбинации с Интерфероном гамма (100000 МЕ во флаконе) – 2-6 раз в день (суточная доза 50 000 МЕ и 100 000 МЕ соответственно) через день в течение 10 дней, после перерыва в одну неделю повторяется та же схема*
* Примечание - кроме беременных женщин
2.2. Для лечения беременных женщин (начиная с 14-ой недели беременности) можно использовать Интерферон альфа-2b в суппозиториях – по 500000 МЕ 2 раза в день (суточная доза 1000000ME) в течение 5 суток.
2.3. Симптоматическое лечение (анальгетики, средства, применяемые для лечения аллергических реакций, витамины) – по показаниям
3. Лечение взрослых больных среднетяжелыми формами гриппа, вызванного вирусом типа А/H1N1
3.1. Кагоцел в комбинации с Арбидолом*:
кагоцел - в первый день по 2 табл. 3 раза в день (суточная доза 72 мг),
последующие 3 дня по 1 табл. 3 раза в день (суточная доза 36 мг);
арбидол - 4 раза в сутки по 200 мг каждые 6 часов (суточная доза 800 мг) в
течение 7-10 дней.
или
Интерферон альфа-2b (50000 МЕ во флаконе) в комбинации с Интерфероном гамма (50000 МЕ во флаконе) – 2-6 раз в день (суточная доза 50 000МЕ и 100 000МЕ соответственно) через день в течение 10 дней, после перерыва в одну неделю повторяется та же схема *
или
Ингавирин – суточная доза 90 мг 1 раз в день в течение 5 дней (с учетом назначения препарата в первые 2 дня от начала заболевания)*
или
Осельтамивир - по 75 мг в два раза в день (суточная доза 150 мг) в течение 5 дней (с учетом назначения препарата в первые 2-3 дня от начала заболевания)*
* Примечание - кроме беременных женщин
3.2. Для лечения беременных женщин (начиная с 14-ой недели беременности) можно использовать Интерферон альфа-2b в суппозиториях по 500000МЕ 2 раза в день (суточная доза -1000000ME) в течение 5 суток. Затем поддерживающая терапия по 150000МЕ 2 раза в день (суточная доза по 300000МЕ) по 2 раза в неделю в течение 3 недель.
3.3. Симптоматическое лечение (антибактериальные и противогрибковые средства, анальгетики, нестероидные противовоспалительные препараты, средства, применяемые для лечения аллергических реакций, гормоны и средства, влияющие на эндокринную систему, средства, влияющие на органы дыхания, растворы, электролиты, средства коррекции кислотного равновесия, средства питания, витамины и прочие средства) – по показаниям
4. Лечение взрослых больных тяжелыми формами гриппа, вызванного вирусом типа АH1N1.
4.1. Кагоцел в комбинации с Арбидолом*:
кагоцел - в первый день по 2 табл. 3 раза в день (суточная доза 72 мг),
последующие 3 дня по 1 табл. 3 раза в день (суточная доза 36 мг);
арбидол - 4 раза в сутки по 200 мг каждые 6 часов (суточная доза 800 мг) в
течение 7-10 дней.
или
Интерферон альфа-2b (50000 МЕ во флаконе) в комбинации с Интерфероном гамма (100000 МЕ во флаконе) – 2-6 раз в день (суточная доза 50 000МЕ и 100 000МЕ соответственно) через день в течение 10 дней, после перерыва в одну неделю повторяется та же схема *
или
Интерферон гамма – 2-6 раз в день (суточная доза 100000 МЕ) в течение 15 дней*
или
Ингавирин – суточная доза 90 мг 1 раз в день в течение 5 дней (с учетом назначения препарата в первые 2 дня от начала заболевания)*
или
Осельтамивир - по 75 мг в два раза в сутки суточная доза 150 мг () в течение 5 дней (с учетом эффективности препарата в первые 3 дня от начала заболевания)*
* Примечание - кроме беременных женщин

4.2. Для лечения беременных женщин (начиная с 14-ой недели беременности) можно использовать Интерферон альфа-2b в суппозиториях по 500000МЕ 2 раза в день (суточная доза -1000000ME) в течение 10 суток. Затем поддерживающая терапия по 150000МЕ 2 раза в день (суточная доза 300000МЕ) по 2 раза в неделю в течение 3 недель.
4.3. Симптоматическое лечение (антибактериальные средства, анальгетики, нестероидные противовоспалительные препараты, миорелаксанты, средства, применяемые для лечения аллергических реакций, средства, влияющие на кровь, гормоны и средства, влияющие на эндокринную систему, средства, влияющие на сердечно-сосудистую систему, растворы, электролиты, средства коррекции кислотного равновесия, средства питания, средства, влияющие на органы дыхания, респираторная поддержка, витамины и прочие средства) – по показаниям.
4.4. Организация лечения осложнений – см. пояснительную записку.
Временные методические рекомендации «Схемы лечения и профилактики гриппа, вызванного вирусом типа А/H1N1, для детей»
1. Неспецифическая профилактика гриппа у детей (при угрозе заражения вирусом гриппа и в очагах).
Арбидол - детям в возрасте 3-6 лет по 50 мг в день, 2 раза в течение 7 дней, детям в возрасте старше 7 лет – по 100 -200 мг в день 2 раза в течение 7 дней.
или
Кагоцел – детям с 7 до 12 лет по 24 мг в день, 2 раза в течение 7 дней.
или
Осельтамивир (порошок для приготовления суспензии для приема внутрь или капсулы):
детям от 1 года до 8 лет - при весе менее 15 кг по 30 мг, от 15 до 23 кг по 45 мг, от 23 до 40 кг по 60 мг, более 40 кг – по 75 мг 1 раз в сутки в течение 5 дней;
детям старше 12 лет - по 75 мг 1 раз в день в течение 10 дней после контакта с инфицированным, не позднее, чем в первые два дня после контакта; во время эпидемии гриппа в течение 6 недель.
Интерферон гамма в сочетании с интерфероном альфа 2b (лиофилизат для приготовления раствора для интраназального введения, содержимое флакона или ампулы растворяется в 5 мл воды для иньекций):
Интерферон гамма – применяется в составе комплексной терапии от 0 до 18 лет по 2-3 капли в каждый носовой ход, за 30 минут до завтрака, через день в течение 10 дней.При необходимости профилактические курсы повторяют.При однократном контакте достаточно одного закапывания.
Интерфероном альфа 2b - применяется в составе комплексной терапии при контакте с больным и /или/ при переохлаждении в соответствии с возрастной дозировкой: новорожденным и детям до 1 года (разовая доза 1000 МЕ) по 1 капле; детям от 1 года до 14-х лет - (разовая доза 2000 МЕ) по 2 капли - 2 раза в день в течение 5-7 дней. При необходимости профилактические курсы повторяют. При однократном контакте достаточно одного закапывания.При сезонном повышении заболеваемости в соответствии с возрастной дозировкой утром через 1-2 дня.
Интерферон альфа-2b (суппозитории) (применяется в составе комплексной терапии) - детям до 3 лет по 150000МЕ 2 раза в сутки через день на протяжении 10 -14 дней; детям от 3 до 6 лет по 500000МЕ 2 раза в день в течение 10 дней – через день.
2. Лечение детей, больных легкими формами гриппа, вызванного вирусом типа А H1N1.
2.1. Арбидол – детям старше 7 лет, суточная доза 300 мг (по 100 мг 3 раза в сутки) в течение 3 дней
или
Осельтамивир (порошок для приготовления суспензии для приема внутрь или капсулы) не позднее двух суток от момента развития симптомов заболевания:
детям от 1 года до 8 лет - при весе менее 15 кг по 30 мг, от 15 до 23 кг по 45 мг, от 23 до 40 кг по 60 мг, более 40 кг по 75 мг 2 раз в сутки в течение 5 дней;
детям старше 12 лет - по 75 мг 2 раз в день в течение 5 дней. Увеличение дозы более 150 мг в сутки не приводит к усилению эффекта.

Интерферон гамма в сочетании с интерфероном альфа 2b (лиофилизат для приготовления раствора для интраназального введения, содержимое флакона или ампулы растворяется в 5 мл воды для инъекций):
Интерферон гамма – применяется в составе комплексной терапии при первых признаках заболевания детям от 0 до 18 лет по 2 капле в каждый носовой ход, 5 раз в день в течение 5-7 дней;
Интерфероном альфа 2b - применяется в составе комплексной терапии при первых признаках заболевания:
новорожденным и детям до 1 года - по 1 капле 5 раз в день (разовая доза 1000 МЕ, суточная доза 5000 МЕ) в течение 5 дней;
детям от 1 года до 3-х лет - по 2 капли 3-4 раза в день (разовая доза 2000 МЕ, суточная доза 6000 – 8000 МЕ) в течение 5 дней;
детям от 3-х до 14 лет - по 2 капли 4-5 раз в день (разовая доза 2000 МЕ, суточная доза 8000 – 10000 МЕ) в течение 5 дней.

Интерферон альфа-2b (ректальные суппозитории) (применяется в составе комплексной терапии):
новорожденным детям - недоношенным с гестационным возрастом менее 34 недель - суточная доза 450000 МЕ (по 150000 МЕ 3 раза в сутки через 8 часов) в течение 5 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (по показаниям);
новорожденным детям, в том числе недоношенным с гестационным возрастом более 34 недель - суточная доза 300000 МЕ (по 150000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 5 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (по показаниям);
детям в возрасте с 1 месяца до 3 лет - суточная доза 300000 (по 150000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 7 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (по показаниям количество курсов может быть увеличено до трех);
детям в возрасте от 3-х лет до 7 лет - суточная доза 1000000 МЕ (по 500000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 7 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (по показаниям количество курсов может быть увеличено до трех);
детям в возрасте от 7 лет до 18 лет - суточная доза 1000000 (по 500000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение – 10 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (по показаниям количество курсов может быть увеличено до трех).
2.2. Симптоматическое лечение.
3. Лечение детей, больных среднетяжелыми формами гриппа, вызванного вирусом типа А H1N1.
3.1. Арбидол – детям старше 7 лет, суточная доза 300 мг (3 раза в сутки по 100 мг) в течение 3 дней.
или
Осельтамивир (порошок для приготовления суспензии для приема внутрь или капсулы) не позднее двух суток от момента развития симптомов заболевания:
детям от 1 года до 8 лет - при весе менее 15 кг по 30 мг, от 15 до 23 кг по 45 мг, от 23 до 40 кг по 60 мг, более 40 кг – по 75 мг 2 раз в сутки в течение 5 дней;
детям старше 12 лет - по 75 мг 2 раз в день в течение 5 дней. Увеличение дозы более 150 мг в сутки не приводит к усилению эффекта.

Интерферон гамма в сочетании с интерфероном альфа 2b (лиофилизат для приготовления раствора для интраназального введения, содержимое флакона или ампулы растворяется в 5 мл воды для иньекций):
Интерферон гамма – применяется в составе комплексной терапии при первых признаках заболевания детям от 0 до 18 лет по 2 капле в каждый носовой ход, 5 раз в день в течение 5-7 дней;
Интерфероном альфа 2b - применяется в составе комплексной терапии при первых признаках заболевания:
новорожденным и детям до 1 года - по 1 капле 5 раз в день (разовая доза 1000 МЕ, суточная доза 5000 МЕ) в течение 5 дней;
детям от 1 года до 3-х лет - по 2 капли 3-4 раза в день (разовая доза 2000 МЕ, суточная доза 6000 – 8000 МЕ) в течение 5 дней;
детям от 3-х до 14 лет - по 2 капли 4-5 раз в день (разовая доза 2000 МЕ, суточная доза 8000 – 10000 МЕ) в течение 5 дней.

Интерферон альфа-2b (ректальные суппозитории) (применяется в составе комплексной терапии):
новорожденным детям - недоношенным с гестационным возрастом менее 34 недель - суточная доза 450000 МЕ (3 раза в сутки по 150000 МЕ через 8 часов) в течение 7 дней
новорожденным детям, в том числе недоношенным с гестационным возрастом более 34 недель - суточная доза 300000 МЕ (по 150000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 7 дней;
детям в возрасте с 1 месяца до 3 лет - суточная доза 300000 (по 150000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 10 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (по показаниям количество курсов может быть увеличено до трех);
детям в возрасте с 3-х до 7 лет - суточная доза 1000000 МЕ (по 500000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 7 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (по показаниям количество курсов может быть увеличено до трех);
детям в возрасте от 7 до 18 лет - суточная доза 1000000 (по 500000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение – 10 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (по показаниям количество курсов может быть увеличено до трех).
3.2. Симптоматическое лечение (антибактериальные и противогрибковые средства, жаропонижающие средства, средства, применяемые для лечения аллергических реакций, препараты, используемые при лечении синдрома бронхоспазмолитики, средства, уменьшающие отек слизистой дыхательных путей растворы, электролиты, средства коррекции кислотного равновесия, средства питания, витамины) – по показаниям.
4. Лечение детей, больных тяжелыми формами гриппа, вызванного вирусом типа АH1N1.
4.1. Арбидол – детям старше 7 лет, суточная доза 300 мг (3 раза в сутки по 100 мг) в течение 3 дней.
или
Осельтамивир (порошок для приготовления суспензии для приема внутрь или капсулы) не позднее двух суток от момента развития симптомов заболевания:
детям от 1 года до 8 лет - при весе менее 15 кг по 30 мг, от 15 до 23 кг по 45 мг, от 23 до 40 кг по 60 мг, более 40 кг – по 75 мг 2 раз в сутки в течение 5 дней;
детям старше 12 лет - по 75 мг 2 раз в день в течение 5 дней. Увеличение дозы более 150 мг в сутки не приводит к усилению эффекта.

Интерферон гамма в сочетании с интерфероном альфа 2b (лиофилизат для приготовления раствора для интраназального введения, содержимое флакона или ампулы растворяется в 5 мл воды для иньекций):
Интерферон гамма – применяется в составе комплексной терапии при первых признаках заболевания детям от 0 до 18 лет по 2 капле в каждый носовой ход, 5 раз в день в течение 5-7 дней;
Интерфероном альфа 2b - применяется в составе комплексной терапии при первых признаках заболевания:
новорожденным и детям до 1 года - по 1 капле 5 раз в день (разовая доза 1000 МЕ, суточная доза 5000 МЕ) в течение 5 дней;
детям от 1 года до 3-х лет - по 2 капли 3-4 раза в день (разовая доза 2000 МЕ, суточная доза 6000 – 8000 МЕ) в течение 5 дней;
детям от 3-х до 14 лет - по 2 капли 4-5 раз в день (разовая доза 2000 МЕ, суточная доза 8000 – 10000 МЕ) в течение 5 дней.

Интерферон альфа-2b (ректальные суппозитории) (применяется в составе комплексной терапии):
новорожденным детям - недоношенным с гестационным возрастом менее 34 недель - суточная доза 450000 МЕ (3 раза в сутки по 150000 МЕ через 8 часов) в течение 10 дней; затем поддерживающая терапия: суточная доза 450000 МЕ (по 150000 МЕ 3 раза в день) по 2 раза в неделю в течение 3 недель;
новорожденным детям, в том числе недоношенным с гестационным возрастом более 34 недель - суточная доза 300000 МЕ (по 150000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 10 дней; затем поддерживающая терапия: суточная доза 300000 МЕ (по 150000 МЕ 2 раза в день) по 2 раза в неделю в течение 3 недель;
детям в возрасте с 1 месяца до 3 лет - суточная доза 1000000 (по 500000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 7 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (количество курсов до двух может быть увеличено по показаниям);
детям в возрасте с 3-х лет до 7 лет - суточная доза 1000000 МЕ (по 500000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение 10 дней, после перерыва в 5 дней повторяется та же схема (количество курсов до трех может быть увеличено по показаниям);
детям в возрасте от 7 лет до 18 лет - суточная доза 1000000 (по 500000 МЕ 2 раза в сутки через 12 часов) в течение – 10 дней, затем поддерживающая терапия: суточная доза 1000000 МЕ (по 500000 МЕ 2 раза в день) по 2 раза в неделю в течение 3 недель;

Детям от 3 лет до 18 лет при тяжелых формах заболевания гриппом Интерферон альфа-2b можно применять в сочетании с арбидолом:
Интерферон альфа-2b - суточная доза 500000 МЕ (по 1 суппозиторию 2 раза в сутки через 12 часов в течение 5- дней;
Арбидол - по 0,05г 3 раза в сутки в течение 5 дней.
Далее применять только Интерферон альфа-2b по 500000МЕ 2 раза в сутки в течение 5 дней, при необходимости количество курсов может быть увеличено до трех, интервалы между курсами 5 дней.
4.2. Симптоматическое лечение (антибактериальные и противогрибковые средства, жаропонижающие средства, средства, применяемые для лечения аллергических реакций, препараты, используемые при лечении синдрома бронхоспазмолитики, средства, уменьшающие отек слизистой дыхательных путей растворы, электролиты, средства коррекции кислотного равновесия, средства питания, витамины) – по показаниям.